Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтөлж,

иргэдийн төлөөлөгч *******дгэрэл,    

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ц-ийн  О-т  холбогдох эрүүгийн *******1000000116******* дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........ оны ........ дугаар сарын ...........-ны өдөр төрсөн 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо .......... тоотод оршин суух хаягтай, урьд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 81******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б  овгийн Ц-ийн  О /РД:..................../  

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 20******* оны 11 дүгээр сарын 24-ний орой Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, *******ын *******-р гудамжны ******* тоот гэртээ хамтран амьдрагч, хохирогч *******-тай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар хохирогчийг хутгалж бие махбодид нь “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн тал арьсан доорх хий хуралт, баруун хацар. хүзүү, баруун шууны шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргаан байхгүй гэв.  

 

Хоёр. Эрүүгийн *******1000000116******* дугаартай хэргээс:  

 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-*******, 23 дахь тал/

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоолд: нийт урт 26.5 см, ажлын хэсэг 15 см, иш 11.5 см хар өнгийн хутга  /хавтаст хэргийн 30 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11868 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 50 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12 дахь тал/

Гэмтэл согог үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар “...*******-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх...” /хавтаст хэргийн 69-*******6 дахь тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1045 дугаартай “О нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/

*******-ийн эрүүлжүүлсэн бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 64-6******* дахь тал/

Шүүгдэгч *******-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/, гэрч О.А-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 20******* оны 11 дүгээр сарын 24-ний орой 19-20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, *******ын *******-р гудамжны ******* тоот гэртээ хамтран амьдрагч, хохирогч *******-тай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар хохирогчийн цээж рүү хутгаар дүрж, баруун гарын шуу болон нүүр, хүзүүг нь хутгаар зүсэж “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн тал арьсан доорх хий хуралт, баруун хацар. хүзүү, баруун шууны шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2 жилийн ******* гэх хүнтэй танилцаж хамт амьдарч эхэлсэн. Бид Хан-уул дүүргийн ******* дугаар хороо *******ын *******-******* тоотод хамтран амьдрагч *******, хүү Г.Гонгор, дүү Ариунтунгалаг, түүний 1 ойтой хүүхдийн хамтаар амьдардаг. 20******* оны 11 дүгээр сарын 24-ний шөнө бид найзаасаа авсан нэрмэл архиа уухаар болсон. Тухайн үед би жижиг аягаар нэрмэлээ халааж уусан. ******* надад хандаж “хүүхэд чинь намайг ахаа гэж дуудаад байна” гэсэн. Тухайн үед намайг буйдан дээр сууж байхад ******* миний баруун шанаа руу гар утсаа шидэхээр нь “чи ер нь яагаад байгаа юм бэ” гээд би нүүрэн тус газар нь алгадсан. Тэгтэл  *******риунтунгалаг *******т хандаж “та яах гэж манай эгчийг дандаа дарамталдаг юм бэ“ гэхэд нь би хажуунаас нь “өмнөх ******* хоногт намайг зодсоныг хэнд ч хэлээгүй байгаа шүү, ууж идчихээд намайг зовоодог биз дээ чи” гэж хэлтэл ******* сууж байсан газраасаа босоод гал тогооны хэсэг рүү ороод хар өнгийн бариултай хутга аваад миний өөдөөс далайхаар нь би арай ч үгүй байлгүй гэж бодоод зогсож байтал миний цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгаараа дүрсэн. Би сандраад баруун гар цээжнийхээ өмнө барьтал миний баруун гарын шуу хэсэг рүү хутгаараа хутгалсан. Би “цагдаа дуудаарай” гэж орилтол миний баруун эгэмнээс дээш баруун чихний доод тал хүртэл зүссэн. Тухайн үед миний хүзүүнээс цус гараад би баруун гараараа хүзүүгээ дараад буйдан дээр хэвтээд ...амьсгалж чадахгүй байна гэж орилтол ******* хутгаа барьсан байдалтай миний нүүрийг дээш болгож намайг нэг харснаа “чи яачихсан юм бэ, босооч” гэхээр нь би уйлаад “чи намайг хутгалчихлаа” гэтэл ******* байшингийн зуухны хавьд суугаад юу болсон талаар надаас асуугаад “би юу хийсэн бэ” гэж асуугаад болсон асуудлаа санахгүй байх шиг байсан. ...Миний биед учирсан гэмтэл одоо хэвийн болсон. ******* болон түүний гэр бүлээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-*******, 23 дахь тал/  

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...20******* оны 11дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед гэртээ байж байхад эгч *******  , ах ******* хоёр 5 литрийн савтай нэрмэл архи буцалгаж ууна гэж авчирсан. Тэр хоёр авчирсан архины талыг шахуу уухад ******* ах нэлээд халамцуу болж эхэлсэн. Эгч *******-ийн утас дуугарахад элдэв янзаар хараал хэлж хоорондоо маргалдсан. Би тэр хоёрыг болиулах гэж үг хэлсэн боловч авч хэлэлцэхгүй байсан. Тэгээд эгч буйдан дээр сууж байхад ******* ах нүүр рүү нь гар утсаараа 1 удаа цохьсон. Тэгээд эгч уурлаад маргалдаж эхлэхэд ******* ах шургуулганаас хутга гаргаж ирээд эгчийн цээж хэсэг рүү дүрсэн эгч орилоод явчихаар нь би сандраад дүүгээ, хүүхдээ аваад хажуу айл руу гарч тусламж гуйхаар гарсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/  

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт: нийт урт 26.5 см, ажлын хэсэг 15 см, иш 11.5 см хар өнгийн хутга  /хавтаст хэргийн 30 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн 11868 дугаартай дүгнэлтэд: 1. *******-ийн биед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн зүүн тал, арьсан доторх хий хуралт, баруун хацар, хүзүү, баруун шууны шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй  /хавтаст хэргийн 50 дахь тал/

Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо *******ын *******-р гудамжны ******* тоот  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12 дахь тал/

Гэмтэл согог үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар “...*******-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх...” /хавтаст хэргийн 69-*******6 дахь тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1045 дугаартай “О нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/

*******ийн эрүүлжүүлсэн бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 64-6******* дахь тал/

Гэрч О.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Манай хамгийн том хүү ******* юм...Манай хүү ******* нь архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг байсан. ******* нь архи уусан үедээ өөрийн мэдрэл байхгүй, хэрүүл хийгээд байдаг...2019 оны үед Баярмаа гэх эмэгтэйтэй танилцаж Толгойтод байшин түрээсэлж амьдарч байсан...******* нь 2020 онд манай гэрт ирж нөхөр бид хоёртой танилцаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:  “...******* бид 2 гэртээ ороход Н.А охины хамт мөн Баярмаагийн хүү Гонгор нар байсан. *******-ийн авчирсан Монгол архийг ууцгаасан. ...Нэг мэдсэн цагдаа ирсэн байсан. Би ухаан балартаад эрүүлжүүлэхэд ухаан ороод юу болсон талаар бодоход юу ч санахгүй байсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...хамтран амьдарч” гэж заасан байх бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалт “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор зохицуулагдсан.  Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилжээ. Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийвэл: хохирогч *******  , шүүгдэгч ******* нар нь гэрлэлтийн баталгаагүй ч 2019 оноос эхлэн хамтран амьдарч байгаа талаараа мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь мэдүүлсэн ба шүүгдэгч *******ийн ээж О.А энэ талаар баталж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай, хамтран амьдрагч гэж дүгнэх үндэслэлтэй ба хамтран амьдарсан энэ хугацаандаа хоорондоо маргалдаж муудалцдаг байсан улмаар 20******* оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин маргалдаж муудалцан шүүгдэгч нь хохирогчийг цээж болон гарын шуу, нүүр, хүзүү хэсэгт хутгаар хутгалсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч *******ийг үйлдлийг  гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч ******* нь хутгаар хохирогч *******-ийн цээж рүү дүрж, хохирогчийг баруун гараараа хаахад баруун гарын шууг нь зүсэж, улмаар баруун хацрын доод хэсгээс эрүүний доод хэсэг хүрсэн босоо байрлалтай нүүрийг нь зүсэж  олон тооны шарх, гэмтэл учруулсан шүүгдэгчийн хэрцгий балмад үйлдлийг “онц харгис хэрцгийгээр”, “зэвсэг”  хэрэглэж үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар нь  шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.  

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “шүүгдэгч *******ийг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргав.

 

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

 

          Шүүгдэгч ******* нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хавтаст хэргийн 51-52-р хуудсанд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 1045 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч *******ийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  дүгнэлт гаргав.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн: Хохирогч ******* нь шүүгдэгч *******ийг 3 удаа алгадсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргав.   

        

Хэдийгээр гэмт хэрэг гарахад хохирогч *******  , шүүгдэгч ******* нар нь нийлж “нэрмэл архи ууж” согтуурсан, хохирогч нь шүүгдэгчийн хацар руу алгадсан үйлдэл нөлөөлсөн боловч шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн үйлдлээ санахгүй байгаа нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогчийн нүүр рүү гар утсаар цохиж, хутгаар биед нь олон тооны шарх, гэмтэл учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хорих ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

           Шүүгдэгч *******ийг 20******* оны 11 дүгээр сарын 2*******-ны өдрөөс сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, 20******* оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорьсон ба  шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 104 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

           3. Хохирол, төлбөр болон бусад асуудлын талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан ба хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдъя.   

 

Шүүгдэгч *******ийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Ц-ийн  Очирпүрэвийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг  онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч *******ийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт 104 хоногийг түүний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.   

 

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.     

 

  

 

  

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР

 

 

                                                ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 

                           ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН