| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00523/и |
| Дугаар | 546 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 6-22 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО68072376, Тайж овогт Амарын Алгаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Алгаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Алгаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1968 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, ам бүл 4. Би 1986 онд 10 жилийн сургуулиа төгсөөд 1988 оны 9 дүгээр сарын 27-ноос 1995 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуульд галч, уурын зуухны гачегараар тасралтгүй ажилласан. Дараа нь 1996 оны 10 дугаар сарын 02-ноос 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хорих 453 дугаар ангид гэрээт хянагчаар ажиллаж дэд ахлагч цол авч цэргийн бүрэлдэхүүнд орсон. Ингээд энэ байгууллагад тасралтгүй 21 жил 8 сар үр бүтээлтэй, нэр хүндтэй, бусдыгаа хошуучилж, ямар нэгэн зөрчил гаргалгүй ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд намайг 1988 оны 9 дүгээр сарын 27-ноос 1995 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуульд галч, уурын зуухны гачегараар, 1996 оны 10 дугаар сарын 02-ноос 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хорих 453 дугаар ангид гэрээт хянагчаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Ц.Долгор, Б.Лхамхүү нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Алгаа нь 1988 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуульд галч, уурын зуухны гачегараар, 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хорих 453 дугаар ангид гэрээт хянагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн архивын лавлагаанд: Увс аймгийн Тэс сумын 2-р 8 жилийн дунд сургуулийн 1988, 1995 оны тушаалууд манай архивт шилжиж ирээгүй тул Амар овогтой Алгаагийн ажилд орсон, гарсан тушаалыг шүүн үзэх боломжгүй байна гэжээ.
Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А.Алгаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1988 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуульд галчаар авч ажиллуулав, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуулийн галчаас чөлөөлж, мөн сургуульд уурын зуухны гачегараар ажиллуулав гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр А.Алгаад олгосон 263634 дүгээр нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: 1995 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэл бичигджээ.
Увс аймгийн Хорих ангийн даргын 1996 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр Хэсгийн бүрэлдэхүүнийг томилох тухай тушаалд: ...Уулын хэсэгт ажиллах бүрэлдэхүүнийг дараах байдлаар ажиллуулсугай. Үүнд: Хянагчаар: Алгаа гэжээ.
Увс аймгийн Хорих ангийн 1996, 1997 оны А.Алгаагийн цалингийн тооцооны картад: 1996 оны 10 дугаар сараас 1997 оны 12 дугаар сарыг дуусталх цалин бичигджээ.
Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар Талхчин томилох тухай тушаалд: ...Нэгдлийн талхчинаар Довчин овогтой Доржсүрэнг 1982 оны 11 дүгээр сарын 10-наас эхлэн томилон ажиллуулсугай гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Долгор, Б.Лхамхүү нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Долгор Миний бие нь 1982 оноос 2002 он хүртэл Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургууль болон Тэс сумын сумын таван Улиас бага сургуульд галч, цэвэрлэгчээр ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад А.Алгаа нь 1988 оноос тус сургуулийн галчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 оноос үргэжлүүлэн тус сургуулийн уурын зуухны галчаар ажиллах болсон. А.Алгаа нь Тэс сумын 8 жилийн дунд сургуульд 1995 оны 6 дугаар сар хүртэл ажилласан юм. Тухайн үед Тэс сумын 8 жилийн дунд сургуулийн захирлаар Д.Баатаржав гэх хүн ажиллаж байсан гэж, гэрч Б.Лхамхүү Миний бие нь 1997 оноос 2007 он хүртэл Увс аймгийн Хорих 457 дугаар анги буюу одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад А.Алгаа нь 1996 оны 10 дугаар сараас эхлэн Увс аймгийн Хорих 453 дугаар ангид гэрээт ажилтнаар ажиллаж эхэлсэн. Гэрээт ажилтан нь хорих ангиын хянагчийн ажлыг хийдэг байсан. А.Алгаа нь тус газарт 1997 оны 10 дугаар сар хүртэл гэрээт ажилтнаар ажиллаж байгаад үргэлжлүүлэн цэргийн цол авч ээлжийн хянагчаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед Увс аймгийн Хорих 453 дугаар ангийн даргаар Т.Пүрэвцэрэн гэх хүн ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч А.Алгаа нь 1988 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуульд галч, уурын зуухны гачегараар, 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хорих 453 дугаар ангид гэрээт хянагчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр түүнд олгосон 263634 дүгээр нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Увс аймгийн Хорих ангийн даргын 1996 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 39 дүгээр Хэсгийн бүрэлдэхүүнийг томилох тухай тушаал, Увс аймгийн Хорих ангийн 1996, 1997 оны цалингийн тооцооны карт, гэрч Ц.Долгор, Б.Лхамхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч А.Алгаагийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1985 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд талхчин, барилгачин, мужаанаар 4 жил 5 сар 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Алаг адуут овогт Довчингийн Доржсүрэнгийн 1981 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1985 оныг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд талхчин, барилгачин, мужаанаар 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 15 /арван тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Доржсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ