| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01535/И |
| Дугаар | 102/ШШ2017/01235 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/01235
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлттэй Балсандорж овогтой Даваадоржийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийг төлөөлж, цагдаагийн дэслэгч М.Мөнхдэлгэрэх гуравдагч этгээд Б.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн дэслэгч М.Мөнхдэлгэрэх хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 21 тоотод оршин суугч Балсандоржийн Даваадорж байнгын архидан согтуурч, удаа дараа тус хэлтсийн саатуулах байранд саатуулагдан, гэр орондоо агсам согтуу тавьж, түгшүүр төрүүлдэг хүмүүсийн бүртгэлд байдаг бөгөөд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрдаг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү, гэжээ. Гуравдагч этгээд Б.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв. ҮНДЭСЛЭХ нь
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Б.Даваадоржийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. Б.Даваадорж архи ууж, согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, нийгмийн хэв журмыг зөрчин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинаас хамааралтай болсон болох нь согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, хүсэлт гаргагч, зөрчил гаргагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Цагдаагийн хэлтсийн удаа дараа эрүүлжүүлэгдсэн тодорхойлолт, зөрчлийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Даваадоржийг архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгүүдэд зааснаар зөрчил гаргагч хөдөлмөрийн чадвартай зэргээс дүгнэхэд, архины албадан эмчилгээнд хамрагдах шаардлагыг хангасан байна. Б.Даваадоржийн талаар эрх бүхий эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан комиссийн Архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлт, Цагдаагийн хэлтэст Эрүүлжүүлэгдсэн тодорхойлолт, Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг баримтууд нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтууд гэж дүгнэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Алтан овогт Балсандоржийн Даваадоржийг Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт эмчлүүлэхээр явуулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.
4.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Б.Даваадоржийг Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
5.Б.Даваадоржийг албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
7.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
| |||||||
| |