Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,     

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга аасандорж хөтөлж,          

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* , түүний өмгөөлөгч М.Хатанзориг,      

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Ч.Мөнхбаяр,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

  Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Т-ны  Н  холбогдох эрүүгийн 2203000050053 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, ............. оны ..........дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........оюутан, ам бүл ........... хамт Хан-Уул дүүргийн ......... дүгээр хороо ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, М  овогт Т-ны  Н   /РД:....................../    

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч *******  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 45 минутын үед *******-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ын зам, *******ийн 2 дугаар буудал, Дээд бодь хийдийн урд талын зам дээр явган зорчигч Б овогтой Н-ийг мөргөж, амь нас хохирсон ба М  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ,  мөн дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон гэсэн заалтуудыг зөрчсөн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

 

Нэг. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний охины найз залуу ******* над руу залгаад “охиноо ирж аваарай” гэсэн. Би гэрээсээ гараад явж байхдаа охиныхоо утас руу олон дахин залгасан боловч аваагүй. Би  ослын талаар газар дээр нь очоод мэдсэн. Машин 3-р эгнээд зогсож байсан. *******  гэх охин надад 55 км цагийн хурдтай явж байсан гэж хэлсэн. Намайг охиноо аваад машины хойд талын суудал дээр сууж байхад нэг хүн машины камерын бичлэгийг авах гэж оролдсон. Би цагдаад хэлж байж авахуулсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл хэн ч надтай холбогдоогүй хүнлэг бус хандсан. Уучлал гуйгаагүй. Би баримттай зардлаа гаргаж өгсөн. Нэг ч удаа манай гэр бүлээс уучлалт гуйгаагүй. Би охиноо алдсандаа гомдолтой байна гэв.    

 

Хоёр. Эрүүгийн 2203000050053 дугаартай хавтаст хэргээс:    

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд: 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ын зам, *******ийн 2 дугаар буудал, Дээд бодь хийдийн урд талын замд “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан гэх газарт үзлэг хийсэн талаар /хавтаст хэргийн 4-17, 171-174 дэх тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ийг мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 34 дэх тал/  

Гэрч *******-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 44, 103-104 дэх тал/

Гэрч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дэх тал/

Гэрч -н мэдүүлэг /хавтаст хэргийн 87-89 дэх тал/

Гэрч -ын мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 119-122 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 139-140 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 136-137 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0053 дугаартай гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лобараторын шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 150-152 дахь тал/

Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 164-166 дахь тал/  

2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаартай Автотээврийн Үндэсний төвийн ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 182-185 дахь тал/ 

Шинжээч Б.Цолмонгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дахь тал/

Гэрч *******-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 222 дахь тал/

Жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагаа  /хавтаст хэргийн 113 дахь тал/

Сд-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 115 дахь тал/

2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 175-176 дахь тал/

Дуудлагын лавлагаа /хавтаст хэргийн 3 дахь тал/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 37 дахь тал/

ын жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/

Шүүгдэгч *******-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 57 дахь тал/,   их сургуулийн тодорхойлолт /хавтаст хэргийн 56 дахь тал/, оршин суух хаягийг лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрэлсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, тээврийн  хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/, М ын хүүхдийн ордны эрдэм хүрэл медалиар шагнуулсан тухай /хавтаст хэргийн 64 дэх тал/, талархлын бичиг /хавтаст хэргийн 65 дахь тал/, өргөмжлөл, гэрчилгээ, дурсамж /хавтаст хэргийн 68-77 дахь тал/, гэрч -ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/, гэрч -ны  мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.        

         Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй ба прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас нэгтгэн дүгнэвэл: Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

           Шүүгдэгч *******  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, 2021 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг 45 минутын үед *******-ын эзэмшлийн Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ын зам, *******ийн 2 дугаар буудал, Дээд бодь хийдийн урд талын зам дээр явган зорчигч Б овогтой Н-ийг мөргөж, амь насыг нь хохирсон болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ын зам, *******ийн 2 дугаар буудал, Дээд бодь хийдийн урд талын зам дээр Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан газарт үзлэг хийжээ. /хавтаст хэргийн 4-17, 171-174 дэх тал/ 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******  шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний охины найз залуу ******* над руу залгаад “охиноо ирж аваарай” гэсэн. Би гэрээсээ гараад явж байхдаа охиныхоо утас руу олон дахин залгасан боловч аваагүй. Би  ослын талаар газар дээр нь очоод мэдсэн. Машин 3-р эгнээд зогсож байсан. *******  гэх охин надад 55 км цагийн хурдтай явж байсан гэж хэлсэн. Намайг охиноо аваад машины хойд талын суудал дээр сууж байхад нэг хүн машины камерын бичлэгийг авах гэж оролдсон. Би цагдаад хэлж байж авахуулсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл хэн ч надтай холбогдоогүй хүнлэг бус хандсан. Уучлал гуйгаагүй. Би баримттай зардлаа гаргаж өгсөн. Нэг ч удаа манай гэр бүлээс уучлалт гуйгаагүй. Би охиноо алдсандаа гомдолтой байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/   

 

Гэрч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн “...би Номиог барьж байсан гараа суллаад тавьсан. Дуудлагын жолооч “өөрсдөө учраа ол” гээд явах гэхээр нь “чи яасан өөдгүй юм бэ, хамтдаа машинд суулгаад өгөөч” гээд эргээд Номио руу харахад замын дунд хэсэгт автомашинд мөргүүлж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44, 103-104 дэх тал/

 

Гэрч *******-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. ...Би энэ үед нэг хэсэг утсаараа оролдоод явж байтал нүдний баруун буланд нэг хар юм сүүмэлзэх шиг болоход лавшруулан харахад хүмүүс гүйлдэж байсан. ...Нэг юм мөргөх шиг болохоор нь нүдээ аниад зогсохоор нь нүдээ нээгээд тээврийн хэрэгслээс буухад 3 хүн байсан. Нэг эмэгтэй ухаангүй өөр нэг эрэгтэй хүн тэр эмэгтэй хүнийг тэврээд уйлаад орилоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дэх тал/

 

Гэрч -н шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...замын хойд хэсгээс 3 хүн гэнэт гүйгээд ороод ирсэн. Тэр хүмүүсийн хамгийн урд нь гүйж явсан эмэгтэй хүн манай машинд мөргүүлсэн. ...Эхлээд М , Н   нар автомашинаас буугаад би хойноос нь буусан...”гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 87-89 дэх тал/ 

 

Гэрч -ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд машинаа хүлээж байх хооронд тэр хүргэж ирсэн 2 хүнийг нилээд удаан харж зогссон. Тэр үед эмэгтэй хүн нь зам руу гүйх гээд эрэгтэйдээ дийлдэхгүй байгаа байдалтай харагдаад байсан. Тэгэхээр нь би эргэж очоод эмэгтэйд нь хандан “ахын дүү тайвшир” гэж хэлэхэд эрэгтэй нь надад хандан “2-улаа хамт өргөөд машинд суулгаадхъя” гэж хэлсэн. Би тэр эмэгтэйг хүчлэхийг хүсээгүй. Аль болох аргаар машинд нь суулгахыг бодсон. ...би нөгөө 2 хүнийг орхиод өөрийн ажлын хүндээ харагдах гээд эргэсэн. Зам хөндлөн гарах бодолтой байсан. Энэ үед нөгөө 2 хүний эрэгтэй нь миний хойноос “чи ямар өөдгүй юм бэ хамтдаа энэ хүнийг машинд суулгаад өгөөч ээ” гэж хашгирч байсан. Энэ үед би тэр 2 хүнээс 4-5 метр орчим холдсон байсан. Ингээд тэр 2 хүн рүү эргээд харах үед зам дээр түс хийх чимээ гарсан. Тэр чимээ гарсан зүг буюу зам руу харахад саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашин нөгөө 2 хүний эмэгтэйг мөргөсөн, тэр эмэгтэй агаарт 2-3 эргэлдээд буцаж унахдаа тэр автомашины урд хамар хэсэг дээр нь унаад жолооч талаар нь машины доод хэсэгт дайрагдаж байгаа харагдсан. ...би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Эрэгтэй нь бага зэрэг шүүмжлээд түүнийг эмэгтэй хүн нь хүндээр тусгаж авсан болов уу гэхээс хоорондоо зодолдож гар хүрсэн зүйл бол байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

 1. Б.Н-ийн  биед хүзүүний 2-3-р нугалмын түвшинд бүрэн мултрал, нугас тасрал, цээжний хөндий дэх цус хуралт, гол судасны тасрал, гол судасны холбоосонд цус хуралт, уушги авчилт, зүүн атгаал ясны ил хугарал, зүүн шаант тахилзуур ясны зөрөөтэй хугарал, эрүүний оочонд язарсан, зүүн бугалганд урагдсан шарх, баруун хацар, шанаа, хамрын нуруу, дух, зүүн хөмсөг, зүүн дээд доод зовхи, зүүн хацар шанаа, ооч, баруун тохой, баруун зүүн сарвуу, зүүн бугуй, баруун ташаа, нуруу, ууц, баруун өвдгөнд зулгаралт, эрүү, зүүн чихний дэлбэн, баруун бугалга, зүүн гуя, баруун зүүн өвдөг цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн амь насанд аюултай шинэ гэмтлүүд байна.

            3. Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            4. Талийгаач нь хүзүү, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Задлан шинжилгээний явцыг 20 ширхэг фото зургаар баталгаажуулан тайлбарын хамт хавсаргав.

            5. Талийгаач нь 2021.12.06-ны 03:50 цагийн байдлаар нас бараад 3 цаг болсон байна.

            6. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байжээ.

            7. Талийгаачийн цуснаас 1,7 промилли, ходоодны шингэнээс 1,8 промилли, шээснээс 2,4 промилли спиртын агууламж илэрсэн бөгөөд нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ /хавтаст хэргийн 119-122 дахь тал/  

 

           Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: талийгаач нь хүзүү, цээж мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. *******  1131  гэж хаягласан цусны дээж, *******  2021.12.06 1140 гэж хаягласан хуванцар савтай шээсэнд спиртийн агууламж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 139-140 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн жолооч Түвшинсайхан овогтой Н   /РД:УК02302644/ биенээс авсан гэх “Н   ” гэх бичиглэлтэй, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ

жолооч Түвшинсайхан овогтой Н   /РД:УК02302644/ биенээс авсан гэх цус нь АВО системээр O(I) бүлгийн харъяалалтай байна /хавтаст хэргийн 136-137 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0053 дугаартай гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжилгээний лобараторын шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн флаш дискт бичигдсэн “iSafe Viewer” автомашины хяналтын дүрс бичлэгийн программ хангамж,  AVI өргөлттэй нийт 55 ширхэг 29,7 GB хэмжээтэй дүрс бичлэгүүд,

СД дискт бичигдэн “20211206_014523.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг,

Хэргийн газрын үзлэгийн болон нөхөн үзлэгийн тэмдэглэл, схем зургийн нийт 8 хуудас материал нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “20211206_014523.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг бичигдсэн төхөөрөмж суурилагдсан тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнөх цаг хугацааны авто замын зорчих хэсгийн баруун гар талын /нөхөн үзлэгийн тэмдэглэлд 1,2,3 тэмдэглэгдсэн/ гэрлийн шонгийн хоорондох 90.3 метр зайг 120.8 км/цагийн дундаж хурдтайгаар туулж өнгөрсөн байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн флаш дискт бичигдсэн дүрс бичлэг бичигдсэн төхөөрөмж суурилагдсан тээврийн хэрэгслийн жолоочийн хэсэг дүрс бичлэгүүдэд дүрслэгдээгүй байх тул тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүнийг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 150-152 дахь тал/

 

            Автотээврийн Үндэсний төвийн ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

        1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь ижил байна.

2. Автотээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн SТЕИНОJ Т-71096 хайчин өргүүр дээр SТЕИНОJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: урд буфер баруун гар талдаа хагарч унасан, капот баруун гар талдаа нугарч, хонхойсон, салхины шил баруун гар талдаа цөмөрч, бяцарсан, баруун гар талын их гэрэл хагарч унасан зэрэг эвдрэл гэмтэлтэй байв.

3. Урд буфер баруун гар талдаа хагарч унасан, капот баруун гар талдаа нугарч, хонхойсон, салхины шил баруун гар талдаа цөмөрч, бяцарсан, баруун гар талын их гэрэл хагарч унасан зэрэг эвдрэл гэмтэлтэй байв.

Урд буфер баруун гар талдаа хагарч унасан, капот баруун гар талдаа нугарч, хонхойсон, салхины шил баруун гар талдаа цөмөрч, бяцарсан, баруун гар талын их гэрэл хагарч унасан зэрэг эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн байж болох тул осол гарахад нөлөөлөхгүй.

Тоормосны шингэн дамжуулгатай АВS тоормосны системтэй.

Урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, АВS систем хэвийн ажиллагаатай байсан.

Уг тээврийн хэрэгсэл нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр Япон улсаас импортоор орж ирээд 2021 оны 07 сарын 05-ны өдөр ТХ үзлэгт хамрагдаж тэнцсэн байна. 

2021 оны 07 сарын 05-ны өдөр ТХ үзлэгт орсон тул 2022 оны 07 сарын 05-ны өдөр ТХ үзлэгийн хугацаа дуусах байсан байна.

Уг тээврийн хэрэгсэл нь дөрвөн улиралд нийцсэн М+5 тэмдэглэгээтэй дугуйтай байсан.

Асуултад дурьдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй болно /хавтаст хэргийн 182-185 дахь тал/ 

 

Гэрч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “…Картны бичлэг устаж алга болж магадгүй гэж бодоод дүү М д хэлж түүнээр авхуулсан. Тэгээд ыг картаа авах үед хохирогчийн аав нь би авна гээд байхаар нь би авсан. Тэгээд хэргийн газарт үзлэг хийж байсан Цагдаагийн алба хаагчид өгсөн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 222 дахь тал/

 

Жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагаа: “...*******  нь жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна...”  /хавтаст хэргийн 113 дахь тал/

 

Автомашины камерийн бичлэг СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 115 дахь тал/

 

2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

1.  Жолоодож явсан жолооч Т-ны  Н   М  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт мөн дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б овогтой Н   нь М  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна /хавтаст хэргийн 175-176 дахь тал/

 Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: “...*******-ийн 0.00% согтууруулах ундаа хэрэглээгүй...” /хавтаст хэргийн 18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.       

 

          Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан М  Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.  

           Шүүгдэгч *******  нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох М  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ  *******-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байх ба Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, 120.8 км/цагийн дундаж хурдтайгаар хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсоны улмаас явган зорчигч Б овогтой Н-ийг мөргөж, амь насыг хохирсоон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.        

 

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Ч.Мөнхбаяр нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:    

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,  02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав. 

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* , түүний өмгөөлөгч М.Хатанзориг нараас: Хэргийг тал бүрээс нь бүрэн шалгаагүй. *******  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа уг тээврийн хэрэгслийг жолоодож байсан байна. Мөн автомашины камерын бичлэгийг авах гэж байхад нь хохирогчийн аав *******  цагдаад хэлж таслан зогсоосон. Иймд *******-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн шинжтэй байхад шалгаагүй орхигдуулсан. Миний охин *******-ийн дарамтад байсныг улмаас түүний автомашинд суухгүй зам руу гүйсэн шалтгааныг тодруулаагүй зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн бус хийсэн гэсэн санал гаргав. 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг: Шүүгдэгч *******  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 19 настай, их сургуульд суралцдаг, өвөө эмээтэй амьдардаг. *******  нь суралцахын зэрэгцээ олон нийтийн арга хэмжээнд оролцдог идэвхтэй оролцдог, урлагийн авьяастай. Иймд *******-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр: Шүүгдэгч *******  нь гэм буруугийн талаар маргахгүй. *******  нь 19 настай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны ангилалд хамаарч байгаа. Иймд ******* д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.   

          Энэ гэмт хэрэг гарахад *******  нь өөрийн найз охин *******-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхад түүнд жолоог шилжүүлсэн, мөн амь хохирогч Б.Н   нь М  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна заалтыг зөрчсөн нь нөлөөлсөн байна.

           Гэвч *******-ын жолоодох эрхгүй ******* д жолоог шилжүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн *******  нь өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож байсан нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д заасан тус тус зөрчлийн шинжтэй байна. Түүнчлэн энэ хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч Б.Н-ийг зам тээврийн осолд орж амь насаа алдахад *******-г шууд буруутгах үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон ******* , , , ******* нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад баримтуудаар шүүгдэгч *******  нь М  Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас Б.Н амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хэргийг прокурорт буцаах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******-ий хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  баримтаар нэхэмжилсэн төлбөрийг нөхөн төлсөн хэдий ч тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээ мэдсээр байж бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд 120.8 км/цагийн дундаж хурдтайгаар хурд хэтрүүлэн оролцсон байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн хор уршгийг арилгах боломжгүй нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,  03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.         

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч ******* д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.  

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар: 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Гэмт хэргийн улмаас Б.Н   амь нас хохирсон тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу түүний төрсөн эцэг *******ат-Эрдэнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******  амь хохирогчийнг оршуулахтай холбоотой зардалд 18.718.669 төгрөг нэхэмжилж холбоотой баримтыг хэргийн 191-205 дугаар талд гаргаж өгчээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* эс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* д нийт 18.718.669 төгрөгийг төлжээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан.

          Иргэний хариуцагч *******  нь шүүгдэгч ******* д өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ жолоодохыг зөвшөөрөөгүй боловч тухайн үед тээврийн хэрэгслийг ашиглаж байсан *******  нь шүүгдэгч ******* д жолоог шилжүүлсэн байна. Иймд *******  нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* д 5.000.000 төгрөг төлсөн байна.

 

Иргэний хариуцагч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Осол гарсан гэдгийг тэр шөнөдөө өөрийн дүүгээс утсаар мэдсэн. ...Хэрэг хуулийн дагуу шалгагдаад шийдэхэд зохих хэмжээнд хариуцагчаар оролцоно...” мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал

           Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд: “...эзэмшигчийн нэр: *******-ын эзэмшлийн Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай  автомашин техникийн эвдрэл, засварлах зардал: 2.785.000 төгрөг гэсэн  /хавтаст хэргийн 164-166 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч *******-ын эзэмшлийн автомашинд учирсан эд хөрөнгийн хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 2.785.000 төгрөгийг шүүгдэгч *******  төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгч *******-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Т-ны  Н-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,  03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч ******* д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

5. Шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тоолсугай.

 

6. Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* эс амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* д нийт 18.718.669 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******-т 2.785.000 төгрөг нөхөн төлсөн,  иргэний хариуцагч *******-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* д 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.   

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

  

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР