Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/299

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            4          21                                 2022/ШЦТ/299

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч С.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.У-д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205005081083 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч:

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эндо Мед” эмнэлгийн үүдэнд тус хохирогч Д.Б-гийн эзэмшлийн объектын гадна талын шилэн хаалганы араамыг чулуугаар цохиж, хаалганы шилийг нь цохиж, хагалан 1.416.450 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч С.У- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.У- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн үйл баримт дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2205005081083 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “2020 оны 01 дүгээр сарын 20-нд Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Эндо мед” эмнэлгийн гадна шилэн хаалга болон шилэн пасатыг жижүүрт хонож байсан сувилагчийн нөхөр ирж хагалсан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)

 

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “ хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эндо мед” гэх эмнэлэг нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хаалгатай гадна талбай болон орох хэсэг нь хатуу хучилттай аспалтан замтай байв. Тус байгууллагын орох хаалга нь 220 өндөртэй өргөн 90см хэмжээтэй гол хаалга бүхий хоёр жижиг шилэн хавтас бүхий хаалга байв. Халдлагад өртсөн гэх гол хаалганы хагарч эвдэрсэн хэсэг нь өндөр 120 см, өргөн 70см хэмжээтэй хоёр давхар шил нь хагарсан байдалтай уг хаалганы баруун гар талд байрлах 220х40 см өргөн, хэмжээтэй шилэн хавтас бүхий хэсэг байх бөгөөд уг хэсэг нь тусгаарлагчаар хоёр хэсэгт тусгаарлагдсан байв. Тусгаарлагдсан хоёр хэсгийн 135х30 хэмжээтэй хэсэг нь дээд хэсгээрээ хагарсан байдалтай байв. Уг хаалганы эвдэрч гэмтсэн гэх хаалганы цоожноос урагш 2см зайд 4смх0,2 хаалганы тус хаалганы дунд нугаснаас дотогш 7см зайд 1х2 см, баруун дээд булангийн дотор баганаас гадагш 3х2 см хэмжээтэй эвдэгч багажны мөртэй байв. Хаалганы гадна хэсэгт хэрэгт ач холбогдол бүхий өөр ул мөр илрээгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-08 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-гийн хохирогчоор өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө түрээслэгч Э-гээс миний утас руу дуудлага ирэхээр нь би авсан чинь өнгөрсөн шөнө манай ажилтны нөхөр хүрч ирж агсам тавьж хаалга үүд эвдсэн би тэгээд ирээд цагдаа дуудсан гэж хэлсэн тэгээр нь чи түрээсэлж байгаагийн хувьд өөрөө хариуцаж хөөцөлдөөрэй гэж хэлсэн. Тэгээд би нөгөөдөр нь өөрөө ирж танилцсан хаалга болон гадна хавтаснууд болон хаалганы метал рамын булангууд гэмтсэн шил нь хагарсан байдалтай мөн хажуугийн нарийн хавтас эвдэрсэн дотор хаалга руу шилэн дээр царап үүссэн байсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)

 

          4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-гийн гэрчээр өгсөн: “...Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эндо Мед” дотоод шүүрлийн эмнэлгийг ажиллуулдаг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 00 цаг өнгөрч байхад манай ээлжинд хонож байсан сувилагч Б.Н- залгаад манай нөхөр ирээд хаалга үүд цохиод эвдэлж орж ирэх гээд байна гэж залгасан. Тэгээд би эрүүл юм уу, согтуу юм уу, гэсэн чинь согтуу юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би согтуу юм бол гарч хэрэггүй яаж ч магадгүй гээд цагдаад шууд дуудлага өгсөн. Тэгсэн манай сувилагч хэсэг хугацааны дараа гадна талын хаалга эвдчихлээ гэж залгасан тэгэхээр нь цагдаа руу ахиж залгаад болсон зүйлийг нь хэлээд яаралтай очоод өгөөч ээ гэсэн. Тэгсэн нөгөө сувилагч маань над руу залгаад одоо дотор талын хаалга эвдэх гээд байна хутгатай юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахиж цагдаа руу залгаад нөгөө хүн нь хутга шөвөгтэй байна гялс очоод өгөөрэй гэсэн. Тэгээд би эмнэлэг дээрээ яваад очиход цагдаа нар ирээд нөгөө хүнийг саатуулчихсан нэгжээд зогсож байсан. Тэгээд би орсон чинь манай гадна хаалганы шил, хаалганы хажуу талын фасадны шилийг хагалчихсан байсан. Хаалганы төмөр рамыг 3 газар хонхойлгож цохисон байсан, мөн цоожны хэсэгт юмаар хөшсөн бололтой дарвайлгасан байсан. Уг хүн нь цонхыг хагалахдаа замын цемент аваад шидсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Н-ийн гэрчээр өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 18-нд ажлаа тараад хамтран амьдрагч болох С.У-руу залгаад ажил чинь тарж байгаа юм уу гэж асуусан чинь хамтран амьдрагч болох С.У-нь би өнөөдөр оройтно 2021 оныхоо тайлан тооцоог гаргана гэж хэлээд утсаа тасалсан. Би 22 цагийн үед С.У-руу залгаад ирж байна уу гэж асуусан чинь удахгүй очлоо гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд шөнө 00 цагийн үед согтуу орж ирэхээр нь би унтаж амармаар байна чи унтаж амар гэж хэлсэн. Манай хамтран амьдрагч С.У-нь над руу хандаж чи намайг нөхрөө гэж боддог юм уу би чиний хувьд ер нь хэн юм гэх мэтчилэн маш олон зүйл ярихаар нь би чамайг эрүүл болохоор чинь ярилцъя гэж хэлсэн чинь удалгүй над руу босож ирээд над руу хөөш чи хариулаач гээд орилоод агсам тавих шинжтэй болохоор нь би айгаад нойлын өрөө рүү ороод хувцсаа өмсөөд ажил руугаа гараад явсан ажил дээрээ 12 цагийн үед очиж амарсан. Би маргааш өглөө нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цагт ажилтай байсан учир шууд амбулатори дээр очоод ажлаа хүлээж авсан. Тэгээд 17 цаг хүртэл амбулатори дээр ажиллаад 17 цагаас хойш дотоод шүүрлийн тасаг дээрээ ажлаа хийж байсан. Орой 23 цагийн үед манай хамтран амьдрагч над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь би ажил дээрээ байна гэж хэлсэн чинь утсаныхаа цаанаас намайг хараалын үгээр хэлж, над руу орилоод би чамайг ажил дээр чинь очиж ална гэхээр нь би айгаад утсаа салгасан. Дараа нь миний утас руу олон удаа залгасан боловч би утсаа аваагүй тэгээд дахин дахин залгаад байхаар нь би утсаа аваад ямар ядаргаатай юм бэ гэж хэлсэн чинь миний өөдөөс хараалын үгээр доромжлоод байхаар нь би ямар ядаргаатай юм бэ гэж хэлээд утсаа салгасан. Ах нь фейсбүүктээ байхаар нь би ах руу нь Сайн байн уу ахаа Уртаа согтуу миний утас руу залгаад дарамтлаад байна. Та Уртаа руу залгаад яриад өгөөч гэж чат бичсэн. Удалгүй миний хамтран амьдрагч С.У-би удахгүй очиж хүйс тэмтэрнэ гэсэн мессеж бичсэн. Тэгээд шөнийн 01 цагийн үед манай ажлын гадаа хамтран амьдрагч С.У-нь ирээд хаалга нүдээд байхаар нь хамт байсан сувилагч Оюун-Эрдэнийн хамт бууж очоод ажлын газрын хаалгаа онгойлгож өгсөн чинь шууд над руу чи миний ах руу ярьдаг хэн юм гэж хэлээд дайраад ажлын газрын хаалга руу дайраад ороод ирэхээр нь чи одоо ямар хаашаа юм энд өвчтэй хүмүүс байгаа чи жаахан чимээгүй бай гэртэй хариад учраа олъё гэж хэлэхэд намайг тоохгүй урдаас орилоод даргынхаа дугаарыг өг гэж хэлээд халаасандаа байсан том хутгаа аваад над руу далайхаар нь би урдаас нь хутгыг нь булааж аваад холдуулах гэсэн чинь дахиад нэг жижиг хутга гаргаад ирэхээр нь би айгаад том хутгыг нь би буцаагаад өгсөн. Тэгтэл манай ажлын сувилагч охин болох Б.О- өөрийнхөө дугаарыг өгсөн. Тэгээд бид хоёр арай гэж ажлын газрын хаалгаар Уртнасанг гаргаад хаалгаа түгжсэн чинь С.У-манай ажлын хаалгыг хүчтэй нүдээд байхаар нь би айсандаа 102 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа хаалга эвдэх гээд газраас юм хайгаад яваад байхаар нь би захирал руу залгаад манай нөхөр согтуу ирээд эмнэлгийн хаалга эвдэх гээд байна би гарах уу манай нөхөр хутгатай байгаа гэсэн чинь манай захирал болох Э- хутгатай байгаа бол битгий гараарай бас битгий хаалгаа тайлж өгөөрэй би дахиад цагдаа руу яриад дуудлага өгье гэж хэлээд утсаа тасалсны дараа хаалганы арын дөрвөлжин нарийхан шил хэсгийг С.У-чулуу шидээд хагалчихаар нь би дахиад захирал руугаа залгаад манай нөхөр ажлын хаалганы жижиг цонхыг хагалчихлаа би яах вэ хаалгаа онгойлгоод гарах уу гэхэд манай захирал яах юм бэ одоо цагдаа нар очиж байгаа гэж хэлээд утсаа салгасан. Тэр хооронд хамт байсан сувилагч Б.О- 102 руу залгаж байсан. Удалгүй С.У-том чулуугаар ажлын газрын хаалганы том шилийг хагалаад орж ирж байхад цагдаагийн ажилчид ирж таарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О- гэрчээр өгсөн: “Би 2022 оны 01 нэгдүгээр сарын 19-ний өдөр “Эндо мед” эмнэлэгт жижүүрийн ээлжтэй байсан. 00 цагийн үед хамт гарч байсан жижүүр сувилагч болох Б.Н- манай нөхөр согтуу ирчихлээ хамт доошоо бууя хаалга нүдээд байх шиг байна гэхээр нь хамт гарч байсан сувилагч Б.Н-той эмнэлгийн нэг давхар руу доошоо буугаад хаалган дээр очсон чинь Б.Н-ийн нөхөр ирчихсэн байсан. Манайх хоёр давхар хаалгатай юм. Тэгсэн Б.Н- эхний хаалгаа тайлаад нөхрийгөө яах гэж ирсэн юм гэж хэлэхэд нөхөр нь чи яахаараа манай ах руу ярьдаг юм гэж хэлээд хараалын үгээр доромжлоод эмнэлгийн хаалга руу дайраад ороод ирсэн. Тэр хоёр хоорондоо хэрэлдээд нөхөр нь Б.Н- руу дайраад чанга дуугаар давшлаад байх шиг байсан. Би яг юу гэж хэлснийг сайн сонсоогүй би тэр хоёроос холдоод зогссон байсан юм. Тэгсэн Б.Н- энд өвчтэй хүмүүс байна, чи гар гэж нөхөртөө хэлсэн чинь нөхөр нь чи захирлынхаа дугаарыг өг гэж хэлэхэд хариуд нь Б.Н- би өгөхгүй ээ шөнө орой болсон байна захирал унтаж байгаа чи гар яв гэж хэлэхэд нөхөр нь урдаас нь хутга гаргаад ирсэн. Тэгээд хутгаа гаргаж ирчхээд Б.Н-ийг ална гэж хэлээд хутгатай гараа далайчхаад буцаагаад хутгаа халаасандаа хийсэн чинь Б.Н- хутгыг нь халааснаас нь булааж аваад жижүүрийн ширээний нүд рүү хутгыг нь хийсэн чинь халааснаасаа ахиад нэг хутга гаргаж ирээд наад ширээнээсээ миний хутгыг гаргаад ир гэж Б.Н-ийг айлгаж хараалын үгээр хэлээд дайрч давшлаад байхаар нь Б.Н- айсандаа хутгийн гаргаж өгсөн. Тэгсэн нөхөр нь ахиад захирлынхаа дугаарыг өг гэж хэлээд дайрч давшлаад байсан. Би айсандаа өөрийнхөө утсаны дугаарыг өгөөд бид хоёр нөхрийг нь хөөж хаалгаар түлхэж гарсан. Тэгээд би айсандаа цагдаагийн байгууллагын 102 дугаарт залгаж манай эмнэлгийн гадаа согтуу хүн ирчхээд хаалга эвдэх гээд чулуу шидээд байна гэж хэлсэн чинь таны дуудлагыг хүлээж авлаа гэж хэлсэн. Тэгсэн Б.Н- захирал руу залгаад манай нөхөр согтуу хутгатай ирчхээд агсам тавиад байна бид хоёр арай гэж гаргаад цагдаа дуудчихлаа гэж захирал руу хэлсэн захирал өөдөөс нь би бас цагдаад хэлье та хоёр битгий хаалгаа тайлаарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр үүдэндээ нөхрийн хараад зогсож байсан чинь нөхөр нь чулуу шидээд хаалганы жижиг цонхыг хагалчхаад нөхөр нь хэсэг алга болж байснаа гэнэт гарж ирээд том цементэн чулуу шидээд том цонхыг нь хагалаад тэр завсраараа нөхөр нь ороод ирсэн. Орж ирээд цонх хагалсан том чулуугаа дахиж аваад наад талын том шилэн хаалгыг хаглах гэж оролдсон. Тэгэхээр нь бид хоёр айсандаа хаалгаа онгойлгох гэж байтал хоёр цагдаа орж ирээд нэг цагдаа нөхрийг нь аваад явсан яг тэр үед манай захирал ирж таараад нөгөө цагдаатай хамт цагдаагийн хэлтэс рүү явсан бид хоёр ажлаа хийгээд үлдсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)

 

7. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “хаалга 1.231.200 төгрөг, шил 49.400 төгрөг, шил 135.850 төгрөг нийт 1.416.450 төгрөг” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-35 дахь тал)

 

8. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “БГД-ийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эндо Мед эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хяналтын камерын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны 11 цаг 00 минутад үзлэг хийхэд. Зүүн дээд булан дээр он сар цаг минут гарах ба баруун доод буланд камер 1 гэсэн бичигтэй тухайн камер нь хаалга руу харж байрлах камерт хаалга болон гадаах шат бүрэн харагдана. Камерын бичлэгийг ухрааж үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 00 цаг 46 минут 21 секунд гэж заах ба 00 цаг 46 минут 30 секундийн хооронд тухайн эмнэлгийн хаалганы урдуур харагдах ба тухайн иргэн нь  бор малгайтай 170 орчим см өндөр туранхай шардуу царайтай цэнхэр жисэн өмдтэй дотуураа саарал цамцтай 22-28 орчим настай залуу хаалганы баруун хажуу талын шилийг чулуу шидэж хаглаж байгаа харагдах ба дахин газраас чулуу мэт зүйл шидэж харагдах ба 00 цаг 46 минут 30 секундээс 00 цаг 47 минут 10 хооронд үл таних иргэн болох бор малгайтай 170 орчим см өндөр туранхай шардуу царайтай цэнхэр жисэн өмдтэй дотуураа саарал цамцтай 22-28 орчим настай залуу нь шатаар өгсөөд шидсэн чулуу мэт зүйлээ аваад шатаар доош буун утсаараа залгаж байгаа харагдана. Хэсэг хугацаанд байхгүй байж байгаад 00 цаг 51 минут 57 секундэд тухайн үл таних иргэн нь бор малгайтай 170 орчим см өндөр туранхай шардуу царайтай цэнхэр жисэн өмдтэй дотуураа саарал цамцтай 22-28 орчим настай залуу нь камерт том цемент хэлбэртэй зүйл аваад шатаар гарч ирээд том цонх руу шидэж хаглах ба шилийг хагалаад гараа оруулаад хаалгыг онгойлгох гэж хэд хэдэн удаа оролдож дараа нь хаалганы хагарсан шил рүү хэд хэдэн удаа өшиглөж шилний зарим үлдсэн хэсгийг хагалж харагдана. Тухайн үед 00 цаг 52 минут 40 секунд дараа тухайн үл таних бор малгайтай 170 орчим см өндөр туранхай шардуу царайтай цэнхэр жисэн өмдтэй дотуураа саарал цамцтай 22-28 орчим настай залуу нь газраас ахиад чулуу мэт зүйл авч шидэж хагарсан цонхны үлдэгдлийг ахиж хаглаад дараа нь үлдсэн шилийг хөлөөрөө хэд хэд өшиглөж дараа нь тохойгоороо шилний үлдсэн дээд хэсгийг хаглаж шилний үлдсэн хэсгийг цохиж байгаа нь камерт харагдана. 00 цаг 54 минут 14 секунтенд тухайн үл таних иргэн болох бор малгайтай 170 орчим см өндөр туранхай шардуу царайтай цэнхэр жисэн өмдтэй дотуураа саарал цамцтай 22-28 орчим настай залуу нь хагарсан цонхоороо орж харагдах ба том цемент хэлбэрийн чулууг авч шидэх гэж оролдож байгаад доош буулгаад хүнтэй ярилцаж байгаа харагдана.” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-57 дахь тал)

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.У-гийн яллагдагчаар “...Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний 16 цаг 40 минутын үед ажлаасаа гараад ажлын газрын найз болох болох Очирбатын гэр рүү Алтанцэцэг Түвшинжаргалын хамт пиво уухаар явсан. Очирбатын гэрт очоод бид 2,5 литрийн Сэнгүр пиво 6 ширхгийг уусан ууж дуусаад 22 цагийн үе ажлын найз болох Алтанцэцэгтэй гэр рүүгээ явсан. Тэгээд 22 цаг 30 минутаас 22 цаг 50 үед гэртэй ирсэн. Гэрт ирэхэд миний хамтран амьдрагч болох Б.Н- байхгүй байсан. Тэгэхээр нь Б.Н-ийн утас руу залгахад миний урдаас Б.Н- чи архи уугаад байна би чамайг гэрийнхэнд чинь хэлсэн шүү гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд удаагүй манай ах болох Ууганзаяа залгаж над руу архи дарс уугаад арчаагүй царайлаад яваад байх юм гэж уурласан. Тэгэхээр нь миний уур хүрээд хамран амьдрагч болох Б.Н-ийн ажил руу нь айлгах зорилгоор гэрээсээ мах шулдаг хутгаа масло түрхдэг жижиг хутгийн хамт шар даавуугаар боогоод аваад явсан. Би Б.Н-ийн ажил дээр очоод Б.Н-ийг дуудахад найзтайгаа хамт гарч ирсэн би Б.Н-оос өчигдөр чи яагаад гэртэй ирээгүй юм бэ чи гэр орондоо ирэхгүй ажил дээрээ 2-3 хоноод байх юм захиралтайгаа явалддаг юм уу гэж хэлээд захиралтайн хардаад захирлынхаа дугаарыг өгчих гэж хэлсэн боловч Б.Н- дугаарыг нь өгөөгүй гэтэл найз нь захирлынхан дугаарыг өгөөд намайг хаалганаас түлхэж гаргаад хаалгаа цоожилсон. Тэгэхээр нь би эмнэлгийнхэн хажуу талын засмал зам дээр тамхи татаж хэсэг зогсож байгаад найзынхан нь өгсөн дугаар руу нь залгасан боловч өөр хүний дугаар өгсөн байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тухайн эмнэлгийн дээд жижиг цонхийг 3-р эмнэлгийн хажуу талд байсан хайрга базаад шидэж хагалсан. Дараа нь 40 орчим см цементээр том цонхыг нь хагалсан. Тэгсэн Б.Н- гарч ирээд хаалга онгойлгож өгөөд удаагүй цагдаа нар ирээд намайг Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байр руу авч явсан.”...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал)

 

Яллагдагч С.У-гаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 107 дахь тал) зэрэг бичгийн бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал), шүүгдэгч С.У- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 107 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч С.У- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.Б-гийн учирсан хохирлыг нөхөн төлж,   өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хавтаст хэргийн 107 дахь тал) 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар С.У-д холбогдох эрүүгийн 2205005081083 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.У-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

 

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эндо Мед” эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан өөрийн хамтран амьдрагч Э.Н-ийг бусадтай хардсаны улмаас хохирогч Д.Б-гийн эзэмшлийн объектын гадна талын шилэн хаалганы араамыг чулуугаар цохиж, хаалганы шилийг нь цохиж, хагалан 1.416.450 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн С.У-гийн “...миний уур хүрээд тухайн эмнэлгийн дээд жижиг цонхийг 3-р эмнэлгийн хажуу талд байсан хайрга базаад шидэж хагалсан. Дараа нь 40 орчим см цементээр том цонхыг нь хагалсан. Тэгсэн Б.Н- гарч ирээд хаалга онгойлгож өгөөд удаагүй цагдаа нар ирээд намайг Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байр руу авч явсан.”...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-08 дахь тал), Д.Б-гийн хохирогчоор өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө түрээслэгч Э-гээс миний утас руу дуудлага ирэхээр нь би авсан чинь өнгөрсөн шөнө манай ажилтны нөхөр хүрч ирж агсам тавьж хаалга үүд эвдсэн би тэгээд ирээд цагдаа дуудсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), Б.Э-гийн гэрчээр өгсөн: “...Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эндо Мед” дотоод шүүрлийн эмнэлгийг ажиллуулдаг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны 00 цаг өнгөрч байхад манай ээлжинд хонож байсан сувилагч Б.Н- залгаад манай нөхөр ирээд хаалга үүд цохиод эвдэлж орж ирэх гээд байна гэж залгасан...Уг хүн нь цонхыг хагалахдаа замын цемент аваад шидсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал), Э.Н-ийн гэрчээр өгсөн: “...Удалгүй С.У-том чулуугаар ажлын газрын хаалганы том шилийг хагалаад орж ирж байхад цагдаагийн ажилчид ирж таарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О- гэрчээр өгсөн: “Би 2022 оны 01 нэгдүгээр сарын 19-ний өдөр “Эндо мед” эмнэлэгт жижүүрийн ээлжтэй байсан. 00 цагийн үед хамт гарч байсан жижүүр сувилагч болох Б.Н- манай нөхөр согтуу ирчихлээ хамт доошоо бууя хаалга нүдээд байх шиг байна гэхээр нь хамт гарч байсан сувилагч Б.Н-той эмнэлгийн нэг давхар руу доошоо буугаад хаалган дээр очсон чинь Б.Н-ийн нөхөр ирчихсэн байсан. Манайх хоёр давхар хаалгатай юм. Тэгсэн Б.Н- эхний хаалгаа тайлаад нөхрийгөө яах гэж ирсэн юм гэж хэлэхэд нөхөр нь чи яахаараа манай ах руу ярьдаг юм гэж хэлээд хараалын үгээр доромжлоод эмнэлгийн хаалга руу дайраад ороод ирсэн. Тэр хоёр хоорондоо хэрэлдээд нөхөр нь Б.Н- руу дайраад чанга дуугаар давшлаад байх шиг байсан. Би яг юу гэж хэлснийг сайн сонсоогүй би тэр хоёроос холдоод зогссон байсан юм. Тэгсэн Б.Н- энд өвчтэй хүмүүс байна, чи гар гэж нөхөртөө хэлсэн чинь нөхөр нь чи захирлынхаа дугаарыг өг гэж хэлэхэд хариуд нь Б.Н- би өгөхгүй ээ шөнө орой болсон байна захирал унтаж байгаа чи гар яв гэж хэлэхэд нөхөр нь урдаас нь хутга гаргаад ирсэн. Тэгээд хутгаа гаргаж ирчхээд Б.Н-ийг ална гэж хэлээд хутгатай гараа далайчхаад буцаагаад хутгаа халаасандаа хийсэн чинь Б.Н- хутгыг нь халааснаас нь булааж аваад жижүүрийн ширээний нүд рүү хутгыг нь хийсэн чинь халааснаасаа ахиад нэг хутга гаргаж ирээд наад ширээнээсээ миний хутгыг гаргаад ир гэж Б.Н-ийг айлгаж хараалын үгээр хэлээд дайрч давшлаад байхаар нь Б.Н- айсандаа хутгийн гаргаж өгсөн. Тэгсэн нөхөр нь ахиад захирлынхаа дугаарыг өг гэж хэлээд дайрч давшлаад байсан. Би айсандаа өөрийнхөө утсаны дугаарыг өгөөд бид хоёр нөхрийг нь хөөж хаалгаар түлхэж гарсан. Тэгээд би айсандаа цагдаагийн байгууллагын 102 дугаарт залгаж манай эмнэлгийн гадаа согтуу хүн ирчхээд хаалга эвдэх гээд чулуу шидээд байна гэж хэлсэн чинь таны дуудлагыг хүлээж авлаа гэж хэлсэн. Тэгсэн Б.Н- захирал руу залгаад манай нөхөр согтуу хутгатай ирчхээд агсам тавиад байна бид хоёр арай гэж гаргаад цагдаа дуудчихлаа гэж захирал руу хэлсэн захирал өөдөөс нь би бас цагдаад хэлье та хоёр битгий хаалгаа тайлаарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр үүдэндээ нөхрийн хараад зогсож байсан чинь нөхөр нь чулуу шидээд хаалганы жижиг цонхыг хагалчхаад нөхөр нь хэсэг алга болж байснаа гэнэт гарж ирээд том цементэн чулуу шидээд том цонхыг нь хагалаад тэр завсраараа нөхөр нь ороод ирсэн. Орж ирээд цонх хагалсан том чулуугаа дахиж аваад наад талын том шилэн хаалгыг хаглах гэж оролдсон. Тэгэхээр нь бид хоёр айсандаа хаалгаа онгойлгох гэж байтал хоёр цагдаа орж ирээд нэг цагдаа нөхрийг нь аваад явсан яг тэр үед манай захирал ирж таараад нөгөө цагдаатай хамт цагдаагийн хэлтэс рүү явсан бид хоёр ажлаа хийгээд үлдсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “ хаалга 1.231.200 төгрөг, шил 49.400 төгрөг, шил 135.850 төгрөг” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-35 дахь тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-57 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Д.Б-гийн эд хөрөнгөд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хаалга 1.231.200 төгрөг, шил 49.400 төгрөг, шил 135.850  төгрөгийн үнэлгээ бүхий эд  хөрөнгийн хохирол нь шүүгдэгч С.У-гийн архидан согтуурч, энэ хэрэгт гэрчээр тогтоогдсон, өөрийн хамтран амьдрагч Э.Н-ийг хардсаны улмаас үүссэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл байх ба уг үйлдлийн улмаас хохирогч Д.Б-гийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.У-гийн дээрх гэмт үйлдэл нь Баянгол дүүргийн прокуророос “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч С.У- нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч С.У-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч Д.Б-гийн эд хөрөнгөд учирсан 1.416.450 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.У- нь “Эндо Мед” эмнэлгийн түрээслэгч Б.Э-д 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нөхөн төлсөн байна. (хавтаст хэргийн 101 дэх тал)

 

Шүүгдэгч С.У- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 68, дахь талд авагдсан ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч С.У-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч талаас “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт С.У- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хяналтын камерын бичлэг бүхий сидиг ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

            1. С.У-“Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай. 

         

            2. Шүүгдэгч С.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 01 сар 10 хоног буюу 40 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

         

            3. С.У-гийн зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай. 

 

           4. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг С.У-д анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. С.У- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хяналтын камерын бичлэг бүхий сидиг ирүүлээгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ