Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/281

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            4          14                                  2022/ШЦТ/281

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

шүүгдэгч-хохирогч *******-

шүүгдэгч-хохирогч*******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос*******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205000000792 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Дорнод аймагт төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “О” хүнсний дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл , нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Очир хотхоны  байр  тоотод оршин суух хаягтай, урьд нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгэгдсэн, /РД:/, *******-.

 

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, Эн Эн эстэйк ХХК-д тайз дэлгэцийн ажилтай, ам бүл , эцэг, эхийн хамт Чингэлтэй  дүүргийн  дүгээр хороо, Хандгайт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, Б.Ц-.

             

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Б.Ц- нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир хотхоны 78а байрны 902 тоотод хохирогч *******-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед баруун талын гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөж түүний баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

мөн цаг хугацаанд *******- нь хохирогч*******-ын эзэмшлийн “Huawei Pi 30” маркийн гар утсыг цонхоор шидэж хууль бусаар устган бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******-,*******- нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчээр*******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.*******-ын хохирлыг нөхөн төлсөн.” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчоор*******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “*******-гаас хохирол төлбөрт 400.000 төгрөгийг хүлээн авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчоор *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өөрт учирсан хохиролтой холбоотойгоор нэхэмжлэх зүйлгүй.*******-т гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 2205000000792 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн хохирогчоор өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай нөхрийн найзууд болох*******-, Санчир хоёр манай гэрт ирээд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд Санчир харилаа гээд яваад удалгүй манай хажуу өрөөг түрээсэлдэг Даваасүрэн орж ирээд бид  нартай хамт  бага зэрэг пиво ууж суусан. Тэгээд манай нөхөр Дэмиддагва нэлээн согтчихоор нь би унт гээд унтуулчихаад байж байтал*******- урд нь болж байсан асуудлыг сөхөж яриад надаас хэрүүл өдөж байгаад маргалдаад миний зүүн талын хацар руу гараараа нэг удаа алгадаад, баруун талын гуя руу бас хөлөөрөө нэг удаа өшиглөөд, үснээс үстэж газар унагааж байгаад дээр гарч суучхаад босохгүй байж байтал Даваасүрэн өрөөнөөсөө гарч ирээд*******-ыг надаас салгах гэсэн боловч чадаагүй бөгөөд*******- арай хийж миний дээрээс босохоор нь би газраас босоод уурандаа ширээн дээр байсан*******-ын эзэмшлийн Huawei Pi 30 маркийн мэдрэгчтэй дэлгэцтэй, цэнхэр өнгийн гар утсыг нь аваад тагтны онгорхой цонхоор гадагшаа гаргаад шидчихсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)

 

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би  гадуур явж байгаад 17 цагийн орчимд гэртээ иртэл манай байрны эзэд болох Дэмка, *******-хоёр*******- гэх найзтайгаа 3-лаа архи ууцгааж байсан бөгөөд*******- нь намайг хамт архи ууя гэхээр нь би тэд нартай  хамт архи пиво уулгүйгээр хамт суусан бөгөөд ууж байсан архи нь дуустал*******- надаас 30.000 төгрөг зээлж гаднаас нэмж, архи ундаа дэлгүүрээс аваад үргэлжлүүлж ууж байтал Дэмка тасраад унтчихсан юм.*******- *******-бид гурав юм яриад сууж байтал*******- *******-хоёр урьд болж байсан асуудлаасаа болоод маргалдаж байснаа*******- Гантуяаг үстэж газар чирч байгаад дээр нь гарч суучихаар нь би очоод*******-ыг чи эмэгтэй хүнийг яагаад зодоод байгаа юм гээд салгах гэхэд салгаж дийлээгүй бөгөөд *******-арай хийж ноцолдож байгаад тэр хоёр салаад *******-уурандаа ширээн дээр байсан*******-ын Huawei Pi 30 маркийн гар утсыг аваад полконы цонхоор гадагшаа шидчихсэн, ....аль гэдгийг нь санахгүй байгаа ч нэг хөл нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3569 дугаартай “*******-гийн биед баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад*******-ын яллагдагчаар “...би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, ...тухайн үед *******-бид хоёр хоёулаа согтуу байсан бөгөөд бид  хоёр ноцолдож байгаад газар унахад санамсаргүй байдлаар би учруулсан байх, ...би өөрийн эвдлүүлсэн гар утсаа нөхөн төлүүлсэн бөгөөд цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад*******-ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр миний бие найз Дэмиддагвын амьдардаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Очир хотхоны 78а байрны 902 тоот гэрт нь Санчирын хамтаар архи уухаар очсон. Санчир бид хоёрыг Дэмиддагвын гэрт ороход Дэмиддагва эхнэр Туяагийн хамтаар байж байсан бөгөөд бид дөрөв 750 граммын савлагаатай нэг шил архи, том пиво хувааж уусан юм. Тэгээд байж байтал Дэмиддагвын хажуу өрөөг түрээсэлж амьдардаг эмэгтэй орж ирээд бид нартай хамт архи, пиво уусан, ...урьд өмнө нь би эхнэртэй байхдаа нэг эмэгтэй хүний хамтаар Дэмиддагвын гэрт нь байж байтал Туяа манай эхнэрийг дуудаад уг асуудлаас нь болж манай гэр бүлд таагүй уур амьсгал үүсэж байсан бөгөөд би тухайн асуудлын талаар Туяаг яах гэж тийм үйлдэл хийж байгаа юм гэхэд Туяа би эхнэрийг чинь дуудаагүй Дэмиддагва дуудсан гээд Туяа бид хоёрын дунд маргаан үүссэн бөгөөд миний бие тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул зарим зүйлсийг сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь Туяа миний гар утсыг ширээн дээрээс аваад тагтны цонхоор гадагш шидчихсэн. Дэмиддагвынх нэлээн өндөрт байдаг бөгөөд би тэр дор нь гадагш гарч гар утсаа хайсан боловч олдоогүй. Тэгээд цагдаа ирсэн, ...уг гар утсыг манай ээж 2021 оны 9 сарын хавьцаа таньдаг хүнээсээ шинээр нь 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд хоёр сим ордог болохоор нь би ээжээсээ гуйж байгаад 2022 оны 01 сард авсан юм. Huawei Pi 30 гэх загварын цэнхэр өнгөтэй, мэдрэгчтэй дэлгэцтэй, хоёр сим карт ордог гар утас байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал) 

 

6. “Кости-Этмимэйт” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хохирогчийн Huawei Pi 30 загварын гар утсыг 400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36 дахь тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай гэрт нөхрийн маань найз болох*******-, Санчир нар ирсэн...Санчир харилаа гээд яваад өгсөн, ...манай хажуу өрөөг түрээсэлдэг Даваасүрэн орж  ирээд бид нартай хамт байж байгаад уух юм дууссан чинь Даваасүрэн, Цолмонбанаатар хоёр хамт дэлгүүр гараад архи, пиво авч орж ирээд бид нар үргэлжлүүлж ууцгааж байтал*******- нь урьд нь болж байсан юм яриад хэрүүл маргаан хийх гээд байсан. Тэр үед манай нөхөр Дэмиддагва  нэлээд согтчихоор нь би орон дээр унтуулчхаад байж байтал*******- над руу агсраад миний зүүн талын хацар руу гараараа нэг удаа алгадаад, миний баруун талын гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөөд үснээс үстэж газар унагааж байгаад дээр гарч суучхаад босохгүй байж байтал Даваасүрэн өрөөнөөсөө гарч ирээд*******-ыг надаас салгах гэсэн боловч чадаагүй бөгөөд*******- арай хийж миний дээрээс босохоор нь би газраас босоод уурандаа ширээн дээр байсан*******-ын эзэмшлийн Huawei Pi 30 маркийн мэдрэгчтэй дэлгэцтэй, цэнхэр өнгийн гар утсыг нь аваад тагтны онгорхой цонхоор гадагшаа гаргаад шидчихсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал)

 

 Яллагдагч *******-гаас “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 87 дахь тал)

 

Яллагдагч*******-аас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг бичгийн бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67, 81 дэх  тал), шүүгдэгч *******-,*******- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 88, 89 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******-,*******- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч*******-т учирсан хохирлыг нөхөн төлсөн, *******- нь хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх ба шүүгдэгч *******-,*******- нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хавтаст хэргийн 87, 88 дахь тал) 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 72 дугаартай тогтоол,  2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 72/1 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-,*******- нарт холбогдох эрүүгийн 2205000000792 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-,*******- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч*******- нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир хотхоны 78а байрны 902 тоотод хохирогч *******-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед баруун талын гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөж түүний баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

*******-гийн хохирогчоор өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр...Б.Ц- урд нь болж байсан асуудлыг сөхөж яриад надаас хэрүүл өдөж байгаад маргалдаад миний зүүн талын хацар руу гараараа нэг удаа алгадаад, баруун талын гуя руу бас хөлөөрөө нэг удаа өшиглөөд, үснээс үстэж газар унагааж байгаад дээр гарч суучхаад босохгүй байж байтал Даваасүрэн өрөөнөөсөө гарч ирээд*******-ыг надаас салгах гэсэн боловч чадаагүй бөгөөд*******- арай хийж миний дээрээс босохоор нь би газраас босоод уурандаа ширээн дээр байсан*******-ын эзэмшлийн Huawei Pi 30 маркийн мэдрэгчтэй дэлгэцтэй, цэнхэр өнгийн гар утсыг нь аваад тагтны онгорхой цонхоор гадагшаа гаргаад шидчихсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал), Т.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр...Б.Ц- *******-хоёр урьд болж байсан асуудлаасаа болоод маргалдаж байснаа*******- Гантуяаг үстэж газар чирч байгаад дээр нь гарч суучихаар нь би очоод*******-ыг чи эмэгтэй хүнийг яагаад зодоод байгаа юм гээд салгах гэхэд салгаж дийлээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3569 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32 дахь тал), Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн*******-ын “...би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, ...тухайн үед *******-бид хоёр хоёулаа согтуу байсан бөгөөд бид  хоёр ноцолдож байгаад газар унахад санамсаргүй байдлаар би учруулсан байх, ...би өөрийн эвдлүүлсэн гар утсаа нөхөн төлүүлсэн бөгөөд цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч *******- нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир хотхоны 78а байрны 902 тоотод хохирогч*******-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний эзэмшлийн Huawei Pi 30 маркийн гар утсыг цонхоор шидэж хууль бусаар устган бусдад бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Б.Ц-ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр...Туяа миний гар утсыг ширээн дээрээс аваад тагтны цонхоор гадагш шидчихсэн. Дэмиддагвынх нэлээн өндөрт байдаг бөгөөд би тэр дор нь гадагш гарч гар утсаа хайсан боловч олдоогүй. Тэгээд цагдаа ирсэн, ...уг гар утсыг манай ээж 2021 оны 9 дүгээр сарын хавьцаа таньдаг хүнээсээ шинээр нь 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд хоёр сим ордог болохоор нь би ээжээсээ гуйж байгаад 2022 оны 01 дүгээр сард авсан юм. Huawei Pi 30 гэх загварын цэнхэр өнгөтэй, мэдрэгчтэй дэлгэцтэй, хоёр сим карт ордог гар утас байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал) , “Кости-Этмимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36 дахь тал), Т.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн “*******-арай хийж ноцолдож байгаад тэр хоёр салаад *******-уурандаа ширээн дээр байсан*******-ын Huawei Pi 30 маркийн гар утсыг аваад палконы цонхоор гадагшаа шидчихсэн, ....аль гэдгийг нь санахгүй байгаа ч нэг хөл нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-гийн: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр...би газраас босоод уурандаа ширээн дээр байсан*******-ын эзэмшлийн Huawei Pi 30 маркийн мэдрэгчтэй дэлгэцтэй, цэнхэр өнгийн гар утсыг нь аваад тагтны онгорхой цонхоор гадагшаа гаргаад шидчихсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч *******-гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,*******-ын эд хөрөнгөд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан Huawei Pi 30 загварын 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утасны хохирол нь шүүгдэгч *******-, шүүгдэгч*******- нар ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас үүссэн шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл байх ба уг үйлдлийн улмаас хохирогч *******-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч*******-т эд хөрөнгийн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч*******-ын дээрх гэмт үйлдэл нь  Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

*******-гийн дээрх үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасан  гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч*******- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******- нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч*******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

*******-г Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч *******-г өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролд шүүгдэгч*******-аас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлж, хохирогч*******-ын эд хөрөнгөд учирсан 400.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч *******- 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дансаар төлж барагдуулсан байна. (хавтаст хэргийн 87 дахь тал)

 

Шүүгдэгч*******- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, *******- нь урьд нэг удаагийн ял шийтгэлтэй  болох нь хэргийн 67, 81 дэх талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч*******-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

*******-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч*******-, *******- нар нь “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, тэдгээрийн эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт*******-, *******- нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. *******-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт  гэм буруутайд,

         *******-ыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай. 

         

            2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

            шүүгдэгч*******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

         

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-,*******- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. *******-,*******- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ