| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01599/И |
| Дугаар | 102/ШШ2017/01428 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/01428
| 2017 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/01428 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 хороолол, Алтайн гудамжны 77-12 тоотод байрлах Гранд дулаан ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 хороолол, 45А байрны 50 тоотод оршин суух Хотгойд овогт Ишдэмбэрэлийн Бямбацэрэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Гранд дулаан ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Бямбацэрэн манай компанийн барьцаалан зээлдүүлэх газраас 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан, 1.200.000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, барьцаагүй зээл авсан бөгөөд үндсэн зээл болон хүүгээ огт төлөөгүй болно.
Иймээс И.Бямбацэрэнгээс үндсэн зээл 1.200.000 төгрөг, зээлийн хүү 1.440.000 төгрөг, нийт 2.640.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек, хариуцагч И.Бямбацэрэн бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 2.640.000 төгрөгнийхөө 640.000 төгрөгнөөс татгалзан, хариуцагч И.Бямбацэрэн үлдэх 2.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Гранд дулаан ХХК, хариуцагч И.Бямбацэрэнгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.640.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 640.000 төгрөгнөөс татгалзаж, 2.000.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гранд дулаан ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хотгойд овогт Ишдэмбэрэлийн Бямбацэрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.640.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 640.000 төгрөгнөөс татгалзаж, 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.190 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 28595 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч И.Бямбацэрэнгээс 28595 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА