| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00440/и |
| Дугаар | 509 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 509
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй, Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 22-20 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО84032374, Тайж овогт Амарын Сайнбуян, Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 22-20 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ85061666, Тугтан овогт Аюурзанын Цэцэгбал нарт холбогдох, Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 43.071.011 төгрөг, нотариатын зардал 25.000 төгрөг, нийт 43.096.011 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Амар овогтой Сайнбуян нь тус банкнаас 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1660007891 тоот зээлийн гэрээг байгуулан 38,100,000 төгрөгийн зээлийг жилийн 24% хүүтэйгээр жижиг бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгон Увс аймаг, Улаангом сум, 7-р баг, 22-316 тоот, 350 м.кв газар өмчлөх эрх, ГД-000138719, УБД-1520002233, граж \Увс аймаг, Улаангом сум, 7-р баг, 22-316 тоот, 6О м.кв граж, ГД-000234089\,машин \УВХ 69-27 дугаартай Toyota land cruiser 100, 2000 онд үйлдвэрлэгдсэн, аралын дугаар-JT3HT05J5Y0123272\,машин \УВХ 56-26 дугаартай Toyota land cruiser 80, 1996 онд үйлдвэрлэгдсэн, аралын дугаар-НDJ810071979\, 8 ханатай битүү шалтай гэр тус тус барьцаалсан. Зээлдэгч эргэн төлөлтийг эхний 8 сар хүү тавиулсан хэдий ч эргэн төлөлтийг төлөөгүй, 2016 оны 11 дүгээр сарын сарын 15-ны өдөр зээл хүсэгч нь ирж уулзаж амлалт бичиж өгсөн боловч хугацаандаа төлөлт хийгээгүй, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мөн адил амлалт бичиж өгсөн боловч төлөлт хийгээгүй байна.Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа уулзсан боловч зээлдэгч, махны бизнес эрхэлж байгаа мөнгө орж ирээгүй байна гэж удаа дараа худал хэлж зээл төлөхөөс зайлсхийсэн эхнэр Цэцэгбал нь надад хамаагүй бид 2 холбоогүй байгаа гэж тайлбар өгч өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна.Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дахь заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Амар овогтой Сайнбуян болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Аюурзана овогтой Цэцэгбал нарын төлөх ёстой 1660007891 тоот жижиг бизнесийн зээлийн үндсэн үлдэгдэл нь 38,100.000 төгрөг, зээлийн хүү 4.900.686,02 төгрөг, нэмэгдүүлсзн хүү 70.324,70 төгрөг, нийт 43.071.010,72 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, мөн холбогдох материал нотариатаар баталгаажуулсны зардал 25,000 төгрөг зарцуулсан тул нийт 43,096,010.72 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч А.Сайнбуян, А.Цэцэгбал нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч А.Сайнбуян, А.Цэцэгбал нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 43.071.011 төгрөг, нотариатын зардал 25.000 төгрөг, нийт 43.096.011 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Сайнбуян, А.Цэцэгбал нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 43.071.011 төгрөг, нотариатын зардал 25.000 төгрөг, нийт 43.096.011 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч А.Сайнбуян, А.Цэцэгбал нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373.430 төгрөгийн тал хувь болох 186.715 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 186.715 төгрөг, хариуцагч А.Сайнбуян, А.Цэцэгбал нараас 186.715 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Хариуцагч А.Сайнбуян, А.Цэцэгбал нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 43.071.011 /дөчин гурван сая далан нэгэн мянга арван нэг/ төгрөг, нотариатын зардал 25.000 /хорин таван мянга/ төгрөг, нийт 43.096.011 /дөчин гурван сая ерэн зургаан мянга арван нэг/ төгрөгийг Хас банкинд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 186.715 /нэг зуун наян зургаан мянга долоон зуун арван тав/ төгрөг, хариуцагч А.Сайнбуян, А.Цэцэгбал нараас 186.715 /нэг зуун наян зургаан мянга долоон зуун арван тав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 186.715 /нэг зуун наян зургаан мянга долоон зуун арван тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
| |||
| |