Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

 

 

 

 

 

 

 

   2022          03          17                                     2022/ШЦТ/215

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Иргэдийн төлөөлөгч: Э.Аюушжав,

Улсын яллагч: Г.Онон /томилолтоор/, Г.Ган-Эрдэнэ,

Хохирогч: М.С-,

Хохирогч: Г.А-, түүний өмгөөлөгч М.Чинзориг,

Шүүгдэгч: Ц.А-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай явуулсан шүүх Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад тус тус зааснаар Ц.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105019371419 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.А-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.А- нь 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр байрны 01 дүгээр орцонд төмрийг зэвсгийн чА-тай хэрэглэн хохирогч М.С- толгой руу цохиж илээр, хүч хэрэглэн довтолж, хохирогч М.С- эзэмшлийн гар утас, цүнх, нүдний шил зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 856.800 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч М.С- эрүүл мэндэд дагзны хуйх, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, хоёр шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2021 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян айраг” хүнсний дэлгүүрийн орчимд насанд хүрээгүй хохирогч М.Х-г “гар утсаа өөрөө гаргаж өгөх үү, эсхүл хутгалуулсныхаа дараа өгөх үү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эзэмшлийн “Самсунг эс-8” загварын гар утсыг дээрэмдэн авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-128 тоотод цаасны хутгыг зэвсгийн чА-тай хэрэглэн хохирогч Б.О-ын гарыг цаасны хутгаар зүсэж хүч хэрэглэн довтолж дээрэмдэхийг завдсан,

- 2021 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13 дугаар гудамж 174 тоотод хохирогч Г.А-ийн хоолойд хутга тулган /4 сартай/ хүүхдийнх нь хажууд “нүдээ нээгээд үзээрэй ална шүү, чамайг юм уу, хүүхдийг чинь ална шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, бэлэг эрхтэн болон анус руу нь бэлэг эрхтэнээ хийх, бэлэг эрхтнээ хөхүүлэх зэрэг хохирогчийг тохуурхан доромжлох үйлдэл гаргаж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

Мөн хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Г.А-ийн эзэмшлийн LG X6 маркийн гар утсыг илээр, хууль бусаар дээрэмдэн авч 225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүгдийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Г.А- шүүх хуралдаанд: “...Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн тул дахин нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэрийн цонх хагалсан. Сэтгэл санаагаар маш их хохирсон. Тухайн үед манай хүүхэд 4 сартай байсан. Тухайн өдрөөс хойш одоо байнга уйлдаг, хар дараад унтаж чадахгүй байгаа. Гомдолтой байна. Сэтгэл санааны маш их хохиролтой байна” гэв.

Хохирогч М.С- шүүх хуралдаанд: “...2021 оны 10 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө гэр лүүгээ орж байх үедээ зодуулсан. Тухайн үед ухаан алдсан байсан. Ээж рүүгээ залгах гэхэд араас дахин орж ирээд зодсон байсан. Гадаа 4-5 минут тамхи татчихаад буцаж орж ирж зодсон байсан. Манай хүүхэд гэртээ хоёулахнаа байсан болохоор айж сандарсан. Одоо хүртэл хүүхдүүд айдастай байгаа. Манай ээж үүнээс болж ажлаа хийж чадаагүй. Яагаад намайг зодсон талаар одоог хүртэл мэдэхгүй байна. Бичлэгийг харахад толгой хэсэг рүү олон удаа цохисон байсан. Сэтгэл санааны хохирол байгаа. Эмнэлгээр явахад одоохондоо мэдэгдэхгүй. 4-5 жилийн дараа ямар онош гарч ирэхийг мэдэхгүй байна гэж хэлсэн. Толгой хэсэгтээ урдаа 4-5 оёдолтой, хойноо бас оёдолтой байгаа. Үүнээс хойш 1 сар гаран ажлаа хийгээгүй. Эмчилгээний төлбөр 2 сая төгрөг байсан байх санахгүй байна. Баримттай хохирлоо нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол маш их байна. Цаашид юу тохиолдохыг мэдэхгүй байна. Одоо амархан мартдаг, толгой тархи өвддөг болсон” гэв.

Хохирогч М.С- мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа яваагүй гэртээ 2 хүүхэдтэйгээ амарч байсан юм. Тэгээд орой 17 цагийн үед өмнө нь Сансар худалдааны төвд хамт ажиллаж байсан А-тай /.../ Монгол 3 дугаар сургуулийн зүүн талд пабад хоол идээд 2 пиво уугаад 21 цаг өнгөрч байхад хороолол явах болоод тэр пабаас гараад бид 2 такси бариад хорооллын Дүүхээгийн зүүн талд байрлах баар руу түгжирч явсаар байгаад 22 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд тэнд бид 2 суугаад дахиад 2 шил пиво уугаад 1 шил 0.5 граммын Соёрхол нэртэй архи аваад суусан. Тэгээд уугаад сууж байхад 23 цаг өнгөрч байхад мөн Сансар худалдааны төвд ажиллаж байсан Г- /.../ гээд найз маань ирсэн. Тэгээд бид нэмээд 0.5 граммын архи авсан. Тэгээд ууж сууж байгаад танихгүй 2 залууг бид 3-н ширээнд шахаж суулгасан. Тэгээд тэр 2 залуутай ууж, сууж байгаад гарсан юм. Гарахад гайгүй байсан, тэгээд урагшаа алхаж байгаад нилээн муудсан нэг мэдсэн байрны дунд Г- бид 2 явж байсан. Тэгээд Г- намайг байрны хойд талд хүргэж өгсөн. Би орц руу ороход араас нэг хатуу зүйлээр цохих шиг болсон тэгээд намайг дээрээс төмрөөр нэг эрэгтэй цохиод байсан. Би гараараа толгойгоо хамгаалсан дээрээс цохиод байсан. Тэгсэн чинь тэр залуу “чимээгүй бай” гээд “цагдаад хэлбэл ална шүү” гээд байсан. Тэгээд нэг мэдсэн би ухаан алдаад сэрсэн миний цүнх байхгүй, миний утас газар уначихсан байсан. Тэгээд би утсаа аваад ээж рүүгээ ярьсан тэгж байтал нөгөө залуу дахин орж ирээд миний толгой руу цохиод миний утсыг булаагаад цаашаа явсан. Тэгээд орцноос хүмүүс гарч ирж байх шиг байсан, тэгээд юу ч санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 37-39/,

Насанд хүрээгүй хохирогч М.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө өөрийн найз болох Б-, Т- нарын хамт Баян айраг дэлгүүрийн эсрэг талын сагсны талбайн хажуугаар шөнө 01-03 цагийн үед алхаж байтал нэг ах дуудаад “та нар хар шөнө юу хийж яваа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар найзын гэрт очиж хонох гээд явж байна гэж хэлтэл надад “бэлэн мөнгө хэрэгтэй байна, та нарт мөнгө байна уу” гэж асуусан. Тэр үед бид 3 байхгүй гэж хэлэхэд миний халаасыг ухаж үзээд гар утсаа өөрөө гаргаж өгөх үү, эсвэл хутгалуулсныхаа дараа өгөх үү” гээд энгэрээ ухаад байхаар нь би айгаад гар утсаа гаргаж өгсөн. Тэгээд тэр ах миний гар утсыг аваад та нар хүнд хэлбэл ална шүү, гэрийн хаягаа хэл гэж айлган сүрдүүлсэн. Тэр үед манай 2 найз болон би гэрийн хаягаа худлаа хэлсэн. Хэсэг хугацааны дараа та нар цаашаа хараад байж бай гэж гэж хэлээд цаашаа гүйгээд явсан тул бид 3 араас нь гүйгээд замдаа таарсан 3 ахад дээрэмдүүлчихлээ гэж хэлэхэд огт тоогоогүй яваад өгсөн. ...25-30 орчим насны 160 см орчим өндөртэй байхаа би нүдийг нь сайн харсан. Одоо харвал танина...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 199-200/,

Хохирогч Г.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13-174 тоот хашаанд манай эгч Б- ганцаараа амьдардаг юм би хадмынхаа гэрт буюу Баянхошуунд оршин суудаг юм. Би 2, 3 хоногийн өмнө эгчийнхээ гэрт ирээд байгаа юм. Учир нь манай нөхөр хөдөө ажлаар явчихсан байгаа. Тэгээд манай эгч Б- нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд найзуудтайгаа уулзана гээд гэрээсээ гарч яваад би 4 сартай охиныхоо хамт гэрт нь үлдсэн юм. Ингээд манай эгч Б-ийн утас нь холбогдохгүй тухайн өдөр гэртээ ирж хоноогүй ба 2021 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын орчимд унтаж байхад хаалга дуу гараад байхаар нь босоод хэн бэ гэхэд нэг юм дуугараад байхаар нь би эгчийг байна гэж бодоод хаалганы түгжээг нээхэд гаднаас 165-170 см орчим өндөртэй хар өнгийн гялгар куртик хар өнгийн цамцтай, үс нь хусуулаад ургаж байгаа юм шиг үстэй шардуу царайтай 25-30 орчим настай хүн зогсож байсан. Толгойдоо хөх өнгийн подвалкоор нүүрээ халхалсан байсан гаднаас шууд орох гээд дайраад байхаар нь би цааш нь оруулахгүй гээд түлхэхэд миний хоолойноос багалзуурдаад шууд татаад гадагш гаргаж ирсэн зөндөө ноцолдсон боловч дийлээгүй. Тэгээд намайг доош нь харуулж газарт хэвтүүлээд миний өмд болон дотуур хувцсыг шувтлаад тэр чигээр нь шидээд миний ардаас миний бэлэг эрхтэн рүү тэр хүн өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн. Тэгээд дээр гарчихсан 20-30 минут орчим болсон байх хийж байхад нь манай хүүхэд уйлаад байсан. Тэгээд би гуйгаад орж хүүхдээ унтуулъя гэж зөндөө гуйсан. Тэгээд орохоор болоод газраас босоод өмдөө аваад гэртээ орсон. Тэр хүн ч гэсэн ардаас ороод ирсэн. Тэгээд ардаас орж ирэхдээ гал тогооны шүүгээнээс хутга аваад гэрэл унтраасан. Би тэгэхэд хүүхдээ хөхүүлээд орон дээр сууж байсан авсан хутгаа миний хоолой дээр тулгаад “би чамайг юм уу хүүхдийг чинь ална шүү” ямар нэгэн хүн дуудвал ална шүү гээд миний гар утсыг аваад утасны кодыг гаргуулаад хүн амьтан руу залгаж уу гэдгийг шалгаад залгаагүй болохоор нь харчхаад өөртөө авч өмднийхөө халаасанд хийсэн. Намайг хүүхдээ хөхүүлээд орон дээр тавьсан чинь намайг газарт байсан цэнхэр гудсан дээр дээш харуулж хэвтүүлээд дахин бэлгийн харилцаанд орсон. Тэр  үедээ зүүн гартаа хутгаа барьчихсан хоёр гартаа хутгаа ээлжилж бариад хийгээд байсан. Тэгээд 10 минут орчмын дараа хүүхэд уйлаад байсан тэр залуу хүүхдээ дуугүй болгочих гээд би дахиж хүүхдээ хөхүүлж унтуулсан. Тэр үед миний хажууд суугаад хоолойд хутгаа тулгачихсан сууж байсан тэгээд үргэлжлүүлэн намайг доош харуулан ардаас хийсэн ба намайг дээрээ гаргаад хөдөл хөдлөхгүй бол хүүхдийг чинь ална гээд хүүхдийн хоолой дээр хутга тулгаад байсан ба ер нь та хоёрыг алчихад яадаг юм би бол танил талтай хүн яах ч үгүй зүгээр гараад ирнэ гэж яриад байсан. Тэгээд дахиж босож хүүхдээ хөхүүлээд үргэлжлүүлэн намайг хүчиндсээр байсан. Тэгээд би чи эх хүнээс төрөө биз дээ гэхэд би асрамжийн газар өссөн чи тэр зовлонгоос одоо амс гээд чиний оронд эгч чинь байх ёстой байсан юм эгчдээ гомд, эгч чинь миний хүүхдийг авахуулсан гэх мэт сонин зүйлүүд яриад байсан. Тэгээд би дахин хүүхдээ хөхүүлэх гээд боссон тэгсэн чинь тэр залуу хувцсаа хайгаад тэрүүгээр тамхи татаад яваад байсан ба эргэж ирээд намайг үнсээд дахин хүчиндсэн, тэгээд гараад явах гэхээр нь би утсаа авъя наад утсан дээр чинь миний хүүхдийн багийн зургууд байгаа надад ахиж миний хүүхдийн зураг олдохгүй гэхэд үгүй би чамд утсыг чинь өгөхгүй, би эгч рүү чинь явуулъя гэж хэлээд гараад яваад өгсөн. Тэгээд шоконд орчихсон сууж байгаад хүүхдээ хувцаслаж авч гараад гудамжнаас нэг ахын утсыг гуйж байгаад цагдаад дуудлага өгсөн юм. Би урьд нь харж байгаагүй, хараад таних эсэхээ сайн хэлж мэдэхгүй байна, би хоолойг нь л сонссон яагаад гэвэл гадаа надтай ноцолдож байхдаа толгойгоо подволкоор ороогоод царайгаа нуучихсан байсан ба гэрт орж ирээд хутга хүзүүнд тулгахдаа нүдээ ань намайг харж болохгүй харвал хүүхдийг чинь ална гээд хүүхдийн хоолой дээр хутга тулгаад байсан болохоор би царайг нь огт харж чадаагүй, нүдээ аниатай л байгаад байсан болохоор би царайг нь огт харж чадаагүй, нүдээ аниатай л байгаад байсан. Нэг удаа буруу хараад зогсчихсон хүүхдийн хоолойд хутгаа тулгаад царайгаа харуулахгүй гээд цаашаа харж зогсоод нүүрээ нуусан байдалтай зогсоод хүн дуудвал би хүүхдийг чинь ална шүү гээд зогсоод байсан. Бэлгэвч хэрэглээгүй миний нуруу руу гараараа цохисон мөн хөл, гуя хэсэг рүү цохиод байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн зөв”  гэсэн  мэдүүлэг /хх 2-н 16-19/,

Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БГД 21 дүгээр хороо Горькийн 28-1285 тоот гэртээ байж байгаад 5 настай хүүхдээ бие засуулчхаад коршонкийг нь цэвэрлэж байтал хашааны гаднаас нэг хүн орж ирээд хаалганы хажууд зогссон. Тэгэхээр нь би тэр хүнийг дээд айлын хүүхдүүдийн нэг юм байна гэж бодоод юу хийгээд зогсоод байгаа юм бол гэж бодоод коршонкоо цэвэрлэж дуусаад эргээд харахад тэр залуу шууд миний хоолой дээр хутга шиг хурц иртэй юм тулгаад юу ч хэлэхгүй байхаар нь барьж аваад ноцолдож эхэлсэн. Би тэр залуутай 2-3 минут ноцолдсон санагдаж байна, хашаа мөргөж хөлд нь бүдэрч унахад тэр залуу миний ардаас хүзүүний зүүн гол хэсэгт зүсэхээр нь би зүүн гараараа хүзүүгээ хамгаалахад миний зүүн гарын дунд хуруу, ядам хурууг нөгөө хутга шиг юмаараа зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 15-16/,

Гэрч Э.Г-ийн мөрдөн байцаалтын өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 04-ний орой 22 цагт ажил тараад такси бариад өмнө нь хамт ажиллаж байсан Соёлоо, А- хоёртой уулзах гээд явсан. Тэгээд хорооллын Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээр Соёлоо намайг тосож авсан. ...буудлын хажуу талын баар руу орсон чинь ширээн дээр А- танихгүй 2 залуутай сууж байсан. Тэгээд бид нар пиво ууж суусан. Удалгүй баар хаах гээд бид нар гарсан тэр 2 залуутай бид 5 урагшаа алхсан. Би Соёлыг хүргэж өгөх гээд А-ыг нөгөө 2 залуутай байран дунд үлдээгээд явсан. Тэгээд явж байгаад Соёлын байрны гадаа ирсэн, тэгсэн энэ манай орц гэж хэлсэн. Тэгээд буцаад явсан А- болон нөгөө 2 залуу дээр ирээд, бид 4 Өргөөгийн урд талын КФС дээр ирсэн. Тэндээс би гэр рүүгээ найз Түвшинбаяр машинтай ирж намайг аваад хүргэж өгсөн. Намайг явахад А- нөгөө 2 залуутай такси барьчихсан гэр рүүгээ явна гээд зогсож байсан. Шатны дээр машинууд байсан тэнд нэг эрэгтэй тамхи татаад зогсож байсан бараан өнгийн хувцастай байсан, богино куртиктэй, 170 орчим өндөртэй залуу байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг, /хх 1-н 51-52/,

Гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны 00:25 цагт С-нь өөрийн 88043580 дугаараас залгаад “...ээжээ намайг хүн зодчихлоо, би үхлээ гээд орилоод байсан...” би хаана байгаа талаар асуухад 99 дүгээр байрны орцонд зодуулсан гэсэн, тэгээд би өөрийнхөө дугаараас 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Дараа нь энэ хооронд С-над руу 2-3 удаа залгасан бөгөөд сүүлийн дуудлага нь манай охины дугаар болох 88043580 дугаараас ярихдаа “хажуу айлын хүн байна, танай охин хүнд зодуулаад, цусандаа хутгалдсан байна гэсэн” дахиж залгаагүй. Би хүргэн Н-ын гэрээс гараад такси бариад 99 дүгээр байрны гадна ирсэн. Намайг 99 дүгээр байранд ирэхэд С-орцондоо суусан 103-ын эмч нар ирсэн байсан. Тэгээд би эмнэлэгт охины хамт ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 54-55/,

Гэрч А.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэртээ найз А-гийн хамт байж байхад 00:20 минутад гадаа нэг эмэгтэй хүн орилоод чанга дуу чимээ гаргаад байхаар нь согтуу хүн юм болов уу гэж бодоод тоохгүй байгаад байсан чинь сүүл рүүгээ уйлаад хашхираад байсан. Тэгээд би гэрийн хаалга тавиад гараад хартал орцны үүдэнд нил цус болсон нэг эмэгтэй 1 давхрын нэг айлын хаалга тогшоод байж байсан. Тэгэхээр нь би буцаад гараад хартал тэр эгчийн нүүр гараар нь дүүрэн цус болоод сууж байсан. Тэр эгч намайг гараад харсан чинь сөхөрч суугаад хоёр алгаа хавсарч суугаад би чамайг араар чинь тавиагүй намайг өршөө гэж хэлээд өөртэйгөө яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 57-58/,

Насанд хүрээгүй гэрч Э.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ингээд бид гурваас мөнгө асуугаад ахад нь бэлэн мөнгө хэрэгтэй байна гээд байсан. Та нар нэгжүүл халаасаа дэлгэ, ахад нь хугацаа бага байна гэсэн. Б- яасан ахаа гэж асуухад ах нь ялтай байгаа яараад байна гэсэн. Тэгээд Х- халаасаа үзүүлж байхдаа гар утсаа үзүүлсэн. Тэгээд Х-гээс гар утсыг аваад кодыг гаргуулсан. Х- гар утасны кодоо гаргах гээд гараас нь утсаа авах гэтэл өгөхгүй гэсэн тэгээд царай харж таньдаг гар утас гээд Х- өөрийнхөө царайг харуулж кодоо гаргаж өгсөн. Танихгүй ах гар утсыг аваад зургийг нь үзээд байсан дараа нь гар утсыг өөрийнхөө халаасанд хийсэн. Гар утсыг буцаагаад өгчих гэхэд өгөхгүй гээд байсан. Х- өөрийнхөө гар утсыг танихгүй ахаас нэхсэн хэвээр л байсан. Бид нарыг хамт байхдаа намайг Толгойтоос асуугаад үзээрэй Мотор гэж нэрлэдэг намайг А- гэж нэрлэдэг гээд байсан. Х- Б- бид гурваас ахдаа гомдоогүй биз дээ гээд байсан. Ер нь хамт байхдаа энгэрээсээ цэвэр усны саванд архи хийсэн байсан түүнийгээ уугаад байсан. Бид нарын гэрийн хаягийг асуугаад байсан Монголд эзэнгүй тоосго маш олон байгаа шүү гээд янз бүрийн үг хэлээр айлгаад байсан. Бид гурвыг халааснаасаа хутга гаргаж ирээд ална гээд айлгаад байсан гэхдээ биенээсээ хутга гаргаж ирээгүй энгэрээ ухаад байсан. Х-, Б- бид гурвыг эргээд харж бай, эргэж хараад одоо цаашаа гүй гэж хэлсэн тэгээд бид гурав гүйгээд зугтаасан. Х-гийн гар утсыг авсан ах буцааж өгөөгүй. Х- гар утсаа буцаан авч чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 225-226/,

Насанд хүрээгүй гэрч У.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд бид нарыг явах гэсэн явуулахгүй гээд хашааны буланд зогсоогоод байсан. Дараа нь та нарт мөнгө байна уу гэж асуугаад байсан. Бид нар мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн бид нарын хувцсыг нэгжинэ мөнгө гараад ирвэл яахын мөнгөө гаргаад ир гэсэн. Тэгээд бид гурав өмсөж байсан хувцасныхаа халаасыг эргүүлж харуулсан. Х-гийн гар утас нь халааснаас гарч ирсэн. Х-гийн гар утсыг харсан танихгүй эрэгтэй алив наад утсаа яадаг утас юм гээд асуугаад барьж үзээд байсан. Тэгээд кодтой юм байна гээд Х-г утасны кодоо гарга гэсэн. Х- утасны код байхгүй нүүрээр таньдаг кодтой гэдэг ээ хэлээд Х- өөрийнхөө гар утсыг буцаан авч нүүрээр таних код гаргаж өгсөн. Х-гийн гар утсыг бид нарыг дуудсан дээрэмдсэн ах авах гээд халаасандаа хийсэн. Х- аав, ээжийн авч өгсөн гар утсыг та авч болохгүй ээж, аав надад уурлана гэж хэлсэн. Х-гийн гар утсыг авсан танихгүй эрэгтэй хүн юу яриад байгаа юм бэ, би гар устыг буцааж өгөхгүй гэж хэлсэн. Ингээд Х-гийн гар утсыг авсан танихгүй эрэгтэй хүн та нар надтай муугаа үзэх гээд байгаа юм уу гээд халаасандаа төмөр дугаргаад та нарыг яахын гээд сонин юм яриад айлгаад байсан. Ахад нь хутга байгаа шүү дээ та нарын нэгийг нь хутгалчих юм уу гээд айлгаад байсан. Тэгээд гэрийн хаяг асуугаад байсан...“ гэсэн мэдүүлэг /хх 1-н 219-221/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтын өгсөн: “...Би Ц- овогтой А- гэх хүнийг сайн танихгүй. Зүс мэднэ. Манай ойр хавьд амьдардаг юм билээ. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр миний төрсөн дүү болох Ариунцэцэг гэрт ирсэн. Тэгээд манай гэрт ирж нэг хоноод маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би найз нартайгаа гадуур гарч гадуур хонохоор болсон. Дүү Ариунцэцэг 4 сартай охины хамт гэрт үлдсэн байсан юм. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед цагдаагийн газраас залгаад болсон зүйлийн талаар мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 25-26/,

Гэрч Н.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүрэг 21 дүгээр хороо, Горьк 28-1282 тоотод эхнэр Б-ы О- болон гурван хүүхдийн хамт амьдарч байна. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилтай байсан ингээд орой 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ харих гээд явсан. Орой 22-23 цагийн үед гэртээ очих гээд явж байхад манай эхнэр миний гар утас руу залгаад хашаанд танихгүй эрэгтэй хүн орж ирээд хүзүүнд хутга тулгаад халаас нэгжсэн тэгээд би орилж хашхирсан, хоолойд тулгасан хутгыг нь болиулах гэж байгаад гар зүссэн гэж ярьсан. Энэ үед би гэртээ ойрхон ирсэн байсан бөгөөд эхнэрээс хутга тулгасан хүн нь хаана байна, ямар хувцастай хүн байсан, хаашаа явсан талаар асуусан эхнэр надад саарал өмд өмссөн, цэнхэр өнгийн цамцтай байгаа гэж хэлсэн тэгээд би гудамжаар хайгаад явж байтал гэр хорооллын гудамжинд дээрх залуу ганцаараа явж байхад нь барьсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 21-22/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хар хөх өнгийн богино хувцастай эмэгтэй хүн орж ирэх ба араас нь хар хөх өнгийн гадуур хувцастай эрэгтэй орж ирэн араас нь татаж байх ба уг эмэгтэй эргэж харангуут хар хөх өнгийн куртиктэй залуу баруун гартаа барьсан улаан ягаан өнгийн зүйлээр уг эмэгтэйн толгойн хэсэг рүү хүчтэй цохиод байх ба 9 удаа цохиж байгаа харагдах ба хохирогч гэх эмэгтэй тонгойн нүүрээ даран тонгойж байгаа харагдана. Уг дүрс бичлэг дуусах ба дараагийн ...бичлэгийн хэсэг рүү ороход ...хар бараан өнгийн гадуур хувцастай эмэгтэй хүн гуйвж дайвсан байдалтай утсаар ярьж байгаа дүрс бичлэг харагдана. ...хохирогч гэх эмэгтэй толгой, дух цус болсон байдалтай шатны ирмэг дээр гуйвж, дайван гараа өргөж сууж байгаа харагдана. ...хохирогч гэх эмэгтэй 99 дүгээр байрны орц руу орж байгаа дүрс бичлэг байх ба 9 секунтын дараа араас нь хар хөх өнгийн гадуур хувцастай цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэй баруун гартаа ягаан өнгийн зүйл гарата барьж ардаа нуусан байдалтай гүйж хохирогч гэх эмэгтэй араас орж байгаа дүрс бичлэг байна” гэжээ /хх 1-н 19-20-28/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...миний гар утсыг авсан хүмүүс 1 дугаарын зурагтай хүн мөн байна, би энэ хүний нүдийг маш сайн харсан учир эргэлзээгүй мөн гэснээр ажиллагааг дуусгав” гэжээ /хх 1-н 189-193/,   

Шинжээчийн 9609 тоот дүгнэлт: “...М.С- биед дагзны хуйх, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, хоёр шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 87-88/,

ДНХ шинжилгээ хийсэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5597 дугаартай дүгнэлтэд: “Биологийн шинжилгээний 6078 дугаартай Ганбаатарын Ариунцэцэгийн арчдас дээрх эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь 7740 дугаартай Ц-ын А-гийн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Биологийн шинжилгээний 6078 дугаартай Ганбаатарын Ариунцэцэгийн арчдас дээрх хучуур эсийн ДНХ-ийн тогтоц нь 6079 дугаартай Ганбаатарын Ариунцэцэгийн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт.

Биологийн шинжилгээ хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны 5086 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...хураан авсан гэх ягаан өнгийн төмөр нь шинжилгээнд тэнцэнэ, цус илэрсэн, илэрсэн цус нь ABO системээр А /II/ бүлгийн харьяалалтай хүний цус...” гэжээ /хх 1-н 80-81/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 905 тоот дүгнэлтэд: “...Ц.А- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...хэрэг хариуцах чадвартай байна. ...гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. ...гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна” гэжээ /хх 1-н 107-109/,

Хохирогчийн өргөдөл /хх 1-н 187/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 6/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 10-14, 2-н 2-7, 3-н 3/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 15-18/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-н 8-9/, Эд хөрөнгийн үнэлгээ /хх 1-н 92-93, 230-231, 2-н 119-120/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 162-169, 173-174, 3-н 101/, хохирлын баримтууд /хх 1-н 181-185/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ц.А- нь 2021 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр байрны 01 дүгээр орцонд төмрийг зэвсгийн чА-тай хэрэглэн хохирогч М.С- толгой руу цохиж илээр, хүч хэрэглэн довтолж, хохирогч М.С- эзэмшлийн гар утас, цүнх, нүдний шил зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч 856.800 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян айраг” хүнсний дэлгүүрийн орчимд насанд хүрээгүй хохирогч М.Х-г “гар утсаа өөрөө гаргаж өгөх үү, эсхүл хутгалуулсныхаа дараа өгөх үү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эзэмшлийн “Самсунг эс-8” загварын гар утсыг дээрэмдэн авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-128 тоотод цаасны хутгыг зэвсгийн чА-тай хэрэглэн хохирогч Б.О-ын гарыг цаасны хутгаар зүсэж хүч хэрэглэн довтолж дээрэмдэхийг завдсан,

- Хохирогч Г.А-ийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Г.А-ийн эзэмшлийн LG X6 маркийн гар утсыг илээр, хууль бусаар дээрэмдэн авч 225.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэм буруутай,

Мөн хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч М.С- эрүүл мэндэд дагзны хуйх, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, хоёр шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

- 2021 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13 дугаар гудамж 174 тоотод хохирогч Г.А-ийн хоолойд хутга тулган /4 сартай/ хүүхдийнх нь хажууд “нүдээ нээгээд үзээрэй ална шүү, чамайг юм уу, хүүхдийг чинь ална шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, бэлэг эрхтэн болон анус руу нь бэлэг эрхтэнээ хийх, бэлэг эрхтнээ хөхүүлэх зэрэг хохирогчийг тохуурхан доромжлох үйлдэл гаргаж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад заасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.С-, Г.А-, Б.О-, насанд хүрээгүй хохирогч М.Х- нарын мэдүүлэг, гэрч Г.Б-, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Н-, А.Э-, насанд хүрээгүй гэрч Э.Т-, У.Билгүүн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.А- нь хохирогч М.С-, Г.А-, Б.О-, насанд хүрээгүй хохирогч М.Х- нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн,

Мөн хохирогч М.Соёл-Эрдэнийг дээрэмдэх явцдаа түүнийг зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Хохирогч Г.А-ийг хүүхдийнх нь хажууд буюу хохирогчийг тохуурхан доромжилж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.А-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ц.А- нь хохирогч Г.А-ийг хүүхдийнх нь хажууд буюу ойр дотны, гэр бүлийн хүний хажууд “хүчиндсэн нь” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад заасан “хохирогчийг тохуурхан доромжилж” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ц.А- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Ц.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

    1. Хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогч Х- нь өөрийн гар утсыг буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнд төлөх төлбөргүй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч М.С-д эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан нийт 1.269.880 төгрөг, эд зүйлийн үнэлгээгээр 856.800 төгрөг, нийт 2.126.680 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 1.500.000 төгрөг төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба үлдэгдэл 626.680 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.С-д олгох,

Мөн хохирогч Г.А-ийн гар утасны үнэлгээ буюу 225.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.А-т олгохоор тус тус шийдвэрлэв.

Хохирогч М.Соёл-Эрдэний нь хавтаст хэрэгт өгсөн баримтуудаас хүнсний эд зүйл авсан баримт, мөн давхардсан баримтуудыг хохирлоос хасаж тооцсон болно.

Хохирогч нь гэмтэл авсан эсэхээс үл харгалзан хүнсний эд зүйлсийг өдөр тутам хэрэглэх тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хүнсний эд зүйл авсан хохирлыг хассан болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Г.А-, М.С- нар нь цаашид гарах хохирол хор уршигтай холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгчид учирсан 55.000 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч нар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар 10 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, нэмж нэгтгэн нийт 15 жил 1 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “тус зүйл ангиудад заасан доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Ц.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чА-, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, зарим хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзсан улсын яллагчийн оногдуулсан хорих ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар 5 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /30 хоног/ нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 01 сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцсон болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чА-, хор аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 154 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж,

Фудболк 1 ширхэг, ажлын хэсэг нь 18см x 4.5 см урттай, 12.5 см урттай, иш нь 8 см радиустай металл хутга 1 ширхэг, 69x1, 5x1.5 см урттай, ягаан өнгийн хашааны төмөр 1 ширхэг, шар өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг нь 6.5 см урттай цаасны хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин Т- болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ц.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон авсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чА-тай зүйл хэрэглэж гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.А-г 05 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар 05 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт зааснаар оногдуулсан 05 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял 30 /хоног/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад зааснаар оногдуулсан 05 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 жил 01 сар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 10 жил 01 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-гийн урьд цагдан хоригдсон 154 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-гаас 626.680 төгрөг гаргуулж хохирогч М.С-д, 225.000 төгрөг гаргуулж хохирогч Г.А-т тус тус олгосугай.

8. Хохирогч М.С-, Г.А- нар нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж,

- Фудболк 1 ширхэг, ажлын хэсэг нь 18см x 4.5 см урттай, 12.5 см урттай, иш нь 8 см радиустай металл хутга 1 ширхэг, 69x1, 5x1.5 см урттай, ягаан өнгийн хашааны төмөр 1 ширхэг, шар өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг нь 6.5 см урттай цаасны хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин Т- болмогц устгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Ц.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР

    

        ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

                                                        

        ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ