Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Г.Баясгалан,   

Хохирогч П.*******,

Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

Гэрч Н.*******, Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2107 00000 0278 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, оны сарын 02-ны өдөр аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт *******,******* оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, РД:,

******* овогт *******ийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.******* нь *******,******* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр П.*******ыг байнга буюу:

“2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12 цагаас 18 цагийн орчимд янхан гэж доромжилж, архины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар дух хэсэгт нь нэг удаа гараараа цохиж зодсон”,

“2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагаас 20 цагийн орчимд бусадтай хардан цохиж, зодсон”,

“2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд хөл рүү нь өшиглөх, алгадах” зэргээр тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******,******* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр П.*******ыг хардалтын улмаас хөл рүү нь өшиглөх, алгадах зэргээр хүч хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдөр гэртээ байгаагүй. Яагаад намайг гэртээ байсан, цохиж зодсон гээд байгааг ойлгохгүй байна. Т.******* Зөрчлийн шүүх хуралдаан дээр “өмнө гар хүрч байсан уу” гэхэд “үгүй” гэж хэлж байсан. Намайг унагах гэж байгаа юм шиг хандаж байгаад харамсаж байна. Би зодож, нүдэж байгаагүй. Тухайн үед би таягтай хүн өшиглөж, зодох чадал байгаагүй. Хотод ажилтай байсан. Би хүнд гар хүрэх нь битгий хэл маргалдаж ч байгаагүй. Харамсаж байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би мэдүүлэгтээ болсон асуудлыг үнэнээр нь ярьсан. Би өөр хүнд зодуулчихаад энэ хүнд зодуулсан гэж хэлээгүй. Мөрдөн байцаагч хүүхдүүдээс мэдүүлэг авахад би үг зааж өгөөгүй, тэд ч гэсэн болсон зүйлийг л ярьсан. Ахынх манайх нэг хашаанд байдаг ч байнга орж, гараад байдаггүй. Тухайн өдөр Д.******* бид хоёр гэрийн бүрээс, цавгаа солино гэж яриад хамт зах орсон. Д.******* надад АТМ-ээс 40,000 төгрөг авч өгөөд “би гэр барилцах хүн олоод очъё. Чи гэртээ харьж бай” гэсэн. Би гэртээ хариад гэрийн бүрээс солих ажилд бэлдээд Д.*******ыг хүлээж байхад согтуу орж ирсэн. Тухайн үед миний дух руу гараараа цохиж, зодчихоод одоо болохоор түлхсэн гэж худлаа ярьж байна. Намайг согтуу байсан гэлээ. Би гэрийнхээ ажлыг хийж байсан. Согтуу байгаагүй. Д.******* архи уусан үедээ хүнээ байчихдаг. Юу болсныг ч мэддэггүй. Эрүүл үедээ хүн шиг байж, гэр бүлээ халамжилдаг. 2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Д.******* таяг тулж өглөө гэрээс гараад согтуу орж ирсэн. Хамгийн гомдолтой байгаа нь “миний буруу, уучлаарай” гэж нэг удаа хэлээгүй. Би өөрийгөө зодоогүй, хүнээр зодуулчихаад хүүхдүүддээ үг зааж өгнө гэж байхгүй. Энэ хүнд зодуулснаас болоод би долоо хоногт 2-3 удаа гемодиализын аппаратад орж байна. Би мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Хүний эцэг, хань гэдгээ ухамсарладаггүй. Зун бид нарыг хэдэн сараар хаяж явдаг. Утсаар ярихад “тэнд ч ийм ажилтай, энд ч тийм ажилтай” гэж хэлдэг. Би өөрт нь итгээд 21 жил хамт амьдарч, 5 хүүхдийг нь төрүүлсэн. Эхнэр, нөхөр хүмүүс шиг ярилцъя гэхээр “чи ямар ухаантай юм бэ, чи ямар аймаар юм бэ” гэдэг. Энэ амьдрал биш, би үнэндээ залхаж байна. Би цэцэрлэгийнхээ хүүхдийг цэцэрлэгт нь, гурав дугаар ангийн хүүхдээ сургуульд нь зөөдөг. Би ганцаараа энэ таван хүүхдийг төрүүлээгүй. Д.*******ыг ажлаа хийж, цалингаа авчраад амьдралдаа нэмэртэй байсан бол хамаагүй, хүүхдүүдээ харлаа гэж хэлэхгүй. Огт тийм юм байхгүй. Уучихаараа хүнээ байчихдаг. Эрүүл нь цөөхөн байдаг. Хамгийн гол нь ухаантай байгаа ч гэж хэлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийгөө зодоогүй, манай ах дүү нар намайг зодоогүй. Чи л намайг зодсон. Чи мянга үгүй гэж хэлээд нэмэргүй. Чи хоол идчихээд аягаа над руу шидэж байсан. Өнөөдөр гэхэд охин Наранцацралын төрсөн өдөр, 17 нас хүрч байна. Чи мэдэхгүй. Хүний эцэг байж хариуцлагатай бай. Түүнээс би чиний мууг үзэх гэж ингэж суугаагүй. Өөр надад хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Гэрч Р.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Д.*******тай сүүлийн 3-4 жил хамт ажил хийх болсон... 2021 оны 11 дүгээр сард Д.******* бид хоёр гийн урд эмнэлэгт яаралтай дуусгах барилгын ажил хийсэн. Би ковид-19 тусаж, Д.******* байрлаж ажиллахаар болсон...2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд би хамт ажилласан....Би 15, 16-ны үед ковид-19 тусаж, Д.*******ад ажлаа үлдээгээд явсан...Д.******* хонож байсан. Би өглөө 9 цагт очиж байсан... би орой 20, 21 цаг хүртэл ажиллаж байсан...Бид хоёр л ажиллаж байсан. Чулуу, плита суулгаж, дутуу хийгдсэн ажлыг гүйцээж байсан. Барилга яаралтай ашиглалтад орох гээд хонон, өнжин ажиллаж байсан...7, 8 хоногийн хугацаанд ажилласан. 12, 13-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байх...би ковид тусчихаад эмнэлэгт хэвтээгүй. Гэрээр эмчилгээ хийлгэсэн. Миний бие гайгүй байсан учраас ирэн, очин байсан...Д.******* хөл нь гэмтээд сууж чадахгүй, зогсож чадахгүй. Доголж явж байсан. Би чулуу зөөж, шавар зуурч, хаягдал цэвэрлэсэн. Д.******* нааж ажилласан би хонож ажиллаагүй.... 2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний орой Д.******* ажил дээр байсан....Д.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цагийн үед, 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирсэн тал дээр...Д.******* их орой болтол ажиллаж байсан. Хэрэв гарч явсан бол 19, 20 цагийн үед гэртээ очиж амжихгүй байх гэж бодож байна...” гэв.

 

Гэрч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2020 оноос эхлээд байх манай доороосоо хоёр дахь эрэгтэй дүү Н. над руу утсаар “аав согтуу орж ирээд ээжийг зодоод байна” гэж ярьж байсан. Цаг хугацааг нь сайн санахгүй байна. Эрэгтэй дүү над руу дунд эгчийгээ гэж бодоод “аав, ээжийн толгой руу цохиод зодоод байна” гэж утсаар ярьсан. Чатаар ээжийг зодсон зургийг авахад ээжийн хөл нэрс шиг өнгөтэй болтлоо хөхөрсөн байсан... Би өмнө жил төрсөн өдрөөрөө аавынхаа талаар цагдаа дээр мэдүүлэг өгч байсан. Ааваа би ес дүгээр ангиасаа хойш ажил хийсэн. Таныг байхгүйд би эцгийн үүрэг хүлээж байна. Би сурч боловсрох эрхтэй. Гэтэл надад сурч боловсрох цаг зав байдаггүй. Би дүү нарынхаа хамаг зүйлийг болгодог. Дүү нарын сургууль, цэцэрлэгээс нэхсэн зүйлийг аль чадахаараа болгодог. Дөнгөж 20 настай, залуу хүн. Гэтэл би ээж, дүү нараа тэжээж байна. Надад үнэхээр хэцүү байна. Би насанд хүрсэн хүн өөрийгөө аваад явчихна. Энэ байдлаас хамгийн их хохирч байгаа хүн бол манай дүү нар байна.... 2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд манай эмэгтэй дүү “ та хурдан хүрээд ирээч, аав, ээжийг зодоод байна” гэсэн. Тэгээд би утсаар цагдаа дуудсан...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч П.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед *******, тоот гэртээ байж байтал нөхөр Д.******* архи уучихсан, согтуу орж ирсэн. Тэгээд намайг учиргүй хардаж уурлаад, намайг орон дээр хэвтэж байхад миний зүүн хөл рүү 1-2 удаа өшиглөхөөр би боссон. Тэгтэл намайг шууд алгадаж унагаагаад дахиад зүүн хөл рүү маань 2-3 удаа өшиглөж, миний эрүүл мэндэд хохирол учруулсан...Намайг үргэлж л хий хардаж, аашилж байдаг юм. Ер нь бол архи уучихаараа намайг хий хардаж, сэрдэж зоддог...Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын эхээр ******* тоотод архи уучхаад намайг ямар ч шалтгаангүй агсам тавьж, хөл, гар луу цохиж, өшиглөж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бас л гэртээ байж байхад намайг бусадтай хий хардаж, миний биед халдаж, зодож байсан...” /хх-5/,

“...2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд манай нөхөр Д.******* *******, тоот гэртээ байсан. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө нь гэрээс гараад үдээс хойш гэртээ архи уучихсан орж ирээд надад агсам тавьж миний хөл, гар луу цохиж, өшиглөж зодсон. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагаас 12 цагийн үед гэрээс гарч, үдээс хойш 16 цагийн үед гэртээ орж ирсэн. Тухайн үедээ бас л архи уучихсан согтуу байсан. Тэгээд дахиад над руу агсам тавьж намайг алгадаж унагаагаад зүүн хөл рүү маань өшиглөж зодсон. Тухайн өдрүүдэд манай гэрт би хоёр бага хүүхэд болох Н., Н. нарын хамтаар л байсан ба өөр хүн байгаагүй...” /хх-10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.*******, П.******* хоёр нь миний төрсөн ээж, аав хоёр байгаа юм... 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би Улаанбаатар хотод ажил дээрээ байсан учраас гэрт юу болсон талаар мэдээгүй. Уг өдрийн шөнө манай дүү Г.Наранцацрал над руу залгаад “аав согтуудаа ээжийг дахиад хардаж, сэрдээд зодчихлоо гэнээ, сая ээж над руу залгаж хэллээ. Би болохгүй бол Налайх руу очих уу” гэж ярьсан. Тэгэхээр нь би гайхаад ээж П.******* руу залгаад юу болсон талаар асуухад “сая аав чинь согтуудаа намайг хардаж, зодоод, хөл аймар болгочихлоо” гээд миний чат руу хөлийнхөө зургийг явуулсан... Намайг Улаанбаатар хот руу явснаас хойш манай ээж П.******* болон дүү нараас над руу олон удаа залгаж “аав чинь согтуудаа зодчихлоо” гэж их ярьдаг. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд “2021 оны 10 дугаар сарын эхээр манай ээж П.******* над руу залгаж “аав чинь гэртээ согтуу орж ирээд ээжийг нь худлаа, үнэн хардаж сэрдэж зодчихоод явчихлаа” гэж ярьж байсан. Тухайн үед ээж “аавд зодуулсан” тухайгаа надаас өөр хүнд хэлээгүй. Надад өөрөө хүртэл “эмээдээ битгий хэлээрэй, хөгшин настай хүн санаа нь зовоод даралт нь ихэсчихнэ” гэж байсан. 2021 оны 11 дүгээр сарын эхээр бас ээж над руу залгаж “аав чинь архи уучхаад хардсандаа болоод зодоод толгой руу гараараа зангидаж байгаа цохичихлоо” гэж байсан”. Сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болон 19-ний өдөр бас архи уучхаад согтуудаа ээжийг зодсон” гэж хэлж байсан... Ямар ч байсан аав Д.******* нь ээжийг цохиж, зодож байсан үйлдлүүд нь ганц хоёроор тоологдохгүй, бүр маш олноор тоологдоно...Манай аав Д.******* нь архи уугаагүй байхдаа ердийн сайхан хүн, даанч архи уучихаараа хүнээ байчихдаг. Ээжийг дандаа хардаж сэрдэж цохиж зоддог” /хх-12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Д.*******ад холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралтай байсан. Уг шүүх хуралд хохирогч болох П.*******ыг заавал биечлэн оролцуулах ёстой байсан боловч ирээгүй. Би П.******* руу залгаж яагаад ирээгүй болохыг нь асуухад “миний бие өвдөөд босож чадахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь ямар учраас таны бие өвдсөн талаар нь тодруулж асуухад “2 өдрийн өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Д.******* намайг согтуудаа дахиад зодоод орноосоо ч босож чадахгүй байна” гэж хэлсэн..." /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө *******,******* би аав Д.*******, ээж П.*******, дүү Н. /8 настай/, /5 настай/ нарын хамт байсан. Өдөр 11 билүү 12 цагийн үед хичээлдээ яваад орой 20 цагийн үед гэртээ иртэл ээж орон дээрээ “ёо, ёо хамаг бие өвдөөд байна" гээд байж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “аав чинь намайг баахан өшиглөж, цохиж байгаад гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь гайхаад дүү Н.өөс юу болсон талаар асуухад “аниа таныг байхгүйд аав ээж рүү уурлаж дайраад өшиглөж цохиж, зодож байгаад гараад явсан” гэж хэлсэн... Шөнө 23 цагийн үед аав Д.******* гаднаас согтуу орж ирээд ээж рүү орилж дайраад байхаар нь би уурлаад аавыг гэрээс хөөж гаргасан юм... Өглөө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-нд намайг унтаж байхад аав Д.******* гэр ороод ирчихсэн байсан... Тэгээд би өдөр нь хичээлдээ явсан ба тараад 19 билүү 20 цагийн үед гэртээ иртэл ээж орон дээрээ хэвтчихсэн зүүн хөл нь авах юмгүй битүү хөх эрээн болчихсон “аав чинь намайг дахиад зодож цохиж байгаад гараад явчихлаа” гэж байсан... Өөр бусад зодож цохиж байсан үйлдлүүдийг нь хэдний өдөр, тэгж ингэж зодож цохиж байсан гэж нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан Д.******* ээжийг зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нь ганц нэгээр тогтохгүй. Дандаа архины мөнгө нэхэж эсхүл хардаж сэрдэж биед нь халдаж цохиж зоддог юм...” /хх-16/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *******, тоот гэртээ аав Д.*******, ээж П.*******, дүү нарын хамтаар байж байхад аав ээж рүү уурлаж дайраад толгой руу нь гараараа цохиж газар унагаагаад, хөл рүү нь өшиглөж зодож байгаад гэрээс гараад явсан. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бас аав Д.******* гэртээ байхдаа ээж рүү дайрч зодсон. Одоо би яг хэдэн цагийн үед хаана нь яаж цохиж зодсоныг нь санахгүй байна. Ямар ч байсан аав ээжийг зодчихоод гэрээс гараад явсан...” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэхийн 11 дүгээр сарын дундуур л байх, Д.*******тай Төв аймаг руу хамтдаа ажлаар 1 хоног яваад орой нь гэр гэртээ харьцгаасан. Өөрөөр надад түүнийг 11 сард хаана, хэнтэй, юу хийж байсан талаар мэдэх зүйл байхгүй...” /хх-124/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг айл өрхөд Д.******* нь эхнэр П.******* болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Д.*******ын хувьд архины хамааралтай, архи уучихаараа гэр орондоо хэрүүл, маргаан үүсгээд байдаг. 2021 оны сүүлээр эхнэр хүүхдээ зоддог асуудлаар хамтарсан багын хурлаар хүртэл орж байсан... Манай хорооноос яг уг тоот айл руу харсан хяналтын камер байхгүй...” /хх-128/ гэх мэдүүлэг,

 

Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дүү П.*******тай нэг хашаанд хамт амьдрах болоод 1 жил болж байгаа...Би Д.*******ыг манай дүү П.*******ыг цохиж зодохыг нь нүдээрээ харж байгаагүй. Гэхдээ хүүхдүүдээс нь сонсоход Д.******* нь архи уусан үедээ П.*******тай хэрүүл маргаан хийж, цохиж зодож байсан талаар хэд хэдэн удаа сонсож байсан...Сүүлд 2021 оны 11 дүгээр сард ажлаар явж байгаад гэртээ иртэл П.******* нь “Д.*******ад зодуулчихсан” гээд орноосоо ч өндийж чадахгүй байдалтай байсан...” /хх-130/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...мохоо зүйлийн цохих, цохигдох хүчин зүйлийн улмаас тархи доргилт савлаж учирсан байж болно...” /хх-23/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 610 дугаартай дүгнэлтэд:

  1. П.*******ын биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-20-21/ гэх дүгнэлт,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-52-54/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-52-56/ зэрэг баримтуудыг шинжлэн судална гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

 

Насанд хүрээгүй гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө Налайх дүүргийн 7 дугаар хороо тоотод би аав Д.*******, ээж П.******* дүү Н. /8 настай/, /5 настай/ нарын хамт байсан. Өдөр 11 билүү 12 цагийн үед хичээлдээ явсан. Орой 20 цагийн үед байхаа хичээлээсээ тараад гэртээ иртэл ээж орон дээрээ “ёо, ёо хамаг бие өвдөөд байна” гээд байж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “аав чинь намайг баахан өшиглөж цохиж байгаад гараад явчихпаа” гэж хэлсэн тэгэхээр нь гайхаад дүү Н.өөс юу болсон талаар асуухад “аниа таныг байхгүйд аав ээж рүү уурлаж дайраад өшиглөж цохиж зодож байгаад гараад явсан” гэж хэлсэн. Ингээд би тухайн үедээ цагдаад мэдэгдэлгүй байж байтал шөнө 23 цагийн үед аав Д.******* гаднаас согтуу орж ирээд ээж рүү орилож дайраад байхаар нь би уурлаад аавыг гэрээс хөөж гаргасан юм. Тэрнээс хойш аав гэрт дахиж орж ирээгүй ээж, дүү бид хэд унтаж амарцгаасан. Өглөө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-нд цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан намайг унтаж байхад аав Д.******* гэрт ороод ирчихсэн байсан. Тухайн үед гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй зүгээр байцгааж байсан. Тэгээд би өдөр нь хичээлдээ явсан гэрт аав, ээж, дүү нар үлдсэн. Орой бас л хичээлээ тараад 19 билүү 20 цагийн үед гэртээ иртэл ээж орон дээрээ хэвтчихсэн зүүн хөл нь авах юмгүй битүү хөх эрээн болчихсон “аав чинь намайг дахиад зодож цохиж байгаад гараад явчихлаа” гээд байж байсан. Өөр надад энэ хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй...” /хх-16/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоо 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна тоот гэртээ аав Д.*******, ээж П.*******, дүү нарын хамтаар байж байхад аав Д.******* ээж рүү уурлаж дайраад толгой руу гараараа цохиж газар унагаагаад хөл рүү өшиглөж зодож байгаад гэрээс гараад явсан... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бас аав Д.******* гэртээ байхдаа ээж рүү дайрч зодсон. Одоо би яг хэдэн цагийн үед хаана нь яаж цохиж зодсоныг нь санахгүй байна. Ямар ч байсан аав ээжийг зодчихоод гэрээс гараад явсан.... 2021 оны 11 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд Д.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх талаар мэдэхгүй байна...”  /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 610 дугаартай дүгнэлтэд:

  1. П.*******ын биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-20-21/ гэх дүгнэлт,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-29-31, 75-76/,

 

Шүүгдэгч Д.******* яллагдагчаар өгсөн: “...Намайг тухайн өдрүүдэд буюу өөрийн эхнэр П.*******ыг зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх өдрүүдэд намайг өөр газар байсныг нотлож батлах найзууд маань бүгд хөдөө, гадаа ажил төрөл хийгээд явчихсан. Гэр орондоо байхгүй байгаа юм. Тэд нар гэрчээр мэдүүлэг өгүүлэх гэхэд бүгдээрээ хөдөө ажлаар явж байгаа гээд ирж мэдүүлэг өгөх боломжгүй байна гээд байгаа юм. Би тэд нар руу өөрийнхөө утсаар маш олон удаа залгахад бүгд л утсаа авахгүй хариулахгүй байгаа юм...” /хх-36/ гэх мэдүүлэг,

 

Ял шалгах хуудас /хх-37/,

 

Гэрч Р.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сард Б.******* бид хоёр Улаанбаатар хотод хувиараа барилгын ажил хийж байсан. Ерөнхийдөө бол өглөө 10 цагаас хойш 21 цаг хүртэл барилгын чулуу, пялтаа наадаг ажил хийдэг байсан...Одоогоос 3-с 4 жилийн өмнө эхнэр л архи уудаг байсан. Тэрнээс өөр би Б.*******ын гэр бүлийн таарамжгүй харилцааны талаар болон эхнэр П.*******ыг цохиж зодож гэр бүлий хүчирхийлэл үйлддэг талаар мэдэхгүй...” /хх-126/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагчийн: ” шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын 2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдийн  үйлдэл бүрэн тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх зохицуулалт байдаг. ...Гэрч Р.******* “Д.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд өглөө 08 цагт ажилдаа ирж, орой 21 цаг хүртэл ажиллаж байсан” гэж мэдүүлсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид ашигтайгаа хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх гэм буруугийн дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж шүүгдэгч Д.*******ад холбогдох эрүүгийн хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд  явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

            Налайх Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн боловч хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангагдаагүй үндэслэлээр Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээр хэргийг дахин хянан хэлэлцэхээр болсонтой холбогдуулан шүүгдэгч Д.*******ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.******* нь *******,******* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр П.*******ыг байнга буюу:

“2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12 цагаас 18 цагийн орчимд янхан гэж доромжилж, архины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар дух хэсэгт нь нэг удаа гараараа цохиж зодсон” болох нь Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“2021 оны 10 дугаар сарын эхээр манай ээж П.******* над руу залгаж “аав чинь гэртээ согтуу орж ирээд ээжийг нь худлаа, үнэн хардаж сэрдэж зодчихоод явчихлаа” гэж ярьж байсан. Тухайн үед ээж “аавд зодуулсан” тухайгаа надаас өөр хүнд хэлээгүй. Надад өөрөө хүртэл “эмээдээ битгий хэлээрэй, хөгшин настай хүн санаа нь зовоод даралт нь ихэсчихнэ” гэж байсан...” гэх мэдүүлэг, Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дүү П.*******тай нэг хашаанд хамт амьдрах болоод 1 жил болж байгаа...Би Д.*******ыг манай дүү П.*******ыг цохиж зодохыг нь нүдээрээ харж байгаагүй. Гэхдээ хүүхдүүдээс нь сонсоход Д.******* нь архи уусан үедээ П.*******тай хэрүүл маргаан хийж, цохиж зодож байсан талаар хэд хэдэн удаа сонсож байсан...” гэх мэдүүлэг, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 203 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар,

 

Мөн “2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цагаас 20 цагийн орчимд тодорхой шалтгаангүйгээр бусадтай хардан цохиж, зодсон” болох нь Хохирогч П.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18 ,19 ны өдөр манай нөхөр Д.******* *******, тоот гэртээ байсан. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө нь гэрээс гараад үдээс хойш гэртээ архи уучихсан орж ирээд надад агсам тавьж миний хөл, гар луу цохиж, өшиглөж зодсон. Тухайн өдрүүдэд манай гэрт би хоёр бага хүүхэд болох Н., Н. нарын хамтаар л байсан ба өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болон 19-ний өдөр бас архи уучхаад согтуудаа ээжийг зодсон” гэж хэлж байсан... Ямар ч байсан аав Д.******* нь ээжийг цохиж, зодож байсан үйлдлүүд нь ганц хоёроор тоологдохгүй, бүр маш олноор тоологдоно...” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө *******,******* би аав Д.*******, ээж П.*******, дүү Н. /8 настай/, /5 настай/ нарын хамт байсан. Өдөр 11 билүү 12 цагийн үед хичээлдээ яваад орой 20 цагийн үед гэртээ иртэл ээж орон дээрээ “ёо, ёо хамаг бие өвдөөд байна" гээд байж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “аав чинь намайг баахан өшиглөж, цохиж байгаад гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь гайхаад дүү Н.өөс юу болсон талаар асуухад “аниа таныг байхгүйд аав ээж рүү уурлаж дайраад өшиглөж цохиж, зодож байгаад гараад явсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бас аав Д.******* гэртээ байхдаа ээж рүү дайрч зодсон. Одоо би яг хэдэн цагийн үед хаана нь яаж цохиж зодсоныг нь санахгүй байна. Ямар ч байсан аав ээжийг зодчихоод гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг зэргээр,

 

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******,******* гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр П.*******ыг хардалтын улмаас хөл рүү нь өшиглөх, алгадах зэргээр хүч хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь Хохирогч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед *******, тоот гэртээ байж байтал нөхөр Д.******* архи уучихсан, согтуу орж ирсэн. Тэгээд намайг учиргүй хардаж уурлаад, намайг орон дээр хэвтэж байхад миний зүүн хөл рүү 1-2 удаа өшиглөхөөр би боссон. Тэгтэл намайг шууд алгадаж унагаагаад дахиад зүүн хөл рүү маань 2-3 удаа өшиглөж, миний эрүүл мэндэд хохирол учруулсан...Намайг үргэлж л хий хардаж, аашилж байдаг юм. Ер нь бол архи уучихаараа намайг хий хардаж, сэрдэж зоддог...Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын эхээр ******* тоотод архи уучхаад намайг ямар ч шалтгаангүй агсам тавьж, хөл, гар луу цохиж, өшиглөж байсан...”, “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагаас 12 цагийн үед гэрээс гарч, үдээс хойш 16 цагийн үед гэртээ орж ирсэн. Тухайн үедээ бас л архи уучихсан согтуу байсан. Тэгээд дахиад над руу агсам тавьж намайг алгадаж унагаагаад зүүн хөл рүү маань өшиглөж зодсон. Тухайн өдрүүдэд манай гэрт би хоёр бага хүүхэд болох Н., Н. нарын хамтаар л байсан ба өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би Улаанбаатар хотод ажил дээрээ байсан учраас гэрт юу болсон талаар мэдээгүй. Уг өдрийн шөнө манай дүү Г.Наранцацрал над руу залгаад “аав согтуудаа ээжийг дахиад хардаж, сэрдээд зодчихлоо гэнээ, сая ээж над руу залгаж хэллээ. Би болохгүй бол Налайх руу очих уу” гэж ярьсан. Тэгэхээр нь би гайхаад ээж П.******* руу залгаад юу болсон талаар асуухад “сая аав чинь согтуудаа намайг хардаж, зодоод, хөл аймар болгочихлоо” гээд миний чат руу хөлийнхөө зургийг явуулсан... гэх мэдүүлэг, Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Д.*******ад холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралтай байсан. Уг шүүх хуралд хохирогч болох П.*******ыг заавал биечлэн оролцуулах ёстой байсан боловч ирээгүй. Би П.******* руу залгаж яагаад ирээгүй болохыг нь асуухад “миний бие өвдөөд босож чадахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь ямар учраас таны бие өвдсөн талаар нь тодруулж асуухад “2 өдрийн өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Д.******* намайг согтуудаа дахиад зодоод орноосоо ч босож чадахгүй байна” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 19-нд намайг унтаж байхад аав Д.******* гэр ороод ирчихсэн байсан... Тэгээд би өдөр нь хичээлдээ явсан ба тараад 19 билүү 20 цагийн үед гэртээ иртэл ээж орон дээрээ хэвтчихсэн зүүн хөл нь авах юмгүй битүү хөх эрээн болчихсон “аав чинь намайг дахиад зодож цохиж байгаад гараад явчихлаа” гэж байсан... Өөр бусад зодож цохиж байсан үйлдлүүдийг нь хэдний өдөр, тэгж ингэж зодож цохиж байсан гэж нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан Д.******* ээжийг зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нь ганц нэгээр тогтохгүй. Дандаа архины мөнгө нэхэж эсхүл хардаж сэрдэж биед нь халдаж цохиж зоддог юм...” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *******, тоот гэртээ аав Д.*******, ээж П.*******, дүү нарын хамтаар байж байхад аав ээж рүү уурлаж дайраад толгой руу нь гараараа цохиж газар унагаагаад, хөл рүү нь өшиглөж зодож байгаад гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг, Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг айл өрхөд Д.******* нь эхнэр П.******* болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Д.*******ын хувьд архины хамааралтай, архи уучихаараа гэр орондоо хэрүүл, маргаан үүсгээд байдаг. 2021 оны сүүлээр эхнэр хүүхдээ зоддог асуудлаар хамтарсан багын хурлаар хүртэл орж байсан...” гэх мэдүүлэг, Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дүү П.*******тай нэг хашаанд хамт амьдрах болоод 1 жил болж байгаа...Би Д.*******ыг манай дүү П.*******ыг цохиж зодохыг нь нүдээрээ харж байгаагүй. Гэхдээ хүүхдүүдээс нь сонсоход Д.******* нь архи уусан үедээ П.*******тай хэрүүл маргаан хийж, цохиж зодож байсан талаар хэд хэдэн удаа сонсож байсан...Сүүлд 2021 оны 11 дүгээр сард ажлаар явж байгаад гэртээ иртэл П.******* нь “Д.*******ад зодуулчихсан” гээд орноосоо ч өндийж чадахгүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Шинжээч эмч С.ы “...мохоо зүйлийн цохих, цохигдох хүчин зүйлийн улмаас тархи доргилт савлаж учирсан байж болно...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 610 дугаартай дүгнэлтэд П.*******ын биед тархи доргилт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдөр гэртээ байгаагүй. Яагаад намайг гэртээ байсан, цохиж зодсон гээд байгааг ойлгохгүй байна ” гэж өөрт холбогдсон гэмт хэргийн үйл баримтыг үгүйсгэж мэдүүлэхдээ гэрч Р.*******гийн өгсөн: “2021 оны 11 дүгээр сард Д.******* бид хоёр гийн урд эмнэлэгт яаралтай дуусгах барилгын ажил хийсэн. Би ковид-19 тусаж, Д.******* байрлаж ажиллахаар болсон...2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд би хамт ажилласан...” гэсэн мэдүүлгийг давхар нотлуулан хэлэлцүүлсэн ч гэрч Р.******* нь гэмт хэрэг болох цаг хугацааны үед шүүгдэгчийн дэргэд Улаанбаатар хотын Хан-уул дүүрэгт хамтдаа байсан гэх мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой мэдүүлээгүй, өөрөө Ковид 19 өвчнөөр өвдсөн байдлаар ажлын байрандаа байсан эсэх нь тодорхойгүй мэдүүлсэн байдлыг шүүх хянаж үзээд шүүгдэгчийг гэмт хэрэг болох үед буюу 2021 оны 11 дүгээр сарын 18,19 ны өдрүүдийн 18-20 цагийн үед Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байсан гэх үйл баримт хохирогч П.******* болон насанд хүрээгүй гэрч Н., Н. нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.*******, хохирогч П.******* нар нь 2001 оны 08 дугаар сарын 08 ны өдрөөс хойш гэр бүл болсон учир Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарах” бөгөөд шүүгдэгчийн хохирогчийн эсрэг үйлдэж байгаа эрүүл мэндэд нь халдаж байгаа үйлдэл нь  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан "гэр бүлийн хүчирхийлэл" гэж ... хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” гэж тодорхойлсон үйлдлийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүгдэгч Д.*******ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцлийг харгалзан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялаар, 11.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар тус тус дүгнэлтүүдийг гаргасныг шүүх хянаад дараах байдлаар шийдвэрлэлээ.

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Шүүгдэгч  нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэрэг хоёрыг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

 

Шүүгдэгч Д.*******ын шүүхийн шатанд цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 9 сарын хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.*******ын цагдан хоригдсон 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс  2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл буюу 48 /дөчин найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан 9 /ес/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД