| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0176/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/101 |
| Огноо | 2022-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Э.*******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 07 00000 0231 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хадам аав, ээж, эгч, хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД: *******,
******* овогт *******ийн *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 20 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 02-оос 03 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газрын орчимд байрлах гэр амралтад Э.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараар болон унь модоор цохих зэргээр халдаж түүний биед "толгойн хуйханд шарх, зүүн дээд зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаарх нөхцөл байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би согтуу байсан. Айлын гэр рүү орсон нь миний буруу. Намайг уучлаарай...” гэв.
Хохирогч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч
Б.*******ад хохирол төлбөр төлсөн тул одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Тухайн үед тавуулаа амралтад явсан. Очоод гурван эрэгтэй нь нэг бүтэн, нэг тал шил архи уусан. Хоёр эмэгтэй нь пиво уусан. Би архи уучихаад унтсан. Гэрт шуугихаар нь би сэрсэн. Хоёр залуу орж ирээд манай эхнэртэй маргалдаж байсан. Би эхнэрээ өмөөрч маргасан. Б.******* намайг цохичихоод гэрээс гарсан. Би араас нь гарсан. Надаас цус гоожсон. Б.******* гэрт орж ирээд надаас уучлалт гуйсан. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 20 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө билүү 22 цагийн үед Ннд үйл ажиллагаа явуулдаг нэг гэр амралтанд эхнэрийн болон өөрийнхөө найзтайгаа хамт очиж амарсан. Тухайн үедээ бид хэд 0.75 литрийн “Күйн” нэртэй архи 2 шил, том савтай пиво 1 ширхэгийг хувааж угаад бүгдээрээ л согтчихсон байдалтай байж байсан. Тэгтэл манай амралтын гэрт хажуу талын амралтын гэрт амарч байсан хоёр залуу орж ирээд бид хэд рүү орилж чарлаад манай эхнэр тэй хэрэлдээд байхаар миний уур хүрүүд эхнэрээ өмөөрөөд тэр хоёр залуутай муудалцсан. Тэгсэн чинь тэр хоёр залуугийн нэг нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би цохиулсандаа уурлаад тэр залуугийн араас гарсан чинь намайг анх цохисон залуу нэг гартаа хугархай Монгол гэрийн унь барьчихсан миний толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд би шууд буцаж өөрийнхөө амралтын гэрлүү ороод толгойгоо боолгоод сууж байсан чинь намайг цохисон залуу гэрт орж ирж надаас уучлалт гуйсан. Миний биед гэмтэл учруулсан залууг цагдаа нар ирээд эрүүлжүүлэхээр аваад явчихсан...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа дээрх гэмтлийг миний биед Б.******* гэх залуу миний толгой руу хугархай униар цохиж дээрээс нь гэр дотор надтай маргалдаж байхдаа миний нүүрлүү 1 удаа цохиж учруулсан Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхүй...." /хх-05-07/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....20 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 02 билүү 03 цагийн үед манай амралтын гэрт хажуу талын амралтын гэрийн үл таних 2 залуу орж ирчихээд гэрээс гарахгүй хоёулаа согтчихсон байдалтай байхаар нь тэр хоёр залууд "өөсрдийнхөө амралтын гэрлүү орооч ээ бид нар амрах гэж байна, эндээс гар" гэж хэлсэн тэгсэн чинь тэр хоёр лүү согтуурхаад хэрэлдээд байхаар нь манай найз ******* эхнэрээ өмөөрч тэр хоёр залуутай маргалдаж муудалцсан. Тэгсэн тэр хоёр залуугийн нэг нь болох нөгөөгөөхөөсөө арай өндөр нь *******гийн нүүрлүү нь гараараа 1 удаа цохиод гэрээс гараад яваад өгсөн. Ардаас манай найз ******* бас дагаад гарсан. Ингэхээр нь би найздаа санаа зовоод тэр хэдийн араас гартал нөгөө өндөр залуу нь гартаа нэг хугархай унь барьчихсан *******гийн толгой руу 1-2 удаа цохисон. " /хх-09/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Ннд үйл ажиллагаа явуулдаг манай гэр амралтанд 20 оны 09 дүгээр сарын 24-ний өшөнө цагийн үед хэсэг хүмүүс ирж амратын гэр авч амарсан. ...шөнө 03 билүү 04 цагийн үед манайд амарч байсан хүмүүсийн нэг нь намайг дуудаж сэрээгээд "манайхан хоорондоо маргалдаж муудалцаад байна, та очоод салгаад өгөөч" гэж гуйхаар нь би тэр хэдийн амарч байсан гэрлүү орсон чинь хоёр залуу хоорондоо муудалцсан байдалтай намхан нуруутай бор царайтай залуугийнх нь толгойноос цус гарчихсан байсан..." /хх-11/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...20 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 билүү 23 цагийн үед өөрийн найз *******ын хамт Ннд үйл ажиллагаа явуулдаг гэр амралтанд очиж амарсан. Очоод бид хоёр 0.75 литрийн “Eden” нэртэй архи 1 шил, лаазтай пиво 15 ширхэгийг хувааж ууцгаагаад нэлээн согтсон. Тэгээд шөнө 02 билүү 03 цагийн манай найз ******* бид хоёр хажуу талын амралтын гэрлүү ороод байж байсан чинь тэнд байсан нэг эмэгтэй бид хоёрыг загнаад амралтын гэрэсээ хөөгөөд байхаар нь ******* уурлаад тэр эмэгтэйтэй хэрэлдсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэйгийн нөхөр нь гэх залуу орноосоо босож ирснээ ******* бид хоёрлуу эхнэрээ өмөөрч хэрэлдэж байгаад би *******ыг дагуулаад тэр гэрээс гараад өөрсдийнхөө амралтын гэрлүү явж байтал нөгөө залуу бид хоёрын араа гараад ирчихсэн бид хоёртой муудалцах гээд байсан. Тэгэхээр нь ******* газар байсан хугархай унь аваад гартаа бариад тэр залууг айлгах санаатай зогсож байсан чинь тэр залуу бүр зодолдох гээд дайраад байхаар нь ******* барьж байсан униараа түүний толгой руу 2-3 удаа цохисон юм. /хх-13/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 билүү 23 цагийн үед би найзуудын хамт Ннд үйл ажиллагаа явуулдаг гэр амралтанд очиж амарсан. Тухайн үедээ бид хэд бүгдээрээ л архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтоцгоосон байсан. Тэгээд хажуу гэрт амарч байсан танихгүй хүмүүстэй хоорондоо танилцаж нэг нэгнийхээ гэрээр орж гарцгаагаад байцгааж байсан. Тэгтэл шөнө 02 билүү 03 цагийн үед манай хоёр найз болох *******, хоёр хажуу талын гэрийн хүмүүстэй хоорондоо хэрэлдэж муудалцаад байгаа бололтой байсан нэг мэдсэн гадаа чанга орилолдоод хоорондоо зодолдоод байх шиг байсан.” /хх-15/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 498 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 20 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 02-оос 03 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр амралтад хохирогч Э.*******тай хохирогчийн эхнэртэй маргалдсан гэх шалтгааны улмаас өөрийгөө өмөөрч маргалдан улмаар гараар болон унь модоор толгой руу нь цохиж түүний биед "толгойн хуйханд шарх, зүүн дээд зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Хохирогч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр тэй хэрэлдээд байхаар миний уур хүрүүд эхнэрээ өмөөрөөд тэр хоёр залуутай муудалцсан. Тэгсэн чинь тэр хоёр залуугийн нэг нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би цохиулсандаа уурлаад тэр залуугийн араас гарсан чинь намайг анх цохисон залуу нэг гартаа хугархай Монгол гэрийн унь барьчихсан миний толгой руу 2-3 удаа цохисон...." гэх мэдүүлэг, Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Тэгсэн тэр хоёр залуугийн нэг нь болох нөгөөхөөсөө арай өндөр нь *******гийн нүүрлүү нь гараараа 1 удаа цохиод гэрээс гараад яваад өгсөн. Ардаас манай найз ******* бас дагаад гарсан. Ингэхээр нь би найздаа санаа зовоод тэр хэдийн араас гартал нөгөө өндөр залуу нь гартаа нэг хугархай унь барьчихсан *******гийн толгой руу 1-2 удаа цохисон ”гэх мэдүүлэг, Гэрч Б.ь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... нэг нь намайг дуудаж сэрээгээд "манайхан хоорондоо маргалдаж муудалцаад байна, та очоод салгаад өгөөч" гэж гуйхаар нь би тэр хэдийн амарч байсан гэрлүү орсон чинь хоёр залуу хоорондоо муудалцсан байдалтай намхан нуруутай бор царайтай залуугийнх нь толгойноос цус гарчихсан байсан. гэх мэдүүлэг, Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгсэн чинь тэр эмэгтэйгийн нөхөр нь гэх залуу орноосоо босож ирснээ ******* бид хоёрлуу эхнэрээ өмөөрч хэрэлдэж байгаад би *******ыг дагуулаад тэр гэрээс гараад өөрсдийнхөө амралтын гэрлүү явж байтал нөгөө залуу бид хоёрын араас гараад ирчихсэн бид хоёртой муудалцах гээд байсан. Тэгэхээр нь ******* газар байсан хугархай унь аваад гартаа бариад тэр залууг айлгах санаатай зогсож байсан чинь тэр залуу бүр зодолдох гээд дайраад байхаар нь ******* барьж байсан униараа түүний толгой руу цохисон юм ” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 498 дугаар шинжээчийн: “Э.*******гийн биед толгойн хуйханд шарх, зүүн дээд зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь амралтын гэр дотор хохирогчийн толгой руу цохисны дараа хохирогчийг гэрээс гараад ирэхэд нь унь модоор дахин толгой руу нь цохисон сэдэлт зорилгыг шүүхээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зан авиртай холбоотой байдлыг гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******ад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүхээс хянаад эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцлийг харгалзан түүнд тухайн зүйлд заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож оногдууллаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдлээ.
Хохирогч Э.******* нь шүүхийн шатанд “гэмт хэргийн хохирол 500,000 төгрөгийг хүлээн авсан. Шүүгдэгч Б.*******ад гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД