| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0318/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/314 |
| Огноо | 2022-04-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,
шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Э П холбогдох эрүүгийн 2210000000363 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. бич
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, .........оны ........ дугаар сарын ..........ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл ........... эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвгэрт нийтийн байранд түр амьдарч байгаа гэх, урьд ял шийтгэлгүй Ц овогт Э П /РД:......................./.
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* төвийн 1 давхрын ариун цэврийн өрөөний орчим хохирогч ******* “Самсунг А72” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, 899.400 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн баййцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2210000000363 дугаартай хэргээс:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-18 дахь тал/
Гэрч Н.*******ий мөрдөн байцаалтад өсгөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-23 дахь тал/
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 31-35 дахь тал/
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дэх тал/
Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* ийг хохирогч ******* “Самсунг А72” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, 899.400 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан Дамно ХХК-ийн ХУ2-22-249 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Самсунг А72 маркийн гар утас 799.400 төгрөг...”-өөр үнэлэгдсэн байх /хавтаст хэргийн 31-35 дахь тал/ тул яллах дүгнэлтэд 899.400 төгрөгийн хохирол учруулсан гэснийг 799.400 төгрөгийн хохирол учруулсан гэж зөвтгөх нь зүйтэй.
Гэрч Н.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ******* ээс 100.000 төгрөгөө буцаан авсан тул иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй..” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 19-23 дахь тал/ ба гэмт үйлдлийн улмаас хохирогч ******* 799.400 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* төвийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд хохирогч ******* гээгдүүлсэн “Самсунг А72” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, 799.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “Хан-Уул дүүргийн ******* төвийн 1 давхрын ариун цэврийн өрөө рүү ороод гар утас тавьдаг хэсэг дээр гар утсаа гаргаж тавих гэхэд байхгүй байсан. Би гар утсаа өрөөндөө үлдээсэн юм болов уу гэж бодоод үзэхэд байхгүй байсан. Өөрийн дугаар руугаа залгахад нэг эрэгтэй хүн аваад “100.000 төгрөг өг” гээд байсан. Би гар утасныхаа апликэшн харж байгаад “Нисдэг машин”-ны дэргэдэх дугуй засварын дэргэдээс байршлаар нь олсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-18 дахь тал/
Гэрч Н.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...анх удаа Пүүжээ /П / ахаас утас авч байна. ******* төв дээр явж байгаад гар утас олсон. Мөнгөний хэрэг гараад байна 100.000 төгрөгөөр өгье гэсэн. Би ******* ээс 100.000 төгрөгөө буцаан авсан тул иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-23 дахь тал/
Дамно ХХК-ийн ХУ2-22-249 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: Самсунг А72 маркийн гар утас 799.400 төгрөгөөр үнэлэгджээ. /хавтаст хэргийн 31-35 дахь тал/
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Н.Э-ээс самсунг А72 маркийн гар утас хураан авч хохирогч ******* хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 8-9 дэх тал/
Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би гар утас олоод буцааж өгөхгүй бусдад 100.000 төгрөгөөр худалдсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* гээгдүүлсэн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, бусдад 100.000 төгрөгөөр зарж завшсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.
Иймд шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 117 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч ******* ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирол төлбөрийн талаар
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
Шүүгдэгч ******* ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч ******* 799.400 төгрөгийн хохирол учирсан байна. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Н.Э-ээс “Самсунг А72” маркийн гар утас хураан авч хохирогч ******* хүлээлгэн өгсөн ба Н.******* нь ******* ээс 100.000 төгрөгөө буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлжээ. Иймд шүүгдэгч ******* ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Э П ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч ******* Самсунг А72 маркийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, шүүгдэгч нь Н.*******д 100.000 төгрөг төлсөн тул шүүгдэгч ******* ийг бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР