Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/313

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,      

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга *******аасандорж хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,               

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Т.Насанжаргал /үнэмлэхний дугаар 3229/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:           

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У  овогт Д-ийн  Б холбогдох эрүүгийн 2002005170097 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ..........оны .........дүгээр сарын ..........ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .........настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл ............. хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо............... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, У  овогт Д-ийн  Б   /РД:....................../.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******  нь нийтийн албан тушаалтан буюу Хан-Уул дүүргийн ******* дугаар *******ийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах’’ гэж,

  1. дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж,
  2. дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж,

11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчин, тус *******т бараа материал болон үндсэн хөрөнгө худалдаж авахдаа өөрийн хамаарал бүхий төрсөн дүү *******айгалмаагийн нөхөр *******  эзэмшлийн “******* *******” ХХК-иас 14,355,500 төгрөгийн үнэ бүхий 18 нэр төрлийн 130 ширхэг бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авч 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хооронд тус компаний Голомт банкин дахь ******* тоот Худалдаа хөгжлийн банкин дахь 416003911 тоот данс руу тус тус шилжүүлсэн,

Төрсөн хүү ******* -ийн эхнэр *******-ийн эзэмшлийн “О ” ХХК- иас 10,358,600 төгрөгийн үнэ бүхий 23 нэр төрлийн 98 ширхэг бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авч 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15- ны өдрийн хооронд тус компаний Хас банкин дахь тоот данс руу шилжүүлсэн,

Мөн бараа материал, үндсэн хөрөнгө нийлүүлж байгаагүй -ийн эзэмшлийн “Г ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 4*******020894 тоот данс руу 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 3 нэр төрлийн 432 ширхэг бараа материал, үндсэн хөрөнгө үнэ болох 11,055,000 төгрөгийг шилжүүлж, нийт 35,769,100 төгрөгийн эдийн засгийн давуу байдлыг “******* *******” ХХК, “О ” ХХК, “Г ” ХХК-д бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтай албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу бий болгосон” гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Нэг. Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2002002170097 дугаартай хавтаст хэргээс:   

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/13 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал/

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 478 016694 дугаартай М., *******  нарын Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 478Ю16~06 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа” /1 дүгээр 58 дахь тал/

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 478 016709 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа” /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/

“Г ” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал/

“О ” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11/8665 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн  91-170 дахь тал/

Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 883 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 176-178 дахь тал/

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11/717 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 180-192 дахь тал/

 “О ” ХХК-ийн эзэмшлийн Хас банкин дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 199-203 дахь тал/

Худалдаа хөгжлийн банкин дахь “Г ” ХХК-ийн эзэмшлийн 4*******020894 тоот, “******* *******” ХХК-ийн эзэмшлийн 416003911 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 206-228 дахь тал/

-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 452596877 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 128-140 дэх тал/

Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 50/11327 дугаартай албан бичиг, хавсралт /2 дугаар хавтаст хэргийн 156-250, З дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/

Хаан банкны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 50/4026 дугаартай албан бичиг хавсралт /З дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/

Голомт банкны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 14/ХХ/ОЗ дугаартай албан бичиг, хавсралт /З дугаар хавтаст хэргийн 7-9 дэх тал/

Гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал/

Гэрч -ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 44-46 дахь тал/

Гэрч -ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 51-55 дахь тал/

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 57-58 дахь тал/

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 60-61 дэх тал/

Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 63-64 дэх тал/

“Вендо” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /З дугаар хавтаст хэргийн 83-103 дахь тал/

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.ийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай мөрдөгчийн магадлагаа, хавсралт /З дугаар хавтаст хэргийн 104-116 дахь тал/

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дугаартай “******* г ажлаас чөлөөлөх тухай” захирамж /4 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 272 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн хуулбар /4 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал/

Төрийн өмчийн *******ийн эрхлэгчийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын хуулбар /4 дүгээр хавтаст хэргийн 35-42 дахь тал/   

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн  48 дахь тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/, ял шалгах хуудас /4 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* гийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч *******  нь нийтийн албан тушаалтан буюу Хан-Уул дүүргийн ******* дугаар *******ийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах’’ гэж,

  1. дахь хэсэгт “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж,
  2. дахь хэсэгт “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж,

11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчин, тус *******т бараа материал болон үндсэн хөрөнгө худалдаж авахдаа өөрийн хамаарал бүхий төрсөн дүү *******айгалмаагийн нөхөр *******  эзэмшлийн “******* *******” ХХК-иас

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 18 нэр төрлийн 130 ширхэг бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авч, 14,355,500 төгрөгийг тус компаний Голомт банкин дахь ******* тоот Худалдаа хөгжлийн банкин дахь 416003911 тоот данс руу шилжүүлсэн,

мөн төрсөн хүү ******* -ийн эхнэр *******-ийн эзэмшлийн “О ” ХХК- аас 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 23 нэр төрлийн 98 ширхэг бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авч, 10,358,600 төгрөгийг тус компаний Хас банкин дахь тоот данс руу шилжүүлсэн,

мөн -ийн эзэмшлийн “Г ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 4*******020894 тоот данс руу 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 3 нэр төрлийн 432 ширхэг бараа материал, үндсэн хөрөнгө үнэ болох 11,055,000 төгрөгийг шилжүүлж, нийт 35,769,100 төгрөгийн эдийн засгийн давуу байдлыг “******* *******” ХХК, “О ” ХХК, “Г ” ХХК-д бий болгосон болох нь:     

 

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/13 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ: “Г ” ХХК болон Хан-Уул дүүргийн ******* дугаар *******ийн хооронд байгуулсан /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал/

 

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 478 016694 дугаартай М., *******  нарын “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа” /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/

 

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 478Ю16~06 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа” *******одномжамц, *******айгалмаа нарын гэрлэлтийн лавлагаа /1 дүгээр 58 дахь тал/

 

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 478 016709 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”  Б.Сайнбилэг *******онгормаа нарын гэрлэлтийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/

 

           “О ” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа: гүйцэтгэх удирдлага *******онгормаа /1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал

 

“Г ” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа: Үүсгэн байгуулагч агиймаа /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал/

 

          Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 11/8665 дугаартай албан бичиг, хавсралт /”******* Хангамж” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлсэн баримтууд, компанийн дүрэм1 дүгээр хавтаст хэргийн  91-170 дахь тал/

 

Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 883 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 176-178 дахь тал/

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11/717 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 180-192 дахь тал/

 

 “О ” ХХК-ийн эзэмшлийн Хас банкин дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 199-203 дахь тал/

 

Худалдаа хөгжлийн банкин дахь “Г ” ХХК-ийн эзэмшлийн 4*******020894 тоот, “******* *******” ХХК-ийн эзэмшлийн 416003911 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 206-228 дахь тал/

 

-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 452596877 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 128-140 дэх тал/

 

Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 50/11327 дугаартай албан бичиг, хавсралт /2 дугаар хавтаст хэргийн 156-250, З дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/

 

Хаан банкны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 50/4026 дугаартай албан бичиг хавсралт /З дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/

 

Голомт банкны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 14/ХХ/ОЗ дугаартай албан бичиг, хавсралт /З дугаар хавтаст хэргийн 7-9 дэх тал/

 

Гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******ийн эрхлэгч ******* гийн хууль бус албан шаардлагыг биелүүлээгүйн улмаас 2020 оны 5 дугаар сард ажлаасаа халагдсан. ...ХУД-ийн ******* дугаар *******ийн эрхлэгч *******  нь 2019 оны 12 дугаар сард “Сүлд Мөнх Консалтинг” ХХК нэртэй мөртлөө “Сүлд мөнх констракшн” ХХК-ийн тамгатай нэр тамга зөрсөн Худалдах, худалдан авах гэрээгээр 8,370,000 төгрөгийн үнийн дүнтэй хууль бус гүйлгээ гаргахыг шаардсан. Миний хувьд компаний нэр тамга зөрсөн байсан учраас дээрх гүйлгээг хийхээс татгалзсан. ...Мөн 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд эрхлэгч *******  нь зөөлөн эдлэл болох цагаан хэрэглэлийг авахаар “Г  ХХК руу нэхэмжлэх, зарлагын баримтыг өөрийн гараар бичиж байнга гүйлгээ гаргадаг боловч бараа материал огт ирдэггүй. Түүнчлэн эрхлэгч *******  нь принтер, хөгжим, зурагт авахаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “******* *******” ХХК с... 5 3~Э 000 төгрөгийн гүйлгээг хийсэн боловч зах зээлийн үнээс өндөр үнэтэй, чанарын шаардлага хангахгүй принтер ирсэн. Мөн дээрх бараа материалын чанарын баталгааны хуудас ирээгүй...” мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 39-41 дэх тал/

 

 

Гэрч -ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ер нь *******ийн зардал эх үүсвэрээс санхүүждэг. 1 дэх нь Тусгай зориулалтын шилжүүлэг, 2 дахь Орон нутгийн төсөв. Тусгай зориулалтын шилжүүлгийн хувьд ЗГ-ын 242 дугаар тогтоолын дагуу 1 хүүхдэд ноогдох хувьсах зардлын багцаараа Боловсролын сайдын багцаас санхүүждэг. ...Санхүүгийн баримтаас харахад ХУД-ийн *******-р *******т 2019 онд Тусгай зориулалтын санхүүжилтээс 561,712,200 төгрөг, Орон нутгийн төсвөөс 93,410,000 төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд 2019 оны төсвийн нэмэлт өөрчлөлтөөр Тусгай зориулалтын шилжүүлгээс 601,712,200 төгрөг, Орон нутгийн төсвөөс 96,*******8,000 төгрөг болж төсөв нь өөрчлөн батлагдсан байна. ...2020 онд төсвийн нэмэлт өөрчлөлтөөр Тусгай зориулалтын шилжүүлгээс 784,4*******,700 төгрөг, Орон нутгийн төсвөөс 116,618,400 төгрөг болж төсөв батлагдсан байна. Цагаан хэрэглэлийн хувьд Норматив багцад хамаарна. Самбар ширээ, тавилга эд хогшлын хувьд Эд хогшлын зардалд хамаарна...” мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 44-46 дахь тал/

 

Гэрч -ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Тухайн үед Б   эрхлэгч надтай утсаар яриад танайхаар бэлэн мөнгө гаргуулах хэрэгтэй байна гээд “цагаан хэрэглэл” гэх утгаар хэд хэдэн удаа манай компаний данс руу мөнгө шилжүүлж байсан. Би компаний дансаар орж ирсэн мөнгийг Б   эрхлэгчийн хэлсэн данс руу буцаан шилжүүлж хийдэг байсан. .4 удаа манай компаний данс руу нийт 11,055,000 төгрөгийг шилжүүлж, би компаний дансаар орж ирсэн мөнгийг Б   эрхлэгчийн хүү Мөнхбаяр, дүү Бүжинлхам нарын данс руу буцаан шилжүүлэг хийсэн.

2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ХУД-ийн ******* дугаар *******ээс “цагаан хэрэглэл гэх утгаар 400,000 төгрөг манай компаний Худалдаа хөгжлийн банкны 4*******020894 дугаарын данс руу шилжин орж ирснийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр өөрийн Хаан банкны 5029406515 дугаарын данснаас 360,000 төгрөгийг Б   эрхлэгчийн хүү Мөнхбаярын Хаан банкны 5085094041 дугаарын данс руу “Воlогоо еgchid” гэх утгаар буцаан шилжүүлэн хийсэн.

2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ХУД-ийн ******* дугаар *******ээс “цагаан хэрэглэл гэх утгаар 2,000,000 төгрөг манай компаний Худалдаа хөгжлийн банкны 4*******020894 дугаарын данс руу шилжин орж ирснийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр би өөрийн хувийн Худалдаа хөгжлийн банкны 452596877 дугаарын данс руу 2,010,000 төгрөгийг шилжүүлэн авч, Б   эрхлэгчийн хэлсэн түүний төрсөн дүү *******-ын Голомт банкны 3635123943 дугаарын данс руу 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 1,800.000 төгрөгийг буцаан шилжүүлэн хийсэн.

2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ХУД-ийн ******* дугаар *******ээс “цагаан хэрэглэл гэх утгаар 1,575,000 төгрөг манай компаний Худалдаа хөгжлийн банкны 4*******020894 дугаарын данс руу шилжин орж ирснийг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр би өөрийн хувийн Голомт банкны 3450002728 дугаарын данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, Б   эрхлэгчийн хэлсэн түүний төрсөн дүү *******-ын Голомт банкны 3635123943 дугаарын данс руу 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 1,417.500 төгрөгийг буцаан шилжүүлэн хийсэн.

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ХУД-ийн ******* дугаар *******ээс “хөнжил цагаан хэрэглэл” гэх утгаар 7,080,000 төгрөг манай компаний Худалдаа хөгжлийн банкны 4*******020894 дугаарын данс руу шилжин орж ирснийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн хувийн Худалдаа хөгжлийн банкны 452596877 дугаарын данс руу 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, тухайн өдрөө 2,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ. 1.000.000 төгрөгөөр 1 удаагийн гүйлгээ гээд нийт 5,000,000 төгрөгийг Б   эрхлэгчийн хүү Мөнхбаярын Хаан банкны 5085094041 дугаарын данс руу буцаан шилжүүлэн хийсэн.

Миний хувьд нэг ч удаа бараа материал нийлүүлж байгаагүй. Аж ахуйн нэгжийг- тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж нь борлуулалтын орлогоос 10 хувийн ашгийн татвар төлдөг тул ХУД-ийн ******* дугаар *******ээс орж ирсэн орлогоос татварт 10 хувийг суутган авч. үлдсэн мөнгийг Б   эрхлэгчийн хэлсэн данс руу шилжүүлж байсан...” мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 51-55 дахь тал/

 

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*******  нь манай нөхрийн ээж, миний хадам ээж байгаа юм. Би хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....” мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 57-58 дахь тал/

 

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******  нь миний төрсөн ээж байгаа юм. Би хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....” мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 60-61 дэх тал/

 

Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******  нь миний төрсөн том эгч байгаа юм. Бид эхээсээ тавуулаа. Би хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 63-64 дэх тал/   

 

“Вендо” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...******* *******ийн 2019 оны худалдан авалт нь 28.433.400 төгрөгөөр, 2020 оны худалдан авалт нь 2.472.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэж нийт 30.905.400 төгрөгөөр тус тус үнэлэгдлээ...” /З дугаар хавтаст хэргийн 83-103 дахь тал/

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.ийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

“...Хан-Уул дүүргийн ******* дугаар ******* нь эрхлэгч ******* гийн төрсөн дүү *******айгальмаагийн нөхөр *******  эзэмшлийн “******* *******” ХХК-ийн харилцах дансанд 2019-2020 онд 14.355.500 төгрөг, эрхлэгч ******* гийн төрсөн хүү ******* -ийн эхнэр *******-ийн эзэмшлийн “О ” ХХК-ийн харилцах дансанд 10.358.600 төгрөг, “Г ” ХХК-ийн харилцах дансанд 11.055.000 төгрөг буюу нийт 35.769.100 төгрөгийг шилжүүлж, зах зээлийн үнээс 6.295.100 төгрөгийн илүү үнээр 27 нэр төрлийн 660 ширхэг бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авч хохирол учруулсан нь төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зохицуулалтын дагуу зарцуулах”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /З дугаар хавтаст хэргийн 104-116 дахь тал/

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 дугаартай “******* г ажлаас чөлөөлөх тухай” захирамж /4 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/

 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 272 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн хуулбар /4 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал/

 

Төрийн өмчийн *******ийн эрхлэгчийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын хуулбар /4 дүгээр хавтаст хэргийн 35-42 дахь тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-г нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч *******  нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Хан-Уул дүүргийн ******* дугаар *******ийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтад хамаарах нийтийн албан тушаалтан байна.  

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох ба давуу байдал гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно.

 

 Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч *******  нь Хан-Уул дүүргийн ******* дугаар *******ийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчиж төрсөн дүү *******айгалмаагийн нөхөр *******  эзэмшлийн “******* *******” ХХК-иас 14,355,500 төгрөгийн үнэ бүхий 18 нэр төрлийн 130 ширхэг бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авсан,

төрсөн хүү ******* -ийн эхнэр *******-ийн эзэмшлийн “О ” ХХК- иас 10,358,600 төгрөгийн үнэ бүхий 23 нэр төрлийн 98 ширхэг бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авсан,

мөн -ийн эзэмшлийн “Г ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 4*******020894 тоот данс руу 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 3 нэр төрлийн 432 ширхэг бараа материал, үндсэн хөрөнгө үнэ болох 11,055,000 төгрөгийг шилжүүлж, нийт 35,769,100 төгрөгийн эдийн засгийн давуу байдлыг “******* *******” ХХК, “О ” ХХК, “Г ” ХХК-нд шилжүүлэн давуу байдал бий болгосон хэргийн нөхцөл байдал тогтоогдсон.

 

          Иймд шүүгдэгч ******* г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *******  болон түүний өмгөөлөгч Т.Насанжаргал нараас гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч *******  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудас /4 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал/-аар тогтоогдож байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

        

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад *******  нь зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч *******  нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн  хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр нөхөн төлсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг  2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* д мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг нийгмийн аюулын шинж ихтэй гэмт хэрэг юм.  

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.ийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

“...Хан-Уул дүүргийн ******* дугаар ******* нь эрхлэгч ******* гийн төрсөн дүү *******айгальмаагийн нөхөр *******  эзэмшлийн “******* *******” ХХК-ийн харилцах дансанд 2019-2020 онд 14.355.500 төгрөг, эрхлэгч ******* гийн төрсөн хүү ******* -ийн эхнэр *******-ийн эзэмшлийн “О ” ХХК-ийн харилцах дансанд 10.358.600 төгрөг, “Г ” ХХК-ийн харилцах дансанд 11.055.000 төгрөг буюу нийт 35.769.100 төгрөгийг шилжүүлж, зах зээлийн үнээс 6.295.100 төгрөгийн илүү үнээр 27 нэр төрлийн 660 ширхэг бараа материал, үндсэн хөрөнгө худалдан авч хохирол учруулсан нь төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зохицуулалтын дагуу зарцуулах”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна...” /З дугаар хавтаст хэргийн 104-116 дахь тал/ гэх дүгнэлтээс үзэхэд: бусдад давуу байдал бий болгосны улмаас 6.295.100 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэхээр байна.  

 

Шүүгдэгч ******* гаас Авилгатай тэмцэх газрын хохирлын дансанд байршуулсан 6.295.100 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт тооцон улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. У  овогт Д-ийн  Б  г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* д мэдэгдсүгэй.   

4. Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.   

5. Шүүгдэгч ******* гийн Авилгатай тэмцэх газрын хохирлын дансанд байршуулсан 6.295.100 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт тооцон улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.       

     

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР