Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 494

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОБ66012400, Харагчин овогт Цэвэгмэдийн Отхойгийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжллэгдсэн төлөөлөгч Ц.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Отхой шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжллэгдсэн төлөөлөгч Ц.Анхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай. Би Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 18 настайгаасаа буюу 1984 оноос эхлэн илгээлтээр малчин болж 1989 он хүртэл хонь, ямаа маллаж байсан болно. Одоо тэтгэврийн нас болсон ба хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний Бадрал нэгдэлд 1984 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан П.Эрдэнэ,Х.Сүрэнхорлоо нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Отхой нь 1984 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолтодЦэвэгмэдийн Отхойгийн 1984 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

        Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Х.Сүрэнхорлоо, П.Эрдэнэ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчХ.Сүрэнхорлоо Миний бие нь 1964 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Ц.Отхой нь Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1984 оноос эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн юм. Ц.Отхой нь 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан. Ц.Отхой нь голдуу бог мал малладаг байсан. Тухайн үед Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Орших, Эрдэнэ, Сайжрах гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч П.Эрдэнэ Миний бие нь 1963 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл, Бадрал ХХК-д бригадын дарга, агент, нярав зэрэг ажлуудыг эрхэлж байсан. Намайг тус газар ажиллаж байхад Ц.Отхой нь Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1984 оноос эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оныг дуустал малчнаар ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 317 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Нэхэмжлэгч Ц.Отхой нь 1984 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Х.Сүрэнхорлоо, П.Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Иймд нэхэмжлэгч Ц.Отхойгийн хүсэлтийг хангаж, түүний 1984 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар 5 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Харагчин овогт Цэвэгмэдийн Отхойгийн 1984 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар 5 /тав/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Отхойгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ