Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 510

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

              Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Баазын хашаанд оршин суух, 1946 онд төрсөн, 71 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ46062279, Үргэлж овогт Тангаагийн Цэвээнравдан,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Баазын хашаанд оршин суух, 1948 онд төрсөн, 69 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ48090765, Бөөгөд овогт Бадамын Цэндсүрэн нарт холбогдох,

           Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.207.452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Цэвээнравдан болон түүний эхнэр Б.Цэндсүрэн нар нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны Увс салбарын Төв тооцооны төвөөс ЗГ4456 тоот зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 23,498,597.52 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 10,707,582.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 64,612.2 төгрөг, нийт 34,270,792.71 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлдэгч Т.Цэвээнравдан болон түүний эхнэр Б.Цэндсүрэн нараас нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 15,207,452 төгрөгийг гаргуулна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Т.Цэвээнравдан, Б.Цэндсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Хаан банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн шалтгааныг Хаан банк мэдэж байгаа. Иймд асуудлыг шийдэх хүртэл хүүг зогсоож өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй гэжээ.

           Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Т.Цэвээнравдан, Б.Цэндсүрэн нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.207.452 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Цэвээнравдан, Б.Цэндсүрэн нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.207.452 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Т.Цэвээнравдан, Б.Цэндсүрэн нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хариуцагч Т.Цэвээнравдан, Б.Цэндсүрэн нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

           Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.987 төгрөгийн тал хувь болох 116.993,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 116.993,5 төгрөг, хариуцагч Т.Цэвээнравдан, Б.Цэндсүрэн нараас 116.993,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч Т.Цэвээнравдан, Б.Цэндсүрэн нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.207.452 /арван таван сая хоёр зуун долоон мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 116.993,5 /нэг зуун арван зургаан мянга есөн зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Т.Цэвээнравдан, Б.Цэндсүрэн нараас 116.993,5 /нэг зуун арван зургаан мянга есөн зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 116.993,5 /нэг зуун арван зургаан мянга есөн зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Цэвээнравдан, Б.Цэндсүрэн нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ