Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/274

 

,

                      

 

 

 

 

 

 

     2022            4          12                                    2022/ШЦТ/274

 

 

                    

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч*******-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

өсвөр насны шүүгдэгч *******-, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Даваажаргал

өсвөр насны шүүгдэгч*******-, түүний хууль ёсны төлөөлөгч С.Мөнхнаран,

өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт*******-, *******-,*******- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205000000083 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч:

 

2. Шүүгдэгч:

 

3. Шүүгдэгч:

 

 Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

              Шүүгдэгч*******-, өсвөр насны шүүгдэгч*******-, *******- нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн ойролцоо хохирогч И.Л- хүч хэрэглэж түүний эзэмшлийн “Samsung A51” загварын 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, түрийвч, 30.000 төгрөгийг дээрэмдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд;

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч*******- “Намайг гэртээ байхад*******-, *******- хоёр залгаад бид гурав санаа нийлээд уруу татагдаад дээрэм хийхээр явсан. Надад ямар нэгэн мөнгөний асуудал байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч *******- “Манай ээж байхгүй би гэртээ ганцаараа байсан. Тухайн үед хоолны мөнгөгүй болоод ийм үйлдэл хийсэн. Анх гэмт хэрэг хийх санааг*******- ах гаргасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******-Бид гурав санаа нийлээд дээрэм хийсэн.*******-, *******- нарыг гэмт хэрэгт уруу татаж, дарамталж дээрэлхсэн зүйл надад байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч*******-ийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхнаран “М.Ш- миний том хүү. Манай хүргэн байсан*******- удаа дараа манай хүү*******-ийг шөнө оройн цагаар утас руу залгаж дуудаж уруу татдаг. Би ийм хүнтэй нийлж болохгүй гэж хүүдээ хэлдэг. Манай хүү миний үгэнд орохгүй*******-ын үгэнд ордог байсан.  Энэ хэрэгт холбогдсоноосоо хойш*******- ухаарч ойлгож байгаа.*******- техас гэдэг тоглоом тоглуулах гэж байнга уруу татдаг. Хүүг минь цаашид сурч хүмүүжих боломж олгож өгнө үү” гэсэн мэдүүлэг,

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч *******-гийн хууль ёсны төлөөлөгч Э.Даваажаргал “Би *******-гийн үеэл эгч нь байгаа юм. *******- ээжтэйгээ хамт байдаг байсан. Эцэг эх нь бага байхад нь салсан. Тэгээд ээж нь өөр хүнтэй суугаад *******- хойд эцэгтэйгээ таардаггүй байсан юм. Энэ хэрэгт холбогдсоноос хойш *******- үгэнд ордог болсон. Гэмт хэрэг үйлдсэндээ *******- маш их гэмшиж байгаа.” гэсэн мэдүүлэг

 

 

 

Хоёр. Эрүүгийн 2205000000083 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “И.Лхамхүүгээс  2022 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Номин их дэлгүүрийн ойролцоо үл таних 3 залууд “Samsung A51” маркийн гар утас, түрийвчтэй 30.000 төгрөг, цүнхтэй эд зүйлээ дээрэмдүүлсэн” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 02-05 дахь тал),

 

3. “Кости Эстимэйт” ХХК-ний “Samsung A51” маркийн гар утас 1 ширхэг  500.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30-32 дахь тал) 

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Лхамхүүгийн хохирогчоор өгсөн:

“2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Castle” бааранд найз нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд харих гээд 01 цагийн үед баарнаас гараад Номин их дэлгүүрийн урд талд алхаж явж байхад өөдөөс үл таних гурван залуу ирээд нэг эрэгтэй нь намайг мөрлөөд надтай маргалдаж байгаад цаанаас нэг залуу ирээд цээжээрээ мөргөсөн тэр үед нөгөө залуу миний толгойн дээр доош дарж байгаад миний цээж рүү бараг 10 удаа өвдөглөсөн. Би тэр үед газар унасан тэр хоёр намайг өргөөд замын хажуу руу аваачсан би эргээд хартал тэр хоёр залуу цаашаа явж байхаар нь зам хөндлөн гараад зугтаагаад байран дунд гүйж байхад нөгөө хоёр залуу миний араас гүйж ирээд намайг хавирч унагаагаад миний “Samsung A51” маркийн гар утас болон түрийвчийг аваад зугтаасан...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас содон шинж тэмдэг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан гурвуулаа явж байсан. Нэг эрэгтэй нь цаад талаас юм хэлээд байсан. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

        5. Камерын бичлэгт үзлэг хийсэн “2022 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнийн 02 цаг 00 минут 03 секундэд хар өнгийн куртиктэй эрэгтэй, шаргал өнгийн куртиктэй эрэгтэй хамт зогсож байгааг харуулав. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цаг 00 минут 15 секундэд малгайтай хар өнгийн богино куртиктэй эрэгтэй шаргал өнгийн хүрэмтэй эрэгтэйг араас нь ирж байгааг харуулав. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны шөнийн 02 цаг 01 минут 46 секундэд хар малгайтай цамцтай хөр ангийн богино урт куртиктэй эрэгтэй шаргал өнгийн хүрэмтэй эрэгтэйг зогсож байхад цаанаас хар өнгийн урт куртиктэй эрэгтэйг зогсож байхад цаанаас хөр өнгийн урт куртиктэй эрэгтэйг ирж мөргөж байгааг харуулав...02 цаг 01 минут 49 секундэд хар малгайтай цамцтай хөр өнгийн богино куртиктэй эрэгтэй шаргал өнгийн хүрэмтэй эрэгтэйг өвдөглөн зодож байхад хар өнгийн урт куртиктэй эрэгтэй хажууд нь хараад зогсож байгааг харуулав...02 цаг 02 минут 12 секундэд хар малгайтай цамцтай хар өнгийн богино куртиктэй эрэгтэйг хар өнгийн урт куртиктэй эрэгтэй 2, шаргал өнгийн хүрэмтэй эрэгтэйг босгоод дагуулж явж байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 37-41 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад*******-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 12-нд би Эрдэнэт хотод *******-той хамт байж байгаад би *******-д Улаанбаатар хотод очиж баавгайдья /хүн дээрэмдэх/ гэж мөнгөтэй больё гэж ярилцаад *******-*******- рүү залгуулсан*******- манай эхнэрийн дүү. Шөнө 00 цагийн орчимд*******-тэй Цамбагарав дээр уулзаад хүн дээрэмдье гэж хэлсэн. Тэгээд*******-, *******- хоёр хүлээн зөвшөөрөөд*******- Өргөө кино театр руу явъя гэж очоод дээрэмдэх хүн хайж яваад буцаад явж байтал нэг өвөө явж байсан. *******- очоод дээрэмдчих гэхэд *******- уг ахыг явж байхад уг ах машинд суугаад явчихсан. Тэгээд зам гараад Номин их дэлгүүрийн хажууд нэг согтуу залуу байхаар нь би *******-д очоод дээрэмдчих гэхэд *******- очоод уг залууг мөрлөөд маргалдаад зодолдсон. Тэгээд *******- уг залууг өшиглөж өвдөглөн зодсон.*******- араас нь очоод уг залууг унахаар нь замын хажуу руу гарсан. Тухайн залуу босоод зам гарч ирчхээд зугтаасан тэгэхэд*******-, *******- хоёр араас нь хөөсөн. BSB электрониксын хажууд зогсож байсан. Тэгээд*******-, *******- хоёр араас нь очих гээд хайгаад олоогүй. Тэгээд буцаад Next электрониксын хажууд ирээд*******- *******- хоёртой  уулзахад Samsung A51 маркийн гар утас түрийвчийг дээрэмдсэн авсан байсан. Тэгээд уг түрийвч дотор 2500 орчим төгрөг байсан. Тэгээд Хархорин зах дээр очиж зочид буудалд очиж уг гар утас барьцаалж хоносон. Маргааш өглөө нь зочид буудлаас гар утсаа аваад барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалъя гэж бодоод Хархорин захын хажууд явж байгаад танихгүй хүнд гар утсыг 200.000 төгрөгөөр зарсан...Тэгээд 50.000 төгрөгөөр буудлын мөнгөө өгөөд үлдэгдэл мөнгөө хувааж аваад үрж дуусгасан. Тэгээд 30.000 төгрөг байсан. Энэ мөнгөөрөө PC тоглоомын газар тоглож, хоол идээд салцгаасан. Эрдэнэтэд *******-той дээрэм хийе гээд Улаанбаатар хотод ирээд*******-тэй уулзсан. Тэгээд бид гурав ярилцаад дээрэм хийхээр шийдэж Өргөө кино театрын  орчим хүн хайж яваад нэг согтуу залууг дээрэмдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны яллагдагч *******-гийн өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Эрдэнэтэд байхад*******-надад Улаанбаатар хот руу очиж баавгайдая гэсэн. Баавгайдая гэдэг нь хүн дээрэмдэхийг хэлдэг тэгээд би*******- хамт хүн дээрэмдэхээр болоод найз*******- рүү залгаад Улаанбаатар хот руу очлоо гээд уулзахаар тохиролцсон. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод ирээд*******-тэй уулзаад*******-бид хоёр хүн дээрэмдэхээр ирсэн гэдгээ хэлэхэд*******- Өргөө оръё гээд бид нар Өргөө кино театр руу явсан. Тэгээд Өргөө дээр очоод зүүн тийш яваад АТМ орж дулаацаад ТҮЦ ороод тамхи татчихаад замын эсрэг тал руу гарахад нэг өвөө согтуу явж байхаар нь*******-ах тэнд нэг өвөө явж байна очоод дээрэмдчих гэсэн. Тэгээд би тухайн өвөө рүү очиж байхад уг өвөө машинд суугаад явсан. Тэгээд Өргөө рүү буцаж Номин их дэлгүүрийн зүүн талд байсан зайрмагийн ТҮЦ-ийн хажууд явж байхад нэг согтуу залуу явж байсан. Тэгэхэд*******-ах энэ залууг дээрэмдье гэсэн. Тэгээд би түрүүлж очоод уг залууг мөрлөсөн. Тэгээд тухайн залууг уучлалт гуйгаад яв гэсэн. Тэгэхэд уг залуу Монголчууд уучлалт гуйдаггүй юм пизда минь гэсэн би Манжийн дарлалд 100 жил байхдаа уучлалт гуйдаг байсан юм гэсэн. Тэгэхэд уг ах цаашаа явсан би араас нь дал хэсэг рүү нь жийсэн тэр үед газар унасан. Би тухайн ахыг ТҮЦ рүү шахаад*******- тэр ахыг түлхсэн. Тэгээд би хэд хэдэн удаа бараг 10 гаруй удаа өвдөглөхөд газар унасан би дал руу нь дахин нэг жийсэн. Тэгээд*******- босгоод явуулсан. Тэгээд...тухайн ах зам гараад зугтаасан.*******- бид хоёр араас нь хөөгөөд гүйцээгүй. Хүнээс асуухад мэдэхгүй гэхээр нь*******- бид хоёр салаад хайхаар болсон. Тэгээд явж байтал надтай таарахаар нь мөрлөх гэж байгаад би газар унасан.*******- хөөгөөд хавсарч унагаагаад би очоод хоёр алгадаад халааснаас нь Samsung A51 гар утсыг нь авсан.*******- бор түрийвчийг нь авсан тэгээд зугтааж яваад*******-ах Next электрониксын хажууд бид хоёрыг хүлээгээд хараад байж байсан болохоор*******-ах дээр очоод байрны голоор ороод Хархорин захын арын зочид буудалд бид гурав хоноод өглөө нь*******- бид хоёр унтаж байгаад сэрэхэд*******-ах гар утсаа зарчихсан гээд гаднаас орж ирсэн. Тэгээд 170,000 төгрөгөөр зарсан гээд хүний 35.000 төгрөгийг авсан. Тэгээд буудлын мөнгө төлж гараад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн гадна тамхи татаж байхад цагдаа нар ирээд барьж авсан. Тэгээд торгуулаад явсан. Үүний дараа Саппорогийн PC тоглоомын газар тоглож байгаад Өргөөгийн арын PC тоглоомын газар тоглож хоносон. Өглөө нь 08 цаг гэж байхад PC-нээс гараад автобусанд суугаад унтаж тойроод Өргөө дээр ирээд Хархорин ороод хоол авч идээд бид гурав салаад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал)

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны яллагдагч*******-ийн өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр*******-, *******- хоёртой утсаар ярихад Улаанбаатар хот руу ирнэ гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод байсан болохоор Цамбагарав дээр шөнийн 00 цаг өнгөрч байхад уулзсан. Тэгээд*******-*******-д баавгай даръя гэсэн. Тухайн баавгай даръя гэдэг үг нь бид нар хүн дээрэмдэж мөнгөтэй больё гэж ярьдаг үг байгаа юм. Тэгээд*******-*******- бид гурав уулзаад хүн дээрэмдэж мөнгөтэй болохоор ярилцсан. Өргөө кино театр руу явъя гэж тохиролцоод Өргөөгийн зүүн тал руу явж АТМ орж дулаацаад ТҮЦ орж тамхи татчихаад замын эсрэг тал руу гарахад нэг өвөө согтуу байхаар нь*******-ах тэнд нэг өвөө явж байна очоод дээрэмдчих гэсэн. Тэгээд *******- уг өвөө рүү очиж байхад тухайн өвөө машинд суугаад явсан. Тэгэхээр нь Өргөө рүү буцаад Номин их дэлгүүрийн зүүн талд байсан зайрмагийн ТҮЦ-ийн хажууд явж байхад нэг согтуу залуу явж байхад*******-ах энэ залууг дээрэмдье гэсэн. Тэгээд *******- түрүүлж очоод уг залууг мөрлөсөн. Тэгэхэд*******-ах бид хоёр харж зогсож байсан. *******- уг залуутай маргаад байхаар нь би очоод уг залууг цээжээрээ түлхсэн. Тэгэхэд *******- гэдэс рүү нь олон удаа өвдөглөсөн. Тэгээд тэр ах газар унахаар нь би босгоод замын хажуу руу гаргасан. Тэр үед тухайн залуу замын эсрэг тал руу гараад гүйгээд явчихсан. Тэгээд *******- бид хоёр гар утастай байсныг нь мэдээд араас нь гүйж очоод  байрны голд ороод уг залууг гүйцээгүй. Тэгэхээр нь *******- бид хоёр салж хайх гээд явж байхад *******- тухайн ахтай таараад *******- хавсарч унагаах гээд унагааж чадаагүй. Тэгэхээр нь би тухайн ахын араас гүйгээд хавсарч газарт унагаагаад *******- халаасанд нь байсан Samsung A51 гар утсыг нь авсан. Би түрийвчийг нь авсан тухайн ахын дагз руу нь нэг алгадсан. Тэгээд зугтааж яваад*******-ах Next электрониксын хажууд бид хоёрыг хүлээгээд хараад байж байсан болохоор*******-ах дээр очоод байрны голоор ороод Хархорин захын арын зочид буудалд бид гурав хоноод өглөө нь *******- бид хоёр унтаж байгаад сэрэхэд*******-ах гар утсыг зарчихсан гээд гаднаас орж ирсэн. Тэгээд 170.000 төгрөгөөр зарсан гээд нэг хүний 35.000 төгрөг авсан. Тэгээд буудлын мөнгө төлж гараад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн гадаа тамхи татаж байхад цагдаа нар ирээд  торгосон. Тэгээд Саппорогийн PC тоглоомын газар тоглож байгаад Өргөөгийн арын PC тоглоомын газар тоглож хоносон. Тэгээд өглөө нь 08 цаг гэж байхад PC тоглоомын газраас гараад автобусанд суугаад унтаж тойроод өргөө дээр ирээд Хархорин ороод хоол авч идээд бид гурав салаад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дахь тал)

 

            9. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

Өсвөр насны шүүгдэгч*******-ийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 117 дахь тал), түүний нас тоолсон “2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 16 нас 23 хоногтой...” гэсэн тэмдэглэл  (хавтаст хэргийн 118 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 121 дэх тал), гэрч С.Мөнхнарангийн мэдүүлэг (хавтаст хэргийн 114 дэх тал),

Өсвөр насны шүүгдэгч *******-гийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 98 дахь тал), түүний нас тоолсон “2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 16 нас 30 хоногтой...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 94 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дахь тал),

 

Шүүгдэгч*******хагвасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал), Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 73-81 дэх тал), гэрч Х.Олдошгүйбаярын мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал), гэрч Д.Одхүүгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал) зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч*******-, өсвөр насны шүүгдэгч *******-,*******- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч*******-, өсвөр насны шүүгдэгч*******-, *******- нар  бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн ойролцоо хохирогч И.Л- хүч хэрэглэн түүний эзэмшлийн “Samsung A51” загварын 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, түрийвч, бэлэн 30.000 төгрөгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

хохирогч И.Лхамхүүгийн “Номин их дэлгүүрийн урд талд алхаж явж байхад өөдөөс үл таних 3 залуу ирээд нэг эрэгтэй нь намайг мөрлөөд надтай маргалдаж байгаад цаанаас нэг залуу ирээд цээжээрээ мөргөсөн тэр үед нөгөө залуу миний толгойн дээр доош дарж байгаад миний цээж рүү бараг 10 удаа өвдөглөсөн. Би тэр үед газар унасан тэр 2 намайг өргөөд замын хажуу руу аваачсан би эргээд хартал тэр 2 залуу цаашаа явж байхаар нь зам хөндлөн гараад зугтаагаад байран дунд гүйж байхад нөгөө 2 залуу миний араас гүйж ирээд намайг хавирч унагаагаад миний “Samsung A51” маркийн гар утас болон түрийвчийг аваад зугтаасан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн*******-ын “...би *******-д очоод дээрэмдчих гэхэд *******- очоод уг залууг мөрлөөд маргалдаад зодолдсон. Тэгээд *******- уг залууг өшиглөж өвдөглөн зодсон.*******- араас нь очоод уг залуу унахаар нь замын хажуу руу гарсан. Тухайн залуу босоод зам гарч ирчхээд зугтаасан тэгэхэд*******-, *******- хоёр араас нь хөөсөн...Next электрониксын хажууд ирээд*******- *******- хоёртой  уулзахад Samsung A51 маркийн гар утас түрийвчийг дээрэмдсэн авсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал), үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн өсвөр насны шүүгдэгч *******-гийн “...нэг согтуу залуу явж байсан. Тэгэхэд*******-ах энэ залууг дээрэмдье гэсэн. Тэгээд би түрүүлж очоод уг залууг мөрлөсөн...уг ах цаашаа явсан би араас нь дал хэсэг рүү нь жийсэн тэр үед газар унасан. Би тухайн ахыг ТҮЦ рүү шахаад*******- тэр ахыг түлэхсэн. Тэгээд би хэд хэдэн удаа бараг 10 гаруй удаа өвдөглөхөд газар унасан би дал руу нь дахин нэг жийсэн. Тэгээд*******- босгоод явуулсан. Тэгээд...тухайн ах зам гараад зугтаасан.*******- бид хоёр араас нь хөөгөөд гүйцээгүй. Хүнээс асуухад мэдэхгүй гэхээр нь*******- бид хоёр салаад хайхаар болсон. Тэгээд явж байтал надтай таарахаар нь мөрлөх гэж байгаад би газар унасан.*******- хөөгөөд хавсарч унагаагаад би очоод хоёр алгадаад халааснаас нь Samsung A51 гар утсыг нь авсан.*******- бор түрийвчийг нь авсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал), үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн өсвөр насны шүүгдэгч*******-ийн “...Өргөө рүү буцаад Номин их дэлгүүрийн зүүн талд байсан зайрмагийн ТҮЦ-ийн хажууд явж байхад нэг согтуу залуу явж байхад*******-ах энэ залууг дээрэмдье гэсэн. Тэгээд *******- түрүүлж очоод уг залууг мөрлөсөн. Тэгэхэд*******-ах бид хоёр харж зогсож байсан. *******- уг залуутай маргаад байхаар нь би очоод уг залууг цээжээрээ түлхсэн. Тэгэхэд *******- гэдэс рүү нь олон удаа өвдөглөсөн...*******- халаасанд нь байсан Samsung A51 гар утсыг нь авсан. Би түрийвчийг нь авсан тухайн ахын дагз руу нь нэг алгадсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 37-41 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Хэргийн хохирогч нь бусдын хүч хэрэглэсэн довтолгооны улмаас өөрийн эд хөрөнгийг хууль бусаар алдсанаа мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод халдсан, хохирогч нь гэмт халдлагад хэрхэн өртсөн талаараа эргэлзээгүйгээр мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хяналтын прокуророос бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт шүүгдэгч*******-, өсвөр насны шүүгдэгч *******-,*******- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Тодруулбал дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг.

 

Шүүгдэгч*******-, өсвөр насны шүүгдэгч *******-,*******-  нар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна.

 

Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүч хэрэглэн довтлох, гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодод халдсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол бодитойтойгоор учраагүй боловч хүч хэрэглэсэн арга нь  “...мөрлөх, түлхэх, өвдөглөх өшиглөх...” зэрэг нь хүч хэрэглэсэн шинжид хамаарна.

 

Шүүгдэгч*******- нь дээрэмдэх гэмт хэргийг санаачлан, өсвөр насны шүүгдэгч *******-той хамт дээрэм хийх зорилгоор Орхон аймгаас Улаанбаатар хотод ирж, тухайн үед Улаанбаатар хотод байсан өсвөр насны шүүгдэгч*******-д дээрэм хийх санаагаа хэлж, улмаар хамтарч 2022 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн урд талд байрлах зайрмагийн ТҮЦ-ийн хойд талд шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай яваа хохирогч И.Лхамхүүг сонгож, шүүгдэгч*******- нь өөрөө алсаас харж, өсвөр насны шүүгдэгч *******- нь хохирогчийн дал руу жийж, түүний хэвлий цээж хэсэг рүү удаа дараа өвдөглөсөн, өсвөр насны шүүгдэгч*******- нь хохирогчийг түлхэж, хавсарч унагаан түүний дагз руу алгадаж хохирогчийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung A51” маркийн гар утас 1 ширхэг, түрийвч, бэлэн мөнгө 30.000 төгрөгийг хүч хэрэглэж авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч*******-, өсвөр насны шүүгдэгч *******-,*******- нарыг бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсон” гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгчид хүлээн зөвшөөрч маргаж мэтгэлцээгүй оролцсон болно.

 

         Улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч*******-, өсвөр насны шүүгдэгч *******-,*******- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

 

           Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

            Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******-, өсвөр насны шүүгдэгч *******-,*******- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр  03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах;

            шүүгдэгч*******-ын  өмгөөлөгчөөс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн,

            өсвөр насны шүүгдэгч *******-,*******- нарын өмгөөлөгчөөс “Үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялыг хоёр дахин багасгаж, ял хойшлуулж, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо. 

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 17.2 /дээрэмдэх/..........гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ*******- нь 16 нас 23 хоногтой,  *******- нь 16 нас 30 хоногтой байсан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна.

 

            Шүүгдэгч*******-, өсвөр насны шүүгдэгч *******-,*******- нарт Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

           

Шүүхээс шүүгдэгч*******-, өсвөр насны шүүгдэгч *******-,*******- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхдээ*******-, *******- нарын насанд хүрээгүй 16 настай байсан байдал болон үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдаанд “шүүгдэгч*******- нь насанд хүрээгүй хүүхдүүдийг буруу зүйлд уруу татаад  байдаг” гэж мэдүүлсэн.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч*******- нь насанд хүрээгүй хүүхдэд амлалт өгч, хууран мэхэлж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрүүл мэнд, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулж гэмт хэрэгт татан оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин тэдний дээрэмдэх гэмт хэрэг хамтран үйлдсэнийг хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэсэн заалтыг  журамласан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

          Дээрэмдэх гэмт хэргийг  өсвөр насны шүүгдэгч нартай бүлэглэн үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч*******-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулав. 

 

О.Л-ын эдлэх ялыг түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч*******-, *******- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулахаар шүүх шийдвэрлэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нэг жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч*******-, *******- нарт Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “...тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах” буюу шүүгдэгч*******-тай харилцахыг, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч*******-, *******- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.” гэж заасныг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд*******-, *******- нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Тав. Бусад асуудлын талаар

О.Л-, өсвөр насны шүүгдэгч *******-,*******- нар бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч И.Лхамхүүгийн эд хөрөнгөд (гар утасны 500.000 төгрөг, бэлэн 30000 төгрөг, түрийвчний үнэ 10000 төгрөг) нийт 540.000 төгрөгийн хохирол учруулснаас  О.Л- 160.000 төгрөг,*******- 170.000 төгрөг, *******- 170.000 төгрөг нийт 500.000 төгрөгийг И.Л- дансаар шилжүүлсэн болох нь шүүгдэгч талаас гаргасан дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.  Хохирлын үлдэгдэл 40000 төгрөгийг  шүүх хуралдааны явцад*******-ийн хууль ёсны төлөөлөгч эх С.Мөнхнарангаас хохирогч И.Лхамхүүгийн данс руу шилжүүлснээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүхээс хорих ял шийтгэгдсэн шүүгдэгч*******-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 02 хоног, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 хоног, нийт 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бичлэг бүхий сидиг ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.  О.Л-, *******-,*******- нарыг бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч О.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

         өсвөр насны шүүгдэгч*******-, *******- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

         3. О.Л-ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад,

         М.Ш-, *******- нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

     4. М.Ш-, *******- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

  

     5. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд М.Ш-, *******- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “шүүгдэгч *******-тай харилцахыг хязгаарлах” мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

 

         6. Өсвөр насны шүүгдэгч*******-, *******- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.” гэж заасныг анхааруулсугай.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд*******-, *******- нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

          8. О.Л-д Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг тус тус хүчингүй болгож,  цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

          9. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Ш-, *******- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,*******-ын цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******-ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 02 хоног, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 хоног, нийт 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  11. М.Ш-, *******- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

  

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ