Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 507

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ПП63020102, Алаг адуу овогт Дарьжавын Амархүүд холбогдох,

        Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 33.882.994 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 33.889.494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Амархүү нь 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны Увс салбарын Завхан тооцооны төвөөс 2725 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр тэгш төлөх нөхцөлөөр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1 дэхь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 18,625,895.47 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 6,635,784.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,886.84 төгрөг, нийт 25,274,567.3төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-д заасан үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 21,374,104.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,286,409.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.222.479,9 төгрөг, нийт 33.882.994,42 төгрөг болно. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлууд улсын тэмдэгтийн хураамж 327.397 төгрөг, нотариатын зардалд 6,500 төгрөг болсон болно гэжээ.

        Хариуцагч Д.Амархүү шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Д.Амархүүгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 33.882.994 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 33.889.494 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Амархүү нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үүрэг 33.882.994 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 33.889.494 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Амархүү нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагч нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

         Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327.397 төгрөгийн тал хувь болох 163.698,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 163.698,5 төгрөг, хариуцагч Д.Амархүүгээс 163.698,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч Д.Амархүү зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 33.882.994 /гучин гурван сая найман зуун наян хоёр мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөг, нотариатын зардал 6.500 /зургаан мянга таван зуу/ төгрөг, нийт 33.889.494 /гучин гурван сая найман зуун наян есөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 163.698,5 /нэг зуун жаран гурван мянга зургаан зуун ерэн найман төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Д.Амархүүгээс 163.698,5 /нэг зуун жаран гурван мянга зургаан зуун ерэн найман төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 163.698,5 /нэг зуун жаран гурван мянга зургаан зуун ерэн найман төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Амархүү сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ