Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2022/0185/Э |
Дугаар | 2022/ШЦТ/279 |
Огноо | 2022-04-13 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Б.Чинзориг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж, О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг,
насанд хүрээгүй хохирогч ******* , түүний хууль ёсны төлөөлөгч Х.Ижилцэцэг, түүний өмгөөлөгч Н.Жамъяан,
шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Баттулга,
шинжээч эмч Г.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ө Т холбогдох эрүүгийн 2110021330077 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ......... оны ........... дүгээр сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, Химийн офицер мэргэжилтэй, Төрийн тусгай хамгаалалтын газарт химийн мэргэжилтэн ажилтай, ам бүл .......... хамт, Баянзүрх дүүргийн ............... тоотод оршин суух хаягтай, Ц овогт Ө Т /РД:......................./
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 03 минутын орчимд Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, “******* *******” төвийн урд замд “Тоёота Приyс-30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.*******.а-1.*******.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мопедтой зорчигч ******* тэй мөргөлдөн түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 11 цагийн орчимд хоме плазаагаас урд зүгт эргэх үед үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн. Эгнээндээ орж байх үед замын голоор явж байсан. Мопедтой хүнийг мөргөсөн. Тухайн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, цагдаагийн байгууллага болон түргэн туламж дуудсан гэв.
Насанд хүрээгүй хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би аавынхаа мопед унаж үзмээр санагдаад аваад явсан. Унадаг дугуйтай ялгаагүй гэж бодсон учраас аваад гарсан. Хамгаалах хэрэгслээ зүүсэн, зөөлөн явж байсан. Тэгээд гэнэт машин намайг хүчтэй мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Ээжтэйгээ ийм зүйл боллоо гэж ярьж байсан. Өөр юу болсныг санахгүй байна. Одоог хүртэл хэвийн байж чадахгүй байна. 10 дугаар сарын 2-ны өдрөөс хойш эм, тариа байнга хэрэглэсэн. Биеийн байдал дээрдэхгүй байна. Сургуулийнхаа сагсны шигшээ багийн тамирчин, тэмцээн уралдаанд оролцож чадахгүй байна. Эрүүл мэнд маш их хохиролтой байна. хөгжлийн бэрхшээлтэй хүнээс ялгаагүй амьдралын хэв маягтай байгаа. Би өмнөх шигээ баймаар байна, цаашид ямар байхыг мэдэхгүй байна. Насан туршдаа ийм байхыг үгүйсгэхгүй тул гэр бүлийн уур амьсгал таагүй байна гэв.
Хоёр. Эрүүгийн 2110021330077 дугаартай хавтаст хэргээс:
2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-25 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн *******0-*******1 дэх тал/
“Вендо” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн *******3-*******8 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9568 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 1*******-117 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 808 дугаартай Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 128-133 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хэргийн материалаар хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 138-145 дахь тал/
Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн *******9 дэх тал/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогч ******* ийн хууль ёсны төлөөлөгч Х.Ижилцэцэгийн гомдол /хавтаст хэргийн 8-9 дэх тал/
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогч ******* ийн хууль ёсны төлөөлөгч Я.Ц мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34, 36 дахь тал/
Хохирлын тооцоо, баримтууд /хавтаст хэргийн 39-43, 46-85 дахь тал/
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дахь тал/
Лазер мед эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 123-124 дэх тал/
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 219-233 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 177 дахь тал/, Төрийн тусгай хамгаалалтын газрын албан бичиг: “...Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/368 дугаар тушаалаар тус газарт ******* томилогдон ажиллаж байгаа нь үнэн болно...” /хавтаст хэргийн 244 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 182 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 180 дахь тал/, Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 178 дахь тал/, гэрлэсний бүргэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 179 дэх тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/, гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 176 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 03 минутын орчимд Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, “******* *******” төвийн урд замд “Тоёота Приyс-30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.*******.а-1.*******.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас мопедтой зорчигч ******* тэй мөргөлдөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-25 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогч ******* ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн : “..Би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад аавын эзэмшлийн мопедыг жолоодоод “Их наяд” худалдааны төв рүү явсан.../ ..тухайн үед зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Тэгтэл миний баруун гар талаас нэг машин гэнэт миний урдуур гэнэт ороод ирсэн. Тухайн үед нөгөө машин эргэх хориотой газраас үргэлжилсэн шугам давж дайрч орж ирсэн. Тулаад ирсэн байсан учир мопедыг зогсоох боломж олдоогүй, намайг ирж мөргөсөн машин автомашин хар өнгийн “Тоёота Приус” маркийн машин байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9568 дугаартай Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт:
******* ийн биед зүүн бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн цавинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, өвдөг, тавхайд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна /хавтаст хэргийн 1*******-117 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 808 дугаартай Шүүх эмнэлгийн Хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт:
1. Б.Т-ийн биед учирсан зүүн бөөрний эдийн няцрал, бөөрний хальсан доорх цусан хураа, зүүн цавинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, өвдөг, тавхайд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл учирчээ.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Учрах үедээ амь насанд аюулгүй гэмтэл болно.
5. Б.Т-ийн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хэвлийн тодосгогчтой компьютер томографийн шинжилгээгээр зүүн бөөрний эдийн няцрал, урагдал, бөөрний хальсан доорх цусан хураа, хэвлий бага аарцгийн хөндийд бага хэмжээний шингэнтэй гэсэн ба 2021.10.05, 06-ны хэвлийн хэт авиан шинжилгээгээр хэвлийн хөндийд сул шингэн тодорхойлогдохгүй, гэмтлийн дараах бөөрний эдийн няцрал оношоор хүүхдийн бөөрний мэс заслын эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шалгуур шинжээрээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй хавтаст хэргийн 128-133 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт:
1. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 808 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Б.Т-ийн биед учирсан зүүн бөөрний эдийн няцрал, бөөрний хальсан доорх цусан хураа, зүүн цавинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, өвдөг тавхайд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 138-145 дахь тал/
2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 129 дугаартай мөрдөгчийн магадлагаа:
1.“Тоёота Приyс-30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Өрнөхбат овогтой Т /РД:УУ89060919/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3.“Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.*******.а-1.*******.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
2. Мопед маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Цэрэндэндэв овогтой Түшиг /РД:УК06280972/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.3.Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна /хавтаст хэргийн *******9 дэх тал/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: “...0.00%...” гэсэн /хавтаст хэргийн 26 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогч ******* ийн хууль ёсны төлөөлөгч Х.Ижилцэцэгийн гомдол /хавтаст хэргийн 8-9 дэх тал/
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 28 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогч ******* ийн хууль ёсны төлөөлөгч Я.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед манай эхнэрийн утас руу манай хүү Түшиг залгаад намайг машин мөргөчихлөө гэж хэлсэн. ...миний хүү Түшигийн мопед нь эвдэрч бутарсан байдалтай зорчих хэсэг дээр хэвтэж байсан...Тухайн үед миний хүү Түшиг нь нилээд айж сандарсан шоконд орсон байдалтай байсан...Гэмтлийн эмнэлэгт 9 хоног цээж, хэвлийн тасагт хэвтэж эмчлүүлээд гарсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 34, 36 дахь тал/
Хохирлын тооцоо, баримтууд /хавтаст хэргийн 39-43, 46-85 дахь тал/
Лазер мед эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 123-124 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.
Гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Баттулга нар: ******* нь мопедтой явж байсан ******* ийг мөргөсөн хэргийн үйл баримтын талаар маргаагүй. Харин хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Учир нь: Шүүх эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9568 дугаартай хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр ******* ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 808 дугаартай Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хэргийн материалаар хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ******* ийн биед учирсан гэмтлийг “хүндэвтэр” зэргийн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Насанд хүрээгүй хохирогч ******* ийн биед учирсан гэмтэл нь хүндэвтэр, хөнгөн эсэхээс хамаарч хууль хэрэглээнд гэмт хэрэг үү эсхүл зөрчлийн хэрэг үү гэсэн асуудал яригдана. Гэмтлийн зэрэг тогтоох асуудлыг нэг мөр эцэслэн шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар дээрх асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг 03 минутын орчимд Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, “******* *******” төвийн урд замд “Тоёота Приyс-30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ мопедтой зорчигч ******* тэй мөргөлдсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.*******.а-1.*******.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг, насанд хүрээгүй хохирогч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.3.Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг Мөрдөгчийн 129 дугаартай магадлагаагаар тогтоожээ.
Насанд хүрээгүй хүрээгүй хохирогч ******* ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шүүх эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9568 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гарсан боловч 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 808 дугаартай Шүүх эмнэлгийн Хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт болон 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтээр “Б.Т-ийн биед учирсан зүүн бөөрний эдийн няцрал, бөөрний хальсан доорх цусан хураа, зүүн цавинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, өвдөг, тавхайд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл учирсан. Б.Т-ийн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хэвлийн тодосгогчтой компьютер томографийн шинжилгээгээр зүүн бөөрний эдийн няцрал, урагдал, бөөрний хальсан доорх цусан хураа, хэвлий бага аарцгийн хөндийд бага хэмжээний шингэнтэй гэсэн ба 2021.10.05, 06-ны хэвлийн хэт авиан шинжилгээгээр хэвлийн хөндийд сул шингэн тодорхойлогдохгүй, гэмтлийн дараах бөөрний эдийн няцрал оношоор хүүхдийн бөөрний мэс заслын эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шалгуур шинжээрээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гарчээ.
Түүнчлэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаартай Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Энхбаатар шүүх хуралдаанд оролцож гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа “******* ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан шалгуур шинжээрээ буюу 28 хоног, түүнээс дээш хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж тайлбарлав.
Иймд дээрхи шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан “дахин шинжилгээг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.
Энэхүү ослын улмаас насанд хүрээгүй хохирогч ******* ийн биед “ зүүн бөөрний эдийн няцрал, бөөрний хальсан доорх цусан хураа, зүүн цавинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, өвдөг, тавхайд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн тус тус гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 808, 63 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ******* г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, бага насны хоёр хүүхэдтэй хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 176 дахь тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал, насанд хүрээгүй хохирогч нь жолоодох эрхгүйгээр Мопед унаж замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдэж шийдвэрлэсэн болно.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ******* ийн биед “зүүн бөөрний эдийн няцрал, бөөрний хальсан доорх цусан хураа, зүүн цавинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, өвдөг, тавхайд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт” бүхий гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 63, 808 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Насанд хүрээгүй хохирогч ******* , түүний хууль ёсны төлөөлөгч Х.Ижилцэцэгээс “насанд хүрээгүй хохирогч ******* ийн шинжилгээ оношлогоо, эм тарианы зардалд 7.227.240 төгрөг, хоол хүнс, нэмэлт тэжээлд 2.493.348 төгрөг, бензин шатахууны зардал 1.864.197 төгрөг, ламаар засал ном уншуулсан 1.200.000 төгрөг, Х.Ижилцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин 2.500.000 төгрөг, Мопедны эвдрэл гэмтэл, журмын хашаа, үнэлгээний төлбөр зэрэг 3.918.000 төгрөг нийт 19.202.785 төгрөг /хавтаст хэргийн 46-85 дахь тал/ нэхэмжилжээ.
“Вендо” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд: “...цахилгаан дугуй мопедод учирсан хохирол 3.460.000 төгрөг гэжээ. /хавтаст хэргийн *******3-*******8 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ижилцэцэгээс нэхэмжилсэн 19.202.785 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас дараахь зардлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Үүнд: насанд хүрээгүй хохирогч ******* ийн эм тариа болон “Аюурвейд” эмнэлэгт 2022 оны 01 дүгээр сарын 17-30-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал болон эм тарианы зардалд нийт 7.227.240 төгрөг, хоол хүнс, нэмэлт уураг, тэжээлд 2.493.348 төгрөг, бензин шатахууны зардал 1.864.197 төгрөг, мопедны хохирол, журмын хашаа, үнэлгээний төлбөр нийт 3.918.000 төгрөг, нийт *******.502.785 төгрөгийг шүүгдэгч ******* гээс гаргуулахаар шийдвэрлэсэн ба ламаар засал ном уншуулсан 1.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ижилцэцэг нь “Хайрхан” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг, сарын 1250000 төгрөгийн цалинтай, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүүхдээ асрах чөлөө ажилгүй байсан гэх тодорхойлолтоос /хх-ийн 77-р хуудас/ өөр баримт авагдаагүй тул Х.Ижилцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гээс *******.502.785 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч хууль ёсны төлөөлөгч Х.Ижилцэцэгт олгохоор шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргасан ба шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч ******* гээс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ижилцэцэгт *******.503.000 төгрөг нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч ******* г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ө Т г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь *******.503.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ижилцэцэгт төлснийг дурдсугай.
5. Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР