Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/284

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,

хохирогч ******* , 

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И  овогт Б-ын  Д-д  холбогдох эрүүгийн 2110000001199 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, .......... оны ....... дугаар сарын ..........-ний өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ хамтаар Баянзүрх дүүргийн ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, И  овогт Б-ын  Д /РД:.................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/-

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө “Соната-5” маркийн ........... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын “*******” худалдааны төвийн замаас тус тээврийн хэрэгсэлд сууж Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо “******* *******” хотхонд хүргүүлсэн хохирогч ******* ыг унтаж байхад нь Хаан банкны виза картыг нь авч, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “*******” худалдааны төвийн Хаан банкны автомат тооцооны машинаас 2 удаагийн үйлдлээр 3.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Он сарыг санахгүй байна. 10 хорооллын Хэрмисс дэлгүүрийн урд талын Петровисын урд хохирогч гараа өргөсөн. Би замын эсрэг талд явж байсан учраас буцаж эргэж авсан. Хаашаа явах вэ гэхэд Яармагийн тийшээ явна гэж хэлсэн. Хохирогч тухайн үед их согтсон байсан. Миний машины газ дуусах гэж байсан учраас та боломжтой бол таксины мөнгөөрөө газ хийх боломжтой юу гэхэд хохирогч зөвшөөрч миний машинд 15.000 төгрөгийн газ хийсэн. Хохирогч надад өөрийнхөө картыг өгч, нууц дугаараа хэлэхэд нь шатахуун түгээх станцын түгээгчид хэлсэн. Яармаг руу явж байхад ах нь машинаа энд тэнд орхичихсон байгаа машинаа олъё гэхэд нь би та согтсон байна, гэртээ хүргүүл гэж хэлсэн. Хохирогч замдаа ах нь 10.000 төгрөг нэмээд өгье гэж хэлсэн тул ******* худалдааны төв орж картнаас нь мөнгө авсан гэв.  

 

Хохирогч  *******  шүүхийн хэлэлцүүлэгт: Би 11 дүгээр сарын сүүлээр найзуудтайгаа нийлж архи уусан. Халамцуу явж байгаад таксинд суусан. Бэлэн мөнгө байгаагүй учраас АТМ-ээс мөнгө авна гэхэд шүүгдэгч газ авчихъя гэж хэлсэн. Тэгээд газ авсан. Би өөрөө халамцуу байсан учраас картаа аваагүй гэж шүүгдэгч хэлж байна. Би өөрөө жирийн бус явж байсан учраас тодорхой хэмжээний буруу байгаа. Би хохирлын мөнгийг байцаагчаар дамжуулж авсан. Одоо мартсан байна. 2.300.000 төгрөг авсан байна. Үлдэгдэл хохирлоо авбал гомдол санал байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2110000001199 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 50 дахь тал/

******* ын эзэмшлийн Хаан банкны 5131098239 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 22 дахь тал/

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******0-*******1 дэх тал/  

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 2******* дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч У.Б-ын  мэдүүлэг /хавтаст хэргийн *******3 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө “Соната-5” маркийн 33-*******7 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч ******* ыг Баянгол дүүргийн 10 дугаар хороолол “*******” худалдааны төвөөс Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо “******* *******” хотхонд хүргэхдээ түүний унтаж байхад нь Хаан банкны виза картыг нь авч автомат тооцооны машинаас 2 удаагийн үйлдлээр 3.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь:       

 

Хохирогч ******* ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 00 цаг *******0 минутын үед гэртээ харих гээд такси барьсан. Тухайн үед миний суусан такси цагаан өнгөтэй “Соната 5” маркийн тээврийн хэрэгсэл байсан ба би нэлээн согтуу байсан учир улсын дугаарыг харж чадаагүй. Таксины жолоочтой хөлсөө шууд 15.000 төгрөгөөр тохиролцон тухайн мөнгөндөө уг таксинд газ өгөхөөр болсон. Хэсэг явж байгаад Материал Импексийн хажууд байрлах Юни-Газаас 15,000 төгрөгөөр авсан. Тухайн үед би өөрийн Хаан банкны виза картаа өгч уншуулсан ба газ түгээгчид картын нууц дугаараа хэлсэн. Тэр үед миний картын дугаарыг таксины жолооч цээжилсэн байх гэж бодоод байна. Тэндээсээ шууд Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ орох зам хүртлээ би таксинд унтчихсан байсан. Гэнэт ухаан орж сэрэхэд гэрийнхээ гадаа ганцаараа байж байсан. Би нэлээн согтуу байж байсан учир тэр шөнөдөө шууд гэртээ орж унтаад өгсөн. Маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 09 цаг *******5 минутад Хаан банкны виза карт алга болсныг мэдээд дансны үлдэгдлээ шалгаж үзэхэд шөнийн 00 цаг *******5 минутад 3,000,000 төгрөг, дараа нь 01 цаг 19 минутад 500.000 төгрөг тус тус зарлагдсан байсан учир цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм аа...уг таксинд би өөрийн эзэмшлийн Самсунг А-7 маркийн гар утсаа үлдээсэн. Харин газ худалдан авчихаад виза картаа гадуураа өмсөж явсан зузаан ноосон цамцныхаа энгэрт хийсэн...гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлж байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 50 дахь тал/   

 

Хаан банк дахь ******* ын эзэмшлийн 5131098239 дугаартай данснаас 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 0******* цаг 19 минутад 3.000.000 төгрөг, 0******* цаг 25 минутанд 500.000 төгрөг тус тус зарлагаар гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 22 дахь тал/

 

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*******  гэх хүн надаар гэртээ хүргүүлж машинаас буухдаа Хаан банкны картаа мартаад буусан бөгөөд тус картнаас би 3.500.000 төгрөг авсан нь үнэн...” мэдүүлэг /хавтаст хэргийн *******0-*******1 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

         Шүүгдэгч ******* нь хохирогч ******* ын Хаан банкны виза картыг нь нууцаар авч, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “*******” худалдааны төвийн Хаан банкны автомат тооцооны машинаас 2 удаагийн үйлдлээр 3.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

         Шүүгдэгч *******-ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            2. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Хохирогч *******  нь шүүгдэгч  *******-д  хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дахь тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч *******-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******-ийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******-д  мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******-д  холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

 

            3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* т 2.200.000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч *******-ээс 1.300.000 төгрөгийг гаргуулж  хохирогч ******* т олгож шийдвэрлэв.    

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И  овогт Б-ын  Д-ийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******-ийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглосугай.    

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******-д  мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* т 2.200.000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч *******-ээс 1.300.000 төгрөгийг гаргуулж  хохирогч ******* т олгосугай. 

 

6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.    

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

  

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОДБАЯР