Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01392

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01392

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох БНСУ-ын иргэн Choi da Young-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Грийнсити ХХК-д ажилтай байсан, БНСУ-ын иргэн М:66095848 дугаарын иргэний үнэмлэхтэй, Choi da Young-ийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 26170300122 дугаартай томилолтын дагуу татварын хяналт шалгалтыг хийх болсон.

Иргэн Choi da Young-ийг татварын албанд дуудан ирүүлэх, хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр Татварын мэдээллийн санд бүртгэгдсэн харилцах утсаар залгаж, хаягийн дагуу очсон боловч хаягтаа байхгүй, оршин суудаггүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байна.

Иймээс Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ, 18 дугаар зүйлийн 18.1.14 хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэсэн заалтуудыг зөрчиж байгаа тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэн БНСУ-ын иргэн Choi da Young-ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Choi da Young-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Choi da Young иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь шүүхэд гаргасан тайлбар, Хил хамгаалах Ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 7-2/1211, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 7-2/1494 дугаартай Албан бичгүүд, Гадаадын иргэн, харъяатын газрын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 02/1444 дугаартай Албан тоот, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын Тодорхойлолт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Choi da Young БНСУ-ын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, М:66095848 дугаарын үнэмлэхтэй, Грийнсити ХХК-д ажиллаж байсан, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Монгол хьюндай ХХК-ийн байранд байрлаж байсан мэдээллийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Choi da Young-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Дарханцэцэгт үүрэг болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧГ.АРИУНАА