Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

     2022        02          11                                      2022/ШЦТ/73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 220300010 0066 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1964 оны _ дугаар сарын _-ны өдөр Ховд аймгийн _ суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин, гагнуурчин мэргэжилтэй, “_” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, _ дүүргийн _ дүгээр хороо _ оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* (РД:_).  

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч ******* нь “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзийт” хорооллын зам Шинэ тосгоны баруун талын замд “Тоуоtа Рrius-20” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”;

-мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)- д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-с: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 220300010 0066 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. Тээврийн цагдаагийн алба, мөрдөн шалгах газар, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хэргийн 3-15 дахь тал),

 

2. Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 294 дугаартай “ ..Уг автотээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тооромсны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээр стандартын шаардлага хангаж байна. ...ABS систем хэвийн ажиллагаатай байна. ” гэсэн дүгнэлт (хэргийн 56-59 дэх тал),

 

3. Хохирогч Б.А-н 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найз А 11 цагийн орчимд таараад хоёулаа 2 шил 0.5 литрийн Ерөөл архийг гудамжинд уучхаад гэртээ харих гээд 17 цаг өнгөрч байхад гадаа харанхуй болж байсан. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Өлзийт хорооллын зам, Шинэ тосгоны баруун талын шороон зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш шороон замаар дөнгөж уруудаад явж байтал араас автомашинтай хүн мөргөөд шороон зам дээр унасан. Босох гэтэл зүүн хөл хөдлөхгүй болчихсон. Тэгээд нэг  мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон ...” гэх мэдүүлэг (хэргийн 18-20 дахь тал),  

4. Гэрч Б.Х-н 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ тосгоны 5 дугаар  гудамжны баруун хойд үзүүрт явж байтал автомашин гэрлээ асаачихсан зүүнээс, баруун харсан байдалтай шороон зам дээр зогсож байсан. Уг зогссон автомашины урд гупер нь юманд хавирч байгаа чимээ сонсогдоод байсан. Удалгүй тэр автомашин нь баруун урагшаа хөдлөөд гудамж тойроод ертөнцийн зүгээр баруун тийш явсан. Зугтаасан автомашин сувдан цагаан өнгийн тоёота приус 20 маркийн .._.. сериалыг нь анзаарч хараагүй. Тэгээд яваад өгсөн. Машиныг явсны дараа холоос бүрэнхийд өөр юм харагдахаар нь хар куртиктэй, 50 гаран насны эрэгтэй хүн баруун хөлөөрөө эвхрээд хэвтэж байсан. Би тухайн хүн дээр очоод биеийн байдлыг нь асуухад духнаас нь цус гарчихсан байсан. Юм асуухад гайгүй гэсэн. Таныг саяны машин мөргөсөн үү, машинаасаа унагаачихав уу гэхэд мөргөсөн гэж хэлсэн. Нөгөө эрэгтэйг татаад босгох гэтэл тухайн хүн босож чадахгүй эвхрээд унасан. Би тэр хүнийг хамаагүй битгий хөдөл гээд түргэн, цагдаад өөрийн 94_ дугаараар дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг (хэргийн 24-26 дахь тал),  

 

            5. Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны 17 цаг 10 минут орчим ажлаа тараад “Тоуоtа Рrius 20” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сонсголонгийн гүүрний хойд талд байрлах ажлаасаа гараад гэр лүүгээ харих гээд Өлзийт хорооллын 3-р автобусны буудлаас ертөнцийн зүгээр урагшаа шороон зам руу ордог гарцаар буугаад зүүнээс, баруун чиглэлд 100 метр орчим шороон замаас огцом өөд газарт автомашинтайгаа өгсөөд уруудах гэж байтал шороон зам дээр хүн хэвтэж байсныг харалгүйгээр уруудаад 5-10 км/цаг хурдтай явж байтал автомашины урд талд юм тээглэх шиг болохоор нь зогсоод хойшоо ухраад автомашинаа зогсоогоод буугаад харсан. 40-50 орчим насны эрэгтэй хүн зүүн гар талаараа эвхэрчихсэн хэвтэж байсан. Тэр хүн ёолоод байсан. Айгаад автомашинаа жолоодоод гэртээ очсон. Осол болсон гэх газраас манай гэр 500-800 метр орчим зайтай байсан. Гэртээ очоод эхнэр, хүүхдэдээ осол гаргасан талаараа хэлээгүй. 23 цаг өнгөрч байхад манай гэрт цагдаа ирээд та хүн дайрсан байна авч явна гэхээр нь тиймээ гэж хэлсэн. Цагдаа нар манай гэрт ирээд автомашинд үзлэг хийгээд автомашиныг ачаад явсан. Гадаа харанхуй болж байсан. ...Шороон зам дээр согтуу эрэгтэй хэвтэж байсныг нь би харалгүй мөргөснөөс болж осол гарсан. 2011 онд жолооч болсон, В ангиллын үнэмлэхтэй. Би хохирогчид эмчилгээний төлбөрт 5.750.000 төгрөгийг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хэргийн 75-76 дахь тал ),

 

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 114 дугаартай дүгнэлтэд:

- Б.А-н биед баруун сүүжний дэлбээ яс ууц сүүжний үе дайрсан зөрөөтэй, баруун талын умдаг ясны дээд салаа ацетабулын урд багана дайрсан, доод салааны зөрөөтэй, умдаг ясны их бие хэсгээр симфизийн үе дайрсан зөрөөтэй, зүүн талын сүүжний дэлбээ, ууц, сүүжний үе дайрсан хугарал, баруун хөмсөг, зүүн шагайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.   

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

- Баруун сүүжний дэлбээ яс ууц сүүжний үе дайрсан зөрөөтэй, баруун талын умдаг ясны дээд салаа ацетабулын урд багана дайрсан, доод салааны зөрөөтэй, умдаг ясны их бие хэсгээр симфизийн үе дайрсан зөрөөтэй, зүүн талын сүүжний дэлбээ, ууц, сүүжний үе дайрсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хэргийн 33-35 дахь тал),

 

7. Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаартай “...Toyota Prius 20 маркийн _ улсын дугаартай тээврийн хэрслийн жолооч Д овогтой Л нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)- д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна... гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

-Явган зорчигч Б овогтой А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэсэн магадлагаа (хэргийн 64-65 дахь тал),  

 

8. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ялын санал (хэргийн 103-106 дахь тал),   

 

9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 93 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 94 дэх тал), ажлын газрын тодорхойлолт (хэргийн 97 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 98 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хэргийн 99 дэх тал) зэрэг болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч ******* нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын зам Шинэ тосгоны баруун талын замд Тоуоtа Рrius 20 маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 3.5-а, б, г-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Өлзийт” хорооллын зам, Шинэ тосгоны баруун талын замд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд “Тоуоtа Рrius-20” маркийн _ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

  -“1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”

  -12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчиж, явган зорчигч Б.А-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан;

 

-мөн зам тээврийн осол хэрэг үйлдсэний дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)- д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь:

 

- Тээврийн цагдаагийн алба, мөрдөн шалгах газар жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хэргийн 3-15 дахь тал),

- Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт (хэргийн 56-59 дахь тал),

- Хохирогч Б.А 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 18-20 дахь тал), 

- Гэрч Б.Х-н 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хэргийн 24-26 дахь тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 114 дугаартай дүгнэлт (хэргийн 33-35 дахь тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хувцасанд үзлэг хийсэн Криминалистикийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт (хэргийн 69-70 дахь тал),

-Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаартай магадлагаа (хэргийн 64-65 дах тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.

 

Хэргийн тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2-д заасан заалтуудыг зөрчсөн шүүгдэгч *******гийн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдэж хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” шинжээр тодорхойлно.

Шүүгдэгч нь зам тээврийн осол хэрэг үйлдээд, хэргийн газраас зугтааж гэртээ очсон байхад нь, тухайн ослыг харсан гэрч цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түргэн тусламж дуудсанаар гэмт хэрэг илэрсэн үйл баримт тогтоогдсон.

Дээрх үйл баримтаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүргээгүй, мөн цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зугтаасан үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ийн а, б, г заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг хангажээ.  

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчтэй ял тохиролцон улмаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэхээр байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

 

Мөн Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч, иргэний нэхэмжлэгч гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.  

 

Хохирогч Н.А-н бие, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээтэй холбоотой 641.216 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт ирүүлсэн байх боловч шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 300.000 төгрөг (хх-ийн 90), 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 450.000 төгрөг (хх-ийн 91), 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 2.000.000 төгрөг (хх-ийн 87), 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг (хх-ийн 88), бүгд 5.750.000 төгрөгийг хохирогчид эмчилгээний зардалд өгсөн талаар баримт авагдсан, хохирогч нь санал гомдолгүй, хохирлоо барагдуулсан талаарх хүсэлтийг бичгээр (хх-ийн 101-104) ирүүлжээ. Иймд шүүгдэгчийг  хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *******-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай”, энэ хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн нь баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч *******-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заалтыг баримтлан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялд  мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялын хэмжээг 1.000.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

 

   3. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

мөн “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******-н биечлэн эдлэх торгох ялыг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

5. Шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.А-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ДОРЖСҮРЭН