| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/01712/И |
| Дугаар | 102/ШШ2017/01466 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01466
| 2017 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/01466 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Оюутны өргөө 1 дүгээр байрны 904А тоотод оршин суух Арвайхээр овогт Баяраагийн Булгантамирын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар байрны 8 тоотод оршин суух Золжаргалын Цасанжаргалд холбогдох гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 02 дугаар сарын 14-ний орой S7 EDGE маркийн гар утсаа Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Золжаргалын Цасанжаргал гэх охинд залилуулан алдсан. Эцэг, эх нь миний хохирлыг төлж барагдуулна гэсээр өдий хүрсэн.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хэрэгтнийг насанд хүрээгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.
Иймээс миний утасны одоогийн зах зээлийн ханш 1.500.000 төгрөг байгаа боловч би утсаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байгаа тул З.Цасанжаргалаас 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.Булгантамир, хариуцагч З.Цасанжаргал бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 1.000.000 төгрөгийн 100.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч З.Цасанжаргалаас үлдэх 900.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Булгантамир, хариуцагч З.Цасанжаргалаас гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 100.000 төгрөгнөөс татгалзаж, 900.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Арвайхээр овогт Баяраагийн Булгантамирын нэхэмжлэлтэй, хариуцагч Золжаргалын Цасанжаргалд холбогдох гэм хорын хохирол 1.000.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 100.000 төгрөгнөөс татгалзаж, 900.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 14275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч З.Цасанжаргалаас 14275 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА