Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01425

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01425

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байранд байрлах, Дулаанхаан-50 СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны 193 тоотод оршин суух Алаг адуут овогтой Цэрэндондовын Цэрэндаваад холбогдох дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 201880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Дулаанхаан-50 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус 50 дугаар байрны 193 тоотод оршин суух Ц.Цэрэндаваа 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөхгүй 201880 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулаад байна.

Оршин суугчийн сарын төлбөр 19080 төгрөг бөгөөд төлбөрөө төлөөгүйн улмаас СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, сангийн засвар хийх, мөн СӨХ-г хуримтлалгүй болгож, хөрөнгийн хомсдолд оруулан, амжиргааны доод зэрэглэлийн цалин авч, цаг хугацаагүй ажилладаг үйлчлэгчдийн цалинг өгч чадахгүй байгааг анхаарч, үүргээ ухамсарлахгүй байгаа явдал нь хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байна.

Иймээс Ц.Цэрэндаваагаас дундын өмчлөлийн үйлчилгээний төлбөр 201880 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Ц.Цэрэндаваа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дулаанхаан-50 СӨХ-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 201880 төгрөг гаргуулна гэснийг бүрэн хүлээн зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 110000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 91880 төгрөгийг тус тус төлж барагдуулна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Дулаанхаан-50 СӨХ, хариуцагч Ц.Цэрэндаваад холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 201880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 110000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 91880 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Дулаанхаан-50 СӨХ, хариуцагч Алаг адуут овогт Цэрэндондовын Цэрэндаваагаас дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 201880 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 110000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 91880 төгрөгийг тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6710 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3355 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.Цэрэндаваагаас улсын тэмдэгтийн хураамж 3355 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА