Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01401

 

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01401

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн 4 хороолол, 8 дугаар хороо, 14 дүгээр байрны 107 тоотод оршин суух, Боржигон овогт Чойжхоролын Оюунгэрэлийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Хүсэлт гаргагч Ч.Оюунгэрэл хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тэтгэвэрт гарах нас болж тэтгэвэр тогоолгохоор, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч хөдөлмөрийн дэвтэр дээр намайг Чойжхорлоо гэж овоглосон байна гээд овог нэрийн зөрүүтэй учир тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймээс миний овог нэрийг залруулж, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч Чойжхоролын Оюунгэрэл хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар эрх зүй ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ шүүхэд гарган, шаардах эрхтэй байна.

 

Ч.Оюунгэрэл 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Савхин эдлэлийн 2 дугаар үйлдвэрийн Захиргааны 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 190 дүгээр Тушаал, Савхин эдлэлийн Уян ХК-ийн Ерөнхий захирлын 1993 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 139 дугаартай Тушаал, гэрч Н.Оюунчимэг, Л.Төмөр-Очир нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүх дээрх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

  1. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Чойжхоролын Оюунгэрэлийг 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА