Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0102 |
Огноо | 2014-02-27 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2014/0102
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ
2014 оны 02 дугаар сарын 27 өдөр дугаар 102 Улаанбаатар хот
“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, В.Х нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 445 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Л.М нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... ҮТЕГ-ын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний 980056 тоот актын тогтоох хэсгийн 1.1.3-ийн а/ заалтын бүгд 168,179.7 мянган төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлбөр, ҮТЕГ-ын Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 тоот тогтоолын 1.1.3 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү.
Мөн актын 2.1.1-ийн а/ заалтаар бүгд 178.175,9 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар давхар ногдуулсныг хүчингүй болгож, 1.1.1-ийн банкны тусгай хадгаламжтай холбогдох заалтын төлбөрийн дүнгээс 5712.0 мянган төгрөгийг хасч, 4973.2 мянган төгрөг болгон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.5 дахь хэсэгт зааснаар төлбөрийн хэмжээг өөрчилж, байцаагчийн 980056 тоот актын тогтоох хэсгийн 1.2.2-ын б/ “хүчингүй болгож, 1.1.4-ийн а/ болон 2.1.2-ын а/ заалтуудыг тус тус хүчингүй болгож, актын 2.1.2-ын заалтаар тавигдсан татвар, хүү, торгуулийг бүхэлд нь, мөн актын 1.1.4-ийн а/ хэсэгт тавигдсан алданги, торгуулийг хассан шийдвэр гаргаж өгнө үү" гэжээ.
Хариуцагч Л.Мөнхтуул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... “Б” ХК нь “Оюутолгой” ХК-тай байгуулсан гэрээнд заасны дагуу бараа, ажил, үйлчилгээ борлуулсны орлогод 10.0 хувьтай тэнцэх хэмжээний барилгын баталгааны барьцаа төлбөрийг санхүүгийн тайландаа тусгах үүрэгтэй. Татвар төлөгч нь гүйцэтгэлийн нэхэмжилсэн дүнгээр орлогоо хүлээн зөвшөөрч харин дээрх байдлаар тайландаа тодруулга хийх шаардлагатай байсан тул санхүү, татварын тайланд тусгаагүй 1,185,468.5 мянган төгрөгийн барьцааны орлогод аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан үндэслэлтэй юм.
НББОУС-ын 18-ийн 29-д “Аж ахуйн нэгж нь хөрөнгөө бусдад ашиглуулснаар үүссэн хүү, эрхийн төлбөр, ногдол ашиг хэлбэрийн орлогыг 30-р зүйлд заасны дагуу дараах нөхцөлүүд бүрдсэн үед хүлээн зөвшөөрнө. а. Тухайн ажил гүйлгээний эцсийн үр өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай б. орлогын дүнг найдвартай хэмжин тооцох боломжтой бол 30-д “НББОУС-ын 39-ын 9-р зүйл болон АС5-А08-Д заасан үр ашигт хүүний аргыг ашиглан хүүг хүлээн зөвшөөрнө. Иймд татвар төлөгч нь Голомт банканд байршуулсан 3,0 тэрбум төгрөгийн 2011 онд хамаарах 42000.0 мянган төгрөгийн хүүг тайлагнах үүрэгтэй байна. Иймд татвар төлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Татвар төлөгч нь иргэн Ш.Үнэнбатын 0220648 тоот “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-тэй, Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах 12363 м.кв бүхий газар дээрх өөрийн үйлдвэрийн байрыг барьж бусдад түрээсээр ашиглуулан орлого татвараа тайлагнадаг гэсэн тайлбарыг хийж байгаа боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг гарган ирүүлээгүй тул газрын төлбөрт төлсөн 4,351.8 мянган төгрөгийг татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэлгүй байна.
Татвар төлөгч ирүүлсэн тайлбартаа “Б” ХХК-тай байгуулсан “Орон сууцны төсөл худалдах гэрээ”-ний дагуу төслийг худалдан авагч талын санхүү төлбөрийн чадвараас шалтгаалан төлөгдөөгүй 1,131,454.5 мянган төгрөгийн орлогыг орлогод хүлээн зөвшөөрөөгүй гэсэн боловч энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д, 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг зөрчиж байх тул татвар төлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна” гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 445 дугаар шийдвэрээр: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 04-ний 980056 дугаар актын 1.1.1-ийн 42,000.0 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 4,200.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 1,260.0 төгрөгийн торгууль, 252.0 мянган төгрөгийн алданги, актын 1.1.3-ын а/-ийн 1,185,468.5 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 118,546.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 35,564.1 мянган төгрөгийн торгууль, 14,062.7 мянган төгрөгийн алданги, актын 1.1.4-ийн а/-ийн 309,029.5 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 30,903.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 9,270.9 мянган төгрөгийн торгууль, 1,972.8 мянган төгрөгийн алданги, актын 1.2.2-ын б/- ийн 4,351.8 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 435.2 мянган төгрөгийн нөхөн татвар, 130.6 мянган төгрөгийн торгууль, 75.8 мянган төгрөгийн алданги, нийт мянган төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, энэ хүчингүй болгосон төлбөрийн хэмжээгээр актаар тогтоосон төлбөрийг багасгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 445 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан Шатны Шүүх Татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 980056 дугаар актын 1.1.1-д заасан “Г б” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “Тусгай хадгаламжийн гэрээ”-ний дагуу 3,0 тэрбум төгрөгийг, жилийн 12,6 хувийн хүүтэйгээр 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хадгалуулсанд олгосон 42,000.0 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 4,200.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 1,260.0 мянган төгрөгийн торгууль, 252.0 мянган төгрөгийн алданги нийт
а/ Тухайн ажил үйлчилгээний эцсийн үр өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай.
б/ Орлогын дүнг найдвартай хэмжин тооцох боломжтой бол 30-д Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 39-ын 9 дүгээр зүйлд болон АС5-АС8-Д заасан үр ашигт хүүний аргыг ашиглан хүүг хүлээн зөвшөөрнө. Үр ашигт хүүний арга нь санхүүгийн хөрөнгө эсвэл санхүүгийн өр төлбөрийн хорогдуулсан өртгийг тооцоолж харгалзах тайлант үед нь тухайн хүүний орлого буюу хүүний зардлыг хуваарилдаг арга юм.” гэж заасан байна. Иймд татвар төлөгч Голомт банканд байршуулсан 3,0 тэрбум төгрөгийн 2011 онд хамаарах 42,000.0 мянган төгрөгийн хүүг тайлагнах үүрэгтэй. Гэтэл Анхан шатны шүүх хууль болон НББОУС-ыг буруу тайлбарласан байна.
Актын 1.1.3-ын а/-д заасан 1,185,468.5 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 118,546.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 35,564.1 мянган төгрөгийн торгууль, 14,062.7 мянган төгрөгийн алданги, нийт 168,173.7 мянган төгрөгийг хасч шийдвэрлэжээ. “Б" ХК нь “Оюутолгой” ХК-тай хийсэн 2009 оны 9 дүгээр сарын 16, 2011 оны 6 дугаар сарын 14, 15-ны өдөр байгуулсан А2М\Л/-90-К5248, А2\Л/М-00-К609, А2М\Л/-30-К617 дугаар гэрээнүүдэд заасны дагуу бараа, ажил, үйлчилгээ борлуулсны 1,185,468.5 мянган төгрөгийн орлогод 10.0 хувьтай тэнцэх хэмжээний барилгын баталгааны барьцаа төлбөрийг санхүүгийн тайландаа дараах байдлаар тусгах байсан. НББОУС-7 Санхүүгийн хэрэглүүр: Тодруулгын зорилго нь 1.6 “санхүүгийн хэрэглүүрийн улмаас тайлант хугацааны туршид болон тайлант хугацааны эцэст аж ахуйн нэгжид учирч болох эрсдэлийн мөн чанар, цар хүрээ болон аж ахуйн нэгж хэрхэн ийм эрсдэлийг хэрхэн удирдаж байгаа эсэх”-ийг үнэлэх боломжийг хэрэглэгчдэд олгох үүднээс санхүүгийн тайландаа нэмэлт тодруулга хийхийг аж ахуйн нэгжүүдээс шаарддаг. НББОУС-11-ийн Тодруулга хэсгийн 40-д Аж ахуйн нэгж нь тайлант хугацааны эцэст дуусаагүй гэрээ тус бүрээр дараах зүйлсийг тодруулна:
Б. Хүлээн авсан урьдчилгаа төлбөрийн дүн
Баталгааны барьцаа болгон үлдээх дүн гэдэг нь гэрээнд тусгайлан заасан нөхцөлийг хангах хүртэл эсвэл илэрсэн ямар нэг дутагдлыг засах буюу арилгаж дуусах хүртэл тухайн дүнг төлөхгүй байх гүйцэтгэлийн нэхэмжлэлийн үнийн дүн юм. Гүйцэтгэлийн нэхэмжлэл гэдэг нь худалдан авагч төлсөн эсэхээс үл хамааран гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлөө нэхэмжилсэн дүн юм. Тухайн ажлыг гүйцэтгэхээс өмнө гэрээлэгчийн хүлээн авсан дүн нь урьдчилгаа болно.
Иймд татвар төлөгч нь гүйцэтгэлийн нэхэмжилсэн дүнгээр орлогоо хүлээн зөвшөөрч харин дээрх байдлаар тайландаа тодруулга хийх шаардлагатай байсан тул санхүү, татварын тайланд тусгаагүй 1,185,468.5 мянган төгрөгийн барьцааны орлогод аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлтэй. Гэтэл Анхан шатны шүүх хууль болон НББОУС-ь:г буруу тайлбарласан байна.
Актын 1.1.4-ийн а/-д заасан “Бармон” ХХК-тай байгуулсан “ Орон сууцны төсөл худалдах гэрээ”-ний дагуу “Намуун дэнж” орон сууцны 15 давхар, 159 айлын дуусаагүй Б борлуулсны орлого, бусад зүйлийг 2,7 тэрбум төгрөгөөр борлуулсны орлогоос 1,131,454.5 мянган төгрөгийн орлоготой өртөг 822,425.0 мянган төгрөгийг хасч, үлдэх орлого 309,029.5 мянган төгрөгт 30,903.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 9,270.9 мянган төгрөгийн торгууль, 1,972.8 мянган төгрөгийн алданги нийт 42,146.7 мянган төгрөгийн хасч шийдвэрлэжээ. Татвар төлөгч төслийг худалдан авагч талын санхүү төлбөрийн чадвараас шалтгаалан төлөгдөөгүй 1,131,454.5 мянган төгрөгийн орлогыг орлогод хүлээн зөвшөөрөөгүй гэсэн боловч энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг; 5 дугаар зүйлийн 5.1-д Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө” гэж заасныг зөрчсөнийг шүүх X хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.
Актын 1.2.2-ын б/-д заасан иргэн Ш.Үнэнбатаас Нийслэлийн газрын албатай байгуулсан 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ", 0220648 дугаартай Тэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээтэй контор, агуулах, аж ахуйн зориулалттай, 12363.0 м2 талбайтай газрын төлбөрийн 4,351.8 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 435.2 мянган төгрөгийн нөхөн татвар, 130.6 мянган төгрөгийн торгууль 75.8 мянган төгрөгийн алданги, нийт 641,6 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хасч шийдвэрлэсэн байна. Татварын улсын байцаагч нь нэхэмжлэгч “Б” ХК-ийг иргэн Ш.Үнэнбатын эзэмших газрын төлбөрийг түүний өмнөөс төлж, хуулиар зөвшөөрөгдөөгүй зардал гарган, хасагдах зардалд тооцсон нь хуульд нийцэж байна.
Анхан шатны шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон НББОУС-ыг буруу хэрэглэж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Анхан Шатны Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хууль болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /цаашид “НББОУС” гэх/-ыг зөв тайлбарлан, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг “Тусгай хадгаламжийн гэрээний дагуу 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд олгосон хүүгийн орлогод татвар ногдуулаагүй” зөрчил гаргасан гэж үзэж, НББОУС-ын 18-ын 30-д зааснаар үр ашигт хүүний аргыг ашиглан хүүг хүлээн зөвшөөрөх ёстой байтал шүүх стандартыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж
заалдах гомдол гаргажээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх ёстой бөгөөд уг стандартын 18-ын 29-д зааснаар “тухайн ажил үйлчилгээний эцсийн үр өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай, орлогын үр дүнг найдвартай хэмжин тооцох боломжтой” тохиолдолд хөрөнгөө бусдад ашиглуулснаар үүссэн хүүгийн орлогыг хүлээн зөвшөөрнө гэж заасан, тодруулбал стандартын 18-ын 29-д тодорхойлсон хоёр нөхцөл бүрдсэн үед л 30 дугаар зүйлийн дагуу буюу үр ашигт хүүний аргыг ашиглан орлогыг зөвшөөрөх ёстой байна.
Нэхэмжлэгч “Б” ХК-ийн “Голомт банк” ХХК-тай байгуулсан Тусгай хадгаламжийн гэрээний1 1.5, 1.6-д зааснаар мөнгөн хадгаламжийн хүүг хугацааны эцэст дансанд оруулах болон тохиролцсон хугацаанаас өмнө цуцлах зэрэг тохиолдолд хямдруулалтын хүүгээр бууруулж тооцохоор зохицуулсан бөгөөд “Голомт банк” ХХК-иас ирүүлсэн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03- ХХ/165 дугаар албан бичигт[1] [2] “хадгаламжийн хүүг хадгаламжийн хугацааны эцэст буюу 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тооцож оруулсан” гэжээ.
Үүнээс үзвэл хариуцагчийн зөрчил гэж үзэж буй 2011 оны 11 дүгээр сарын 21-ээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хүүгийн хэмжээг гэрээний зохицуулалтаас шалтгаалан найдвартай хэмжин тооцох боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй тул үр ашигт хүүний аргыг ашиглах ёстой байсан гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Мөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд оруулсан байх тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу “Б” ХК нь хүүгийн орлогыг олсон үед нь зөвшөөрч бүртгэх ёстой тул маргаан бүхий актын 1.1.1 дэх заалтаар 42,000.0 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь хууль болон стандартад нийцээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад нийцсэн байна.
НББОУС-ын 11-ийн 14-т зааснаар нэхэмжлэл үүссэн тохиолдолд худалдан авагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх магадлалтай болсон болон худалдан авагчийн хүлээн зөвшөөрөх магадлалтай нэхэмжлэлийн дүнг найдвартай хэмжих боломжтой тохиолдолд Барилгын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг гэрээний орлогод хамааруулан тооцохоор байна.
“Б" ХК-ийн хувьд “О т” ХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 16, 2011 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдөр байгуулсан А2М\Л/-90К-524, А2М\Л/- 00К609, А2М\Л/-30-К617 дугаартай гэрээ байгуулан ажил гүйцэтгэсэн ба тус гэрээний 5.1, 5.2-т заасны дагуу захиалагч нь гэрээний нийт үнийн 10 хувийг түр саатуулах ба батлан даалтын хугацаа дууссанаас хойш 45 хоногийн дотор чөлөөлөх талаар талууд харилцан тохиролцжээ.
Хариуцагчийн дурдан маргаж буй НББОУС-ын 11-ийн 40, 41-т зааснаар аж ахуйн нэгж нь тайлант хугацааны эцэст дуусаагүй гэрээ тус бүрээр баталгааны барьцаа болгон үлдээх дүнг тодруулах ёстой боловч энэ нь түүнийг орлого олсноор тайлагнаж, татвар ногдуулна гэсэн ойлголт биш гэж шүүх дүгнэсэн нь зөв байна. Тодруулбал, баталгааны барьцаа нь гэрээнд тусгайлан заасан нөхцөлийг хангах хүртэл эсвэл илэрсэн ямар нэг дутагдлыг засах буюу арилгаж дуусах хүртэл төлөгдөхгүй бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг тайландаа тодруулж, гэрээнд зааснаар барьцааны баталгаа нь чөлөөлөгдөх хугацаа болсон үед нь орлого орж ирсэн эсэхээс үл хамааран тайлагнах ёстой болохоос тухайн хугацаа нь болоогүй байх үед татвар ногдуулах ёстой гэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлж, орлогыг олсон үед нь бүртгэнэ гэсэнтэй зөрчилдөж байна.
Ийнхүү “Оюутолгой” ХК-ийн түр саатуулсан барилгын ажлын баталгааны барьцаанд үлдээсэн төлбөрийг төлөхөөр тохирсон хугацаа нь болоогүй байхад орлого олсноор бүртгэж, татвар ногдуулах үндэслэлгүй байх тул маргаан бүхий актын Тогтоох хэсгийн 1.1.3-ын а-д заасан нөхөн татвар, торгууль, алданги болон 2.1.1-ийн а-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж төлөх үндэслэлгүй гэсэн шүүхийн шийдвэр зөв байна.
2011 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Б” ХК болон “Ба” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Орон сууцны төсөл худалдах гэрээ”-ний 4.1-д зааснаар анхны төлбөрийг 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, үлдэгдэл төлбөрийг 2012 оны 05 дугаар сард багтаан төлж барагдуулахаар тохиролцсон боловч 2011 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан анхны төлбөр төлөх хугацааг 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, үлдэгдэл төлбөрийг мөн оны 06 дугаар сарын 30-нд багтаан төлөхөөр харилцан тохиролцсон нь 2011/05/11-А дугаар нэмэлт гэрээ[3], “Б” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэл[4] зэргээр тогтоогдож байх ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу төлбөрийг төлсөн эсэхээс үл хамааран орлогыг олсон үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх ёстой. Өөрөөр хэлбэл, гэрээгээр төлбөр төлөхөөр тохирсон өдрийг орлого олсон өдөр гэж үзэж бүртгэх ёстой бөгөөд нэмэлт гэрээний дагуу анхны төлбөрийг 2012 оны 03 дугаар сарын 30-нд төлөхөөр тохирсон ба иймээс тухайн өдрийг орлого олсон өдөр гэж үзэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хуулийг буруу тайлбарласан” гэх гомдол үндэслэлгүй байна.
Шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж актын холбогдох хэсгийг хүчингүй болгож, актаар тогтоосон төлбөрийг хүчингүй болгосон хэмжээгээр багасгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
“Б” ХК нь иргэн Ш.Үнэнбаттай хамтран ажиллахаар тохиролцож, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах түүний эзэмшлийн газарт өөрийн үйлдвэрлэлийн баазын барилгыг барьж, өөрийн үйл ажиллагаанд ашиглан, тус Б байгууламжид хамаарах газрын төлбөр, ашиглалттай холбоотой бүх зардлыг “Б” ХК хариуцан төлж, барилгынхаа түрээсийн орлогоо мөн хариуцахаар тохиролцсоны дагуу газрын төлбөрийг төлж байгаа нь иргэн Ш.Үнэнбатын гаргасан тодорхойлолт5, 01/2000-3 дугаар “Үйлдвэрийн бааз барих талаар хийсэн хэлцэл”6, “Б” ХК болон бусад аж ахуйн нэгжтэй байгуулсан Түрээсийн гэрээ, түрээсийн орлогын баримт7 болон Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 1-ээр8 тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь төлсөн газрын төлбөрөө Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.14-т заасны дагуу албан татвар ногдох орлогоос хасч тооцсон нь хууль зөрчөөгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
П.СОЁЛ-ЭРДЭНЭ Д.БАТБААТАР Ц.ЦОГТ |