Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01399

 

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01399

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамжны 8 дугаар байрны 41 тоотод оршин суух Тойнтайж овогт Өлзийхутагийн Алтангадасын нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Ялах овогт Амарсайханы Дэлгэрнямыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Алтангадас, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Ө.Алтангадас нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Дэлгэрнямаас гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 63 дугаар барйны 47 тоот мөн дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 720 байрны 53 тоотод оршин суух хаягтай боловч тус хаягнуудаа оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын Тодорхойлолт-оор тогтоогдсон тул эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.

 

Жич: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 63 дугаар байрны 47 тоотод түүний эцэг Я.Амарсайхан, утас 9917147, эх Г.Сарантуяа, утас 99134400, дүү А.Амартуяа нар мөн дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 720 дугаар байрны 53 тоотод эхнэр Б.Урангоо, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг, утас 99800036 гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Ө.Алтангадас иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох А.Дэлгэрнямыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

А.Дэлгэрням иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 183/Ш32016/03941 дугаартай Шүүгчийн захирамж мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШТ2016/00192 дугаартай Тогтоол, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Э.Хишигсүхийн Толорхойлолт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 63 дугаар байрны 47 тоотод түүний эцэг Я.Амарсайхан, утас 9917147, эх Г.Сарантуяа утас 99134400, дүү А.Амартуяа нар мөн дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 720 дугаар байрны 53 тоотод эхнэр Б.Урангоо, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг, утас 99800036 мэдээлэлийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ялах овогт Амарсайханы Дэлгэрнямыг эрэн сурвалжилсугай.

 

2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Дарханцэцэгт үүрэг болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧГ.АРИУНАА