Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 0386

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 03 өдөр

 

 

 

 

 

         Дугаар 128/ШШ2020/0386

 

 

 

 

 

             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О овогт Д

                        О овогтой Э

Хариуцагч:     Убег, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн

хэлтэс, Бдбхтд,уаб М.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 2013.05.23-ны өдөр олгосон нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, хохирол 9,452,830 төгрөг гаргуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Э.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Б, Б.Д, хариуцагч  Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Э.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Убег, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 2013.05.23-ны өдөр олгосон нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, худалдах худалдан авах гэрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-22040ч7998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000254699 гэрчилгээ 2013.06.25-ны өдөр олгосон. доголтой эд хөрөнгийн эрхийн зөрчилтэй гэрчилгээ гаргасан цагаас хууль бус, хүчингүйд тооцох, хохирол нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх.

Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан Орон сууцны ипотекийн зээл, журмын дагуу Э.А, Э.А, Д.Б бид Хаан банкны-Зээлийн хорооны хурлын ЗГ/117 шийдвэрт, Э.Ад заасан орон сууцыг, 2013.06.25-ны өдөр Б. Бээс Э.А худалдах худалдан авах гэрээ хийж Хаан банкинд хүргэсэн.. 2013.07.02-ны өдөр Хаан банкиы ганзам салбар 'ЗГ/117, БГҮ/117 гэрээ бидэнтэй үйлдэж, 2013.07.10-ны өдөр бидний зээлийн данснаас орон сууцны үнэ 59.999.999 төгрөг банк шилжүүлэхэд, уг орон сууцыг худалдагчаас хүлээн авсан.

Нэхэмжлэлийн үндэслэл: Манайх орон сууцанд орж амьдрах хугацаанд, сууцны чанар нөхцөл байдал гэр бүлийн гишүүдийн болон Б миний амь нас эрүүл мэндэд бодит хохирол учруулан, улмаар тархины хагалгаанд орж, хөгжлийн бэрхшээлтэй урт хугацаанд хэвтэрт ба босож явдаг болоод, ипотикоор хамтарч авсан орон сууцныхаа чанар зориулалтад эргэлзэж Барилгын түүхийг төрийн зохих байгууллагаар явж үзэхэд, Саруул Тэнгэр 2 103-р байрны тоот Улсын комиссын 1227/2012, 597/2012 актаар баталгаажин, байнгын ашиглалтанд ороход орон сууцны бус зориулалттай болохыг олж мэдэн, Дүүргийн улсын бүртгэгч Н.Бт гомдож, Хэлтсийн даргад нь хууль бус орон сууцны гэрчилгээг хүчингүй болгохыг шаардсан. Мөн Оюуны өмч Убегт өргөдөл гомдол гаргаж, тэдний 4/2371 албан тоотоор улсын бүртгэлд нь урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. Улмаар 100 айл дахь Эд хөрөнгийн Эрхийн бүртгэлийн газарт өргөдөл гомдол гаргасан.

Хаан банк Б буруутай шүүхэд хандах хэрэгтэй гэснээр А, Б бид шүүхэд хандаж, Иргэний Хэргийн 3 шатны шүүх доголдолтой эд хөрөнгийн маргааныг эцэслэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусч, Хаан банк зээлээ татан авч, барьцааны Гэрчилгээг гарган өгч, Монголын Ипотекийн Корпораци барьцаа хөрөнгийг чөлөөлж, Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор Б би дүүргийнх нь улсын бүртгэгч О-д доголдолтой эд хөрөнгийн эх гэрчилгээг хүлээлгэн өгсөн.

Түүнээс хойш Улсын бүртгэлийн газрын шат шатны албан тушаалтанд хууль бус орон сууцны 000254699 гэрчилгээ гаргасан цагаас хүчингүйд тооцох, шийдвэр гаргуулахаар өргөдөл гомдол гаргасан байсныг манайх буруутай гэж буцаасан. Уулсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Б гомдлыг эцэслэн шийдэхгүй буцааж, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл хэлтэс мөн хууль бус 000254699 гэрчилгээг хүчингүйд тооцох шийдвэр гаргаагүй.

Убег, түүний ерөнхий бүртгэгч Ц.П, улсын бүртгэгч М.Б нар Улсын бүртгэлийн тухай хууль, Барилгын акт, Барилгын тухай хууль, Үндэсний стандарт бусад холбогдох хууль тогтоомжийг чанд сахиж, төрийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар мөрдөж, хуулийн хүрээид ажиллаж, үйлчилгээний зориулалттай олгосон Улсын бүртгэлийг орон сууцны зориулалттай өөрчлөн бүртгээгүй байсан бол, Хаан банк ч Ипотекийн зээл олгож Б би хууль бус, орон сууцанд эрүүл мэндээ алдахгүй, Ипотекийн зээл, зээлийн хүү төлж, орон байргүй болж хохирохгүй, хор хохирол учрахгүй байх байсан.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх Эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй доголдолтой эд хөрөнгийн 000254699 дугаартай эрхийн зөрчилтэй гэрчилгээ олгосон цагаас хүчингүйд тооцох хохирол нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

... Нэхэмжлэгч бид Убег болон БздУбхт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа "...үйлчилгээ зориулалт бүхий зоорийн давхрын В-7 тоот байрыг орон сууцны зориулалтаар өөрчлөн бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000248848 дугаартай, Ү-2204047998 дугаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000254699 дугаартай Ү-2204047998 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг гарсан цагаасаа хууль бус, хүчингүйд тооцуулах, хохирол нөхөн төлүүлэх” зөрчигдсөн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч бид Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд, мөн хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн, 19-р хороо, Да Хүрээ гудамж, Саруул Тэнгэр 2 цогцолбор барилгын 103-р байрны В-7 тоот хаягт байрлах Эд хөрөнгө нь барилгын зураг, төслийн дагуу үйлчилгээ зориулалтаар баригдаж Улсын бүртгэлийн байгууллага үйлчилгээ зориулалттай бүртгэн гэрчилгээ олгосон байсныг Улсын бүртгэгч М.Б 2013.05.22-ны өдрийн Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн орон сууцны зориулалтаар өөрчлөн бүртгэсэн гэхэд нь бидний хувьд дээрхи шаардлагуудыг гаргах үндэслэл болсон юм.

Учир нь Д.Б миний гомдлоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Л.Э Улсын байцаагч Б.Энгийн “байрны ашиглалт байдал”-ын түхай 02-07-89/830 дугаар дүгнэлтийг хянаад уг дүгнэлт нь... БНБД 31-01-10-ын 5.6-д заасан “Орон сууцны барилгын зоорийн болон хаяавчны давхарт айлын орон сууц, сууцны зориулалттай өрөө тасалгаа төлөвлөхийг хориглоно” заалтыг зөрчин Улсын байцаагчийн бүрэн эрхээ хэтрүүлэн шийдвэр гаргасан байна... Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй 47.3 “ Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж улсын байцаагч Б.Энгийн 02-07-89/830 дүгнэлтийн илт хууль бус болохыг тогтоож 2018.04.09-ний өдөр 02-01/1183 дугаартай аябан бичгээр надад ирүүлсэн юм.

Тийм учраас нэхэмжлэгч Д.Б би хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн дээрхи шийдвэрээр, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-т зааснаар тогтоолгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013.05.22-ны өдрийн илт хууль бүс захиргааны актыг үндэслэн гарсан “... үйлчилгээ зориулалт бүхий В-7 тоотын орон сүүцны зориулалтаар өөрчлөн бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000248848 дугаартай, Ү-2204047998 дугаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ бүхий бүртгэл, мөн ҮХЭХӨЭ-ийн 000254699 дугаартай, Ү-2204047998 дугаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ бүхий бүртгэлийг тус тус илт хүүль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, хохирол нөхөн төлүүлэх зөрчигдсөн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагад:

Эрхийн Улсын бүртгэлийн хууль бүс бүртгэлээс үүдсэн орон сууц гэх хууль бүс доголдолтой эд хөрөнгө худалдан авч хохирон, 2013.07 02-ны өдөр Хаан банктай байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн 60 сая төгрөгийн зээлийн 240 сарын хугацаанд 2013.08.08-ны өдрөөс 2018.10.13 өдөр хүртэл сар бүр 503,000 төгрөг төлж нийт 31,772,830 төгрөгийг төлсөн.

Иргэний хэргийн шүүх гэм хорыг шат шатандаа хянан хэлэлцээд Дээд шүүх магадлалд нэмэлт өөрчлөлт оруулсан. Улсын бүртгэлийн байгууллагын илт хууль бус бүртгэлээс үүдэн захиргааны шүүхэд өмнө тодорхойлсон, үнийн дүнгээ багасгаж 9,452,380 төгрөгийг Улсын бүртгэлийн газраас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулж байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 9,452,830 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

... Засгийн газрын зээлийн гэрээ 117 дугаар гэрээний 2.1.2 шаардах эрхийн хүрээнд нийтэд 57,63976,98 мөнгө төлж ипотекийн зээлийг төлж Монгол банк хохиролгүй болсон. Үндсэн хуулийн 5 дугаарт өмч хөрөнгө шударгаар олж авах бидний эрхийг Улсын бүртгэлийн газар ноцтой зөрчсөн. Улсын бүртгэлийн хууль бус бүртгэлээс үүдсэн орон сууц гэх улсын бүртгэлтэй орон сууц худалдан авч 2013 оны 07 дугаар сард байгуулсан орон сууцны ипотекийн 60 сая төгрөгний зээлийг 240 сарын хугацаанд 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 503,0000 төгрөгийг төлөөд 2018 оны 10 сарын 13-ний өдөр хүртэл сар бүр төлж явсаар нийт 31,772,830 төгрөг төлсөн. Сүүлийн нэг жилийн хугацаанд төлсөн ипотекийн сүүлийн нэг жилийн баримтуудыг хавсаргасан байдаг. Иргэний хэргийн шүүх гэм хорыг шат шатандаа хэлэлцээд миний 31,725,000 төгрөгийг 29 сая төгрөг болгосон. Ер нь бол 29 сая төгрөг олгосон нь үндэслэлтэй зөв гарсан тооцоо гэж үзэж байна. Хаан банкны дансаар 59,999,900 төгрөг шилжүүлсэн н.Бгийн дансанд шилжүүлсэн. Хуулийн дагуу шилжүүлэгдсэн. А, Б 2-той тохиролцохдоо байраа тохижуулж авмаар байна гэсэн чинь зээл авч байгаа 60 сая төгрөг аваад манайх бол 54 сая болно үлдсэнээр нь байраа тохижуулж аваарай гэсэн. Иргэний хэргийн шүүх шат шатандаа гэм хорыг хэлэлцээд шүүхийн шийдвэрийг Дээд шүүх 05 дугаар сарын 08-нд 22,320,000 төгрөг болгосон байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын н.Эн байцаагч ерөнхий шүүгчид гомдол гаргасан байсан, хэзээ шийдэхийг нь мэдэхгүй байна. Иймд улсын бүртгэлээс үүдсэн зөрүү болох 9,452,830 төгрөгийг улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулна. Миний эрүүл мэнд сэргэхгүй 42 сая төгрөг зарцуулсан байна. Йимд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? Э.А утсаар залгаж 10 сая төгрөгний гэрээ хийлээ. Би татвар төлмөөргүй байна ингээд бэлнээр хийчихнээ гэхээр нь 10 сая төгрөг аваад тэр байрыг нь авах юм уу? 10 саяар зарж байгаа юм уу? Хаан банкнаас 60 саяын зээл олгоно гэж байхад гэхэд тэр дор нь 60 болон 10 саяын гэрээ авч нэмэлтээр хийсэн. Тэр гэрээ нь байгуулахад би өөрөө байгаагүй тул 10 саяар нь улсын бүртгэл дээр бүртгэсэн байсан. Дээд шүүхийн тогтоол гараад 2018 оны тогтоол гараад нийслэлийн шийдвэрээр  албадан гүйцэтгээд мөнгө орж ирээд Бийн байрыг чөлөөлөх гээд мөнгийг нь бол өгсөн. Хаан банкны хариуцлагагүй захирал, менежер 2-оос болоод гэрээгээ зөрчөөд ипотекийн зээлээ буцаан татаж авсан. Мэргэжлийн хяналтын газраас Бийн өргөдөл огноо байхгүй энэ өргөдөл нь н.Эн дээр хувиарлагдаж очоод 2 минутын дотор шийдвэрлэгдсэн байсан. Он сараар 22 өдрийн дүгнэлт гэхээр 13 хоногийн өмнө гаргасан байсан. 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарах өдөр байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтэс албан хэрэг хөтлөлт хариуцсан н.Ө гэх хүн дээр бүртгэгдсэн байгаа. 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 50 минутад Нийслэлийн мэргэжлийн хяналтын албан хэрэг хөтлөлтийн өргөдөл гомдол бүртгэгч н.Өлзий, дэд дарга н.Ням-очирт бүртгэж шилжүүлэв.2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 57 минутад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Э, дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга н.Гантулга өргөдөл гомдлыг шилжүүлж байгаа. 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутад өргөдөл гомдлыг хүлээж авсан. 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 09 цаг 30 минутад дэд бүтцийн дарга н.Гантулга барилгын техник хяналтын улсын байцаагч н.Энд өргөдөл гомдлыг шилүүллээ гэсэн. 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 14 цаг 52 минутад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дэд бүтэц хяналтын хэлтэс, барилгын  хяналт техникийн улсын ахлах байцаагч н.Эн тухайн үед ахлах байцаагч байсан. “Саруул тэнгэр 2” ашиглалтад ороход хүлээж авсан хүн. Б.Эн нь өргөдөл гомдлыг хүлээж авлаа гэсэн. 2 минутын дотор үйлдэгдсэн дүгнэлт байгаа. Б.Энгийн захиргааны акт анхнаасаа хууль бус байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлэх мөн Монгол улсын нэрийн өмнөөс улсын бүртгэлийн ерөнхий газрын Ү2204047998 дугаартай орон сууцны бүртгэлтэй бүртгэж 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн 000254699 дугаартай эрхийн зөрчилтэй доголдолтой эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлийг дараах байдлаар тодорхойлж нотолно. Улсын бүртгэлийн газарт гомдолтой байна. Тухайн үед арга хэмжээ авсан бол ийм том хэмжээний хохирлууд үүсэхгүй байсан” гэв.

            Нэхэжлэгч Э.Агийн өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.А, Б.Б нарын хооронд үүссэн асуудал байгаа. Энэ асуудлыг анхан шатны шүүх шийдээд дууссан. Энэ асуудал яагаад эргэсэн гэхээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Энтэй холбоотой 2013 онд улсын байцаагчийн дүгнэлт гаргахдаа 103 дугаар байрны В7 тоотыг бүртгэхдээ үйлчилгээний зориулалттай гэж бүртгэчихээд. 2016 онд хүн амьдрах боломжтой гэсэн дүгнэлт гаргачихаад энэ дүгнэлтээ буцаагаад орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Үүний дагуу хяналт шалгалтын байгууллагаар явж сүүлд нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э гэдэг хүн н.Энгийн гаргасан 2016 оны 12 сарын 19-ний өдрийн орон сууцны зориулалтаар хүн амьдрах боломжтой гэсэн дүгнэлтийг хүчингүй болгоод шийдсэн. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч яагаад улсын бүртгэлтэй холбоотой хохирлын талаар асуулт асуугаад энэ талаар холбоотой асуудал яриад байгаа вэ? Б.Б ямар журмаар хөөцөлдөөд ийм болгосон бэ гэдэг асуудал ярихгүй байна. Хүчингүй болгосон 2 гэрчилгээ байгаа гэрчилгээг үндэслээд бүртгэл хийсэн. Энэ хүчингүй болсон гээд байгаа гэрчилгээ Б.Бийн нэр дээр гарсан гэрчилгээ 2013 оны 05 дугаар сарын 23 өдөр, Э.Агийн нэр дээр гарсан 2013 оны 06 дугаар сарын 25-ний өдөр гарсан гэрчилгээн дээр бүртгэгч н.Пүрэвдорж гээд бүртгэгч улсын бүртгэгч М.Б гэсэн гарын үсэгтэй гэрчилгээ байгаа энэ 2 гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт хаана байгаа вэ, ийм акт байхгүй, байхгүй байхад хүчингүй болсон гэж амаар яриад сууж болохгүй. Энэ гэрчилгээ 2 лаа хүчин төгөлдөр байж байгаа. Эхний Б.Бийн нэр дээр гарсан 00248888 дугаартай гэрчилгээ орон сууцны зориулалттай гэсэн тэгээд сарын дараа 2015 оны 06 дугаар сарын 25 өдөр Э.Агийн нэр гарсан 000254699 дугаартай гэрчилгээ сарын зөрүүтэй гарсан.

Энэ зөрүүтэй гарсан гэрчилгээн дээр гарын үсэг зурсан дарга буюу улсын ерөнхий бүртгэгч н.Пүрэвдорж улсын бүртгэгч М.Б гэсэн гарын үсэгтэй 2 лаа хүчинтэй байгаа. Энэ гэрчилгээг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна.

Хаан банкнаас 240 сарын хугацаатай зээл аваад авсан зээлийн төлөлт хийгдэж  дууссан. Эргээд хаан банканд хандаад зээл авахаар хүсэлт гаргахад өгөхгүй гэсэн хариу өгсөн. Энэ хүний эрх зөрчигдсөн байна. Зөрчигдсөн эрхтэй холбоотой гэж үзэж байгаа. Хохирлын 9,452,840 төгрөгний нэхэмжлэл гаргаад байгаа энийг тодорхой тайлбарлая. Хаан банкнаас 2013 оны 08 дугаар сарын 08-ний өдөр 63 сарын хугацаатай буюу 5 жил 2 сарын хугацаатайгаар төлсөн. Сар бүрийн хүү нь 503,0000 төгрөг байсан. 63 сарыг үржүүлээд үзэхээр 31,689,000 төгрөг нэг хоногоор 16766 төгрөг болж байгаа. Нийт 31,772,830 төгрөг нь төлсөн үнийн дүн юм. Чингэлтэй дүүргийн шүүх 2,535,911 төгрөгийг хэрэгсэхгүй болгоод 29,236,919 төгрөгийг шүүх шийдвэрлэж буцаан олгосон. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын алба давж заалдаад дахиад 22,320,000 болгоод танагдаж явсаар байгаад 9,452,830 ирсэн. Яагаад ингэж шат шатандаа танагдаад байгааг шүүх тайлбарласан гэхээр ипотекийн зээлийн дагуу орон сууцаа 54 саяар аваад 6 саяар нь тавилга авсан гэтэл та нар манайхаас 60 сая төгрөг авсан зээлийн хүүг төл гэдэг. Шүүх болохоор 54 саяыг авсан гэж үзэж байгаа. Хүн байшин авсан учир дотор тохижилт хийнэ ш дээ хоосон байшинд амьдраад байхгүй. Шүүх үнэн зөв шийдвэр гаргахгүй байна. Хамгийн гол 9 саяын зөрүү тэр байна. Улсын бүртгэлийн байгууллага буруу бүртгэснээс болж хохирол учирсан. Мэргэжлийн хяналтын байцаагч 2 удаа буруу дүгнэлт гаргаад сүүлд нь залруулаад ингээд асуудал шийдэгдсэн гэсэн дагуу. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 22 сая төгрөг гаргаад явж байна арай дуусаагүй байна. Улсын бүртгэлийн байгууллагаас болоод 9 сая төгрөгний хохирол учраад байна. 2лаа том байгууллага байж хүний эрхийн асуудлыг хохироогоод байж болохгүй. Б.Бийн хүсэлтийг үндэслээд гэрчилгээ гаргалаа гэсэн тэр баримт нь хавтаст хэрэгт байхгүй байгаа. Улсын бүртгэлээс гаргасан акт шийдвэр алга. Хүний эрхийг зөрчөөд байгаа хохироогоод байгаа төрийн байгууллага байж болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэж хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Дас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ““Ж” ХХК болон Б.Б нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 04 өдөр оффис үйлчилгээний заал захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу “Ж” ХХК болон Б.Б нар одоо маргаантай байгаа түрүүн хэлсэн. Б.Б 2013 оны 03 сарын 19-ний өдөр үйлчилгээний зориулалтаар бүртгүүлсэн. Энэ ямар баримтаар тогтоогдсон хавтаст хэргийн 7, 51, 53 дугаар хуудсанд авагдсан байгаа. Дараа нь Б.Бийн үйлчилгээний зориулалттай байрыг 2013 оны 05 дугаар сарын 23-ний өдөр хүсэлт гаргасан байдаг. В тоотын байрыг орон сууцны зориулалтаар өөрчлөх хүсэлт гаргасан байдаг. Улсын бүртгэлийн байгууллагад хандахдаа мэргэжлийн хяналтын байцаагч н.Энгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн дүгнэлтийг үндэслээд зориулалтыг өөрчилж өгнө үү гэсэн мэдүүлэг баримт гаргаж өгсөн. Үүнийг үндэслээд орон сууцны зориулалтаар бүртгэсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан улсын байцаагч н.Энгийн дүгнэлт Б.Бийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан мэдүүлгүүд байгаа. Ингэж В7 тоот өөрчлөгдсөн байна. Энэ хөрөнгийг Б.Б бол худалдсан. Хавтаст хэрэгт авагдсан Э.А Б.Б нарын худалдах худалдан авах гэрээг үндэслээд Э.Агийн нэр дээр шилжсэн. Э.Агийн өмчлөлд байх хугацаанд гэм хорын асуудал гарсан. Нэхэмжлэгч Э.А Д.Б нарын хувьд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж 6 жилийн хугацаанд төрийн байгууллагуудын хууль бус, эрх мэдлээ хэтрүүлсэн энэ үйлдлийн улмаас сэргийлэх гэж эрүүгийн шүүхээс бусад бүх шүүхэд хандлаа. Энэ улсын байцаагч н.Энгийн дүгнэлт бол илт хууль бус болох хэргийн баримтаар тогтоогдсон байгаа. Ямар баримтаар тогтоогдсон гэхээр 2016 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч н.Эн нь улсын байцаагчийн эрх мэдлийг хэтрүүлсэн шийдвэр гаргасан тул улсын байцаагч н.Энгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 020789830 дугаартай дүгнэлтийг хүчингүй болголоо гэсэн дүгнэлт гарсан. Хавтаст хэргийн 156 дугаар хуудсанд авагдсан.

Стандарт хэмжил зүйн газрын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 111031 албан тоотоор орон сууцны зоорийн давхарт орон сууцны зориулалтаар хүн амьдрахыг зөвшөөрсөн үндэсний стандарт байхгүй болно. Стандарт байхгүй зүйл дээр стандарт бий болгоод гаргаад ирсэн байгаа юм. Хавтаст хэргийн 128 дээр хуудсанд авагдсан байцаагчийн дүгнэлтээр хүн амьдрах нөхцөлгүй зөвшөөрөх түвшин хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Хавтаст хэргийн 208 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн зоорийн давхарт орон сууцны зориулалтаар айлын орон сууц болон өрөө тасалгаа төлөвлөхийг хориглоно гэсэн заалт байгаа. Ийм байдлаар хожим нь дүгнэлт гарч ирж байна. Энэ бүх баримтуудаар н.Энгийн гаргасан захиргааны актыг үндэслээд бүртгэсэн дараа дараагийн бүртгэлүүд бүгд илт хууль бус байсан. Хэрвээ н.Эн энэ дүгнэлтийг гаргаагүй бол бид зориулалтыг өөрчилж бүртгэхгүй байсан гэдэгтэй маргахгүй байсан. Шүүгчийн асуултад хариулж чадаагүй. Зориулалтын тухайд бол тодорхой заалт байхгүй. Эрх бүхий байгууллагын дүгнэлт мөн үү гэвэл зохицуулсан зохицуулалт журам байгаа гэж хариулсан. Ямар байгууллагад өгөгдсөн байдаг ямар бүртгэлийн дагуу хийгдэж улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийдэг талаар хариулт өгч чадаагүй. н.Энгийн дүгнэлтийг үндэслээд байгаа нь бодитой биш байгаа. Хэрэгт авагдсан баримтыг үзэхэд 2013-2018 оны хооронд 2 акт дээр яригдаад байгаа дунд нь гараад байгаа бүртгэлийг огт ярихгүй байгаа шаардлага гаргаад байгаа нь энэ л байна” гэв.

 

Хариуцагч Убег, БздУбхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрхийн улсын бүртгэлийн Ү2204047998 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх йн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 /13261/, Да хүрээ гудамж 103 дугаар В 7 тоот хаягтай 49.81 мкв эд хөрөнгийг иргэн Б.Б нь эд ө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын 1пийн тухай хуулийн дагуу “Ж” ХХК-тай байгуулсан захиалгын үндэслэн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлгээр гээний зориулалттайгаар эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан. Дээрх үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг 2013 оны 5 дугаар сарын өдрийн мэдүүлгээр Ж ХХК-ний орон сууцны зориулалтаар ахыг зөвшөөрсөн албан тоот, “С” СӨХ-ийн эд хөрөнгийг орон ар ашиглаж байгаа тухай албан тоот, Улсын Мэргэжпийн Хяналтын-Улсын агчийн 2013 оны В-7 тоот нь орон сууцны зориулалтаар ашиглах ой тухай дүгнэлт зэргийг үндэслэн орон сууцны зориулалтаар өөрчлөн байна. Уг орон сууцыг Э.А, Б.Б нарын хоооронд лсан 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн худалдах худалдан авах үндэслэн Э.Агийн өмчлөлд шилжүүлэн 00254699 тоот гэрчилгээ н байна. Иргэн Э.А дээрх орон сууцыг 2013 оны 7 сарын 2-ны өдрийн зээлийн гэрээгээр "Хаан” банкинд барьцаалсан бөгөөд 2018 оны 10 дугаар -сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ дуусгавар болгох албан тоотоор дуусгавар болгосон байна.

Иргэн Э.Агийн гомдолын дагуу 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор 2013 оны худалдах, худалдан авах гэрээ нь хүчингүй, шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэн Б.Бийн өмчлөлд 2018 онд шилжин 00254699 тоот гэрчилгээ нь хүчингүй болж бүртгэгдсэн байна. Улсын Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн 2013 оны дүгнэлт нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг үндэслэн хүчингүй болсон байх тул дээрх гэрчилгээ нь иргэн Б.Бийн өмчлөлд үйлчилгээний зориулалттайгаар шилжин бүртгэгдсэн байна. Бүртгэл хүчингүй болох хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх эд хөрөнгө нь холбогдох хууль журмын дагуу гэгдсэн байна.

... Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047998 дугаарт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж Саруул тэнгэр 2 байрны В-7 тоот эд хөрөнгийн нотлох баримтанд иргэн Э.А дээрх орон сууцыг 2013 оны 7 сарын 2-ны өдрийн зээлийн гэрээгээр “Хаан” барьцаалан зээл авсан бүртгэл хийгдсэн байна. Манай байгууллагын хувийн хэрэг, нотлох баримтанд иргэн Э.А, Б.Б нарын хооронд байгуулсан 10 сая төргөгийн үнийн дүнтэй 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ бүртгэлтэй байна. “Хаан” банк Э.А нарын хооронд байгуулсан 2013 оны барьцаат зээлийн гэрээ нь 60 сая төгрөгийн үнийн дүнтэй байна. Иргэний журмаар хэрэг маргаан шийдвэрлэх явцад дээрх орон сууцыг 54 сая төгрөгөөр худалдан авж, “Хаан” банкинд барьцаалан 60 сая төгрөгийн зээл авсан, түүнээс үүссэн хохирлыг тооцуулан мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хэрэг маргааныг шийдвэрлэсэн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн магадлалд гэм хохирлын хэмжээг тооцон “Хаан” банкны тодорхойлолтонд заагдсан хүү нь нэхэмжлэгчийн худалдан авсан байрны бодит үнээс илүү дүнд төлсөн байх тул 9405028 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгч Э.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн нэхэмжилж буй 9452380 төгрөг нь шүүх ажиллагааны явцад байрны үнийн дүнгээс илүү авагдсан зээл зээлэнд төлөгдсөн төлбөр гэж хохирлоос хасагдан хэрэгсэхгүй болж тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагад тавигдаад байгаа гэрчилгээ бол хүчингүй болсон байгаа. Энэ орон сууцны зориулалттай гэрчилгээ .Э.Ад шилжсэнээр хүчингүй болдог. Нэг ёсондоо өмчлөх эрх шилжихээр өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх нь дуусгавар болоод хүчингүй болдог. Э.Агийн нэр дээр гарсан 000254699 дугаартай тоот гэрчилгээ бол шүүхийн шийдвэрийн дагуу худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгох. Мөн орон сууц гэж гаргасан байцаагчийн дүгнэлт хүчингүй болсноор өмчлөгч Б.Б худалдах худалдан авах гэрээ нь буцаад шүүхийн дагуу хүчингүй болсон гэрээг үндэслээд өөрийнхөө өмчлөх эрхийг буцааж авч байгаа тэр тохиолдолд одоо 254699 тоот гэрчилгээ Э.Агийн нэр дээр байсан тэр гэрчилгээ хүчингүй болж тамга тэмдэг дарагдаад өмчлөх эрх буцаад Б.Бийн нэр дээр шилжиж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа гэрчилгээнүүд хүчингүй болоод нотлох баримтаар хуулбар үнэн гэсэн тамга тэмдэг дарагдаад хэрэгт авагдсан байгаа.

Гэм хорын асуудал буюу 9,405,208 төгрөгний асуудал буюу шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Тавилга авахгүй яадгийн хэрэглэхгүй яадгийн гэдэг энэ 60 сая төгрөгний барьцааны гэрээ болон авсан зээлийн гэрээ нь иргэн хуулийн этгээд 2-ийн хооронд өөрсдийн хүсэл сонирхол дээр харилцан тохиролцож хийгдсэн гэрээ гэж бодож байна. Манай дагаж мөрдөж байгаа хуульд хэрвээ мэдүүлэг гаргагч нь гаргасан мэдүүлгийнхээ үнэн зөвийг хариуцаж түүнээс хохирсон гэм хорыг өөрөө хариуцана гэж заасан байдаг. Үүний дагуу худалдах худалдан авах гэрээ хүчингүй болоод эргэж Э.Ад 54 сая төгрөг олгогдсоноор гэм хорын асуудал арилсан болов уу гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар шаардлага тавиад байгаа энэ 2 гэрчилгээ хүчингүй болоод хүчингүй болсон тамга тэмдэг дарагдаад дараагийн өмчлөгчийн нэр дээр гэрчилгээ гарахаар өмнөх гэрчилгээнүүд хүчингүй болдог. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Хариуцагч М.Бээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2 /13261/, Да хүрээ гудамж 103 дугаар байрны В-7 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь анх иргэн Б.Б /ЧИ/67090100/-ийн өмчлөлд 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үйлчилгээний зориулалтаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047998 дугаарт бүртгэгдсэн байна. Уг эд хөрөнгийг өмчлөгч Б.Бийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, Ж ХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 481 тоот албан бичиг, С ХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №05/05 тоот албан бичиг, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Энгийн гаргасан 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Барилгын ашиглалт төлөв байдлын тухай” 02-07- 189/830 дугаартай дүгнэлт, фото зураг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулж орон сууцны зориулалттай болгон бүртгүүлсэн байна. 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 277 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Худалдах худалдан авах гэрээгээр” иргэн Э.А М85062601/-ийн өмчлөлд өмчлөх эрх шилжүүлэн бүртгүүлсэн байх бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Хаан” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5124/293 тоот барьцааны гэрээ дуусгавар болгосон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байдаг болно.

Иймд дээрх эд хөрөнгө нь холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлхээр мэдүүлж байгаа эрхийг үнэн зөв гүйцэт гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлнө. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт мэдүүлэг гаргагч нь түүнд хавсаргах нотлох баримтыг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусдад хохирол учирсан бол хохирлыг нөхөн төлнө гэсэн заалт байгаа. Энэ бүртгэлд нэмэлт өөрчлөлтийн заалтаар бол 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг дээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байвал иргэн хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байна гэж заасан байдаг. Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.19 дэх хэсэгт тусгайлан заасан байдаг” гэв.

Гуравдагч этгээд Б.Бээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Д.Б, Э.А, Э.А нараас нэхэмжлэлтэй Убег, БздУбхт холбогдуулан тус шүүхэд гаргасан “алдаатай захиргааны актыг хүчингүй болгуулах, хохирол арилгуулах” тухай шаардлагатай нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт холбогдох хууль зүйн эх сурвалжийг ашиглан нэмэлт хариу тайлбарыг гаргаж байна.

... Нэг. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл, түүний зориулалтын тухай: Нийслэлийн Баянзүрх дүүрэг, XIX хороо, Да Хүрээ гудамж, Саруул Тэнгэр 2 цогцолборын 103 дугаар байрны В-7 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд зохих сайжруулалтыг хийснээр хүн амьдрах шаардлагыг бүрэн хангасан болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон дүгнэлтэд үндэслэж 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зориулалтыг өөрчилсөн нь аливаа хуулийн хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй.

Өмчлөгч нь захиран зарцуулах эрхтэйн хувьд өөрийн эд хөрөнгийг ямар хэлбэр, хэмжээгээр, хэрхэн ашиглаж, түүний үр шимийг олж хүртэх арга замыг бие даан шийдвэрлэх эрхтэй тул иргэн Г.Б өмчлөх эрхийг эдлэх хугацаандаа тус эрхээ хэрэгжүүлж өөрийн өмчлөлийн үл хөдпөх эд хөрөнгийн зориулалтыг зохих журмын дагуу өөрчилснийг зөрчилд тооцох үндэслэлгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөхийг хуулиар хориглоогүй тул орон сууцны 1 давхарын зориулалтыг үйлчилгээний зориулалтаар өөрчилж аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй тохиолдол түгээмэл бөгөөд үйлчилгээний зориулалтыг орон сууцны зориулалтаар өөрчилж, ашиглахыг хуулиар хориглоогүй нь Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 505 дугаартай тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт”-аар дараах байдлаар нотлогдож байна. Үүнд,

1. Тус жагсаалтын 2 дахь хэсэг Дэд бүтцийн хяналтын чиглэл, Барилгын техникийн хяналтын чиглэлийн 14 дугаарт “Нийтийн зориулалттай орон сууцны 1-р давхарын өргөтгөл, айлын сууцыг цэцэрлэг болон үйлчилгээний зориулалтаар өөрчлөх, зориулалт төлөвлөлтийг өөрчлөх зөшөөрөл, дүгнэлт гаргуулахад СӨХЭЗБНЗОСБДӨЭХтХ-ийн 17.1.2-т заасны дагуу Сууц Өмчлөгчдийн Холбоо нь тус хуулийн 15.1.1 -т заасан хяналтыг тавина.

Нөгөөтэйгүүр Талууд гэрээ байгуулагдах үед гэрээний зүйлийг орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой болохыг тогтоосон Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Энгийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт хүчин төгөлдөр байсан тул тус захиргааны акт эрх зүйн үйлчлэл үзүүлж байсан бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах Байцаагч Л.Эы 01-01/11 дугаартай актаар хүчингүй болгосон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тус акт хүчин төгөлдөр хэвээр байсан тул тус захиргааны актын эрх зүйн үйлчлэлийг 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд зөрчилгүй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Тиймээс 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус орон сууцны зориулалтыг өөрчлөхийг зөвшөөрсөн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Энгийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт хүчин төгөлдөр байсан тул тухайн үед тус өмчлөх эрхийн гэрчилгээ зөрчилгүй гарсан.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т зааснаар захиргааны акт илт хууль бус тохиолдолд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх бөгөөд бусад тохиолдолд буюу захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд түүнийг гарсан цагаас хойш хүчингүй болгох хүртлэх хугацаанд эрх зүй» үйлчлэл үзүүлдэг тул Мэргэжлийн хяналтын улсын ахлах Байцаагч Б.Энгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Л.Эы 01-01/11 дугаартай актаар хүчингүй болгосон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн.

Захиргааны акт илт хууль бус болохыг Захиргааны ерөнхий хуулийн 98.1.1-т эсвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-т заасны дагуу тогтоохоор хуульчилсан бөгөөд гэрээний зүйлийг орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой болохыг тогтоосон Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт илт хууль бус захиргааны акт болохыг тогтоогоогүй.

Тиймээс хүчин төгөлдөр захиргааны актад үндэслэж орон сууцны зориулалтыг зориулалтыг өөрчилсөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон.

ХОЁР. Шаардах эрхийн хугацаа дууссан тухай: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах Байцаагч Б.Энгийн 2016 оны 4 дугээр сарын 27-ны өдрийн “Байрны өрөө тасалгааны ашиглалтын байдлын тухай” 02-07-89/504 дугаартай дүгнэлтийн 2 дахь хуудасны эхний догол мөрөнд мөн тус орон сууцны 103 дугаар байрын В давхарыг анхны зургаар ариун цэврийн өрөө - бүхий үйлчилгээний зориулалттай өрөө, тасалгаагаар төлөвлөсөн боловч иргэд айлын; сууцны зориулалтаар ашиглаж байв” гэж бичсэн нь гэрээний зүйл өмнө нь үйлчилгээний зориулалттай байсныг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйдийн 94.1-т зааснаар нэхэмжлэгч мэдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ үеэс гомдол гаргах эрх нээгдсэн тул хугацаа тоологдож эхэлсэн байна.

Гэтэл иргэн Э.А 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шаардлага гаргах эрхийн 30 хоногийн хугацаа 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дууссан.

ГУРАВ. Талуудын хүсэл зориг, түүний илэрхийлэл (үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх зориулалтыг мэдэгдсэн, түүнийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой)-ийн тухай: Тус орон сууцны зэргэлдээ хаягт байрлах 7 үл хөдлөх эд хөрөнгийн үйлчилгээний зориулалтыг орон сууцны зориулалтаар өөрчилж, айл амьдарч байсан тул бид мөн адил өөрчилж, миний хүү амьдарч, орон сууцны зориулалтаар ашиглахаар болж Мэргэжлийн хяналтын байгууллагад зохих журмын дагуу хүсэлт гаргасан бөгөөд тавьсан шаардлагыг нь биелүүлж хүн амьдрах боломжтой нөхцөлийг хангаж, шаардлагатай сайжруулалтыг хийсний дагуу орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой гэсэн улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт гарсан.

Мөн хүн амьдарч, орон сууцны зориулалтаар ашиглахыг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас зөвшөөрсөн тул зориулалтыг өөрчилж, 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрчилгээ гарсан боловч миний хүү гадаад улсад суралцах болсноор тус орон сууцанд амьдрах боломжгүй болж, түүнийг худалдахаар шийдвэрлэсэн.

Тус орон сууц нь барилгын 1 давхараас доош байрладаг тул түүний зохион байгуулалт нь хүн бүрт илт тодорхой бөгөөд энэ тухай хүмүүс асуудаг тул өмнөх үйлчилгээний зориулалтыг өөрчилж хүн амьдрах орчныг бүрдүүлэхэд шаардлагатай зохих сайжруулалтыг хийж, орон сууцны зориулалтаар ашиглах болсоныг хүн бүрт зайлшгүй тайлбарлах шаардлагатай.

Иргэн Э.Ад энэ тухай маш тодорхой тайлбарласан тул үйлчилгээний зориулалттай байранд амьдарсны улмаас эрүүл мэндэд хохирол учирсан, өөрчлөгдсөн өмнөх зориулалтыг мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

ДӨРӨВ. Гэрээ байгуулагдсан (гэрээний зүйлийг биечлэн шалгаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр шилжүүлэн авсан) тухай: Тус орон сууцыг худалдах үнэ тухайн үеийн зах зээлийн ханштай харьцуулахад нэн тааламжтай буюу тус байрны дээд давхарт байрлах ижил хэмжээтэй орон сууцыг худалдах үнээс 20,000,000 (хорин сая) төгрөгөөр хямд байсан, мөн иргэн Э.А нь банкнаас өгөх боломжтой байсан ипотекийн зээлийн хэмжээнд тохируулан тус орон сууцыг худалдаж авахаар, бие даан чөлөөтэй шийдвэрлэсэн бөгөөд яаралтай худалдаж авахад аливаа хэлбэрээр түүнд тулган шаардаж, яаравчлуулаагүй, бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд, үнэн зөв мэдүүлэлгүйгээр Худалдан авагчийг хуурч мэхлэх эсвэл төөрөгдүүлэх болон бусад хууль бус аргаар талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй.

Орон сууцыг танилцуулах болон гэрээ байгуулах үед банкнаас зээл авч барьцааны гэрээ байгуулсан тул уясын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь үзүүлж эд хөрөнгийн эрхийг нотолсон бөгөөд талуудын хооронд гэрээ байгуулагдаж, эд хөрөнгийг шилжүүлэх үед орон сууц нь ашиглалтын байдлын хувьд гэрэлтүүлэг, орчны чийппия болон агаарын хэм хүн амьдрах орчин нөхцөлийг бүрэн хангасан, зөрчилгүй байсныг Худалдан авагч биечлэн шалгаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр орон сууцыг шилжүүлэн хүлээн авсан.

Тус орон сууц 1 давхараас доош байрладаг тул гэрэлтүүлгийн нөхцөл илэрхий тодорхой учраас үүнийг нуун дарагдуулж, худал мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд орон сууцыг шилжүүлэн авсанаас хойш ашиглалтын байдлыг сайн хангаагүйн улмаас 3 жилийн дараа дотор агаарын хэм болон чийгшил, гэрэлтүүлэх хэмжээ өөрчлөгдсөн нь тогтоогдсон ба нэхэмжлэгч Б нь нэхэмжлэгч Б.Ад агааржуулалтын төхөөрөмжийг ажиллуулахыг хориглосон ба Дүүргийн болон үнэлгээний комиссоор үнэлүүлсний дараа ах нь шинэ юм шиг болгоод янзлаад өгнө гэж хэлсэн болохыг шүүх хуралдааны үеэр хүлээн зөвшөөрсөн.

Энэ нь 3 жилийн дараа гарсан дүгнэлтэд нөлөөлөх боломжтой бөгөөд тус дүгнэлтээр эд хөрөнгийг анх шилжүүлэх үеийн биет байдлын чанарыг тодорхойлохгүй тул тухайн үеийн биет байдлын чанарыг 3 жилийн дараах дүгнэлт гарах үеийн чанартай харьцуулахад өөрчлөгдсөн нь Худалдагчтай хамааралгүй.

Иргэний хуулийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг бөгөөд талуудын хооронд гэрээний 3 дугаар зүйлд гэрээний зүйлийн тоо, хэмжээ, чанарыг тодорхойлсонтой тухайн орон сууцны тоо, хэмжээ, чанар зөрөөгүй, бүрэн тохирч байгаа тул түүнийг биет байдлын доголдолтой гэж үзэхгүй.

ТАВ. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тухай: ИХ-ийн 247.1-т зааснаар Худалдагчаас гэрээний зүйлийг шилжүүлснээр түүний үр шим болон эрсдэл Худалдан авагчид шилжихээр хуульчилсан бөгөөд Худалдагчаас орон сууцны өмчлөх эрхийг Худалдан авагчид шилжүүлсний дараа 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гарсан Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах Байцаагч Б.Энгийн “Байрны өрөө тасалгааны ашиглалтын байдлын тухай” дүгнэлт нь 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орон сууцыг шилжүүлэх үеийн биет байдлын чанарыг тодорхойлоогүй.

Учир нь Нэхэмжлэгч, иргэн Д.Б тус орон сууцны агааржуулалтын болон бусад сайжруулалтын төхөөрөмжийг зориулалтын дагуу ажиллуулаагүй, түүнд зохих засвар үйлчилгээг хийлгээгүй, орон сууцны сайжруулалтын төхөөрөмжийг ашиглахыг Нэхэмжлэгч, иргэн Э.Ад хориглосон гэдгээ шүүх хуралдаанд амаар биечлэн тайлбарласан бөгөөд тус орон сууцанд иргэн Э.А 3 жил амьдрахдаа орчны чийгшил болон температурыг зөв зохицуулах боломжтой байтал ашиглалтын байдлыг дордуулсны дараа 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гарсан Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах Байцаагчийн дүгнэлт нь гэрээний зүйлийг 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр пгеглжуулэх үеийн ашиглалтын байдал маш сайн байсан үеийн биет байдлын чанарыг дүгнэсэн өмнөх дүгнэлтээс ялгаатай гарсан.

Тиймээс этгээд тус орон сууцанд амьдарсны улмаас эрүүл мэнд өөрчлөгдсөнийг нотлохгүй тул орон сууцны биет байдлын чанарын улмаас Нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүд, бусад этгээдийн эрүүл мэндэд хохирсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тус орон сууцанд амьдарч байхад эсвэл тус орон сууцнаас өөр газар, өөр бусад шалтгаанаар эрүүл мэнд өөрчлөгдсөнийг нарийн тодорхой илэрхийлэхгүй тул гэрээний зүйлтэй шалтгаант холбоотой нь нотлогдоогүй.

Хамтран нэхэмжлэгч иргэн Д.Б тус орон сууцанд 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сар хүртэл амьдарсан гэж шүүх хуралдаанд амаар биечлэн тайлбарласан тул тэрбээр өөрийн амьдарсан хугацаанд хамаарах орон сууцны биет байдлын чанарын талаар мэдэх бөгөөд тухайн хугацаанаас хойших хугацааны орон сууцны биет байдлын чанарын талаар мэдэхгүй тул 2014 оны 2 дугаар сараас хойших хугацааны орон сууцны биет байдлын талаарх тайлбар үндэслэлгүй.

... Иргэн Д.Б, Э.А, Э.А нараас нэхэмжлэлтэй Убег, БздУбхт холбогдуулан тус шүүхэд гаргасан “алдаатай захиргааны актыг хүчингүй болгуулах, хохирол арилгуулж, 9,452,380(есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун ная) төгрөг гаргуулах” тухай шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна.

Учир нь иргэн Д.Б, Э.А, Э.А нар хохирсон гэх үйл баримттай холбоотой Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 761 дүгээр магадлалтай иргэний хэргийг Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна” гэжээ.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарийн тайлбарласан дагуу өмчлөх эрх эзэмшиж байгаа этгээд өмчлөх эрхээ захиран зарцуулах явцдаа эд хөрөнгийн зориулалтыг өөрөө тодорхойлсон дагуу өөрчлөлт хийсэн зохицуулалт хуулиар байгаагүй. Бүртгэлийг өөрчилж бүртгэсэн нь бүртгэлийн хэлтэс хууль зөрчөөгүй байна. 10 сая төгрөгийг бол улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа, Улсын бүртгэлийн байгууллага мөнгөн дүнгээр илэрхийлэх тэр эрхийг бүртгэсэн өөрчлөлт хийж байгаа нь энэ үйлдэл нь 10 сая төгрөгний хэмжээнд байгаа. Энэ одоогийн өөрчлөлт хийсэн гуравдагч этгээд ч гэм буруугүй хариуцагч ч гэм буруугүй зөвхөн энэхүү хууль зөрчиж бүртгүүлсэн нэхэмжлэгч өөрөө гэм буруутай болох нь түүний татвар төлсөн баримтад зурсан гарын үсгээр нотлогдож байна. Бүр нарийн гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах түүний нөхөн төлбөрт мөнгөн төлбөр гаргуулахаар шаардаж байгаа бол 10 сая төгрөгийн хэмжээнд шаардах ёстой байх. Гэхдээ энэ шаардаж байгаа шаардлага үндэслэлгүй түрүүн хэлсэнчлэн иргэний журмаар шийдвэрлээд дээд шүүхийн тогтоол гарсан байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа тухайн хоосон орон сууцанд хүн амьдрах боломжгүй учраас эд хөрөнгө тавилга авахаар тохиролцсон гэж өөрөө үйлдлээрээ зөвшөөрсөн агуулгаар тайлбарлаад байна.

Тийм учраас 6 сая төгрөгөндөө тавилга авсан тавилга авсан 6 сая төгрөгөө  нэхэмжлээд байна. Тавилгагүй орон сууцанд амьдрах боломжгүй биздээ гэж тайлбарлаж байгаа нь утгагүй зүйл. Өөрийн хэрэгцээнд зарцуулсан 6 сая төгрөгний төлбөр буюу нэмэгдүүлсэн хүүг буцаагаад шаардаж болохгүй ш дээ. Шаардлагатай бол Ж.Б өмгөөлөгчийн тайлбарласнаар зээлийн гэрээний үүргийг буцаан гүйцэтгэх буюу зээлийн хүү үндсэн төлбөрийг төлөх гэрээгээ зөрчсөний улмаас ногдуулсан хариуцлагын төлбөр байгаа юм байна. Тэр  төлбөр бас орсон байна тэрний төлбөрийг бас шаардаж болохгүй. Тэр тухайн хугацаагаа хэтрүүлсэн үүрэг нь одоогийн энэ хариуцагч этгээд болон гуравдагч этгээдэд биш нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай. Энэ төлбөрөө ялгаж салгаагүй байна. Улсын бүртгэлд бүртгэх болсон үндэслэл болох баримт бол мэргэжлийн хяналтын байцаагч н.Эн байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон аль эсвэл илт хууль бус болохыг тогтоосон талаарх үйл баримт маргаантай байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар бол иргэний журмаар шийдвэрлэгдсэн буюу гуравдагч этгээд нэхэмжлэгч нарын хооронд маргасан иргэний журмаар шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр дээр ч тэр тухайн орон сууцны доголдлыг юун дээр үндэслэсэн гэхээр улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон эрхийн акт дээр үндэслэж шийдвэрлэсэн байгаа энэ үйл баримтыг шүүх шийдсэн.

Улсын байцаагч анх бол орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой байна гэж дүгнэсэн дүгнэлтийг буцаагаад хүчингүй болгосон дүгнэлт нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн акт байгаа. Энэ актаар хүчингүйд тооцогдсон нь хавтаст хэргийн 161 дүгээр хуудсанд нотлох баримтаар цугларсан байна.

Акт нь бүхэлдээ хууль бус байлаа гэсэн агуулгатай хариу өгсөн. Эндээс юу гэж дүгнэх вэ гэхээр 2018 оны 04 дүгээр сарын 09 өдөр ийм хариу өгөхөд аль хэдийн н.Эн байцаагчийн дүгнэлтийг өөрөө хүчингүй болгосон дүгнэлтээ 2016 онд хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дараа хариу өгсөн байгаа. Энэ хариугаар хүчингүй болсон актыг илт хууль бус болсоныг дахин тогтоосон гэж үзэх үндэслэлгүй юм. Аль хэдийн акт хүчингүй болсон байсан. Дахин хүчингүй болсон актыг илт хууль бус болохыг тогтоож урьдчилан шийдэх ажиллагаа явуулах нь үндэслэлгүй. Яагаад ийм хариу өгсөнийг мэдэхгүй байна. Хууль зүйн алдаа гарсан хууль зүйн мэдлэг дутмаг байсан учраас алдаатай акт өгсөн гэж үзэж байна.

Захиргааны шийдвэр буюу 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хариу бол биш. Шүүх түүнийг соргогоор анзаараад асуулт тавьж хариулт авсан. Захиргааны ерөнхий хууль бол миний мэдэхээр 2016 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдөгдөж байгаа түүний 47 дугаар зүйлд заасан ипотекд заасан 6 болон 7 дугаар үндэслэл бол тухайн хууль хүчин төгөлдөр болох буюу захиргааны акт гарах 2013 оны 05 дугаар сарын 22 бол захиргааны үйл ажиллагаанд нөлөөлөх үндэслэл болохгүй. Тухайн хуулийн зохицуулалтад нийцээгүй аливаа үйлдлээс өмнө гарсан захиргааны үйл ажиллагаа хүчин төгөлдөр болсонд тооцох үндэслэл болохгүй. Тийм үйлдлийг зөвтгөсөн захиргааны акт бол тухайн үйлдлийг хийснээс хойш гарсан эх сурвалжид дурдагдсанаар зөрчилд тооцогдох үндэслэлгүй. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гээд шаардаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны акт үйлдлээр, эс үйлдэхүйгээр бичгээр болон бичмэл хүсэлтээр гээд 2 хэсэгтэй. Үйлдлээрээ аль хэдийн хүчингүй болгоод өөрчлөгдсөн орон сууцны зориулалтыг буцаагаад өөрчлөгдөхөөс өмнөх үйлчилгээний зориулалт руу бүртгэсэн байгаа учраас аль хэдийн хүчингүй болсон. Хүчингүй болсон захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох боломж бол байхгүй. Нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөн гэж тайлбарлаад байгаа боловч эрх нь зөрчигдсөн зөрчигдөж болзошгүй юм аа гэдгийг нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэх ёстой.

Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлоогүй байна. Нэхэмжлэгч эрх эдлэх боломжгүй болсон гээд тайлбарлаад байгаа боловч тухайн эрх эдлэхгүй болсонтой холбогдуулаад нотлох баримт хавтаст хэрэгт бол байхгүй. Туйлын эрхийн хүрээнд өөрийн эд хөрөнгөө хүссэнээрээ зарцуулах эрхтэй. Эд хөрөнгийг тодорхой зориулалтын дагуу ашиглах боломжтой тул түүний дагуу ашиглахаар бүртгүүлэх ийм боломж нь хуулиар олгогдсон үүнийг хуулиар хориглож зохицуулаагүй. Энэ хүрээнд эрхээ эдэлсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нараас анх Убегт холбогдуулж “Убег, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 2013.05.23-ны өдөр олгосон нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ... хохирол нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлж, багасгаж, тодруулсан.

Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгээс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “БздУбхийн ахлах бүртгэгч М.Б нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 103 дугаар байрны В7 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлд өөрчлөлт оруулж орон сууцны зориулалттай болгосон 000248848 гэрчилгээг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосоныг  илт хууль бус болохыг тогтоож, хохирол 9,452,830 төгрөгийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн агуулгаар нэхэмжлэлээ тодруулсан тул шүүх энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэл гаргагчийн эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тухай маргааны хянан шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч Д.Бгийн хувьд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй байх тул уг хөрөнгийн бүртгэлтэй холбогдуулж маргах эрхгүй байна.

Иймд Д.Бгээс Убег, БздУбх, улсын бүртгэгч М.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч Э.Агийн хувьд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 103 дугаар байрны В7 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг “орон сууц”-ны зориулалттай болж бүртгэгдсэний дараа худалдан авсан, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж байсан байх тул уг хөрөнгийн зориулалтыг өөрчлөн бүртгэсэнтэй холбогдуулж маргах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ “Улсын бүртгэгч М.Б нь мэргэжлийн хяналтын газрын илт хууль бус дүгнэлтийг үндэслэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг орон сууцны зориулалттай мэтээр өөрчлөн бүртгэсэн нь илт хууль бус шийдвэр болсон бөгөөд уг бүртгэлийн улмаас бид уг үл хөдлөх эд хөрөнгийн орон сууцны ипотекийн зээлээр худалдан авсан, улмаар уг эд хөрөнгийн доголдлын улмаас миний бие эрүүл мэндээрээ хохирсны дээр Хаан банкинд их хэмжээний зээл, хүүгийн хамт төлж санхүүгийн хувьд хохирсон, улмаар ипотекийн зээлд дахин хамрагдах боломжгүй болсон тул уг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төрийн эрх байгууллага хариуцах үндэслэлтэй, мөн шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй” гэсэн агуулгаар тайлбарласан.

Хариуцагч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь анх үйлчилгээний зориулалттайгаар өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байсныг өмчлөг өөрөө хүсэлт гаргаж зориулалтыг өөрчлүүлсэн. Ингэхдээ мэргэжлийн хяналтын эрх бүхий албан тушаалтны уг хөрөнгийг орон сууцны зориулалтаар ашиглаж болохыг тодорхойлсон дүгнэлтийг хавсаргасан байсан тул бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзах үндэслэлгүй байсан тул уг өөрчлөлтийг бүртгэж гэрчилгээг дахин олгосон нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

            1/ “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 103 дугаар байрны В7 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлд өөрчлөлт оруулж орон сууцны зориулалттай болгосон 000248848 гэрчилгээг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосоныг  илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн тухайд:

Маргааны үйл баримтын талаар:

            - Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Энгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 дугаартай дүгнэлтээр “иргэн Б.Бийн Саруул тэнгэр-2 цогцолборын 103 байрны В7 тоот болох ариун цэврийн, гал тогтоо бүхий 2 өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой” гэж дүгнэжээ[1].

            - Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-01/11 дугаартай шийдвэрээр Дэд бүтцийн хяналтын хэлтсийг улсын ахлах байцаагч Б.Энгийн “Байрны ашиглалт, төлөв байдлын тухай” 2013 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 02-07-89/830 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн[2],

            - Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Вандандэмидийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02-07-383/03 тоот шинжээчийн дүгнэлтэд “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр 2, Да хүрээ гудамжны 103 дугаар байрны В давхар нь орон сууцны зориулалтаар төлөвлөгдсөн байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт. БНбД 31-01-10”-ын 5.6-ын шаардлагыг зөрчсөн ба тус нормоор хүн амьдрах, сууцны зориулалтаар ашиглах боломжгүй” гэжээ[3].

- Д.Б, Э.А нараас Б.Б, Н.Батхуяг нарт холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ цуцалж, гэрээний үнэд төлсөн 54 сая төгрөг, хохиролд 18,578,475 гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 611 магадлалаар “Б.Бээс 54,000,000.00 төгрөг гаргуулж Э.Ад олгох”-оор шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон,

- Д.Б, Э.А нараас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулж “Гэм хорын хохирол буюу зээлийн хүүнд 31,725,028 төгрөгийн гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байх ба Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 370[4], Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 761[5], Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 214 дүгээр тогтоолоор тус тус шийдвэрлэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 22,320,000 төгрөгийг гаргуулж Д.Б, Э.А нарт олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг “... байрны үнэнд бус өөрсдийн хувийн хэрэгцээ/тавилга авах/-нд зориулж ипотекийн зээлийн гэрээнд нэмж оруулсан зээлийн үнийн дүн болох зургаан сая төгрөгөнд ногдох хүүнд төлсөн” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[6] байна.

Хэргийн оролцогчдоос дээрх үйл баримтуудтай маргаагүй.

           

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 103 дугаар байрны В7 тоот хаягт байрлах өмчлөх эрхийн Ү-2204047998 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухайд:

            - Гуравдагч этгээд Б.Б нь 2012 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн “Оффисс үйлчилгээний заал захиалгаар бариулах гэрээний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргасаныг БздУбх хүлээн авч 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047998 дугаарт үйлчилгээний зориулалттайгаар[7],

            - 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өмчлөгч Б.Бийн хүсэлт, мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Энгийн “Байрны ашиглалт, төлөв байдлын тухай” 2013 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 02-07-89/830 дугаартай дүгнэлтийг үндэслэн уг үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны зориулалттайгаар бүртгэж 000248848 тоот гэрчилгээг олгосон[8],

            - Э.А, Б.Б нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ”-г үндэслэн эд хөрөнгийг Э.Агийн өмчлөлд бүртгэж 000254699 тоот гэрчилгээг олгогдсон[9],

            - Нэхэмжлэгч Э.А, Д.Б нар нь 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Орон сууцны ипотекийн зээлийн ЗГ/117 дугаартай гэрээг байгуулж Хаанбанк ХХК-аас 60,000,000 төгрөгний зээл авсны барьцаалбарт мөн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн[10],  

            - Б.Б нь Э.А, Д.Б нарт эд хөрөнгийн үнийг буцаан төлж, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин мэдүүлэг гаргаснаар маргаан бүхий эд хөрөнгө нь Б.Бийн нэр дээр үйлчилгээний зориулалттайгаар дахин бүртгэгдэж 000679247 тоот гэрчилгээг олгосон[11] байна.

 

            Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”,  Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл, улсын бүртгэлд бүртгэгдвэл зохих эрх нь “өмчлөх эрх, түүнд суурилсан эд хөрөнгийн бусад эрх” байна гэж үзнэ.

Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй үйл баримтууд, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдээс үзвэл, хариуцагч улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгч нь эд хөрөнгийн өмнө бүртгэгдсэн бүртгэлд “үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт өөрчлөгдсөн”-ийг бүртгэж дахин гэрчилгээ олгох эрх хэмжээгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих,  эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх, үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харъяалал өөрчлөгдөх” гэж тус тус нэрлэн заасан байх ба үүний дотор үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт өөрчлөгдсөнийг бүртгэх зохицуулалт байхгүй байх тул хариуцагч нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.3-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Маргааны тохиолдолд буюу 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бүртгэлд өөрчлөлт оруулах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон хэмжээ, байршил өөрчлөгдөөгүй байх ба үл хөдлөх эд хөрөнгийг зориулалт өөрчлөгдсөн нь эрхийн улсын бүртгэлийг өөрчлөх, дахин гэрчилгээ олгох эрх үндэслэл болохгүй юм.

            Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг өөрчилж ашиглах нь өмчлөгчийн эрх боловч ингэж өөрчилсөн нь “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн эрх”-д хамаарахгүй тул улсын бүртгэгч уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаах ёстой байсан байхад мэдүүлгийг хүлээн авч бүртгэл хийгдсэнээр эд хөрөнгийн зориулалт албан ёсоор өөрчлөгдөж улмаар нэхэмжлэгчийн тайлбарлаж буй анхнаасаа орон сууцны зориулалттай гэх төөрөгдөл үүсэх үндэслэл болжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг үндэслэж маргаан бүхий бүртгэлийг хийсэн” гэж тайлбарлан маргах боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх...” гэж заасан нь мөн зүйлийн 19.1-т заасан нөхцөлүүд байгаа тохиолдолд харгалзан үзэх нөхцөл болохоос бус байхгүй буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй бүртгэлийг хийх үндэслэл болохгүй тул дээр тайлбар үндэслэлгүй байна.

Гэвч дээрх бүртгэл хийгдсэний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх Э.Агаас Убег, БздУбх, улсын бүртгэгч М.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.Учир нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “улсын бүртгэлийн байгууллага илт хууль бус бүртгэл хийж үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг өөрчилж орон сууцны зориулалттай гэрчилгээ олгоогүй байсан бол бид уг эд хөрөнгийг худалдан авахгүй, зээл авахгүй, эрүүл мэндээрээ хохирохгүй байсан” хэмээн тайлбарлан маргах боловч илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй бүртгэл нь нэхэмжлэгчийн маргаж буй эд хөрөнгийг худалдан авахаас өмнөх цаг хугацаанд хийгдсэн бүртгэл байна.

Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж Саруул тэнгэр 2 байрны В-7 тоот эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047998 дугаарт бүртгэсэн нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлээ болгож буй үйл баримтаас цаг хугацааны хувьд өмнө үүссэн байхын зэрэгцээ уг эд хөрөнгө нь Б.Бийн өмчлөлд үйлчилгээний зориулалтайгаар дахин бүртгэгдсэн/2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр/ буюу нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй бүртгэл нь хүчингүй болсон байх тул нэгэнт хүчингүй болсон бүртгэлийг шүүхээс “илт хууль бус болохыг тогтоосон”-оор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэхээр байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Э.А нь дахин орон сууцны ипотекийн зээлэнд хамрагдах боломжгүй болж хохирсон” гэсэн тайлбар нь түүний хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүйн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр энэхүү эрх сэргэхээргүй байна.

Иймд Э.Агаас Убег, БздУбх, улсын бүртгэгч М.Бт холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 2013.05.23-ны өдөр олгосон нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2/ “Захиргааны байгууллагын илт хууль бус бүртгэлийн улмаас учирсан хохиролд 9,452,830 төгрөгийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” нэхэмжлэлийн тухайд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжилж буй 9.452.830 төгрөгийг “Гэм хорын хохирол буюу зээлийн хүүнд төлсөн 31,725,830 төгрөгөөс иргэний хэргийн шүүхээр хангагдаж шийдвэрлэгдсэн 22,300,000 төгрөгийг хассан дүн” гэж тайлбарласан.

            Мөн түүний өмгөөлөгчөөс “Хаан банкнаас 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 63 сарын хугацаатай буюу 5 жил 2 сарын хугацаатайгаар төлсөн. Сар бүрийн хүү нь 503,0000 төгрөг байсан. 63 сарыг үржүүлээд үзэхээр 31,689,000 төгрөг нэг хоногоор 16766 төгрөг болж байгаа. Нийт 31,772,830 төгрөг нь төлсөн үнийн дүн юм. Чингэлтэй дүүргийн шүүх 2,535,911 төгрөгийг хэрэгсэхгүй болгоод 29,236,919 төгрөгийг шүүх шийдвэрлэж буцаан олгосон. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын алба давж заалдаад дахиад 22,320,000 болгоод танагдаж явсаар 9,452,830 болсон” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээс үзвэл, Э.А, Д.Б нараас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан “Гэм хорын хохирол буюу зээлийн хүүнд төлсөн 31,725,028 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 300,000 төгрөгийг тус тус гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэрээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 29,236,919 төгрөгийг гаргуулж 2,488,109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шинжээчийн зардалтай холбогдох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа нэхэмжлэгч нь татгалзсан болохыг дурдаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 761 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын “29,236,919 төгрөгийг, гэснийг 22,320,000 гэж, “2,488,109 төгрөгт” гэснийг 9,405,028 төгрөгт” гэж өөрчилсөн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0001/ХТ2020/00214 тогтоолоор дээрх шийдвэр, тогтоолын тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад “... Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ...гэснийг тус тус ... Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас... гэж, 4 дэх заалтад “... хуулийн хүчинтэй... гэснийг хүчинтэй...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

            Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00132, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 611 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01069 дүгээр тогтоолоор Б.Бээс 54,000,000 төгрөгийг гаргуулж, гэрээнээс учирсан хохирол гэх 18,578,475 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба ингэхдээ шүүх “... “Хаан банк” ХХК-тай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-ний дагуу авсан 60,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан тул банкны хүүнд төлсөн төлбөрийн хамт холбогдох хугацааг нарийвчлан тооцож нийт нэхэмжилсэн хохирлын үнийн дүнг хасч тооцох нь зүйтэй” гэж дүгнэжээ.

            Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нарт учирсан хохирол гэх 9,452,380 төгрөг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан болон түүний банкны хүүд төлсөн мөнгөн дүн байх бөгөөд үүнтэй холбоотой маргааныг дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор “хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байх тул захиргааны хэргийн шүүхээс уг үйл баримтад дахин дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж зааснаар нэхэмжлэгч нарын Убегт холбогдуулан гаргасан “Захиргааны байгууллагын илт хууль бус бүртгэлийн улмаас учирсан хохиролд 9,452,830 төгрөгийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндсэн 3 шаардлага гаргасан гэх боловч “зөрчигдсөн эрхийг сэргээх” тухай шаардлагаа захиргааны байгууллагад холбогдуулж бус шүүхэд хандаж гаргасан гэж тайлбарласан.

Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрээр уг эрх сэргэх тул нэхэмжлэлийн “зөрчигдсөн эрхийг сэргээх” шаардлагыг тусгайлан шийдвэрлэх шаардлагагүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Убег, БздУбх, улсын бүртгэгч М.Бт холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 2013.05.23-ны өдөр олгосон нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, хохиролд 9,452,830 төгрөгийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6, 54.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А, Д.Б нараас Убег, БздУбх, улсын бүртгэгч М.Бт холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 2013.05.23-ны өдөр олгосон нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, хохиролд 9,452,830 төгрөгийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 161 дэх талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 207 дахь талд

[4] 2 дугаар хавтаст хэргийн 66 дахь талд

[5] 2 дугаар хавтаст хэргийн 77 дахь талд

[6] 2 дугаар хавтаст хэргийн 144-147 дахь талд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 94-104 дэх талд

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 105-112 дахь талд

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь талд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 119-127 дахь талд

[11] 2 дугаар хавтаст хэргийн 53 дахь талд