Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/280

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,    

хохирогч/шүүгдэгч ******* ,    

хохирогч/шүүгдэгч ******* нар нь өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:           

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт С-ийн Б  Х-н  овогт Д-ын  З  нарт холбогдох эрүүгийн 2210000000377 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ........ оны ......... дугаар сарын ............ны өдөр Улаанбаатар төрсөн,.......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл .......... хамт, Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо ............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ......... хотхоны ............... тоотод оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэлгүй, Б  овогт С-ийн Б   /РД:*******/

Монгол улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо 15 дугаар хорооллын 1 дүгээр байрны 24 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* хотхоны *******-р байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х-н  овогт Д-ын  З  /РД:......................./

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******  нь согтуурсан үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ******* хотхоны *******-р байрны ******* тоот гэртээ эхнэр ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь “дагз, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, цох, зүүн бугалганд цус хуралт, баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ******* хотхоны *******-р байрны ******* тоотод гэртээ нөхөр ******* тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун нүд хэсэгт гараараа цохиж биед нь “баруун нүдний зовхинд цус хуралт, няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

 

Хохирогч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

 

Эрүүгийн 2210000000377 дугаартай хэргээс:  

Хохирогч *******  биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-9 дэх тал/

Хохирогч *******  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 4414 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн *******-27 дахь тал/

Хохирогч ******* ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10-11 дэх тал/

Хохирогч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 4484 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

Аюулгүйн зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 12 дахь тал/

Шүүгдэгч *******  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48, 56 дахь тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 55, 63 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* , *******   , нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч ******* , ******* нар нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ******* хотхоны *******-р байрны ******* тоот гэртээ  таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас шүүгдэгч *******  нь хохирогч *******  биед “дагз, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, цох, зүүн бугалганд цус хуралт, баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч ******* нь хохирогч ******* ийн биед  “баруун нүдний зовхинд цус хуралт, няцарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

          Хохирогч *******  биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-9 дэх тал/

 

Хохирогч *******  мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нөхөр *******  14 цагт шоудах гээд гараад явсан. Би орой 22 цаг өнгөрөөгөөд *******  рүү залгахад Паркийн дэргэд “Никитон бааранд байна ирээд авчих” гэсэн учраас гадаа нь очоод залгахад утсаа авчихаад ярихгүй цаанаа эмэгтэй хүнтэй шалиглаад янз бүрийн зүйл яриад байхаар нь утсаа салгачихаад дахиж залгаад “би ирсэн байна, гараад ир” гэж хэлсэн. *******  удалгүй гарч ирэхээр нь аваад гэртээ ороод “чи дандаа хүн гутааж доромжлох юм” гэхэд, “чам шиг хүнд хэрэггүй өвчтэй юмаар яадаг юм” гээд догшроод гараа зангидаад миний толгой руу балбаад өшиглөхөөр нь мөлхөөд ванны өрөө рүү ороход араас дагаж орж ирээд цохиж зодоод байхаар нь утсаа аваад 102 тусгай дугаар руу залгахад *******  намайг зодохоо болиод өрөө рүүгээ орчихсон. Тэгээд цагдаа нар ирээд нөхөр ******* ийг авч явсан. *******  нь гараа атгаад өмдөөрөө шавхуурдаад, өшиглөөд зодох үед миний хамар, нүд тэр дороо хавдаж хөхөрч уруулын дотор тал сэтрээд хавдаад цус гарсан. Миний толгой дагз хэсгээр битүү хавдаж зүүн талын мөр хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4414 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. *******  биед дагз, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, цох, зүүн бугалганд цус хуралт, баруун өгзөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хавтаст хэргийн *******-27 дахь тал/

 

Хохирогч ******* ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10-11 дэх тал/

 

Хохирогч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэртээ ирээд яршиг зүгээр гэж бодоод огт дуугаралгүй “би унтлаа” гээд орон дээрээ суутал эхнэр ******* гэнэт нэг хатуу юмаар намайг нүүр рүү цохичихсон. Юу байсныг нь мэдээгүй. Миний нүд манараад юм харахгүй бүрэлзээд явчихаар нь хамаг байдгаараа л гараараа түлхчихсэн. Тэгэхэд *******  хаана нь цохисноо хараагүй. ******* бас намайг “зодлоо” гэж орилоод том өрөө рүү ороод утсаар яриад байх шиг байсан. Миний баруун нүдний доод хэсэгт хавдаж шалбарсан. Эхнэр ******* намайг нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд л гэмтэл учирсан. Би бас 1 удаа түүнийг түлхсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4484 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. ******* ийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

 3. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулгүйн зэргийн үнэлгээ: “бага” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 12 дахь тал/

 

Шүүгдэгч *******  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/

 

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...”  мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.  

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.  

 

Шүүгдэгч ******* , ******* нар нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас харилцан бие, биедээ хөнгөн гэмтэл учруулжээ.

 

           Иймд шүүгдэгч ******* , ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* , ******* нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* , ******* нарын биед тус тус хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба хохирогч ******* , ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж /хавтаст хэргийн 21, 67 дахь тал/ мэдүүлжээ.    

            Иймд шүүгдэгч ******* , ******* нарыг харилцан бие биедээ төлөх төлбөргүйд тооцов.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүгдэгч ******* , ******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 55, 63 дахь тал/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.   

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* , ******* нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 105, 106 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* , ******* нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад шүүгдэгч ******* , ******* нар нь зөвшөөрсөн байна.    

Шүүгдэгч ******* , ******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь хоорондоо эвлэрсэн, гомдол саналгүй зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч ******* , ******* нарт ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* , ******* нарт мэдэгдэх нь зүйтэй.    

 

Шүүгдэгч ******* , ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт С-ийн Б  шүүгдэгч Х-н  овогт Д-ын  З  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* , ******* нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* , ******* нарт мэдэгдсүгэй.     

 

4. Шүүгдэгч ******* , ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* , ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР