Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0060/Э |
Дугаар | 2022/ШЦТ/65 |
Огноо | 2022-02-10 |
Зүйл хэсэг | 17.1.3.1., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/65
2022 02 10 2022/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Н.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21100 0000 0718 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн _ сумын _ дүгээр баг, _ тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн _ дугаартай шийтгэх тогтоол, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн _ дугаартай, магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн _ дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, мөн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар захирамжаар 4 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн _ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлж 2020 оны 12 дугаар сарын 08-нд ял хугацаа дуусаж суллагдсан, *******
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Морнинг стар хотхоны гаражаас унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Н.Энхтүвшинд 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү-2222” хотхоны В2 гаражийн 131 дугаартай зогсоолд байрлуулсан байсан “Жаянт икс ти си” загварын унадаг дугуйг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Б-д 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Гэрэгэ вилла” хотхоны 403 дугаар байрны автомашины гараж дотроос “Харо” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Н.Б-д 446,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Женерал таун” хотхоны 215 дугаар байрны В1 давхрын авто зогсоолд байрлуулан тавьсан байсан “Мерида” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.А-д 350,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 356 байрны В1 давхрын 46 тоот зогсоолд байрлуулсан байсан “Трек” загварын 29 инчийн, цэнхэр өнгийн оруулгатай, цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.И-д 792.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 05-наас 07-ны хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул ван хотхоны 29 дүгээр байрны В1 давхрын гаражийн 45 дугаартай авто зогсоолын дэргэд байсан Каннондель загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч А.Б-т 403,200 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Кей эйч апартмент” хотхоны В1 давхрын гаражийн 188 дугаартай зогсоолоос “Аптон” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Г.Э-д 408,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Хан хиллс хотхоны дугуйн зогсоол дээрээс “Мейк” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Г.З-д 336,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Инэл зайсан виллаж” хотхоны гараж дотроос “Трек” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч С.С-т 900,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Рома таун” хотхоны 12 дугаар давхраас “Жаянт” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Д.Б-д 300,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шүншиг вилла” хотхоны гаражийн 06 дугаартай зогсоолоос Жаянт загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч О.Б-д 1,024,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт палас 1102 дугаар байрны 5 дугаар давхарт байрлуулсан байсан “Меринда чепленжер-300” загварын цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ц.Н-д 924,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Академи хотхоны В1 давхрын 80 дугаартай зогсоолоос цахилгаан скүүтерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.Б-д 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вип ресиденс” хотхоны 76 дугаар байрны 3 дугаар давхраас “Аптон” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч Х.У-т 408.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад нийт 10,991,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-с: “Мөрдөн байцаалтын шатанд хэргээ үнэн зөв мэдүүлсэн, нэмж гаргах мэдүүлэг байхгүй” гэсэн болно.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 21100 0000 0718 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
Нэг. С.С-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
1.1 Хохирогч С.С-с 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (1 дүгээр хавтас хэргийн 9 дэх тал),
1.2 Хохирогч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн “Трек” загварын унадаг дугуйг гараж дотроос авч унах гээд ортол миний унадаг дугуй хулгайд алдагдсан байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Би өөрийн унадаг дугуйгаа 2019 онд 1,200,000 төгрөгөөр авч байсан. Би өөрийн унадаг дугуйг 900,000 төгрөгөөр үнэлж байна, дугуйгаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 16-17 дахь тал),
1.3 Хохирогч С.С-н Трек загварын унадаг дугуйны зах зээлийн үнэлгээг 900.000 төгрөгөөр гаргасан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Х-168 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 25-27 дахь тал),
Хоёр. Н.Э-ний эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд:
2.1 Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчөөс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 147 дахь тал),
2.2 Хохирогч Н.Э-с Цагдаагийн байгууллагад 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдол (1 дүгээр хавтас хэргийн 148 дахь тал),
2.3 “Морнинг стар” хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас хэргийн 153-155 дахь тал),
2.4 Хохирогч Н.Э-ний мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “... Би 2020 оны 07 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Морнинг стар” хотхоны 34В байрны гаражид өөрийн эзэмшлийн “Трек-3500” нэртэй унадаг дугуйг машинаасаа буулгаж тавьсан. Тэгээд найзын гэр лүү очиж хоносон. Өчигдөр 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим хулгайд алдсанаа мэдсэн. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргасан. Би 2015 онд 1.100.000 төгрөгөөр худалдан авч байсан, 600.000 төгрөгөөр үнэлж байна. Манай хотхонд хяналтын камертай, 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 05 цаг 15 минутын орчимд нэг хүн авч буй дүрс бичлэг бичигдсэн байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 161-163 дахь тал),
2.5 Хохирогч Н.Э-ний “Трек-3500” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 500.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б31-20-1229 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 169-170 дахь тал),
Гурав. С.Б-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
3.1 Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 192 дахь тал),
3.2 Хан-Уул дүүргийн 20-р хороо “Хүннү 2222” хотхоны 117 дугаар байрны граж дотроос унадаг дугуй алдсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас хэргийн 193-198 дахь тал),
3.3 Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “ ...2021 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 08 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн “Хүннү хороолол-2222” хотхоны өөрийн эзэмшлийн 131 дугаартай зогсоол дээрээ байрлуулан тавьсан унадаг дугуйгаа хулгайд алдсан. 2021 оны 07 дугаар сарын 14-ний 18 цаг 30 минутын орчим тус зогсоол дээрээ байрлуулан тавьсан унадаг дугуйгаа машин байрлуулж байхдаа харсан. Унадаг дугуйны кодтой хар түгжээгээр түгжсэн байсан. “Giant XTC” маркийн цагаан саарал өнгийн унадаг дугуйг 1.800.000 төгрөгөөр үнэлнэ. ..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 216-217 дахь тал),
3.4 Хохирогч С.Б-н “Giant XTC” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 1.600.000 төгрөгөөр гаргасан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Х-210 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 222-224 дэх тал),
Дөрөв. Н.Б-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд:
4.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтас хэргийн 250 дахь тал),
4.2 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Гэрэгэ Вилла” хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 6-7 дахь тал),
4.3 Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Өөрийн унадаг дугуйг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Гэрэгэ вилла” хотхоны 403 дугаар байрны гаражийн 3 дугаартай зогсоол дээр байнга байлгадаг. Өнөөдөр гарч харахад байхгүй байсан. Хотхоны хяналтын камерыг шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 01-ний 00 цаг 20 минутын орчим үл таних хүн цоожийг нь тастаад авч байгаа нь харагдаж байсан. 2014 онд 3.000.000 төгрөгөөр Австрали Улсаас авсан хар өнгийн рамтай 29 инчийн “Haro” гэсэн бичигтэй Haro брэндийн унадаг дугуй байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 12-13 дахь тал),
4.4 Хохирогч Н.Б-н “Haro” брэндийн унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 446.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ХУ1-21-547 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 15-16 дахь тал),
Тав. Н.А-ны эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
5.1 Хохирогч С.А-с цагдаагийн байгууллагад 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан гомдол (2 дугаар хавтас хэргийн 36 дахь тал),
5.2 Ю.Хохирогч С.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Женерал таун” хотхоны В1 гаражид өөрийн эзэмшлийн “Мерида” нэртэй унадаг дугуйг автомашины зогсоолын хажуу талын паарнаас цоожлоод явсан. Лагер луугаа явж хоносон. Маргааш нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны орой гэртээ ирсэн чинь газарт унадаг дугуйны цоож л үлдчихсэн, унадаг дугуй маань алга болчихсон байсан. Тэгээд ажил ихтэй байсан болохоор би цагдаагийн байгууллагад хандаж амжаагүй сүүлд нь манай байрны СӨХ-өөс хүрч ирээд танай дугуйг хулгайлсан хүнийг цагдаа нар олсон юм шиг байна лээ, та цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй гээд надад нэг цагдаагийн дугаарыг өгсөн юм. Би алдагдсан гэх дугуйг 2020 оны 05 дугаар сард цэцэрлэгт хүрээлэнгийн эсрэг талд байрлах Мэрида нэртэй унадаг дугуйны дэлгүүрээс 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 40- 41 дэх тал),
5.3 Хохирогч С.А-ны “Мерида” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 1.350.000 төгрөгөөр гаргасан “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-921/1839 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 47-49 дэх тал),
Зургаа. Б.И-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
6.1 Хохирогч Б.И-н гэмт хэргийн улмаас алдсан унадаг дугуйг иргэний нэхэмжлэгч Д.О-с хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 76-77 дахь тал),
6.2 Хохирогч Б.И-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...2021 оны 07 дугаар сард найзаасаа “Трек” брэндийн унадаг дугуй худалдаж авсан. Өөрийн гэр болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 356 байрны гаражид цоожлоод хадгалж байсан. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэртээ хариад гаражид машинаа байрлуулаад ороход цоожтой байсан унадаг дугуй байхгүй болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. “Трек” брэндийн 29 размерын цагаан өнгийн унадаг дугуй нь суудал нь цэнхэр өнгийн зөөлөвчтэй цагаан өнгийн рамтай байсан. Уг дугуйг би 2021 оны 07 дугаар сард хувь хүнээс 2,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо зах зээлийн ханшаар үнэлнэ ..” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 82 дахь тал),
6.3 Иргэний нэхэмжлэгч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед “Барс” зах дээр ажил дээрээ байхад үл таних 25-30 орчим насны эрэгтэй хүн ирээд санал болгосны дагуу цагаан өнгийн унадаг дугуйг 220,000 төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрөө бэлнээр түүнд хүлээлгэн өгсөн. Хулгайн дугуй эсэхийг нь лавлахад тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Би 220,000 төгрөгөө тухайн үл таних эрэгтэй хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 85 дахь тал),
6.4 Иргэний нэхэмжлэгч Д.О-с Унадаг дугуй худалдаж авсан гэх хүний зургийг хүлээн авсан тухай 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтас хэргийн 105-106 дахь тал),
6.5 Хохирогч Б.И-н “Трек” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 792.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн БГ1-21-213 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 97-98 дахь тал),
Долоо. Хохирогч А.Б-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
7.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дугаар хавтас хэргийн 120 дахь тал),
7.2 Хан-Уул дүүргийн Туул-1 хотхоны 29 дүгээр байрны В1 давхраас унадаг дугуй алдсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтас хэргийн 123-126 дахь тал),
7.3 Хохирогч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:“...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хан- Уул дүүргийн 19 дүгээр хороо, “Туул ван” хотхоны В1 давхарт 45 дугаар зогсоолын хажуу талын галын цэгийн төмрөөс нь өөрийн эзэмшлийн Каннондель маркийн унадаг дугуйгаа цоожлоод тавьсан. Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед унадаг дугуйгаа унах гээд гаражийн 45 дугаар зогсоолын хажуу талд ирсэн чинь миний унадаг дугуй болон цоож нь байхгүй болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний алдагдсан унадаг дугуй нь цэнхэр хар өнгийн каннондель маркийн 29 инчийн 2015 оны уулын зориулалттай загварын дугуй байсан, би унадаг дугуйг 2015 онд 850.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 134-135 дахь тал),
7.4 Хохирогч А.Б-н “Каннондель” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 403.200 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ1-21-700 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 145-146 дахь тал),
Найм. Г.Э-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
8.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дугаар хавтас хэргийн 159 дэх тал),
8.2 Хан-Уул дүүргийн 15-р хороо, “Кэй Эйч аппартмент” хотхоны голд автомашины гражын 188 дугаар зогсоолоос унадаг дугуй алдсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтас хэргийн 161-166 дахь тал),
8.3 Хохирогч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байрныхаа гражийн зогсоол дээр унадаг дугуйгаа харахад байсан. 2021 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 09 цаг 40 минутын орчим ажилдаа явах гээд гарч ирээд зогсоолд байсан унадаг дугуйгаа харахад алга болсон байхаар нь харуулын ажилтнуудаас асуухад мэдэхгүй, камер шүүж үзээд болохгүй байхаар нь цагдаад хандсан. 2019 оны 08 дугаар сард фейсбүүкээр БНСУ-аас ирсэн хайрцаг савтай шинэ дугуйг 1.400.000 төгрөгөөр худалдан авсан. Миний дугуй хар өнгийн рам дээрээ цэнхэр өнгийн Аптон гэсэн бичигтэй, амаржин дээр цагаан өнгийн Аптон гэсэн бичигтэй, суудал дээрээ мөн адил цагаанаар Аптон гэсэн бичигтэй боронзон саарал өнгийн дөрөөтэй ардаа тоормосны гэрэлтэй, урд дугуйндаа цагаан өнгийн цацруулагчтай унадаг дугуй байсан. ...” гэх мэдүүлэг,
- хохирогчоор 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин өгсөн: "... Надад нэмж ярих зүйл гэвэл би өөрийн Аптон брэндийн хар өнгийн дугуйгаа гаргуулан авч хохиролгүй болсонд баярлаж байна. Миний унадаг дугуй яг бүрэн бүтнээрээ хэвээрээ байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.... “ гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 176-177, 180 дахь тал),
8.4 Гэрч Я.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 08-ний өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 07-ны орой улаан өнгийн цамцтай, бараан өнгийн масктай эрэгтэй хүн орж ирээд зогсож байгаад гар утасны цэнэглэгч байна уу гэж асуусан, би байхгүй гэж хэлсэн чинь ах аа доод гражид дугуй солих юмаа гэж хэлэхээр нь би гражийг чинь харъя гэж хэлээд дагаад орсон чинь 50-90 гэсэн машин байсан. Юун зогсоол вэ гэж асуухад энэ манай зогсоол гэж хэлээд өглөө юманд явах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн машины хажууд бэхэлгээтэй дугуй байсныг тухайн залуу оролдоод үлдсэн, би цаашаа яваад өгсөн. Би камерын өрөөнд ирээд харахад камерт юм харагдахгүй байсан. Тухайн хүн улаан өнгийн цамцтай 170-175 см өндөртэй, зууван бор өнгийн царайтай хүн байсан..” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 185-186 дахь тал),
8.5 Иргэний нэхэмжлэгч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын хавьцаа нэг өдөр намайг ажил дээрээ, 100 айлд байрладаг тавилгын үйлдвэрт ажлаа хийгээд байж байтал өндөр туранхай, шөвгөр царайтай шаймий ч юм шиг эрүүтэй, их том духтай залуу урд дугуй нь хагарчихсан хар өнгийн Аптон гэх брэндийн унадаг дугуйг түрч ирээд унадаг дугуй авах уу гэж асуусан. Би үнийг нь асуусан чинь 350,000 төгрөг гэж хэлсэн. Би тэрэнтэй ярьж байгаад 300.000 төгрөгөөр авах болсон. Тэр үед би захирлаасаа мөнгө асуусан чинь байгаа нь 250.000 төгрөг байсан. Тэр мөнгийг аваад тэр залуу миний юнителийн дугаар, фейсбүүк зэргийг аваад үлдсэн 50.000 төгрөгийг дараа авахаар болоод надаас бэлнээр 250,000 төгрөг аваад унадаг дугуйгаа надад өгөөд явсан. Тэр залуугаас хулгайн дугуй биш биз дээ гээд асуусан чинь үгүй миний дугуй, би зарах гээд фейсбүүк дээр зар тавьчихсан байсан гээд нэг зар хальт харуулсан, тэгээд би өөрийнх гээд итгээд худалдаж авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй ээ, би угаасаа худалдаж авсан мөнгөндөө тухайн унадаг дугуйг бараг хэрэглэчихсэн. ..” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 191-192 дахь тал),
8.6 Хохирогч Г.Э-н “Алтон” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 408.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ХУ1-21-531 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 194-195 дахь тал),
8.7 Иргэний нэхэмжлэгч А.Б-с “Аптон” брэндийн хар өнгийн унадаг дугуйг хураан авч хохирогч Г.Э-д хүлээлгэн өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 171 дэх тал),
Ес. Г.З-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
9.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дугаар хавтас хэргийн 209 дэх тал),
9.2 Хан-Уул дүүргийн 17-р хороо “Хан Хиллс” хотхоны 530 дугаар байрны дугуйн зогсоолд байсан унадаг дугуй алдагдсан хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтас хэргийн 211-213 дахь тал),
9.3 “Хан Хиллс” хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 219-221 дэх тал),
9.4 Хохирогч Г.З-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хиллс” хотхоны 530 дугаар байрны гадаа хотхон дотор байдаг унадаг дугуйн зогсоол дээр охин бид хоёрын дундын эзэмшлийн “Мейк” нэртэй унадаг дугуйг тавьчхаад маргааш нь лагерь луугаа яваад 2 хоноод 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр унах гээд гарсан чинь дугуй алга болчихсон байсан. Цагдаад мэдэгдэж Сууц Өмчлөгчдийн холбоонд мэдэгдэж хяналтын камер шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө улбар шар өнгийн куртиктэй залуу унаад явчихсан харагдсан. Би ...унадаг дугуйг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгөөр авч байсан. Надад гомдол санал гээд байх юм алга. Би муу ажилласан харуул хамгаалалттайгаа тооцоогоо хийнэ. Шөнө гэмт этгээд ганцаараа харваас илтэд байхад тэрнээс сэрэмжлээгүй, нэг ч тэр хавиар тойроогүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 227-228 дахь тал),
9.5 Хохирогч Г.З-н “Мейк” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 336.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ1-21-713 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 235-236 дахь тал),
Арав. Д.Б-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
10.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэгдсэн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (2 дугаар хавтас хэргийн 250 дахь тал),
10.2 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Ромо Таун” хотхоны 12 давхарт унадаг дугуй алдсан хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 4-5 дахь тал),
10.3 “Ромо Таун” хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 6-7 дахь тал),
10.4 Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 13-ны өглөө гэрээсээ 13 цаг 30 минутын үед гараад лифт дарчхаад хүлээж байх хоорондоо паарнаас түгжиж орхисон унадаг дугуйгаа алга болсныг мэдсэн. Өчигдөр өглөө ажилдаа явахад байсан. 4-5 жилийн өмнө 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цэнхэр өнгийн рамтай цагаан өнгийн “Жаянт” гэсэн бичигтэй. Одоо дугуйгаа тухайн ханшаар буюу 1.000 000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 13 дахь тал),
10.5 Хохирогч Д.Б-н “Жаянт” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 300.000 төгрөгөөр гаргасан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Х-167 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтас хэргийн 19-21 дэх тал),
Арван нэг. О.Б-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
11.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (3 дугаар хавтас хэргийн 40 дэх тал),
11.2 Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Шүншиг вилла” хотхоны 621 дүгээр байрнаас унадаг дугуй алдсан хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 41-43 дахь тал),
11.3 Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “...иргэн Б-н унадаг дугуйг ******* нь хулгайлан авч яваад бусдад зарах гэж байх үед худалдан авах гэж байсан хүн нь шалгана гэж хэлээд *******-н гэрэл зургийг нь авч цагдаагийн байгууллага руу залгахад орхин зугтаасан тул уг унадаг дугуйг хохирогч Б-д хүлээлгэн өгсөн...” гэх тэмдэглэл (3 дугаар хавтас хэргийн 44 дэх тал),
11.5 Хохирогч О.Б-н алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл (3 дугаар хавтас хэргийн 50 дахь тал),
11.6 “Шүншиг вилла” хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 46-49 дэх тал),
11.7 Хохирогч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Жаянт унадаг дугуйны дэлгүүрээс улаан өнгийн Жаянт гэх нэртэй дугуйг 4,580,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн унадаг дугуйг худалдаж авснаас хойш “Шүншиг вилла” хотхоны 621 дүгээр байрны доор байрлах 6 тоот зогсоолд хадгалдаг байсан. 2021 оны 08 дугаар сарын 19-ний орой ажлаасаа ирж машинаа байршуулахад унадаг дугуй “Шүншиг вилла” хотхоны доор байрлах зогсоолд байсан. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явахдаа гаражид дугуй байхгүй болсныг мэдээд хамгаалагчийг дуудаж хэлж мэдэгдсэн. Маргааш нь 21-ний өдөр камер шүүж үзэхэд унадаг дугуйг 02 цагаас 03 цагийн хооронд танихгүй эрэгтэй хүн зогсоолоос авч гарч явааг хараад унадаг дугуйгаа хулгайд алдсаныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 54-55 дахь тал),
11.8 Хохирогч О.Б-н “Жаянт” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 1.024.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ХУ-2-21-414 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтас хэргийн 59-60 дахь тал),
Арван хоёр. Ц.Н-н эд хөрөнгийн хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
12.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст бүртгэгдсэн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дуудлагын лавлагааны хуудас (3 дугаар хавтас хэргийн 74 дэх тал),
12.2 Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Нүхт палас” хотхоны 1101 дүгээр байрны 56 тоотын коридороос унадаг дугуй алдсан хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 76-78 дахь тал),
12.3 Хохирогч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт палас” 1102 дугаар байрны 4 дүгээр орцны 5 дугаар давхарт 56 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай байрны 5 дугаар давхарт орцондоо өөрийн Меринда челленжер-300 загварын унадаг дугуйгаа гинжлээд тавьсан байсан. Би унадаг дугуйг 2021 оны 03 дугаар сараас хойш цоожлоод тавьсан байсан. Би унадаг дугуйгаа 2019 онд Тайван улсаас таньдаг хүндээ захиж авчруулж байсан, тухайн үед унадаг дугуйг 1,200,000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 82 дахь тал),
12.4 Хохирогч Ц.Н-н “Меринда челленжер-300” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 924.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ХУ-2-21-418 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтас хэргийн 90-91 дахь тал),
12.5 “Нүхт палас” хотхоны 1102 дугаар байрны 4 дүгээр орцны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 101-105 дахь тал),
Арван гурав. Ч.Б-н эд хөрөнгийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд.
13.1 Хохирогч Ч.Б-н Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл (3 дугаар хавтас хэргийн 114 дэх тал),
13.2 Академи-1 хотхоны В1 давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 116-122 дахь тал),
13.3 Хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хөдөө явчхаад 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчим гэртээ ирээд машинаа байрлуулаад харсан чинь миний цахилгаан скүүтер алга болчихсон байсан. Би байрны харуулд хэлээд хяналтын камер шүүгээд өгөөрэй гэсэн. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сууц Өмчлөгчдийн холбооноос надад миний цахилгаан скүүтерийг хүн хулгайлсан талаар хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цахим худалдааны “Ангир” шопоос нэг цэнэглээд 60 км явах чадвартай дээд хурд нь 50км/цагтай офф рөүд цахилгаан скүүтерийг 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хяналтын камерыг шүүхэд улбар шар куртиктэй, нүүрэндээ масктай, туранхай биетэй залуу ороод гарсан байсан. Алдагдсан зүйлээ буцаагаад авчихмаар байна..” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 128-129 дахь тал),
13.4 Хохирогч Ч.Б-н “Офф рөүд” загварын скүүтерийн зах зээлийн үнэлгээг 1.600.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ-1-21-711 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтас хэргийн 135-136 дахь тал),
Арван дөрөв.
14.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (3 дугаар хавтас хэргийн 149 дэх тал),
14.2 Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ви Ай Пи Резиденс” хотхоны 478 дугаар байрны дугаар давхраас унадаг дугуй алдсан хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 150-153 дахь тал),
14.3 Хохирогч Х.У-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ви Ай Пи Резиденс” хотхоны 478 дугаар байрны 3 дугаар давхрын шатны хонгилын хаалганы хажууд өөрийн “Аптон” брэндийн унадаг дугуйг орхиод ажил дээрээ байж байсан чинь 12 цаг 40 минутын үед манай Сууц Өмчлөгчдийн холбооны харуулаас залгаад ногоон хар өнгийн Аптон брэндийн унадаг дугуй таных мөн билүү гээд надаас асуусан, би мөн гэхэд нэг залуу миний унадаг дугуйг хулгайлаад байрнаас гараад хотхоны үүдэнд явж байх үед нь барьж авсан гэж хэлсэн. 16 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс над руу яриад гэрчийн мэдүүлэг өгөөд унадаг дугуйгаа хүлээж ав гэсэн. Миний алдагдсан гэх дугуй нь 2020 оны 06 дугаар сард 2.300.000 төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнд байдаг Аптон брэндийн дэлгүүрээс худалдан авч байсан. 27.5 инчийн уулын зориулалттай хар ногоон өнгийн унадаг дугуй юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 158-159 дахь тал),
14.4 Хохирогч Х.У-н гэмт хэргийн улмаас алдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл (3 дугаар хавтас хэргийн 165 дахь тал),
14.5 Хохирогч Х.У-н “Аптон” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 408.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ХУ2-21-460 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтас хэргийн 167-168 дахь тал),
Арван тав. Бусад баримтууд:
15.1 Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ажил хийх гэж ирсэн юм. Улаанбаатар хотод ирээд ажил олдохгүй амьдрах газаргүй байсан болохоор унадаг дугуй хулгайлах болсон юм. Би унадаг дугуйнуудыг 2021 оны 07 дугаар сарын сүүлээс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл дараах унадаг дугуйнуудыг хулгайлсан, тус бүрчлэн он, сарыг нь хэлж мэдэхгүй байна. Унадаг дугуй болон скүүтер хулгайлж бусдад зарж тэр мөнгөө хувьдаа ашиглаж байсан. Ямартай ч хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж мэдүүлэг өгөх гэсэн боловч конторын цагдаа оруулаагүй, тэгээд хоолой өвдөөд халуураад байсан болохоор эм авч уух гэсэн боловч мөнгө байгаагүй. Тэгэхээр нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс зүүн тийш алхаж байгаад Шинэ Монгол гэх дунд сургуулийн баруун талд байрлах “Вип ресиденс” хотхоны урагш харсан байр луу ороод хар өнгийн Алтон брэндийн унадаг дугуй хулгайлж байгаад харуулд нь баригдсан юм. Үүнээс өмнөх хэргүүдийн одоо он, сар, дэс дарааллыг нь санахгүй байгаа юм. Гэхдээ би унадаг дугуй авсан болон зарсан газруудаа санаж байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Богд хан уулын замаар явж байгаад уул руу дээш өгсдөг “Женерал таун” нэртэй хотхоны В1 давхраас “Мерида” нэртэй унадаг дугуйг аваад Нарантуул зах дээр нэг будаг, барилгын материал зардаг хүнд 300.000 төгрөгөөр зарсан.
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү гэх нэртэй хотхоны В1 давхраас холбоотой байсан 2 унадаг дугуйны “Трек” нэртэй унадаг дугуйг нь аваад унаж яваад тэр шөнөдөө Кинг таур хотхон руу очоод бор саарал өнгийн дугуйгаар солиод унаад Академи хотхон луу очсон. Тэгээд унаж явсан дугуйгаа орцны гадаа хаяад орцоор доош буугаад В1 давхраас нь хар өнгийн хананд түгжээтэй байсан цахилгаан скүүтерийг хулгайлж аваад 7-н буудал дээр зам засварын хүнд зарсан, 250,000 төгрөгийг авч хувьдаа зарцуулсан.
-Хан-Уул дүүргийн Ки Эйч хотхоны В1 давхраас Аптон брэндийн унадаг дугуй байсныг хулгайлж аваад 100-н айл төвийн хавьцаа тавилгын үйлдвэрт ажилладаг залууд аваачиж зарж байсан.
-Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Астра” төвийн баруун талын “Ази фарм” эмийн сангийн баруун урд байрлах Туул ван хотхоны В1 давхарт байсан Каннондел маркийн унадаг дугуйг аваад Нарантуул захын замын урд машины дугуй зарж байсан хүнд аваачиж зарсан, 200,000 төгрөг олсныг хувьдаа зарцуулсан.
-“Ривер гарден” хотхоны баруун талд байрлах “Хан хиллс” нэртэй хотхоны голд байрлах унадаг дугуйны зогсоол дээрээс хар өнгийн дугуйг аваад “Тоса” зах дээр аваачиж зарсан, 200,000 төгрөг олсныг хувьдаа зарцуулсан.
-“Инэл зайсан” хотхон буюу хүүхдийн хорихын урд байрлах хотхоны В1 давхрын зогсоол дээрээс цагаан саарал өнгийн дугуйг аваад Бөмбөгөр зах дээр аваачиж 350,000 төгрөгөөр нэг айраг, сүү зардаг хүнд зарж байсан.
-Америк сургуулийн ард байдаг “Рома” нэртэй хотхоны 12 дугаар давхарт байсан хар өнгийн дугуйг аваад Нарантуул зах дээр аваачиж ачааны машины жолоочид зарсан санагдаж байна.
-Зайсангийн “Кэй Эф Си” хоолны газрын урд талын “Грийн вилла” хотхоны 203 дугаарбайрны В1 давхраас хар өнгийн дугуйг хулгайлан таксины жолоочид зарсан.
-Зайсангийн “Номуун вилла” хотхоны В1 давхарт байсан хар өнгийн унадаг дугуйг аваад Нарантуул зах дээр очиж 130.000 төгрөгөөр ачааны машины жолоочид зарсан.
-Баянзүрх дүүргийн ”Кристал таун” хотхоны В1 давхраас хар өнгийн Солонгос дугуйг аваад Барс зах дээр 220.000 төгрөгөөр нэг жимс ногооны хүнд зарсан.
-“Нутгийн буян” хотхоны В1 давхраас хар ногоон өнгийн дугуйг аваад Нарны хороололд очоод В1 давхарт байсан өөр дугуйгаар солиод Барс зах дээр очиж гэр ахуйн бараа зардаг хүнд 220,000 төгрөгт зарсан.
-“Шүншиг” хотхоны В1 давхраас Жиант брэндийн дугуйг хулгайлаад Толгойтод зарах гэж байгаад цагдаа нарт хөөгдөөд унадаг дугуйгаа хаяад зугтаасан.
-Нүхт палас хотхоны байрны коридороос Челленжер нэртэй унадаг дугуйг аваад ойролцоо байрлах хүнсний мухлаг дээр 80,000 төгрөгөөр зарсан. Миний хулгайлсан унадаг дугуйнууд ихэвчлэн цоожтой байдаг байсан, тороосыг нь мушгиж эвдэлдэг байсан юм. ...Би 2020 оны 11 дүгээр сард хорих ангиас суллагдаж гарч ирээд Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцын харуулаар ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал),
15.2 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр яллагдагч *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас хэргийн 83-91 дэх тал),
15.3 Шүүгдэгч *******-н хувийн байдалтай холбоотой баримтуудад:
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтас хэргийн 102 дахь тал), Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтас хэргийн 102 дахь тал), Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй талаарх лавлагаа (1 дүгээр хавтас хэргийн 104 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтас хэргийн 106 дахь тал), шүүгдэгч *******-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрүүд (1 дүгээр хавтас хэргийн 30-59 дахь тал),
-Ял шийтгэгдэж байсан шүүхийн шийдвэрүүд: Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол (1 дүгээр хавтас хэргийн 117-128 дахь тал), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 949 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд (1 дүгээр хавтас хэргийн 109-112 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч гэм буруугийн талаар хэлсэн дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, тус гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгож, бусдад нийт 8.579.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, яллагдагчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгаас “улсын яллагчийн саналтай эсрэг байр суурьтай байна. Учир нь хүндрүүлэх шинжээр яллах гэж байгаа бол тухайн гэмт хэргийг байнга, удаан хугацаанд үйлдсэн байхыг шаардана. Өнөөдрийн яллаж байгаа 14 удаагийн үйлдлийн 1 үйлдэл нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн. Үлдсэн 13 удаагийн үйлдэл нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд сар орчмын хугацаанд үйлдэгдсэн байдаг. Энэ шинжийг нь харах юм бол хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр, дадал зуршил болгосон зүйл харагдахгүй байна. Харин харьцангуй богино хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд 14 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд маргадаггүй. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч *******-г гэм буруутай гэж үзэж байна” гэсэн саналыг танилцуулсан.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр буюу 14 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Морнинг стар” хотхоны гаражаас унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Н.Энхтүвшинд 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хохирогч Н.Э-ний Цагдаагийн байгууллагад 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдол (1 дүгээр хавтас хэргийн 148 дахь тал),
- 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас хэргийн 153-155 дахь тал),
-Хохирогч Н.Э-ний мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 161-163 дахь тал),
-Хохирогч Н.Э-н Трек-3500 загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 500.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б31-20-1229 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 169-170 дахь тал),
- Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
2. 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү-2222” хотхоны В2 гаражийн 131 дугаартай зогсоолд байрлуулсан байсан “Giant XTC” загварын унадаг дугуйг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.Б-д 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 192 дахь тал),
-Хан-Уул дүүргийн 20-р хороо, “Хүннү 2222” хотхоны 117-р байрны граш дотроос унадаг дугуй алдсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас хэргийн 193-198 дахь тал),
-Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 216-217 дахь тал),
-Хохирогч С.Б-н “Giant XTC” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 1.600.000 төгрөгөөр гаргасан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Х-210 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 222-224 дэх тал),
-Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
3. 2021 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэгэ вилла” хотхоны 403 дугаар байрны автомашины гараж дотроос “Haro” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Н.Б-д 446,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтас хэргийн 250 дахь тал),
-Камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 6-7 дахь тал),
-Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 12-13 дахь тал),
-Хохирогч Н.Б-н Haro брэндийн унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 446.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ХУ1-21-547 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 15-16 дахь тал),
-Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
4. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Женерал таун хотхоны 215 дугаар байрны В1 давхрын авто зогсоолд байрлуулан тавьсан байсан “Мерида” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан хохирогч С.А-д 350,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хохирогч С.А-с цагдаагийн байгууллагад 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан гомдол (2 дугаар хавтас хэргийн 36 дахь тал),
-Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 40- 41 дэх тал),
-Хохирогч С.А Мерида загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 1.350.000 төгрөгөөр гаргасан Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТХҮ-921/1839 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 47-49 дэх тал),
-Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
5. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол”-ын 356 байрны В1 давхрын 46 тоот зогсоолд байрлуулсан “Трек” загварын 29 инчийн, цэнхэр өнгийн оруулгатай, цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.И-д 792.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хохирогч Б.И-н гэмт хэргийн улмаас алдсан унадаг дугуйг иргэний нэхэмжлэгч Д.О-с хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 76-77 дахь тал),
-Хохирогч Б.И-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 82 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 85 дахь тал),
-Хохирогч Б.И-н Трек загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 792.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн БГ1-21-213 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 97-98 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч Д.О-с Унадаг дугуй худалдаж авсан гэх хүний зургийг хүлээн авсан тухай 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтас хэргийн 105-106 дахь тал),
-Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
6. 2021 оны 08 дугаар сарын 05-аас 07-ны хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул ван” хотхоны 29 дүгээр байрны В1 давхрын гаражийн 45 дугаартай авто зогсоолын дэргэд байсан Каннондель загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Б-т 403,200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дугаар хавтас хэргийн 120 дахь тал),
-Хан-Уул дүүргийн Туул-1 хотхон 29 дүгээр байрны В1 давхраас унадаг дугуй алдсан хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтас хэргийн 123-126 дахь тал),
-Хохирогч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 134-135 дахь тал),
-Хохирогч А.Б-н “Каннондель” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 403.200 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ1-21-700 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 145-146 дахь тал),
-Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
7. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кей эйч апартмент” хотхоны В1 давхрын гаражийн 188 дугаартай зогсоолоос Аптон загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Г.Э-д 408,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дугаар хавтас хэргийн 159 дэх тал),
-Хан-Уул дүүргийн 15-р хороо “Кэй Эйч аппартмент” хотхоны голд автомашины гражны 188 дугаар зогсоолоос унадаг дугуй алдсан хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтас хэргийн 161-166 дахь тал),
-Хохирогч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 08, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 176-177, 180 дахь тал),
-Гэрч Я.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 08-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 185-186 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 191-192 дахь тал),
-Хохирогч Г.Э-н “Аптон” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 408.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ХУ1-21-531 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 194-195 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч А.Б-с Алтан брэндийн хар өнгийн унадаг дугуйг хураан авч хохирогч Г.Э-д хүлээлгэн өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 171 дэх тал),
-Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
8. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан хиллс” хотхоны дугуйн зогсоол дээрээс “Мейк” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Г.З-д 336,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (2 дугаар хавтас хэргийн 209 дэх тал),
-Хан-Уул дүүргийн 17-р хороо “Хан Хиллс” хотхоны 530 дугаар байрны дугуйн зогсоолд байсан унадаг дугуй алдагдсан хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтас хэргийн 211-213 дахь тал),
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 219-221 дэх тал),
-Хохирогч Г.З-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 227-228 дахь тал),
-Хохирогч Г.З-н Мейк загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 336.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ1-21-713 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 235-236 дахь тал),
-Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
9. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инэл зайсан виллаж” хотхоны гараж дотроос “Трек” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч С.С-т 900,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хохирогч С.С-с 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (1 дүгээр хавтас хэргийн 9 дэх тал),
-Хохирогч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 16-17 дахь тал),
-Хохирогч С.С-н “Трек” загварын унадаг дугуйны зах зээлийн үнэлгээг 900.000 төгрөгөөр гаргасан Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Х-168 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 25-27 дахь тал),
-Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
10. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рома таун” хотхоны 12 дугаар давхраас “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Д.Б-д 300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэгдсэн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (2 дугаар хавтас хэргийн 250 дахь тал),
-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Ромо Таун” хотхоны 12 давхарт унадаг алдсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 4-5 дахь тал),
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 6-7 дахь тал),
-Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 13 дахь тал),
-Хохирогч Д.Б-н “Giant” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 300.000 төгрөгөөр гаргасан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Х-167 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтас хэргийн 19-21 дэх тал),
-Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
11. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүншиг вилла” хотхоны гаражийн 06 дугаартай зогсоолоос “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч О.Б-д 1,024,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (3 дугаар хавтас хэргийн 40 дэх тал),
-Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шүншиг вилла” хотхоны 621 дүгээр байрнаас унадаг дугуй алдсан хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 41-43 дахь тал),
-Мөрдөгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “...иргэн Буяннэмэхийн унадаг дугуйг ******* нь хулгайлан авч яваад бусдад зарах гэж байх үед худалдан авах гэж байсан хүн нь шалгана гэж хэлээд *******-ын гэрэл зургийг нь авч цагдаагийн байгууллага руу залгахад орхин зугтаасан тул уг унадаг дугуйг хохирогч Буяннэмэхэд хүлээлгэн өгсөн...” гэх тэмдэглэл (3 дугаар хавтас хэргийн 44 дэх тал),
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 46-49 дэх тал),
-Хохирогч О.Б-н алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл (3 дугаар хавтас хэргийн 50 дахь тал),
-Хохирогч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 54-55 дахь тал),
-Хохирогч О.Б-н “Giant” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 1.024.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ХУ-2-21-414 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтас хэргийн 59-60 дахь тал),
-Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
12. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нүхт палас” 1102 дугаар байрны 5 дугаар давхарт байрлуулсан байсан “Меринда чепленжер-300” загварын цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ц.Н-д 924,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст бүртгэгдсэн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дуудлагын лавлагааны хуудас (3 дугаар хавтас хэргийн 74 дэх тал),
-Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхт палас хотхоны 1101-р байрны 56 тоотын коридороос унадаг дугуй алдсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 76-78 дахь тал),
-Хохирогч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 82 дахь тал),
-Хохирогч Ц.Н-н Меринда челленжер-300 загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 924.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ХУ-2-21-418 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтас хэргийн 90-91 дахь тал),
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 101-105 дахь тал),
-Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
13. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Академи” хотхоны В1 давхрын 80 дугаартай зогсоолоос цахилгаан скүүтерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.Б-д 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хохирогч Ч.Б-н Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл (3 дугаар хавтас хэргийн 114 дэх тал),
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 116-122 дахь тал),
-Хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 128-129 дахь тал),
-Хохирогч Ч.Б-н “Офф рөүд” загварын скүүтерийн зах зээлийн үнэлгээг 1.600.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ-1-21-711 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтас хэргийн 135-136 дахь тал),
-Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
14. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви ай пи резиденс” хотхоны 76 дугаар байрны 3 дугаар давхраас “Аптон” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Х.У-т 408,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас (3 дугаар хавтас хэргийн 149 дэх тал),
-Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Ви ай пи резиденс” хотхоны 478 дугаар байрны дугаар давхраас унадаг дугуй алдсан гэх хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтас хэргийн 150-153 дахь тал),
-Хохирогч Х.У-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 158-159 дахь тал),
-Хохирогч Х.У-н гэмт хэргийн улмаас алдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл (3 дугаар хавтас хэргийн 165 дахь тал),
-Хохирогч Х.У-н “Аптон” загварын унадаг дугуйн зах зээлийн үнэлгээг 408.000 төгрөгөөр гаргасан “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ХУ2-21-460 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (3 дугаар хавтас хэргийн 167-168 дахь тал),
-Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 75-82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон бусад баримт болох 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр яллагдагч *******-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас хэргийн 83-91 дэх тал), шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй ба, харин өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлд буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны байдлаар авч үзэхэд амьдралын эх үүсвэр, дадал зуршил болгосон зүйл харагдахгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв. Үүнд:
Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч ******* нь Орхон аймагт оршин суудаг боловч Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн, улмаар ажил олдохгүй амьдрах газаргүй байсан болохоор унадаг дугуй хулгайлах болсон, хулгайлсан дугуйгаа худалдан борлуулж олсон мөнгийг хувьдаа хэрэглэж байсан талаар мэдүүлжээ. Мөн гэмт үйлдлийн шинж байдлын хувьд 2020 оны 7 дугаар сарын 4-нд нэг удаагийн үйлдэлтэй хэдий боловч 2021 онд 13 удаагийн үйлдлээр бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан байна.
“Хулгайлах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь орон сууцны В1 буюу автомашины зогсоолын давхарт байрлуулсан болон орцонд цоожилж үлдээсэн унадаг дугуй, скүүтэр зэргийн цоожийг эвдэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан байх ба энэхүү үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд хулгайлах гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох аргыг байнга эрэлхийлж, үүнийгээ амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр үйлджээ.
Орон сууцны В1 буюу автомашины зогсоол байрлах давхар нь тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжийг агуулаагүй, байрны В1 давхарт нэвтрэхийн тулд тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсээгүй тул тухайн байрны автомашины зогсоолын зориулалттай давхрыг нийтийн орчин гэж үздэг.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон “бол дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Амьдралын эх үүсвэр болгосон гэдэг хууль зүйн ойлголт нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд буюу гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж тогтвортой ашигласан байхыг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь ажилгүйн улмаас хулгайлах гэмт хэрэг үйлдэж, олсон орлогоороо өөрийгөө тэжээн тэтгэж хэрэгцээндээ зарцуулсан байгаа нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгчийн удаа дараагийн хулгайн үйлдлээс нэг үйлдэл нь 2020 онд үйлдэгдсэн талаар баримт хэрэгт авагдсан байх боловч үйлдэл бүрийг тусад нь зүйлчлэх нь үндэслэлгүй бөгөөд, нөгөө талаас нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн гаргасан шүүгдэгчийн гэм буруутай байна гэсэн санал нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд прокуророос шүүгдэгч *******-д холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Мөн бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.С-т 900.000 төгрөгийн хохирол (1 дүгээр хавтас хэргийн 25-27), хохирогч Н.Э-д 500.000 төгрөгийн хохирол (1 дүгээр хавтас хэргийн 169-170), хохирогч С.Б 1.600.000 төгрөгийн хохирол (1 дүгээр хавтас хэргийн 222-224), хохирогч Н.Б-д 446.000 төгрөгийн хохирол (2 дугаар хавтас хэргийн 15-16), хохирогч С.А-д 1.350.000 төгрөгийн хохирол (2 дугаар хавтас хэргийн 47-49), хохирогч Б.И-д 792.000 төгрөгийн хохирол (2 дугаар хавтас хэргийн 97-98), хохирогч А.Б-т 403.200 төгрөгийн хохирол (2 дугаар хавтас хэргийн 145-146), хохирогч Г.Э-д 408.000 төгрөгийн хохирол (2 дугаар хавтас хэргийн 194-195), хохирогч Г.З-д 336.000 төгрөгийн хохирол (2 дугаар хавтас хэргийн 235-236),хохирогч Д.Б-д 300.000 төгрөгийн хохирол (3 дугаар хавтас хэргийн 19-21), хохирогч О.Б-д 1.024.000 төгрөгийн хохирол (3 дугаар хавтас хэргийн 59-60), хохирогч Ц.Н-д 924.000 төгрөгийн хохирол (3 дугаар хавтас хэргийн 90-91), хохирогч Ч.Б-д 1.600.000 төгрөгийн хохирол (3 дугаар хавтас хэргийн 135-136), хохирогч Х.У-т 408.000 төгрөгийн хохирол (3 дугаар хавтас хэргийн 167-168), иргэний нэхэмжлэгч А.Б-т 250.000 төгрөгийн хохирол (2 дугаар хавтас хэргийн 191-
192), иргэний нэхэмжлэгч Д.О-д 220.000 төгрөгийн хохирол (2 дугаар хавтас хэргийн 85) тус тус учирсан байна.
Үүнээс иргэний нэхэмжлэгч Д.О-с тухайн хулгайд алдсан гэх унадаг дугуйг хураан авч хохирогч Б.И-д биет байдлаар олгосон тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 76-77), иргэний нэхэмжлэгч А.Батбаатараас хохирогч Г.Эрдэнэбат нь тухайн хулгайд алдсан гэх унадаг дугуйг биет байдлаар авсан, гомдол саналгүй болсон гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 180), хохирогч О.Б-д унадаг дугуйг биет байдлаар хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (3 дугаар хавтас хэргийн 50 дахь тал), хохирогч Х.У-т унадаг дугуйг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (3 дугаар хавтас хэргийн 165 дахь тал), иргэний нэхэмжлэгч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй ээ, би угаасаа худалдаж авсан мөнгөндөө тухайн унадаг дугуйг бараг хэрэглэчихсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 191-192 дахь тал) зэргээс үзэхэд хохирогч Б.И, хохирогч Г.Э, хохирогч О.Б, хохирогч Х.У нарт учирсан хохирол төлөгдсөн, төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч А.Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Харин шүүгдэгч *******-оос нийт 8.579.200 төгрөгийг гаргуулж дараах нэр бүхий хохирогч нарт олгох үндэслэлтэй байна. Үүнд:
-хохирогч С.С-т 900.000 төгрөг, хохирогч Н.Э-д 500.000 хохирогч С.Б 1.600.000 төгрөг, хохирогч Н.Б-д 446.000 төгрөг, хохирогч С.А-д 1.350.000 төгрөг, хохирогч А.Б-т 403.200 төгрөг, хохирогч Г.З-д 336.000 төгрөг, хохирогч Д.Б-д 300.000 төгрөг, хохирогч Ц.Н-д 924.000 төгрөг, хохирогч Ч.Б-д 1.600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.О-д 220.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
- шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга дүгнэлтдээ “ ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч *******-ын хувийн байдлыг судалсан нотлох баримтууд болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоол зэргээр 2 удаа ял шийтгэгдэж, сүүлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 949 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, цагдан хоригдсон хугацаагаа оруулан тооцож, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ял хугацаа дуусаж суллагдсан байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцэх ба, тус гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгч *******-ыг Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэх учиртай.
Шүүгдэгч урьд нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан боловч дахин үргэлжилсэн үйлдлээр энэхүү гэмт хэргийг үйлдэж засарч хүмүүжээгүй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хор уршгийг арилгаагүй зэргийг харгалзан,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж; гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх зэрэгт дүгнэлт өгч хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 2021 оны 08 дугаар сарын 25-27-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 2 хоног, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 160 хоног, нийт 162 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялаас хасахыг,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоног, цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоног, нийт 162 (нэг зуун жаран хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-с 8.579.200 (найман сая таван зуун далан есөн мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж
-хохирогч С.С-т 900.000 (есөн зуун мянга) төгрөг,
-хохирогч Н.Энхтүвшинд 500.000 (таван зуун мянга) төгрөг,
-хохирогч С.Б 1.600.000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөг,
-хохирогч Н.Б-д 446.000 (дөрвөн зуун дөчин зургаан мянга) төгрөг,
-хохирогч С.А-д 1.350.000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөг,
-хохирогч А.Б-т 403.200 (дөрвөн гурван мянга хоёр зуу) төгрөг,
-хохирогч Г.З-д 336.000 (гурван зуун гучин зургаан мянга) төгрөг,
-хохирогч Д.Б-д 300.000 төгрөг (гурван зуун мянга),
-хохирогч Ц.Н-д 924.000 төгрөг (есөн зуун хорин дөрвөн мянга),
-хохирогч Ч.Б-д 1.600.000 төгрөг (нэг сая зургаан зуун мянга) төгрөг,
-иргэний нэхэмжлэгч Д.О-д 220.000 (хоёр зуун хорин мянга) төгрөгийг тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧИД Д.АЛТАНЖИГҮҮР
И.ГАНБАТ