| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/02840/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/276 |
| Огноо | 2022-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/276
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,
шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт Д-ийн Б д холбогдох эрүүгийн 2210006240354 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ............оны........... дүгээр сарын ............-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, ............настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............. хамтаар Хан-Уул дүүрэг,............ дугаар хороо, Рапид харш хотхон .............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг *******дугаар хороо, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Д-ийн Б /РД:................./.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн *******дугаар хорооны нутаг дэвсгэр ******* ******* хотхоны 205 дугаар байрны ******* тоот гэртээ эхнэр ******* үл ялих зүйлээр шалтаглан маргаж улмаар гараараа 4-5 удаа цохиж бие махбодид нь “баруун бугалга, хүзүү, 2 гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв
Эрүүгийн 2210006240354 дугаартай хэргээс:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 3308 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/
Аюулгүйн зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 40 дэх тал/
Шүүгдэгч ******* ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41, 45 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/ ял шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ы үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн *******дугаар хорооны нутаг дэвсгэр ******* ******* хотхоны 205 дугаар байрны ******* тоот гэртээ эхнэр, хохирогч ******* үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж улмаар хохирогчийг гараараа 4-5 удаа цохиж биед нь “баруун бугалга, хүзүү, 2 гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...нөхөр ******* ыг архи уусан байна гэж мэдээд дуугүй өрөөндөө ороод унтлаа гээд хэвтсэн. Тэгтэл миний хойноос орж ирээд надтай эд хөрөнгийн маргаан хийх гээд эхэлсэн. Учир нь манай гэр бүлийн олон жилийн өмнө байгуулсан цэцэрлэгтэй юм. Тэгтэл тэрийгээ зар энэ тэр гэх мэтээр хэрүүл өдөөд байснаа над руу барьж байсан аягатай хүйтэн усаа нүүр рүү цацчихсан. Тэгэхээр нь би “болиоч ээ” гээд босч ирээд түлхээд гар руу нь цохисон чинь уурлаад “чи надад гар хүрдэг хэн бэ” гээд асаад өөрөө гал тогооноос хутга аваад буцаж жижиг өрөөнд орж ирээд “ална хядна” гээд элдвээр хэлсэн. Тэгснээ нэг гараараа миний гарын булчинд цохиод түлхсэн. Би айгаад юу ч дугараагүй “боль л доо” гээд жижиг өрөөнөөсөө коридорт гарсан. ******* миний араас хутга бариад гарч ирэхийг 12 настай охин Саран маань хараад “яах уу ээжээ” гэхээр нь би “цагдаа дууд” гэсэн. ******* коридорт гарч ирээд миний толгой руу гараараа цохиж, намайг түлхэхэд би газар унасан. Намайг охиндоо “цагдаа дуудаарай” гэх үед нөхөр ******* гэрээс гараад явчихсан. Цагдаа ирэхэд байгаагүй. Тэр явдлаас хойш ******* гэртээ ирээгүй 3-4 хоносон гражинд хоноод байсан байна лээ. Хутгаа үүдний шкафанд үлдээчихээд гараад явчихсан байсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Миний гарын бугалга, хүзүү, 2 гуянд цус хуралт гэмтэл учирсан. Тэр үед л учирсан гэмтлүүд юм. Жижиг өрөөнд намайг байхад толгой руу нэг удаа цохисон. Б бид хоёр 20 жил амьдарч байгаа. Энэ хугацаанд намайг тэгтлээ цагдаад хандах хэмжээний айлгаж, цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 3308 дугаартай шинжээчийн дүгнэлтэд :
1. ******* биед баруун бугалга, хүзүү, 2 гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн дөрвөн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
5. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 26-27 дахь тал/
Хүчирхийллийн аюулгүйн зэргийн үнэлгээнд: “дунд” гэх /хавтаст хэргийн 40 дэх тал/
Шүүгдэгч ******* ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Миний түлхэлт цохилтоос болж эхнэрт минь гэмтэл учирсан нь үнэн. ...Буруу зүйл хийснээ маш сайн ойлгож байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ эхнэр ******* үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар хутга барьж айлгаж, гараараа 4-5 удаа цохиж бие махбодид нь халдаж зодсоны улмаас хохирогчийн биед “баруун бугалга, хүзүү, 2 гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирол төлбөрийн талаар
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж /хавтаст хэргийн 11-13, 51 дэх тал/ мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч ******* ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч ******* д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Д-ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР