Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01427

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01427

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

батлах тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нараны 18 дугаар гудамжны 162 тоотод оршин суух Баатарцоож овогтой Ариунтуяад холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ариунтуяа манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1133137 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаанд 20000 төгрөг төлж, үлдэгдэл 220000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.Ариунтуяа нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 40.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

 

Иймд Б.Ариунтуяагаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу 626 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 20.000 төгрөг, нийт 60.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Ариунтуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК, хариуцагч Б.Ариунтуяагаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, Б.Ариунтуяагаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.Ариунтуяа төлбөрөө төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1. Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баатарцоож овогтой Ариунтуяад холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Ариунтуяагаас 2275 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА