| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0607/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/271 |
| Огноо | 2022-04-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.3.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/271
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Э-ийн Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.1. Шүүгдэгч Р овогт Э-ийн Б ганцаараа болон бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2.2. Шүүгдэгч Б овогт Э-ийн Э-ыг үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор бусдад худалдсан, илгээсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2.3. Шүүгдэгч Х овогт Э-ын Б-ийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2.4. Шүүгдэгч В овогт Б-ийн М-ийг үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2.5. Шүүгдэгч Д овогт Э-ыг Т-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутайд,
2.6. Шүүгдэгч Х овогт Н-ийн Б-ийг үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2.7. Шүүгдэгч У овогт Л-ийн Б-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2.8. Шүүгдэгч М овогт Э-ыг Э-ийг үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 08 жилийн хугацаагаар хорих ялаар,
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,
3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
3.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийг 1 жил 10 сарын жилийн хугацаагаар хорих ялаар,
3.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 04 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
3.7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
3.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-Б-д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч******* , Э.Б , Б.М ,*******, Л.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б , Б.М ,*******, Л.Б , нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Э.Б , Б.М ,*******, Н.Б , Э.Э , Л.Б нарт мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-ийн цагдан хоригдсон 227 хоногийг, шүүгдэгч******* ын цагдан хоригдсон 14 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүнд оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар 16 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
9. Эрүүгийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Э.Б-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулсан 880.000 төгрөгийг улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Э.Б-аас 100.000 төгрөг, шүүгдэгч******* аас 20.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан******* аас хураан авсан 2,6 грамм, 128,3 грамм, 178,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисууд, хонхойлгож хар тогтож, бохирлогдсон лууван, 8856-0097 дугаарын утас тэмдэглэсэн цаасан хайрцаг, 2 ширхэг мод, 2 хоосон хуванцар сав, МП тоглуулагчийн хайрцаг,
Б.М оос хураан авсан 1,5 грамм, 58,6 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисууд, 8677-7066 дугаарын утас тэмдэглэсэн гялгар уут, цаасан хайрцаг, жижиг мод
Э.Т ээс хураан авсан 114,3 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, 8654-1999 дугаарын утас тэмдэглэсэн дотроо модтой цаасан хайрцаг, гялгар уутаар скочдсон уут,
Н.Б эс хураан авсан №1 гэж дугаарласан 162,1 грамм цэвэр жинтэй ургамлын үр мэт зүйл, тугалган цаас 6 хэсэг, цэнхэр, бор, цагаан өнгийн гуурс, соруул мэт зүйл 3 ширхэг, төмөр гаанс 1 ширхэг, 178,3 грамм цэвэр жинтэй, өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, утасны дугаар тэмдэглэсэн цаасан хайрцаг, мод Э.Б-аас хураан авсан 57,4 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, гялгар уут,
Л.Б гээс хураан авсан 73, 25, 73 граммаар 3 ширхэг шилэнд савласан, нийт 171 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис
Э.Э ээс хураан авсан 41 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис зэргийг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
11. Хэргийн хамт ирсэн 1 ширхэг сиди, Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас 11 хуудас бүхий материал болон 1 ширхэг сидиг нууцлалыг ханган хавтас хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
12. Шүүгдэгч Э.Б , Б.М ,*******, Л.Б , Э.Э , Н.Б нар нь төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
13. Шүүгдэгч Э-Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр, шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гарах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс тоолсугай.
14. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
15. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Б ,******* нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Э.Б , Б.М ,*******, Л.Б ,*******нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гарах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ШҮҮГЧ И.ГАНБАТ