Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

 

       2022         05              03                                 2022/ШЦТ/166

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан

Улсын яллагч Ц.Лхамсүрэ Хохирогч Б.Ө

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2225001600169 дугаартай хэргийг тус шүүхийн  104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 

Холбогдон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг  тоот гэртээ согтуурсан үедээ эхнэр Б.Өг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрийнхээ хашаанд “ална гэж лоом барьж дайран, үснээс нь зулгааж, чирч зодсон,

- 2021 оны 08 сарын сүүлээр зүүн талын нүд рүү нь гараараа цохиж, зодсон,

-2022 оны 01 дүгээр сард үснээс нь зулгааж чирэх, баруун нүд рүү нь гараараа хатгах зэргээр зодсон,

-2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг  тоот гэртээ хацар руу нь гараараа цохих, толгой руу нь хөлөөрөө олон удаа дэвсэж байнгын шинжтэй үйлдлээр зодсон,

-2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

     Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

   

       -шүүгдэгч Б.Б мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Архи уугаад зоддог. Хийсэн үйлдлээ санадаггүй. Архины эмчилгээ хийлгэж байна. Гэр бүлтэйгээ байх хүсэлтэй гэх мэдүүлэг,

       -хохирогч Б.Өгийн мэдүүлсэн: 2022 оны 2 сарын 19-нөөс хойш эмчилгээ хийлгээд архи уухгүй байгаа. Цаашид уухгүй байж чадна байх гэж найдаж байна. Ямар нэг гомдол байхгүй. Ажлаа хийгээд үр хүүхдээ тэжээгээд явж байвал боллоо. Архи уугаад маргааш нь юу хийснээ мэдэхгүй байдаг. Хүүхдээ өнчрүүлмээргүй байна, гомдолгүй гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан: 

 -хохирогч Б.Өгийн мэдүүлсэн... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ бага хүү 3 настай Өгөөдэйгийн хамт байж байхад 18 цагийн үед нөхөр Б.Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд унтсан. Орой 20 цагийн үед Б.Б гэнэт босож ирээд надад хандаж ...”чи хэнтэй, хаагуур яваад байгаа юм бэ, сайхан байсан уу” гэж хэрүүл хийж зүүн талын хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Хувцасаа өмсөөд зугтах гэж байхад Б намайг барьж аваад гал тогооны ширээний харалдаа газар унагааж, толгойн баруун тал руу хөлөөрөө олон удаа дэвссэн. Би хоёр гараараа нүүр, толгойгоо хамгаалж хэвтэхэд миний гар руу олон өшиглөсөн. Би газраас босоход баруун талын чихнээс цус гарсан, хоёр нүд хавдаад хөхөрчихсөн. Б надаас жаахан холдохоор нь зугтаагаад байшингаас гараад талийгаач аав Бадарчийн гэр болох Яргуйт баг  тоотод очоод хоносон. Маргааш нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн эгч Өсайханы утас руу залгаж болсон үйл явдлын талаар хэлсэн. Миний толгой өвдөөд, өндийж чадахгүй байсан тул гэртээ хариагүй. Эгч Өсайхан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт ирээд намайг эмнэлэгт үзүүлсэн, цагдаад өргөдөл бичиж өгсөн. Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна. Би Орхон аймагт амьдрахгүй. Улаанбаатар ххот руу нүүхээр шийдсэн байгаа. Бтай дахиж уулзмааргүй байна. Би Бд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... Миний нөхөр Б.Б надтай уулзаж уучлалт гуйсан. Би нөхрийгөө уучилсан. Одоо бид хоёр гэртээ хамт амьдарч байгаа. Цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй. Өөрөө сайн дураараа архины эмчилгээ хийлгээд өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарна гэж хэлсэн. Тийм учраас одоо миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нөхөр өөрөө “Эрдэнэт Үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилладаг. Цаашид энэ ажил төрлөө хийгээд ажил төрөлтэй байвал үр хүүхэд гэр бүлд нь мөн өөрт нь хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Хорихоос өөр төрлийн ял оноож өгөөч гэж хүсэх байна. Хорих ял аваад ажлаасаа гарчих юм бол дахин нэг ажилгүй хүн нэмэгдэх гээд байгааг ойлгож үзээч гэж хүсэх байна… гэх мэдүүлэг /хх-н 13-14, 16-р тал/

-гэрч З.Н мэдүүлсэн...  Би он, сар өдрийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2018 оноос хойш Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх болгондоо Өг дарамталдаг, байнга өөрийнхөө хараа хяналтанд байлгадаг гэдгийг хөндлөнгөөс харж сонсож байсан. Өгийн аав Бадарчийг 2021 оны 06 дугаар сарын сүүлээр нас барахаас өмнө Б нь Өг зодоод хамаг биеийг нь хөхрүүлчихсэн байсан. Бадарч ах амьд байхдаа ...миний охин Өг Б их олон удаа зодлоо, би дэмий ч охиноо энэ хүнтэй хамт амьдруулсан юм. Өвлийн хүйтэнд шалдан нүцгэнээр нь хөөгөөд явуулчихсан байсан гэж надад ярьж байсан. Талийгаач Бадарчийг нас барсаны дараа ажил явдлыг дуусгаагүй байхад Б архи уучихсан, согтуу Өд агсан тавьсан...Бид нарт мэдэгдэхгүйгээр Өг маш олон удаа зодож, цохисон гэж бодож байна. Хааяа гудамжинд Өтэй таарахад нүд нь хөхөрчихсөн явж байдаг. Юу болсон талаар асуухад юм мөргөчихсөн гээд илтэд худлаа хэлж, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг талаараа нуудаг. Хааяа санаа зовоод Өгийн гар утас руу залгахад утсаа авдаггүй, утсыг нь Б аваад Өтэй яриулдаггүй, миний утас руу Б ...Өгийн утас руу залгаад, миний амьдралд оролцоод байвал ална шүү, гэрийг чинь шатаана шүү гэсэн мессеж хүртэл явуулж байсан... ” гэх мэдүүлэг /хх-н 18-р тал/,

- гэрч Б.Өсайханы мэдүүлсэн…Миний  мэдэж байгаагаар бол эхлээд 2018 онд Өг төрөөд 7 хоногийн дараа Б согтуугаар зодож танхайрсан гэдгийг тухайн үед Өгөөс сонссон. 2020 оны 03 сард миний утас руу Ө залгаад ...Б согтуу ирээд агсан тавиад байна. Би хоёр хүүхдээ аваад машиндаа хонож байна. Бензин байхгүй, та мөнгө шилжүүлээч гэж хэлж байсан.2020 оны 07 сард талийгаач аав Бадарч, дүү Ө нар Улаанбаатар хотод манай гэрт ирэхдээ ...Б агсан тавиад миний баруун талын хөл рүү хутгалчихлаа, хүүхдийг маань өгөхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед Өгийн баруун хөлний шилбэ хэсэгт хутгалуулсан шархтай, түүнийгээ боочихсон байсан. Яагаад Б чамайг зодсон юм бэ гэж асуухад хардаад зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаагүй. Манайд 3-4 хоночихоод ганцаараа Орхон аймаг руу буцсан. 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр талийгаач аав Бадарчийн 49 хоног болж байсан ба уг өдөр буяны ажил хийх гээд Орхон аймагт очиход Өгийн нүүр, гар, цээжин хэсэг нь хөхөрчихсөн байхаар нь юу болсон талаар асуухад Б архи ууж ирээд агсан тавиад зодсон гэж хэлсэн. Нарийн зүйлийн талаар нуугаад хэлэхгүй байсан. Мөн том хүү Лхагвадоржийг Б нь цохисон гэдгийг мэдсэн. Уг өдөр буяны ажлаа хийж дуусгачихаад тэр оройдоо том хүү Лхагвадоржийг дагуулаад Улаанбаатар хот руу явсан. Тэр өдөр Б архи уучихсан согтуу, манай ээжийн дүү Одгэрэлийг доромжлоод байж байсан. 2020 оны 01 дүгээр сарын эхээр Б, Ө, хүү Өгөөдэй нар Улаанбаатар хотод ирсэн ба Өгийн нүүр нь хөхөрчихсөн байхаар нь яасан юм бэ гэж асуухад нуугаад юм ярихгүй байсан. Тэр үед Б нь дахиад Өг зодсон юм байна даа гэж дотроо бодож байсан. Баттулгыг архины эмчилгээ хийлгэх гээд Улаанбаатар хотод түүний эгч нар нь дагуулж ирсэн гэсэн. Хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний утас руу Ө залгаад ...Б агсан тавиад өнгөрсөн шөнө зодчихлоо. Би аавын гэрт ирчихсэн бэйна. Миний хоёр нүд хөхөрчихсөн, босож чадахгүй их өвдөж байна. Түлээ, нүүрсний мөнгө явуулаач гэхээр нь 50,000 төгрөгийг явуулчихаад ер нь юу болоод байгааг мэднэ гээд Орхон аймагт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр очиход Ө аавын гэрт ганцаараа, нүүр нь хөхөрчихсөн, босож чадахгүй, биеийн байдал нь хүнд байсан. Би Баттулгын гэрийн гадаа очиход хашаан дотроо архи уучихсан, их согтуу байхаар нь цагдаад дуудлага өгчихөөд гадаа зогсож байхад Б намайг харчихаад зугтаачихсан. Тэр орой гэртэй ирж хоноогүй тул маргааш нь би цагдаад өргөдөл бичиж өгсөн. Мөн дүү Өг эмнэлэгт үзүүлж, тусламж авсан. Хэрвээ би цагдаад өргөдөл өгөөгүй байсан бол манай дүү Ө цагдаад мэдэгдэхгүйгээр нуугаад өнгөрөөх байсан. Яагаад цагдаад ханддаггүй юм бэ гэж асуухад Б өр ихтэй, цагдаад баригдвал ажилгүй болно гээд амьдралаа бодоод цагдаад ханддаггүй гэж хэлсэн. Б нь Өг хардаад зоддог. Ах дүү нартай нь утсаар яриулахгүй, уулзуулахгүй, байнга өөрийнхөө хяналтанд, гэртэй хүүхдээ харуулж байлгадаг. Гадаад орчноос хязгаарлаж, гэрийн мухарт суулгадаг. Б нь өөрөө өдөр болгон архи уудаг. Намайг Орхон аймагт ирэх болгонд архи уучихсан байдаг ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

Гэрч Б.М мэдүүлсэн.... Би сар өдрийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2018 оноос хойш Б, Ө нарын гэр бүлийн маргаан эхэлсэн. Юунаас болж хоорондоо маргалдаад байдаг талаар сайн мэдэхгүй байна. Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хэрүүл маргаан үүсдэг, үүнээс болж Өгийн биед хүрч байсан тохиолдол гарч байсан. Би Б, Ө нарт хандаж гэр бүлийнхээ хэрүүл, маргаантай асуудлаа өөрсдөө шийдвэрлэж байгаарай надад битгий хэлж бухимдуулаад байгаарай гэж хэлж байсан. 2020 оны 07 дугаар сард Ө миний утас руу залгаад хоорондоо ярьж байхад “Б архи уучихсан орж ирээд миний хөлийг хутгалсан” гэж ярьж байсан. Яг биеийн аль хэсэгт нь хэрхэн яаж хутгалсан гэж хэлсэн талаар одоо сайн санахгүй байна. Энэ талаар Бтай уулзаж яагаад хутгалсан юм бэ, Өгийн биеийн байдал зүгээр үү гэж асуухад “...миний буруу, архи уучихсан байсан” гэж хэлсэн. Тухайн үед Өгийн биеийн байдал зүгээр, хөл хэсэг рүү нь хутгаар хатгасан байсан. Тэрнээс биш хутгаар зүссэн, нэвтэрсэн шарх бол учраагүй гэж бодож байна. Үүнээс хойш 2021 оны 08 сарын эхээр Б, Ө хоёр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу баг баруун задгай 8-13 тоотод амьдарч байхад нь хажуу талын хашаанд шинээр хүмүүс нүүж ирсэн гэсэн. Тэр үед Б архи уучихсан, согтуу байхдаа хажуу талын хашаанд нүүж ирсэн хүнтэй маргалдаж улмаар эхнэр Өг цохисон гэдгийг Өгөөс сонссож мэдсэн. Тухайн үед Баттулгын гэрт нь очоогүй, ийм үйл явдал болсон байна гэдгийг сонссон. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Өг цохисон. Ө Яргуйт багт байрлах гэртэй очиж хоносон талаар Өгөөс сонсоод уулзаж нүдийг нь харахад хөхөрчихсөн байсан. 2020 оны 01 дүгээр сарын эхээр миний утас руу Ө залгаад ...”Б дахиад архи уучихсан орж ирээд намайг зодчихлоо, хүүхдээ аваад явах гэсэн чинь явуулахгүй байна. Ганцаараа зугтаагаад гараад ирлээ” гэж хэлсэн. Уг өдөр би Баттулгын гэрт очоогүй, харин утас руу нь залгаж яриахад архи уучихсан байсан...Хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын дундуур Ө миний утас руу залгаж “Б архи уугаад дахиад зодчихлоо, би Яргуйт багт байх байшиндаа байна” гэж хэлж байсан. Надтай утсаар ярьсаны маргааш нь Өтэй уулзахад нүүр хэсэг нь хавдсан, нүд нь хөхөрчихсөн, баруун талын чих маань өвдөөд байна гэж хэлсэн. Би Өгийн биеийн ил харагдах хэсгийг нь харсан. Өтэй уулзсаны дараа Бтай уулзаж яаж байгаа юм бэ гэж асуухад ...”миний буруу, би архи уучихсан байна” гэж хэлж байсан. Б эхнэр Өг ямар шалтгааны улмаас цохиж зоддог талаар сайн мэдэхгүй байна. Харддаг байх гэж бодож байна. Ямар ч байсан архи уусан үедээ эхнэр Өг цохиж, зодсон байсан. Б, Ө хоёр танилцаад 5 жил болж байна. Гэр бүлийн баталгаатай..гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 202 дугаартай шинжээчийн ... Б.Өгийн биед тархи доргилт, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, духны зүүн хэсэг баруун чихний дэлбээ, түүний ар хэсэг, зүүн мөр, хоёр гарын бугалга, шуу, цээж баруун хөх, баруун өгзөг, гуяны ар хэсэгт цус хуралт, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, духны зүүн хэсэг, баруун чихний дэлбээ, түүний ар хэсэг, зүүн мөр, хоёр гарын бугалга, шуу, цээж, баруун хөх, баруун өгзөг, гуяны ар хэсэгт цус хуралт нь нэг цаг хугацаанд, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчиин муруйлт гэмтлүүд нь өөр цаг хугацаанд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, духны зүүн хэсэг, баруун чихний дэлбээ, түүний ар хэсэг, зүүн мөр, хоёр гарын бугалга, шуу, цээж, баруун хөх, баруун өгзөг, гуяны ар хэсэгт цус хуралт нь шинэ гэмтлүүд байна. Баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 40-43-р тал/,

-Шүүгдэгч Б.Б яллагдагчаар мэдүүлсэн: Одоо өдрийг нь санахгүй байна. 2021 оны 08 дугаар сард манай гэрийн баруун талын хашаанд шинээр айл нүүж ирсэн... Энэ үед манай эхнэр согтуу, шинээр ирж байгаа хүмүүстэй маргаан хийлээ гэхээр нь би эхнэртэйгээ маргалдаж улмаар би эхнэрийнхээ үснээс зулгааж чирсэн. Тэгтэл эхнэр маань хүүхдээ аваад зугтаагаад явсан. Үүний дараа 2021 оны 08 дугаар сарны сүүлээр мөн нэг өдөр би архи уусан үедээ эхнэртэйгээ маргалдаж улмаар эхнэрийнхээ зүүн талын нүд рүү цохиж зодсон. Үүний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын эхээр мөн нэг өдөр архи ууж гэртээ ирээд эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж эхнэрийнхээ нүүр лүү цохиж гэмтээсэн. Энэ талаар манай эхнэр миний төрсөн эгч Мядагсүрэнд хэлээд Мягдсүрэн гэж эгч минь Улаанбаатар хотоос ирж намайг Улаанбаатар хот руу авч яваад 10 хоног архины эмчилгээ хийлгэсэн. Үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хоёр 2 шил архи уучихаад гэртээ хариад унтсан. Унтаж байгаад сэрээд эхнэртэйгээ маргалдаад түүний баруун хацар руу гараараа алгадаж байснаа санаж байгаа юм. Түүнээс хойш яг юу болсон талаар огт санахгүй байгаа бөгөөд маргааш өглөө нь сэрэхэд эхнэр хүүхэд минь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-р тал/

-Их залуу багийн хүүхэд хамгааллын Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 77-85-р тал/

- ...нийлбэр оноо: дунд/4-7/… гэсэн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 86-87-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Үйл баримт: Шүүгдэгч Б.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 8-13 тоот гэртээ согтуурсан үедээ шалтгаангүйгээр эхнэр Б.Өг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрийнхаа хашаанд “ална гэж лоом барьж дайран, үснээс нь зулгааж, чирч зодсон,

-2021 оны 08 дугаар сарын сүүлээр зүүн талын нүд рүү нь гараараа цохиж, зодсон,

-2022 оны 01 дүгээр сард үснээс нь зулгааж чирэх, баруун нүд рүү нь гараараа хатгах зэргээр зодсон,

- 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хацар руу нь гараараа цохиж, толгой руу нь хөлөөрөө олон удаа дэвсэж зодож биед нь тархи доргилт, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, духны зүүн хэсэг баруун чихний дэлбээ, түүний ар хэсэг, зүүн мөр, хоёр гарын бугалга, шуу, цээж баруун хөх, баруун өгзөг, гуяны ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр байнгын шинжтэй олон удаагийн үйлдлээр эхнэр Б.Өгийн бие махбодид халдан зодож, улмаар биед нь хөнгөн зэргийн олон гэмтэл хохирол учруулсан үйлдлүүд нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч өөрийн үйлдэл, шинжээчийн дүгнэлтийн талаар маргахгүй байна.

Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь эхнэр Б.Өтэй 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2018 оны 7 дугаар сарын 04-нд хүү Б.Өгөөдэйг төрүүлсэн бөгөөд 2018 онд Б.Өг жирэмсэн байхад, мөн төрөөд эмнэлгээс гарч ирэх үед зэргээр энэ үеэс эхлэн байнгын давтамжтай үйлдлээр зодож эхэлсэн байна. Шүүгдэгчийн үйлдэл хоорондын хөөн хэлэлцэх хугацаанаас хамааран прокурор 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн үйлдлээс эхлэн тооцож яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй юм.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хамгийн сүүлд буюу 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.Өгийн биед хөнгөн зэргийн олон тооны гэмтэл үүссэн шууд шалтгаант холбоотой нөхцөл байдал нь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 202 дугаартай шинжээчийн ... Б.Өгийн биед тархи доргилт, баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, духны зүүн хэсэг баруун чихний дэлбээ, түүний ар хэсэг, зүүн мөр, хоёр гарын бугалга, шуу, цээж баруун хөх, баруун өгзөг, гуяны ар хэсэгт цус хуралт, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, духны зүүн хэсэг, баруун чихний дэлбээ, түүний ар хэсэг, зүүн мөр, хоёр гарын бугалга, шуу, цээж, баруун хөх, баруун өгзөг, гуяны ар хэсэгт цус хуралт нь нэг цаг хугацаанд, баруун нүдний ухархаин доод хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчиин муруйлт гэмтлүүд нь өөр цаг хугацаанд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт, хохирогч Б.Өгийн мэдүүлсэн...Б намайг барьж аваад гал тогооны ширээний харалдаа газар унагааж, толгойн баруун тал руу хөлөөрөө олон удаа дэвссэн. Би хоёр гараараа нүүр, толгойгоо хамгаалж хэвтэхэд миний гар руу олон өшиглөсөн. Би газраас босоход баруун талын чихнээс цус гарсан, хоёр нүд хавдаад хөхөрчихсөн.....” гэх мэдүүлэг, гэрч Б.Өсайханы мэдүүлсэн... Хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний утас руу Ө залгаад ...Б агсан тавиад өнгөрсөн шөнө зодчихлоо. Би аавын гэрт ирчихсэн бэйна. Миний хоёр нүд хөхөрчихсөн, босож чадахгүй их өвдөж байна...Орхон аймагт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр очиход Ө аавын гэрт ганцаараа, нүүр нь хөхөрчихсөн, босож чадахгүй, биеийн байдал нь хүнд байсан....“ гэх мэдүүлэг, гэрч Б.Мядагмаагийн мэдүүлсэн... Хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын дундуур Ө миний утас руу залгаж “Б архи уугаад дахиад зодчихлоо, би Яргуйт багт байх байшиндаа байна” гэж хэлж байсан. Надтай утсаар ярьсаны маргааш нь Өтэй уулзахад нүүр хэсэг нь хавдсан, нүд нь хөхөрчихсөн, баруун талын чих маань өвдөөд байна гэж хэлсэн. Би Өгийн биеийн ил харагдах хэсгийг нь харсан....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байна.

Шүүгдэгч нь эхнэр Б.Өг байнгын шинжтэй үйлдлээр зодож, улмаар хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад хэргийн оролцогчийн эрхийг хассан хязгаарласан байдал тогтоогдоогүй, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

       Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...ойлгоно” гэж, хуулийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна:3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;...”гэж зааснаар шүүгдэгч Б.Баттулгын үйлдлүүд нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна. Гэрийн бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Өгийн биед халдсан байнгын шинжтэй давтамжтай үйлдлийн шинж, үйл баримт болох үеийн нөхцөл байдал Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг нь мөн шүүгдэгчийн үйлдлийн шинжийг нотолж байна.

        Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг эрхэд бүдүүлгээр халдсан гэмт үйлдлийг байнгын шинжтэй үйлдсэн бөгөөд үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд болон сэтгэл санаанд хохирол учирсан байна.

       Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг тодорхойлж тогтоох ажиллагааг хийгээгүй боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.3-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ” гэж тодорхойлсноор шүүгдэгч нь байнгын шинжтэй давтамжтай үйлдлээрээ хохирогчид сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй юм. Хүний бие махбодид халдсан халдлага хүчирхийлэл нь сэтгэл санаанд нь шууд хор уршиг учруулж, эдгэшгүйгээр ч нөлөөлсөн байж болох уршиг дагуулдаг нь нэгэнт тодорхой, шинжлэх ухааны хязгаарлагдмал аргаар заавал шалгаж тогтоох ч боломжгүй, шаардлагагүй нөхцөл байдал юм.

          Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн тухайд, шүүгдэгчийн хувь хүний төлөвшил, нийгэмд өөрийгөө авч явах, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх ёс суртахууны тодорхой хэмжүүр, үнэлэмжгүй байдал, гэр бүлийн үнэ цэнэ, бусдыг хүндэтгэх, хайрлах ухамсар төлөвшөөгүй аминчхан зан төлөв дээр суурилсан архи согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэдэг байдал гэж дүгнэх үндэслэлтэй.

        Иймд шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуульд заасан нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 8-13 тоот гэртээ гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Б.Өг: 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 08 сарын сүүлээр, 2022 оны 01 дүгээр сард, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байнгын шинжтэй үйлдлээр зодсон, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч Б.Ө, гэрч Б.Өсайхан, гэрч Б.Мядагмаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, багийн хурлын тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа: шүүгдэгч эхнэрээ удаа дараа зодож хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт “ Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн тухайд

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталлаа.       

      Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн...”гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзлаа.

        Хохирогч Б.Ө нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед хохирол төлбөрийн нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч төлөх төлбөргүй байна.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн ББ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар тус тус Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ