Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01508

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01508

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49 дүгээр байрны 44 тоотод оршин суух Боржигон овогт Аюурзаны Цогмаад холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Цогмаа манай компанитай 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1118274 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 240000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийн урьдчилгаанд 20000 төгрөг төлж, үлдэгдэл 220000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан бөгөөд төлбөрөө төлөхгүй байна.

Иймээс А.Цогмаагаас NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу 769 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 20000 төгрөг, нийт 60000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, хариуцагч А.Цогмаа бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 60000 төгрөгийнхөө 20000 төгрөгнөөс татгалзан, хариуцагч А.Цогмаа үлдэх 40000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК, хариуцагч А.Цогмаагаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 20000 төгрөгнөөс татгалзаж, 40000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт Аюурзаны Цогмаад холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 20000 төгрөгнөөс татгалзаж, 40000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.Цогмаагаас 2275 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА