Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

 

  2022         04            06                                  2022/ШЦТ/131

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Бт холбогдох эрүүгийн 2225000000109 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Согоотын ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж 60,682 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Р.Бын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Гоожин аваагүй хуурай унанги мод бэлтгэсэн. Төлбөрийг төлсөн гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            -Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тухай “... хураалгатай модонд үзлэг хийв...гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 7-10-р тал/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-14-р тал/

-Эд зүйл / цахилгаан хөрөө 1ш/ хүлээн авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-16-р тал/

-хохирогч Н.Б мэдүүлсэн ...Орхон аймгийн Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг дэвсгэрт Согоотын ам гэх газраас иргэн Р.Б нь зөвшөөрөлгүйгээр түлээний хуурай мод бэлтгэсэн гэх хэрэгт тус сумыг төлөөлж хохирогчоор оролцож байна...Р.Б гэх хүний зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модыг сумын Засаг даргын тамгын газрын хашаанд буулгасан байгаа. Иргэд түлээний мод бэлтгэхдээ тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичгийг /гоожин/ зохих журмын дагуу авч, зөвшөөрөлд дурьдагдсан хэмжээгээр бэлтгэж авна. Иргэний хувьд ямар ч тохиолдолд ургаа мод тайрахгүй, зөвхөн ойн цэвэрлэгээний ажлаар унасан, хуурай модыг бэлтгэх ёстой. Байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээд нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

-гэрч Б.Т мэдүүлсэн... Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 15 цагийн үед Жаргалант сумын нутагт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад Согоотын ам гэх газарт 11-14 ГАО улсын дугаар тээврийн хэрэгслийн хажууд 1 метр гаран урттай 27 ширхэг мод бэлтгэсэн байсан. Намайг тухай үед очиход бэлтгэсэн хүн байхгүй байсан. Хэн бэлтгэснийг тогтооход иргэн Р.Б нь тухайн модыг бэлтгэсэн байсан. Цахилгаан хөрөөгөөр бэлтгэсэн байсан. Тухайн газар мод хөрөөдсөн ором үртэс байсан. Дан унанги мод бэлтгэсэн. Босоо мод унагаагаагүй байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

-гэрч Ц.Ч мэдүүлсэн.... 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Түвшинжаргалын хамт Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Согоотын ам гэх газарт эргүүл, шалгалтын ажлаар явж байхад Согоотын амны Булагийн эх гэх газарт иргэн ББ гэх хүн зөвшөөрөлгүй 20 орчим мод бэлтгээд машинд ачихад бэлэн болгоод тавьчихсан байсан зөрчлийг илрүүлж холбогдох байгууллагад мэдэгдсэн. Тухайн бэлтгэсэн моднуудаа машинд ачаагүй, хураагаад тавьчихсан байсан. ББ гэдэг хүнийг танихгүй. Тэр хүн уначихсан мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн. Хятад цахилгаан хөрөө ашиглаж тайрсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

-Орхон аймгийн Сум дундын ойн ангийн шинжээч Х.Э гаргасан 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 09 дугаартай ...Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд байгаа 0,3598 шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Төлбөрийн муж тоггоох тухай Байгаль орчин, ногоон хөгжпийн Сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 60,682 төгрөгөөр тогтоов... гэсэн дүгнэлт...” /хх-ийн 38-39-р тал/

-“Бэйкэр Тилли Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02/02-18 дугаартай ...үнэлгээнд хамрагдсан хятад хөрөө нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 200,000 төгрөгөөр үнэлэгдэв... гэх дүгнэлт/хх-ийн 44-48-р тал/

-шүүгдэгч Р.Бын яллагдагчаар мэдүүлсэн:... 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Согоотын ам гэх газраас ганцаараа 1 метрийн урттай 20 гаран ширхэг мод бэлтгэж байхад Орхон аймгийн ойн байцаагч Чинбат ирсэн... Би ямар нэгэн хүнээс зөвшөөрөл аваагүй. Өөрийн сайн дураараа мод бэлтгэсэн. Газар уначихсан байсан моднуудыг хөрөөдөж бэлтгэж байсан юм. Би ганцаараа өөрт байх цахилгаан төмөр хөрөө ашиглаж мод бэлтгэж байсан. Мод бэлтгэхдээ гоожин авна гэдгийг мэдэж байсан. Тухайн үед түлэх модгүй байсан тул ойгоос бэлтгэсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 04-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Үйл баримт: Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Согоотын амны Булагийн эх гэх газарт зөвшөөрөлгүйгээр өөрийн цахилгаан хөрөөгөөр 25 ширхэг унанги мод бэлтгэж ойн санд 60,682 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг,  эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Согоотын ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 0,3598 шоо метр  мод бэлтгэсэн нь хохирогч Н.Бямбажин, гэрч Ц.Чинбат, Б.Түвшинжаргал нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь яллагдагчаар мэдүүлсэн “...Би ямар нэгэн хүнээс зөвшөөрөл аваагүй. Өөрийн сайн дураараа мод бэлтгэсэн. Газар уначихсан байсан моднуудыг хөрөөдөж бэлтгэж байсан юм...”гэх мэдүүлэг болон мод, хөрөө хураан авсан тэмдэглэл зрэгээр нотлогджээ. Шүүгдэгчийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурортой ял тохирчээ.

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Р.Б зохих зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэсэн нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулахаар ял тохирсон гэж,  

       -шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна, торгуулийг 5-6 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байна гэж тус тус дүгнэлт санал гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон ялыг оногдууллаа.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Р.Б нь ойн санд учирсан хохирол болох 60,682 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж зааж, харин эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1ш, 25ш модыг улсын орлого болгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт Р ББыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Быг 500/ таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Р.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн TENGFEI гэсэн бичигтэй улаан өнгийн  цахилгаан хөрөө 1ш, Орхон аймгийн Жаргалант сумын Тамгын газрын хашаанд хадгалагдаж буй 0,3598 шоо метр 25ш хуурай модыг тус тус улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн

 

дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ