Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01573

 

 

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01573

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 13 дугаар гудамжны 78 тоотод оршин суух Боржигон овогт Тунгалагийн Гансүхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35А байрны 32 тоотод оршин суух Боржигон овогт Раднаагийн Оргилд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч Т.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэн Р.Оргилын хүсэлтээр 13 сая төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр тохиролцож, Зээлийн гэрээ-г бичгээр байгуулан, нотариатаар баталгаажуулан, бэлнээр өгсөн.

Р.Оргил 13 сая төгрөгийн барьцаанд өөрийн эзэмшлийн 000471987 дугаарын гэрчилгээтэй, Ү-2205035320 дугаарын Улсын бүртгэлтэй, 41.52 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцыг Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн, Барьцааны гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа болж, түүнтэй утсаар ярихад мөнгө байхгүй, өгөх боломжгүй гээд утсаа салгаад олдохгүй, удаа дараа гэрийн хаягаар нь очиход хүнгүй байдаг.

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлын газар болон Жавхлант худалдааны төвд очин уулзахад мөнгө байхгүй, шүүх цагдаагаараа яв гэж доромжилсон.

Иймд Р.Оргилоос зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 14.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.Гансүх, хариуцагч Р.Оргил бид харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн болох 14.000.000 төгрөгийнхөө 2.000.000 төгрөгнөөс татгалзан, хариуцагч Р.Оргил үлдэх 12.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрч байна, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Т.Гансүх, хариуцагч Р.Оргилоос зээлийн гэрээний үүргийн биелэлт 14.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 2.000.000 төгрөгнөөс татгалзаж, 12.000.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Боржигон овогт Тунгалагийн Гансүхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт Раднаагийн Оргилд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14.000.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 2.000.000 төгрөгнөөс татгалзаж, 12.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 113975 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Р.Оргилоос 113975 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА