| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00466/и |
| Дугаар | 552 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 552
| Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч П.Болор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 24-16 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаарОЮ85032401, Бүлчин овогт Гүнтэвсүрэнгийн Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын менежер Ж.Оюунгэрэл, чанар, лавлагааны ажилтан Б.Батжаргал,нийгмийн ажилтан С.Лхагвасурнаа, эмийн нягтлан бодогч Ц.Насанжаргал, бичиг хэргийн ажилтан Б.Дариймаа нарт холбогдох,
Нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ныөдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэг, хариуцагч Ж.Оюунгэрэл, Б.Батжаргал, С.Лхагвасурнаа, Ц.Насанжаргал,Б.Дариймаа, иргэдийн төлөөлөгч Б.Цэвээнжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Нэгдсэн эмнэлэгт эм зүйчээр 5 дахь жилдээажиллаж байна. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр манай эмнэлэгт Дөрвөн бэрх клубаас 6250 ширхэг уян зүү хандивласан.Тухайн зүүг эмнэлгийн орлогод авч тасгуудад өгсөн зарлагыг нь хөтөлж байгаа. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 10 цагтэмийн нягтлан бодогч над руу утсаар ярьж доор хаалттай эмийн санд хүрээд ир гэсэн очиход чанар лавлагааны ажилтанБатжаргал, бичиг хэрэг Дариймаа, нийгмийн ажилтан Лхагвасурнаа, эмийн нягтлан бодогч Насанжаргал нар байсан ба уян зүүтоолох гэж байна гээд би яах гэж байгаа юм гэж асуухад хариу өгөхгүйгээр тоолоод явцгаасан. Тухайн өдрийн 2 цагаас хойшхувийн шалтгаанаар ажил гараад ажилдаа очоогүй бөгөөд маргааш өглөө нь захиргаан дээр хуралтай байсан учир чанарынменежер Оюунгэрэл эмчээс чөлөө авах гээд ороход надаас Дөрвөн бэрх клуб-аас өргөдөл ирсэн. Танай эмнэлэгт манайхандивласан уян зүүг гадуур зарж байна, үүний учрыг олж өг гэж хэлсний дагуу хүмүүс явуулж эмийн сангийн уян зүүг тоолжорлого зарлагыг тулгаж үзэхэд 3133 ширхэг уян зүү дутаж байна, энэ яасан юм бэ? гэж асуусан. Би дутуу тоолсон байлгүй дээдахиад тоол гэхэд Оюунгэрэл эмч чи угаасаа зарж байсан тэр нь мэдэгдэхээр утсаа авахгүй өчигдөр үдээс хойшоос өнөө өглөөхүртэл хугацаанд алга болж тэрийгээ авч ирж тавьчихаад дахиад тоол гэж байна гэж хэлсэн. Ингээд Оюунгэрэл эмч чанарыналбаны хурал зарлаж чанарын албаны гишүүд дотор намайг уян зүү авч гарсан, зарсан, цагдаа шүүхээр шийдүүлнэ гэж баримтнотолгоогүйгээр гүтгэн доромжилж ёс зүйгүй хандсан. Тухайн үед гомдол гаргасан Дөрвөн бэрх клубын төлөөлөгч гомдол гаргагчБаяр гэдэг залууг дуудаж ирсэн. Тэгээд тэр залуу гадуур уян зүү зарж байсныг эхлээд төв аптект 1200 төгрөгөөр зарагдажбайсныг хараад хаанаас авсан бэ? гэсэн чинь Дэлгэрэх эмийн сангаас авсан гэсэн тэгээд очоод Дэлгэрэх эмийн сангийн Сувдааэгчтэй уулзахад падаан бичиг баримтыг нь харуулсан тийм болохоор танайд холбогдолгүй гэдгийг ойлгосон, танай тооцоо нийлжбайгаа бол надад гомдох юм алга гэсэн. Чанарын хурал дуусаад эмийн сан руу очиж тоолоход /өөрөө/ асрагчаараа бастоолуулахад 72 хайрцаг 20 задгай буюу нийт 3620 ширхэг байсан. Тэгээд Батжаргал, Насанжаргал 2 дахин тоолохоор ирээдтоолохгүйгээр надтай хэрэлдчихээд /хэрэлдэхдээ Батжаргал нь бүдүүлэг үг хэрэглэн намайг доромжилсон бөгөөд түүнийг нь эм авчбайсан ажилтангууд сонссон/ гараад явсан. Ингээд үдийн цайндаа явчихаад орой 16 цаг өнгөрч байхад эмийн нягтлан бодогчооспадааныг нь аваад тулгаж үзэхэд тоолсон хүмүүс доод агуулахын үлдэгдлийг 1070 ширхэг гэж тоолсон байсан үүнийг мэдчихээдэмийн нягтлан бодогчид та нар буруу тоолсон байна, доор үлдэгдэл 3620 байна гэхэд Оюунгэрэл эмч яахаараа тийм байдаг юмдахин очиж тоолно гээд бүгд эмийн сан руу очиж тоолоход 3620 байсан. Тэгэхэд Оюунгэрэл эмч 4 хүн буруу тоолно гэж юубайхав, ойлгомжтой юм биш үү, чи угаасаа авч ирээд хийчихсэн байна гэж хэлсэн /хэд хэдэн удаа давтаж хэлсэн/ мөн хамт явсанБатжаргал, Лхагвасурнаа нар байрлал нь өөрчлөгдсөн байна, ийм байгаагүй гэж гүтгэсэн. Тухайн байдал дээрээс үзэхэдүндэслэлтэйгээр албан ёсоор комисс томилон тоолуулах байсан, мөн дээрх ажилтнуудаар ямар ундэслэлэээр тоолуулсан гэдэг ньсонин байна. Энэ бүгдээс харахад комиссгүйгээр хариуцлагагүй хүмүүсээр тоолуулж намайг гүтгэн доромжилсон. Ингээд зогсохгүйчанарын менежер Оюунгэрэл нь дарга, удирдлага нарт миний талаар буруу ойлголт өгсөн, мөн ажилтнуудад эмнэлгийн хэрэгслийггадуур зарж борлуулж байгаад баригдсан гэх ойлголттой болоод байна. Тиймээс миний бие гомдолтой байгаа бөгөөд энэ бурууойлголтыг шалгаж залруулж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна гэжээ. Нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь хариуцагч нартай ярилцаж тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. Иргэдийн төлөөлөгч Б.Цэвээнжав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг дэмжиж байна гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэг нь хариуцагч Ж.Оюунгэрэл, Б.Батжаргал, С.Лхагвасурнаа, Ц.Насанжаргал, Б.Дариймаа нарт холбогдуулан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэг нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх ба энэхүү тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.Оюунгэрэл, Б.Батжаргал, С.Лхагвасурнаа, Ц.Насанжаргал, Б.Дариймаа нарт холбогдох, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчГ.Дэлгэрцэцэг татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Дэлгэрцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧ П.БОЛОР
| |||
| |
| |