| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/128 |
| Огноо | 2021-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
иргэдийн төлөөлөгч Ц.Жадамбаа,
улсын яллагч А.Оргилбаяр,
шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт А-н Б-д холбогдох 1916003070151 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т овогт А-н Б.
Шүүгдэгч А.Б-н 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь- Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Х-н гэрт согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч А.А-г олон удаа хутгалж, биед нь зүүн чамархайд 3, толгойн оройн хэсэгт 2, дагзны хуйх, баруун мөр, баруун дал, баруун суганы ар хэсэг, зүүн суга, цээжний зүүн доод хэсэг болон зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн гарын нэг, хоёрдугаар хурууны завсрын шарх, зүүн талын 10 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд учруулсан санаатай алахыг завдсан, Мөн хохирогч Л.Х-н “...архи уусангүй...” гэх шалтгаанаар зодож биед нь дээд уруул шарх гэмтэл, зэвсэг буюу хутгаар зүүн гуя, баруун гарын эрхий хуруунд хутгалж, биед зүүн гуя, баруун гарын эрхий хуруунд шарх гэмтэл үүсгэн хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг прокурор онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч А.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би хотоос адуу ачаад ирсэн байсан. Аймаг дээр Б-тай таараад надаас нь нэг адуу авна гэсэн. Тэгээд Л.Х ахтай яриад надаас 10 адуу авна адуу авч явсан. Урагшаа Б-тай цуг яваад замдаа 3 шил архи уугаад Б нэг айлд очъё гээд тэр айлд очсон чинь А.А ахынд очсон тэгээд нэг шил 0,75 граммтай шар чингис архи гурвуулаа хувааж уугаад би ажилтай байсан учраас цаашаа Х ахын руу яваад очсон. Л.Х ах унтаж байсан. Тэнд нэг шил архи ууж байгаад Х ах босохгүй байсан. Тэгэхээр нь бос гээд татаад босгосон чинь намайг цохисон. Л.Х ахыг нь зөрүүлж цохисон. А.А ах Л.Х ахыг өмөөрөөд тэнд зодолдож ноцолдоод нэг ухаан орсон чинь гэрт ганцхан Б унтаж байсан бусад нь байхгүй байсан. Б-г босгож аваад машиндаа суугаад зам руу гараад ирсэн чинь А.А ах алхаж байсан. Тэгээд А.А ахыг аваад нэг айл таарахаар нь “...ямар айл бэ...” гэхэд Р гэдэг айл гэсэн тэгээд тэнд Р-д буулгаж өгсөн...Гэрт зодолдож муудалцаж байснаа санаж байгаа, нэг ухаан орсон чинь гэрт Б байгаад Б, Х эд нар байхгүй байсан. Тэгээд Б-г босгож аваад машинаа унаад зам руу гараад ирсэн чинь А.А ах зам дагаад алхаж байсан...Би согтуу байсан, хажуугаар нь зогсоод суучих гээд суулгасан чинь чи намайг хутгалсан гэсэн...Би юу болсон ах гэхэд намайг гэрт хүргээд өг гэсэн. Тэгээд цаашаа явж байтал нэг айл байхаар нь “...ямар айл бэ...” гэхэд “...Р-нх байна би энд бууя...” гээд буусан...Хутгалсан гэсэн. Өөрөө сайн мэдэхгүй байгаа. А тэгж байгаа, гэрч Б ч гэсэн тэгж байсан...миний буруу...Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Л.Х ах намайг цохиж аваад би цохиод авсан чинь чи миний найзыг цохилоо гээд А ах хоёр архины шил хагалж аваад над руу дайрч байсан. Тэгээд тэнд А ах, Х ах хоёртой зодолдсон. Уурлаад ухаанаа алдсан сайн мэдэхгүй байгаа, нэг мэдэхэд Х ахын тэнд байсан бусад хүмүүс нь байхгүй Б байж байсан. Тэгээд Б-г аваад явсан А ах замд таарсан. Тэгээд А ахыг аваад явсан. Тэрнээс хойш ухаан орсон...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч А.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайхаас хөдөлж, Б Ланд 200 маркийн ****УНЦ улсын дугаартай машинаа жолоодоод явсан. Тэгээд Б-н гэрт ирсэн. Б-н эхнэр нь гэртээ ганцаараа байсан. Тэднийд ороод нөгөө тал шил архиа гаргаад хундагалаад надад шахаад байсан. Би нэг хундага уусан, Б ганц нэг хундага уусан. Б ууж чадахгүй их согтсон байсан. Би архи уухгүй гээд гэрээс гарч гадаа байж байгаад орж ирэхэд нөгөө архиа тэр 2 уугаад дууссан байсан. Тэгэхээр нь явъя гээд гараад явсан. Машинтай яваад Х-н гэрт ирсэн. Х-нх тэндээс ойрхон 500 орчим метр зайтай. Х-н гэрт орсон чинь Б, Х 2 байсан. Тэр 2 босоод суусан байж байсан. Тэднийд ороод Б, Б нар адуу мал ярьсан, би тэнд удаагүй гараад Б-н машины арын суудал дээр унтсан. Нэг мэдсэн Б машинаас архи авч байгаа бололтой шил хавирах чимээ гарч байсан. Намайг унтаж байтал гэнэт Б машины хаалга нээгээд “...гараад ир пизда минь би Х-г алчихлаа, хүнийг ингэж алдаг юм, хар...” гэсэн. Би гэрт яваад ортол Х-н нүүр, хамар ам нил цус болсон гэрийнхээ зүүн хоймор хэсэгт сууж байсан, хажууд нь Б, Б 2 сууж байсан. Б араас гартаа бор иштэй хутга барьсан орж ирсэн, би гадаа байхдаа харанхуй байсан болохоор хутгыг нь хараагүй. Б баруун гартаа хутгаа бариад “....хувцсаа тайлцгаа би та нарыг бүгдийг чинь ална...” гэсэн. Тэгээд нэг Х-н хажууд очоод, нэг миний хажууд ирээд ална шүү гээд орилж чарлаж дайраад, миний толгойн ар дагз руу гараараа 2 цохиод, хутгаараа миний эрүүний доороос өнгөцхөн хатгаад, баруун шанаа руу бас өнгөцхөн хатгаж авсан. Тэгээд Х дээр очоод хөл рүү нь өшиглөж авсан. Би “...хутгаа тавьчих миний дүү, хутга барьж болохгүй...” гэж аргадсан боловч үгэнд орохгүй байсан. Тэр үед зуухны арын хүхээгний доод талд 3 шил архи, нэг кола ундаа хэвтэж байсан. Би 0.75 литрийн Соёрхол нэртэй архины шилийг аваад зуухны хэсэгт цохиж хагалаад шилний хүзүүг нь бариад “...наад хутгаа хая чи ойртоод үзээрэй...” гэсэн чинь Б харчихаад “...алнаа чамайг...” гээд хүрч ирээд зүүн талын суга руу нэг удаа, хавирга орчим нэг удаа хутгалсан, би айгаад хутга барьсан баруун гарыг нь бариад авсан. Тэгээд түлхээд хойш нь суулгасан чинь бос ч ирээд миний зүүн шанаа руу өвдөглөсөн, би гараас нь хутгыг нь авах гээд дийлдэхгүй байхаар нь баруун гарын шуу орчмоос нь хазсан боловч хутгыг нь салгаж чадаагүй. Б хутгатай гараа угзарч татаад миний зүүн гарын эрхий хурууны салааг зүссэн. Би өвдөглүүлж, гараа зүсүүлээд хойшоо болтол намайг хөлөөрөө нүүр орчим руу өшиглөөд би хойшоогоо унасан. Тэр үед Х араар нь Б-г татсан чинь эргэж хараад Х- хутгалах шиг болсон. Х “...яа яа чи намайг хутгалчихлаа...” гээд орилсон. Би тэр үед нь үүд рүү гарах гээд мөлхөж байтал араас барьж аваад зүүн гуяны ар хэсэг рүү хутгалаад, хутгаа сугалж аваад маш хурдан баруун дал, баруун мөр, баруун суганы доор 3 удаа хутгалаад намайг татаад толгой руу өшиглөж унагаасан. Тэр үед Х, Б 2 гэрээс гараад зугтсан. Б намайг хаяад тэр 2-н араас “...алнаа та 2-ийг...” гээд гараад явсан. Гэрт Б хоймор хэсэгт хэвтэж байсан, цус тогтоох, шарх боох юм байна уу гэхэд Б ах дуугарахгүй хэвтээд байсан, тэгээд би босож чадахгүй арай хийж гэрийн хананаас зуураад мөлхөөд гэрийн босгоны орчим байж байтал Б гаднаас орж ирээд бас нүүр рүү өшиглөж унагаагаад дээрээс өвдөглөөд суусан, хутгаараа баруун нүд рүү хатгах гээд 2 талын шанаа руу хатгаад “...үхлээ сонго, хоолойгоо хэрчүүлэх үү, нугас руу чинь хий хүү...” гээд байсан. Б-г гэрээс гараад явахаар нь зугтах гэтэл намайг савхин куртикнээс бариад авахаар нь куртикээ тайлж үлдээгээд нэг хөл дээрээ догонцоод гэрийн урдхан талд сайр дотор ороод суусан. Тэгсэн “...хөөе пизда минь...” гээд намайг хайж байгаад машинаа асаагаад намайг хайсан. Намайг гэрлээ тусгаад хайж байгаад харчихаад машинтайгаа хурдтай ирэхээр нь би зугтаад жижиг хадан толгой дээр гарсан чинь ирээд тулаад зогсоод “...суу пизда минь ална шүү...” гэхээр нь айгаад машиных нь урд суудал дээр нь суусан. Зүүн талдаа жолоотой машин байсан, би баруун урд суудал дээр нь суусан. Х-н гэрийн гадаа очоод Б хаалгаа нээгээд “...Б пизда минь гараад ир...” гээд орилсон чинь Б удалгүй гарч ирээд хойд талын суудал дээр суусан. Тэгээд хөдлөөд явсан, Б хурдан ширүүн яваад байсан. Миний хутгалуулсан шархнууд өвдөөд байсан тул зөөлөн яваач гэж хэлсэн. Тэгээд хаашаа яваад байгааг нь мэдэхгүй миний ухаан балартаад, би суудлын хойд талыг налуулаад хэвтэж явсан, Б ганцаараа юм яриад “...чамайг цус алдуулж алнаа...” гэж байсан, мөн “...энэ пизда намайг хаашдаа хийнэ...Х ч яах уу...” гэсэн утга бүхий зүйл яриад яваад байсан. Тэгээд энэ айл хэнийх вэ гэхээр нь өндийгөөд харсан чинь Р-нх байсан. “...Намайг энд буулгачих арга байна уу...” гэж хэлсэн чинь “...энэ хэнийх юм бэ...” гээд явдал нь удаашраад зогсох гэхээр нь би хаалгыг нь нээгээд машинаас өнхөрч буугаад Р-н хаалгыг цохиод Р ахын дүү хаалгаа нээгээрэй, эмнэлэг дуудаарай гэсэн. Р хаалгаа нээсэн. Наад 2 хүнээ гэртээ оруулж болохгүй шүү гээд гэр лүү нь мөлхөөд орсон. Тэгээд Р-р эхнэр лүүгээ утсаар яриулсан, эхнэр удалгүй ирсэн. Үүрээр сумын эмч, цагдаа нар ирсэн. Надад яаралтай тусламж үзүүлж эмчилгээ хийгээд байх шиг байсан. Миний ухаан санаа балартаад, орж гараад байсан, нэг мэдсэн аймаг руу аваад явж байсан. Тэгээд аймагт ирж эмнэлэгт хэвтүүлсэн...Та нарыг ална, хядна. Би та нарыг алах гэж Улаанбаатараас ирсэн гэх зүйл хэлээд орилж, чарлаад байсан...хутгалсан шарх нь нийт 16 удаа, үүнээс 7 шарх нь их гүн хутгалсан байсан. Маш их цус алдсан байсан...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дүгээр тал/
Хохирогч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б бид 2 унтаж байтал шөнийн 03 цагийн үед гэрт Б, Б, А 3 хамт орж ирсэн. Б нь орж ирэнгүүтээ миний нөмөрсөн хөнжлийг хуу татаад “бос пизда минь архи уу” гээд намайг татсан, би тайван унтаж байсан болохоор гэнэт хүн ирээд татаж, хөнжил хуу татахаар нь уур хүрээд “архи уухгүй пизда минь” гэж хэлээд бид 2 маргалдсан. Тэр үед А гэрээс гараад явсан. Манай гэр отрын 4 ханатай жижиг гэр, би гэрийнхээ зүүн талд унтаж байсан. Б намайг татаж чангаагаад миний хөлийн орчим сууж байсан, би өндийгөөд суусан. Тэгсэн Б “пизда минь яагаад архи уудаггүй юм” гээд гараараа миний нүүрэн тус газар цохисон, миний уруулын зүүн дээд хэсэг сэт цохигдсон, цус их гарсан, би хөнжлийнхөө булангаар уруулынхаа цусыг дараад тонгойсон, тэр үед Б гараад явсан. Удалгүй шилтэй архинууд оруулж ирээд хоймор хэсэг рүү шидээд “архи ууна аа" гээд нэг аяганд хийгээд надад өгөөд “уу” гэхээр нь би “уухгүй” гэсэн чинь Б-д өгөөд “чи архи уу пизда минь” гэсэн Б архийг нь аваад уучих шиг болсон. Б гараад явсан би тэр хооронд нь дээлээ сэлдэн өмсөөд, гутлаа өмсөж амжаагүй байтал Б А-г дагуулаад орж ирээд, “та нарыг би ална аа” гээд А тэр 2 зодолдсон. Зодолдож байгаад 2 тийшээ болсон чинь Б манай бор иштэй хутгыг барьсан байсан. Тэгсэн А “чи зэвсэгтэй бол би бас зэвсэгтэй” гээд 2 гартаа архины шилний хагархай барьсан байсан. Манай гэрийн зуух унасан. Тэр 2 дахиад урд урдаасаа дайраад барьцалдаж авсан. Б баруун гартаа хутга бариад зүүн гараараа А-н куртикний захнаас барьж татаад А-н куртик, цамц нь өөдөө сөхөгдөөд ууц нуруу хэсэг нь ил гарсан байсан. Тэр үед Б А-н ар ууц хэсэг рүү нэг удаа хутгаа дүрж хутгалсан, би босож ирээд “болиоч чи, пизда минь, хүн хутгалчихлаа шүү дээ” гэсэн чинь А-г тавиад эргэж намайг заамдаж аваад дараад зүүн гуяны гадна талаас нэг удаа хутгалаад “ална аа чамайг” гээд нүүр орчим хутгаараа зүссэн. Миний хамарны нурууны хэсгээр өнгөц зүсэгдсэн. Би гуяа дараад унасан, намайг хаяад буцаад гэрийн баруун хатавчны хэсэгт унасан байсан А-г барьж аваад “ална аа та нарыг” гэж байсан. Би гуяндаа хутгалуулаад айж шоконд орсон байсан. Нэг харсан Б нь А-н дээр нь гарсан хутгалаад байх шиг байхаар нь “хүн аллаа шүү дээ чи” гээд дахиад очиж Б-н хутганаас барьж авсан чинь баруун гарын эрхий хурууны 1 дүгээ үе орчим хутганд гүн зүсэгдсэн. Тэгээд би холдоод дийлдэхгүй юм байна, хаашдаа алуулах юм байна гэж бодоод гэрийн шалан дээр хэвтэж байсан өөрийнхөө гар утсыг аваад хөл нүцгэн сэлдэн дээлтэй гараад зугтсан. Араас Б “ална аа чамайг” гээд хөөгөөд гарч ирсэн. Би эргэж харалгүй гэрээсээ гараад баруун тийшээ зугтааж 500 метр орчим газар зугтааж хамар дээр гараад гар утсаараа аймгийн төв дээр байдаг хүргэн Н руу ярьж “энд болохоо байлаа, цагдаа, эмнэлэг авч ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд байнга залгаад Н-тай ярьж байтал “Халиун сумаас эмч, цагдаа нар нь явсан” гэж хэлсэн. Би хөл нүцгэн хадтай газар гүйж явсан болохоор 2 хөлийн таваг болон хутгалуулсан зүүн хөл өвдөөд босож чадахгүй байсан. Тэндээ өглөө 06 цаг хүртэл суусан. Тэгээд манай эхнэр Э, хүргэн Б нартай утсаар ярьж тэд нар намайг ирж авсан. Гэртээ ирэхэд гэр орон авах юмгүй болсон байсан, нил цус болсон, зуух унасан байсан хүн байхгүй байсан. ...Б А-г дагуулж орж ирээд “та нарыг ална аа” гээд А-г барьж аваад зодолдсон. Тэр 2 зодолдож байгаад нэг хөндийрсөн чинь А “чи зэвсэгтэй бол би зэвсэгтэй” гэхээр нь өндийгөөд харсан чинь Б гартаа манай гэрийн хоол хийдэг бор иштэй хутгыг барьсан байсан. Хутга зүүн талд илгүүрний орчим байсан, хэзээ тэр хутгыг авсныг мэдэхгүй байна, хараагүй. А 2 архины шилний хагархай барьсан байсан. ...Намайг харж байхад нэг удаа ар ууц хэсэг рүү нь хутгалсан. Тэгээд би очоод салгах гэхэд намайг эргэж барьж аваад гуянд хутгалж унагаагаад буцаад А-н дээр гараад хутгалаад байх шиг байсан. Би тэр үед яг сайн хараагүй өөрөө хутгалуулаад шоконд орсон гуяа дараад сууж байгаад дахиад Б-г салгах гэтэл бас гараа зүсүүлээд тэгээд гарч зугтаасан, “...та нарыг ална аа...” гээд л байсан...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн ХХ66-71 дүгээр тал/
Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Шөнө 02 цагийн орчим гаднаас хүмүүс ороод ирсэн. Гэрэл асаалттай унтаж байсан. Сэрээд харахад Б, П /Б/ 2 орж ирсэн. Тэр 2 нэлээн согтуу байсан, бид хоёрыг “бос” гэсэн, би босоод гутлаа өмссөн. Х ах босоогүй хэвтэж байсан. Б ах “гадаа А байгаа дуудаадах” гэсэн. Би гэрээс гарахад хар өнгийн Ланд 200 маркийн машиныг гэрийн үүдэнд ойрхон тавьсан байсан, машины зүүн талын хойд хаалгыг нээхэд А ах хойд суудал дээр нь хөндлөнгөөрөө унтаж байсан... Тэгсэн П гараад явсан. Удалгүй А ахыг дагуулаад орж ирсэн, орж ирэхдээ 4 шил шар Чингис архи, нэг кола ундаатай авч ирээд хоймор руу авдрын өмнө шидсэн. Нөгөө архинаасаа нэгийг аваад өөрөө задлаад гэрт байсан аяганд хийгээд Х ахад өгсөн. Х ах архийг нь аваагүй. Тэгсэн нөгөө аягатай архиа Б ахад өгсөн чинь Б ах аваад уусан. Тэгээд дахин аяганд архи хийгээд А ахад өгсөн чинь А ах архийг нь авч уугаагүй. Тэгсэн надад архи өгсөн, би аваад уусан. П “...та нар хүний өгсөн архи уусангүй, Х ах та дүүгээ ирж байхад босохгүй байна, өгсөн архи уухгүй байна...” гээд Х ах руу хандаад юм ярьсан. Тэгээд надад дахиад аяганд архи хийгээд өгсөн, би уулгүй авдар дээр тавьсан. Тэгсэн П Х ахыг юм налаад хэвтэж байхад нь нүүрэнд нь гараараа цохисон, тэгсэн Х ахын уруулнаас цус гарсан, дахин 2 удаа нүүрэнд нь цохиж авсан. Тэгсэн П хаанаас авсан юм мэдэхгүй хутга барьсан байсан. Х ахын уруулаас цус гараад тонгойсон байсан. Би “боль” гээд П-г татаад салгаж байтал А ах П-тай барьцалдаж авсан. Тэр 2 гэрийн баруун хатавчны хэсэгт ноцолдоод гэрийн зуухыг унагаагаад, зодолдсон. Тэр үед Х ах хөл нүцгэн гараад зугтсан, би Х ахын араас гарсан. Гэрийн үүдэнд гарч ирэхэд Х ах хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Би гэрийн баруун талын хадан дээр гарч Хү ахыг хайж байгаад удалгүй 3-4 минут орчим болоод буцаад гэрт ирэхэд А ах гэрээс гараад гэрийн урд зүг рүү гүйж байсан. Би гэрийн хажууд ирээд зогсож байтал П, Б 2 гэрээс гарч ирээд машиндаа суугаад явсан. Гэрээс баруун тийшээ зам руу явж байсан. Би тэр хавиар гүйгээд Х ахыг нэрээр нь чанга дуугарч дуудсан боловч чимээ байхгүй байсан, гадаа харанхуй юм харагдахгүй байсан. Би мотоциклоо асааж унаад Б ахын гэрийн ойролцоо очоод хойд талд нь зайтай мотоциклоо тавьчихаад алхаад очсон чинь гэрийнх нь гадаа машин нь байхгүй байхаар нь А ахыг хайгаад гэрийн урд талын ганга, жалгаар яваад олоогүй. Тэгээд шууд яваад өөрийн төрсөн ах Б-н гэрт очсон чинь Б ах босчихсон, “А ах хүнд зодуулаад Р-н гэрт ирсэн байна гэнэ А эгч авч ирэх гээд явсан” гэж байсан...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр талд/
Гэрч Р.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед манай нутгийн Б, Б гэх 2 хүн ирсэн. Гэрт тэр 2 хүн орж ирсэн. Тэр 2 хүн манайд орж ирээд мэнд ус мэдээд, “аймгаас явж байна” гээд халамцуу байдалтай явж байсан. Тэр 2 манай нөхөр А-г унтаж байхад нь босгоод нэг шил архи гаргаад манай нөхөрт уулгах гээд шахаад байсан. Манай нөхөр уухгүй байсан. Тэгсэн Б “манайд очъё хамт явъя” гээд манай нөхрийг аваад гараад явсан. Манай гэрт тэр 2 удаагүй 20-30 минут орчим болсон байх. Тэгсэн шөнийн 04 цаг 15 минутад манай нутгийн Р гэх залуу над руу залгаад “...А ах манайд ирлээ бие нь муу байна, аймаар цус алдаж байна, хутгалуулсан юм шиг байна...” гэж хэлсэн. Би сандраад манайд байсан Б гэж дүүгээр машинаа унуулаад Р-нд очсон чинь манай нөхөр А нил цус болсон хэвтэж байсан. Тэгээд сумын эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн, мөн аймаг руу хадам аав, эгч нар руу утсаар ярьж хэлсэн. Сумын эмч нар ирээд шууд аймаг руу авч ирээд эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийж байна, одоо биеийн байдал муу байна, биеийн олон газраа хутгалуулсан байна. ...Намайг очиход эхлээд хэсэг дуугарч чадахгүй амьсгаадаад байсан. Тэгээд хэсэг байж байгаад юм ярьсан “...намайг Б хутгалсан. Намайг ална гүйцээнэ гээд хутгалаад байсан. Намайг 15 хутгалсан...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дугаар тал/
Гэрч Х.Р-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн үед би эхнэр, хүүхэдтэйгээ унтаж байтал гэрийн хаалга цохиод “А ах нь байна” гэхээр нь хаалгаа тайлаад өгөхөд багийн Засаг дарга А ах байсан. “...ах нь хутгалуулчихлаа, эмнэлэгт мэдэгдээд өг...” гэсэн. Би багийн эмч рүү залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд эхнэр рүү нь залгаж хэлсэн. ...Нүүр ам нь их цус болсон байсан. “...та архи уусан юм уу...” гэхэд “...би нэг их уугаагүй...” гэж байсан. Манайд орж ирээд гэрийн баруун талд хэвтээд өгсөн...” гэх мэдүүлэг. /1дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар тал/
Гэрч Ж.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн үед нөхөр, хүүхэдтэйгээ гэртээ унтаж байтал гэрийн хаалга нүдээд “А ах нь байна” гээд байсан. Манай нөхөр босоод хаалга нээтэл багийн Засаг дарга А ах, “ах нь хутгалуулчихлаа, цус алдаад байна эмнэлэгт дуудлага өгөөдөх” гээд гэрт орж ирээд баруун талд хэвтээд өгсөн...нүүр ам, гар, хөл нь цус болсон, цус алдаж байсан. Өмд цамцтай байсан. Манайд ирээд “...ах нь хутгалуулчихлаа...” гэж хэлсэн гэх мэдүүлэг./1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр тал/
Гэрч П.Ба-н мөрдөн шалгах ажиллагааны үед “...Тэр үеэр А ахынх нүүх гээд намайг дуудаж, би тэднийд очсон байсан. 2019 оны 09 дүгээр сарын 29-өөс 30-ны шөнө А ахынд унтаж байтал Б, Б гэх 2 хүн 00-01 цагийн үед ирсэн. Унтаж байхад хүмүүс дуугараад би сэрсэн, тэр 2 хүн орж ирсэн байсан, А ах боссон юм ярьж байх шиг байсан, би босоогүй буруу хараад хэвтээд унтаж байсан. Нэг мэдсэн явсан байсан, юу ярьсан талаар би мэдэхгүй байна. Тэгсэн шөнө 04 цагийн үед А ахын эхнэр А эгч намайг сэрээгээд “...А ах чинь айлд хутгалуулсан гэж ирсэн байна, хоёулаа явъя...” гэсэн. А ахын портер маркийн машиныг би унаад ойрхон 3-4 километр зайтай Р гэх айлд очсон. А ах тэр айлын гэрийн баруун талд газарт хэвтэж байсан, хувцас хунар, нүүр ам нил цус болсон байсан, А эгч эмч дуудсан, өмнө өөр хүмүүс дуудлага өгсөн байсан байх удаагүй 30 минутын орчмын дараа сумын эмч, 2 цагдаа нар ирсэн. Тэгээд А ахыг аймаг руу аваад явсан...Цус их алдсан байдалтай байсан. Эхнэр А-даа “...намайг П /Б/ алах шахлаа, үхэх нь ээ, эмч хурдан дуудаарай...” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дугаар талд/,
Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед “...Тэр шөнө 03 цаг өнгөрч байх үед манай хадам ах Х миний гар утас руу өөрийн ******* дугаараас залгаад маш их сандарсан байдалтай “...энд П /Б/ намайг хутгалаад, А-г хутгалаад сүйд болж байна хурдан цагдаа, эмнэлэг дуудааж өгөөрэй, би зугтаагаад уулан дээр гарсан байна хурдлаарай...” гэж сандарч ярьсан. Тэгээд би эмнэлгийн 103 дугаарын утас руу залгаж хэлсэн чинь “...сумын эмч рүү нь ярь...” гээд 3 утасны дугаар өгсөн, тэр дугаарууд нь холбогдохгүй байсан, эмнэлгээс өөрсдөө Халиун сумын эмч рүү ярьж хэлсэн гэсэн, мөн цагдаагийн 102 утас руу залгаж хэлсэн. Удалгүй Халиун сумын хэсгийн төлөөлөгч гэх хүн надтай холбогдож асууж тодруулсан. Би Х-н хэлсэн зүйлийн талаар мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /1ХХ103-105/,
Шинжээч Т.Алтайбаатарын “...Л.Х-н биед учирсан дээд уруул, зүүн гуя, баруун хөлийн өсгий, тавхай, зүүн хөлийн тавхай, баруун гарын эрхий хураанд байх шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Л.Х-н зүүн гуянд болон баруун гарын эрхий хуруунд байх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 117-117 дугаар талд/
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 300 дугаартай “...1. А.А-н биед шарх, хугарал, цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан байна.
2. А.А-н биед зүүн суганы арын шугамаар 12-р хавирганы түвшинд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн чамархай, толгойн орой, дагз, баруун мөр, зүүн суганы арын шугамаар 5-р хавирганы түвшинд, зүүн гарын 1-р хуруу болон 2-р хурууны завсар, зүүн гуяанд шарх, баруун шанаа, зүүн шанаа дух, баруун дээд зовхи, хамар, хүзүү, зүүн хацар, баруун шилбэнд зулгаралт, баруун зүүн дээд доод зовхи, зүүн гуяанд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
3. А.А-н биед учирсан шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
4. Хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 134-136 дугаар талд/
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 302 дугаартай “...1. Л.Х-н биед шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан байна.
2. Л.Х-н биед дээд уруул, зүүн гуя, баруун хөлийн өсгий, тавхай, зүүн хөлийн тавхай, баруун гарын эрхий хуруунд шарх, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, зүүн хөлийн эрхий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Зүүн гуянд байх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар талд/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Одончимэг, С.Чулуунсүх, Б.Даваасүрэн нарын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 965 дугаартай “...1. Х-н биед хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, дээд уруулын зүүн хэсэгт оёдол тавигдсан шарх, зүүн гуяд оёдол тавигдсан шарх, баруун хөлийн өсгий тавхайд шарх, зүүн хөлийн тавхайд шарх, зүүн хөлийн эрхий хуруунд хаван, цус хуралт, баруун гарын эрхий хуруунд шархтай гэмтэл тогтоогдсон байна.
2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын шарх нь ердийн явцаараа эдгэрэх боломжтой.
4. Шинжээч эмч Т.Алтайбаатарын гаргасан 302 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт. /3 дугаар хавтаст хэргийн 50- 52 дүгээр талд/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэл, С.Чулуунсүх, Ц.Наранцэцэг нарын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 967 дугаартай “...1. А.А-н биед цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 10 дугаар хавирганы далд хугарал, баруун дал, мөр, зүүн чамархай, дагз, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун зүүн шанаа, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүү, зүүн хацар, баруун сарвуу, баруун гарын эрхий, ядам хуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 10 дугаар хавирганы далд хугарал, баруун дал, баруун суга, зүүн чамархай, дагз, баруун мөр, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун зүүн шанаа, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүү, зүүн хацар, баруун сарвуу, баруун гарын эрхий, ядам хуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
2. А.А-н биед учирсан цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун дал, мөр, зүүн чамархай, зулай, дагз, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дүгнэлт гаргахдаа өвчний түүх, рентген зураг, шинжээч эмчийн үзлэгийг үндэслэсэн болно.
3.А-н биед учирсан цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь хэвтээ болон босоо аль ч байрлалд үүсэх боломжтой.
4. А.А-н биед үзлэг хийсэн гэмтлийн эмчийн үзлэг болон шинжээч эмчийн үзлэг, шархыг шалгаж оёдол тавьсан тухай тэмдэглэлээс үзэхэд шархны байрлал зүүн 10-11 дүгээр хавирганы түвшинд байх боломжтой байна.
5. Шинжээч эмч Т.Алтайбаатарын гаргасан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна. Учир нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д “цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх: үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна” гэсэн байдаг ба А.А-н биед цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хурсан байдал тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт. /3 дугаар хавтаст хэргийн 35-41 дүгээр тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, Т.Амартүвшин, Н.Туяа, Ч.Эрдэмболор, О.Оюунбаясгалан нарын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1138 дугаартай “...1. А.А-н биед цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 10 дугаар хавирганы далд хугарал, баруун дал, мөр, зүүн чамархай, дагз, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун зүүн шанаа, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүү, зүүн хацар, баруун сарвуу, баруун гарын эрхий, ядам хуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 10 дугаар хавирганы далд хугарал, баруун дал, баруун суга, зүүн чамархай, дагз, баруун мөр, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин баруун зүүн шанаа, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүү, зүүн хацар, баруун сарвуу, баруун гарын эрхий, ядам хуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. А.А-н биед учирсан цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун дал, мөр, зүүн чамархай, зулай, дагз, зүүн гарын долоовор хуруу зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба бусад баруун зүүн шанаа, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүү, зүүн хацар, баруун сарвуу, баруун гарын эрхий, ядам хуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээг А.А-н биед үзлэг хийж, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн 5825 тоот өвчний түүх болон амбулаторийн карт, рентген зургийг үндэслэн дүгнэлт гаргасан байна.
4. А-н биед учирсан цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хэвтээ болон босоо байрлалын аль алины үед үүсгэгдэх боломжтой ба яг аль байрлалын үед үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.
5. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн 5825 тоот өвчний түүхэнд А.А-н биед үзлэг хийсэн гэмтлийн эмчийн үзлэгт болон шинжээч эмчийн үзлэг, шархыг шалгаж оёдол тавьсан тухай тэмдэглэлээс үзэхэд шархны байрлал зүүн 10-11 дугаар хавирганы түвшинд байх боломжтой байна. Давтан ирүүлсэн рентген зургийн уншуулахад А.А-н зүүн 10 дугаар хавирганы далд хугарал байгаа нь тогтоогдож байна.
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 300 тоот дүгнэлт үндэслэл муутай байна. Учир нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д “цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх: үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна” гэсэн байдаг ба А.А-н биед цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хурсан байдал тогтоогдсонгүй. Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №967 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт. /3 дугаар хавтаст хэргийн 63-71 дүгээр талд/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Б.Ундармаа, Б.Ариунзул, Ж.Ганцэнгэл, Г.Энхбаатар, Б.Ганзориг, Ш.Цэцэгмаа нарын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гаргасан 100 дугаартай “...1. Хохирогч А.А-н биед зүүн чамархайн 3 ширхэг, толгойн орой хэсэгт 2 ширхэг, дагзны хуйх, баруун мөр, баруун дал. баруун суганы ар хэсэг, зүүн суга, цээжний зүүн доод хэсэг болон зүүн гуяны тус бүр 1 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун, зүүн шанаа, дух, баруун нүдний дээд зовхи, хамрын үзүүр, зүүн хацар, хүзүү, баруун гарын сарвуу ба 1, 4 дүгээр хуруу, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн гарын 1, 2 дугаар хурууны завсрын шарх, зүүн талын 10 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх /нийт 12 ширхэг/ гэмтэл нь тус бүр, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт болон баруун нүдний алимны салстын цус харвалт, мөх зүүн гарын 1, 2 дугаар хурууны завсрын шарх, мөн зүүн талын 10 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд нь тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
2. Хохирогч А.А-н биед учирсан хатгагдаж зүсэгдсэн шарх /нийт 12 ширхэг/ гэмтэл нь тус бүр 1 удаагийн хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад шарх, цус хуралт, зулгаралт, зүүн талын 10 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Хохирогч А.А-н цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх нь хэвлийн хөндийд нэвтрээгүй байх ба энэ нь 2019 оны 09 дүгээр сарын 30 ба 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хэвлийн эхо шинжилгээгээр дотор эрхтнүүдэд гэмтэлгүй, хэвлийн хөндийд сул шингэн үгүй гэсэн шинжээр тогтоогдож байна.
4. Хохирогч А.А-н биед учирсан хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь хэвтээ, босоо аль ч байрлалд үүсэх боломжтой.
5. Хохирогч А.А-н биед учирсан олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хэвлийн хөндийд нэвтрээгүй байгаа тул шинжээч эмч Ө.Сарангэрэл, С.Чулуунсүх, Ц.Нандинцэцэг болон шинжээч эмч Ц.Ганболд, Т.Амартүвшин, Н.Туяа, Ч.Эрдэмболор, О.Оюунбаясгалан нарын А.А-н биед цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 10 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо гэсэн нь зөв байна.
6. Хохирогч А.А-н биед учирсан цээжний зүүн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь хэвлийн хөндий рүү нэвтрээгүй байна. Шарх хэвлийн хөндийд нэвтэрсэн тохиолдолд ямар эрхтэн гэмтсэнээс хамаарч хэвлийн хөндийд цус, шингэн, хий хуралддаг, мөн дотор эрхтэн гэмтээгүй ч гэсэн хэвлийн хөндийд цус хуралдана. Тухайн үед хэвлийн эхо шинжилгээгээр хэвлийн хөндийд сул шингэнгүй, гэдэс хий дүүрэнг ихтэй гэсэн нь дотор эрхтэн гэмтээгүйг харуулж байна. Иймд эмчлэгч эмчийн тавьсан оношоор шарх хэвлийн хөндий рүү нэвтэрсэн гэж үзэх боломжгүй болно.
7. Шинжээч эмч Т.Алтайбаатарын гаргасан 2019 оны 10 дугаар сарын 07- ны өдрийн 300 дугаартай дүгнэлтийн 2 дугаар хариултад А.А-н биед зүүн суганы арын шугамаар 12 дугаар хавирга түвшинд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн 11, 12 дугаар хавирганы хугаралтай гэсэн нь болон 4, 5 дугаар хариулт үндэслэлгүй байна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл, С.Чулуунсүх, Ц.Нандинцэцэг нарын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 967 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Ц.Ганболд, Т.Амартүвшин, Н.Туяа, Ч.Эрдэмболор, О.Оюунбаясгалан нарын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1138 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 108-118 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5814 дугаартай “...ХГҮ- ээр хураан авсан гэх улаан хүрэн өнгийн иштэй, 20 см урттай хутган дээр цус илэрсэн. Цусны бүлгийн харьяалал тодорхойлох боломжгүй..” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5813 дугаартай “...1.ХГҮ-ээр хураан авсан гэх 10-10 УНЦ улсын дугаартай, “Ланд Крузер-200” маркийн авто машины суудлын бүрээс дээр цус илэрсэн.
2. АВО системээр В(111) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Иргэн А.А-н гэх цус нь АВО системээр В(Ш) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 157-158 дугаар тал/
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Б.Мөнх-Оргилын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай “...1. Хохирогч А.А-н өмсөж явсан гэх хар өнгийн савхин хүрэм, улаан өнгийн цамц, саарал өнгийн футболк, улаан өнгийн футболк, хар хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн ноосон өмд, хар өнгийн урт түрийтэй хос гутал зэрэг хувцаснуудад зах ирмэгүүд суналтгүй, сэмрэлтгүй, жигд тасарсан, зүсэлтүүд байна /ногоон цайвар өнгийн дотуур хувцсанд ямар нэгэн урагдалт цооролт байхгүй/.
2.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн савхин хүрэмний урд энгэр хэсэгт: 1.8x0.1 см, 3x0.1 см, , 3.5 х0.1см, 3x0.1см, 2x0.1 см, ард талын хэсэгт 2.5 х0.1см, 2x0.1 см хэмжээтэй зүсэлтүүдтэй. Улаан өнгийн цамцны урд энгэр болон ханцуй хэсгүүдээр 25 см, 13 см, 65 см, 60 см, ард талын хэсэгт 1.5x0.1 см, 2x0.1 см, 2x0.1 см, хэмжээтэй зүсэлтүүдтэй. Саарал өнгийн богино ханцуйтай футболкны урд энгэр болон ханцуй хэсгүүдээр 30 см, 29.5 см, 42 см хэмжээтэй зүсэлтүүдтэй. Улаан өнгийн богино ханцуйтай футболкны урд энгэр болон ханцуй хэсгүүдээр 32 см, 58 см, 2.2x0.1 см, ард талын хэсгээр 0.9x0.1 см, 0.8x0.1 см, 1.1x0.1 см, 1.5x0.1 см, 1.5x0.1 см хэмжээтэй зүсэлтүүдтэй. Хар хөх өнгийн жинсэн өмдний зүүн гуяны ар талын хэсэгт 1.5x0.1 см хэмжээтэй зүсэлттэй. Саарал өнгийн ноосон өмдний зүүн гуяны ар талын хэсэгт 1.5x0.1 см хэмжээтэй зүсэлттэй. Хар өнгийн урт түрийтэй 1 хос гутлын зүүн хөлийн түрий хэсэгт 7x0.4 см, 1x0.1 см хэмжээтэй зүсэлтүүдтэй.
3. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн савхин хүрэм, улаан өнгийн цамц, саарал өнгийн футболк, улаан өнгийн футболк, хар хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн ноосон өмд, хар өнгийн урт түрийтэй хос гутал зэрэг хувцаснуудад үүссэн зүсэлт нь зах ирмэгүүд суналтгүй, сэмрэлгүй, жигд тасарсан байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад цооролт, урагдалт байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамц нь нилэнхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дүгээр хавтаст хэргийн 173-177 дугаар тал/
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 779/780 дугаартай “...Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 326.250 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 60-62 дугаар тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд./1 дүгээр хавтаст хэргийн 3-10 дугаар тал/
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд./1 дүгээр хавтаст хэргийн 14-18 дугаар тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд./1 дүгээр хавтаст хэргийн 22-23, 35-37 дугаар тал/
Хохирогч А.А-н 5825 дугаартай өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 200-213 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Б-г 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь- Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Х-н гэрт согтуурсан үедээ хохирогч А.А-г хутгалах, өшиглөх, зохих зэргээр зодон түүний биед зүүн чамархайд 3, толгойн оройн хэсэгт 2, дагзны хуйх, баруун мөр, баруун дал, баруун суганы ар хэсэг, зүүн суга, цээжний зүүн доод хэсэг болон зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын нэг, хоёрдугаар хурууны завсрын шарх баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн талын 10 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд санаатай учруулсан, мөн хохирогч Л.Х-г архи уусангүй гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар цохиж биед нь хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, дээд уруулд шарх, зүүн гуя, баруун гарын эрхий хуруунд хутгалж, зүүн гуя, баруун гарын эрхий хуруунд шарх буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгчийн А.Б-н өгсөн “...А.А ах Л.Х ахыг өмөөрөөд тэнд зодолдож ноцолдоод нэг ухаан орсон чинь гэрт ганцхан Б унтаж байсан бусад нь байхгүй байсан...Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Миний буруу...” гэх мэдүүлэг,
хохирогч А.А-н өгсөн “... Б баруун гартаа хутгаа бариад “....хувцсаа тайлцгаа би та нарыг бүгдийг чинь ална...” гэсэн. Тэгээд нэг Х-н хажууд очоод, нэг миний хажууд ирээд”... ална шүү...” гээд орилж чарлаж дайраад, миний толгойн ар дагз руу гараараа 2 цохиод, хутгаараа миний эрүүний доороос өнгөцхөн хатгаад, баруун шанаа руу бас өнгөцхөн хатгаж авсан. Тэгээд Хүрлээ дээр очоод хөл рүү нь өшиглөж авсан. Би “...хутгаа тавьчих миний дүү, хутга барьж болохгүй...” гэж аргадсан боловч үгэнд орохгүй байсан. Тэр үед зуухны арын хүхээгний доод талд 3 шил архи, нэг кола ундаа хэвтэж байсан. Би 0.75 литрийн Соёрхол нэртэй архины шилийг аваад зуухны хэсэгт цохиж хагалаад шилний хүзүүг нь бариад “...наад хутгаа хая чи ойртоод үзээрэй...” гэсэн чинь Б харчихаад “...алнаа чамайг...” гээд хүрч ирээд зүүн талын суга руу нэг удаа, хавирга орчим нэг удаа хутгалсан, би айгаад хутга барьсан баруун гарыг нь бариад авсан. Тэгээд түлхээд хойш нь суулгасан чинь бос ч ирээд миний зүүн шанаа руу өвдөглөсөн, би гараас нь хутгыг нь авах гээд дийлдэхгүй байхаар нь баруун гарын шуу орчмоос нь хазсан боловч хутгыг нь салгаж чадаагүй. Б хутгатай гараа угзарч татаад миний зүүн гарын эрхий хурууны салааг зүссэн. Би өвдөглүүлж, гараа зүсүүлээд хойшоо болтол намайг хөлөөрөө нүүр орчим руу өшиглөөд би хойшоогоо унасан. Тэр үед Х араар нь Б-г татсан чинь эргэж хараад Х-г хутгалах шиг болсон. Х “...яа яа чи намайг хутгалчихлаа...” гээд орилсон. Би тэр үед нь үүд рүү гарах гээд мөлхөж байтал араас барьж аваад зүүн гуяны ар хэсэг рүү хутгалаад, хутгаа сугалж аваад маш хурдан баруун дал, баруун мөр, баруун суганы доор 3 удаа хутгалаад намайг татаад толгой руу өшиглөж унагаасан. Тэр үед Х, Б 2 гэрээс гараад зугтсан. Б намайг хаяад тэр 2-н араас “...алнаа та 2-ийг...” гээд гараад явсан...Б гаднаас орж ирээд бас нүүр рүү өшиглөж унагаагаад дээрээс өвдөглөөд суусан, хутгаараа баруун нүд рүү хатгах гээд 2 талын шанаа руу хатгаад “...үхлээ сонго, хоолойгоо хэрчүүлэх үү, нугас руу чинь хий хүү...” гээд байсан. Быг гэрээс гараад явахаар нь зугтах гэтэл намайг савхин куртикнээс бариад авахаар нь куртикээ тайлж үлдээгээд нэг хөл дээрээ догонцоод гэрийн урдхан талд сайр дотор ороод суусан. “...хөөе пизда минь...” гээд намайг хайж байгаад машинаа асаагаад намайг хайсан. Намайг гэрлээ тусгаад хайж байгаад харчихаад машинтайгаа хурдтай ирэхээр нь би зугтаад жижиг хадан толгой дээр гарсан чинь ирээд тулаад зогсоод “...суу пизда минь ална шүү...” гэхээр нь айгаад машинд нь урд суудал дээр нь суусан. Зүүн талдаа жолоотой машин байсан, би баруун урд суудал дээр нь суусан. Х-н гэрийн гадаа очоод Б хаалгаа нээгээд “...Б пизда минь гараад ир...” гээд орилсон чинь Б удалгүй гарч ирээд хойд талын суудал дээр суусан. Тэгээд хөдлөөд явсан, Б хурдан ширүүн яваад байсан. Миний хутгалуулсан шархнууд өвдөөд байсан тул зөөлөн яваач гэж хэлсэн. Тэгээд хаашаа яваад байгааг нь мэдэхгүй миний ухаан балартаад, би суудлын хойд талыг налуулаад хэвтэж явсан, Б ганцаараа юм яриад “...чамайг цус алдуулж алнаа...” гэж байсан, мөн “...энэ пизда намайг хаашдаа хийнэ...Х ч яах уу...” гэсэн утга бүхий зүйл яриад яваад байсан. Тэгээд энэ айл хэнийх вэ гэхээр нь өндийгөөд харсан чинь Р-нх байсан. “...Намайг энд буулгачих арга байна уу...” гэж хэлсэн чинь “...энэ хэнийх юм бэ...” гээд явдал нь удаашраад зогсох гэхээр нь би хаалгыг нь нээгээд машинаас өнхөрч буугаад Р-н хаалгыг цохиод “...Р ахын дүү хаалгаа нээгээрэй, эмнэлэг дуудаарай...” гэсэн. Р хаалгаа нээсэн. Наад 2 хүнээ гэртээ оруулж болохгүй шүү гээд гэр лүү нь мөлхөөд орсон. Тэгээд Р-р эхнэр лүүгээ утсаар яриулсан, эхнэр удалгүй ирсэн. Үүрээр сумын эмч, цагдаа нар ирсэн. Надад яаралтай тусламж үзүүлж эмчилгээ хийгээд байх шиг байсан. Миний ухаан санаа балартаад, орж гараад байсан, нэг мэдсэн аймаг руу аваад явж байсан. Тэгээд аймагт ирж эмнэлэгт хэвтүүлсэн...хутгалсан шарх нь нийт 16 удаа, үүнээс 7 шарх нь их гүн хутгалсан байсан. Маш их цус алдсан байсан...” гэх мэдүүлэг,
хохирогч Л.Х-н өгсөн “...Б “пизда минь яагаад архи уудаггүй юм...” гээд гараараа миний нүүрэн тус газар цохисон, миний уруулын зүүн дээд хэсэг сэт цохигдсон, цус их гарсан, би хөнжлийнхөө булангаар уруулынхаа цусыг дараад тонгойсон, тэр үед Б гараад явсан. Удалгүй шилтэй архинууд оруулж ирээд хоймор хэсэг рүү шидээд “архи ууна аа" гээд нэг аяганд хийгээд надад өгөөд “уу” гэхээр нь би “уухгүй” гэсэн чинь Бд өгөөд “чи архи уу пизда минь” гэсэн Б архийг нь аваад уучих шиг болсон. Б гараад явсан би тэр хооронд нь дээлээ сэлдэн өмсөөд, гутлаа өмсөж амжаагүй байтал Б А-г дагуулаад орж ирээд, “та нарыг би ална аа” гээд А тэр 2 зодолдсон. Зодолдож байгаад 2 тийшээ болсон чинь Б манай бор иштэй хутгыг барьсан байсан. Тэгсэн А “...чи зэвсэгтэй бол би бас зэвсэгтэй...” гээд 2 гартаа архины шилний хагархай барьсан байсан. Манай гэрийн зуух унасан. Тэр 2 дахиад урд урдаасаа дайраад барьцалдаж авсан. Б баруун гартаа хутга бариад зүүн гараараа А-н куртикний захнаас барьж татаад А-н куртик, цамц нь өөдөө сөхөгдөөд ууц нуруу хэсэг нь ил гарсан байсан. Тэр үед Б А-н ар ууц хэсэг рүү нэг удаа хутгаа дүрж хутгалсан, би босож ирээд “...болиоч чи, пизда минь, хүн хутгалчихлаа шүү дээ...” гэсэн чинь А-г тавиад эргэж намайг заамдаж аваад дараад зүүн гуяны гадна талаас нэг удаа хутгалаад “...ална аа чамайг...” гээд нүүр орчим хутгаараа зүссэн. Миний хамарны нурууны хэсгээр өнгөц зүсэгдсэн. Би гуяа дараад унасан, намайг хаяад буцаад гэрийн баруун хатавчны хэсэгт унасан байсан А-г барьж аваад “...ална аа та нарыг...” гэж байсан. Би гуяндаа хутгалуулаад айж шоконд орсон байсан. Нэг харсан Б нь А-н дээр нь гарсан хутгалаад байх шиг байхаар нь “...хүн аллаа шүү дээ чи...” гээд дахиад очиж Б-н хутганаас барьж авсан чинь баруун гарын эрхий хурууны 1 дүгээ үе орчим хутганд гүн зүсэгдсэн. Тэгээд би холдоод дийлдэхгүй юм байна, хаашдаа алуулах юм байна гэж бодоод гэрийн шалан дээр хэвтэж байсан өөрийнхөө гар утсыг аваад хөл нүцгэн сэлдэн дээлтэй гараад зугтсан. Араас Б “...ална аа чамайг...” гээд хөөгөөд гарч ирсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Т.Б-н өгсөн “...П Х ахыг юм налаад хэвтэж байхад нь нүүрэнд нь гараараа цохисон, тэгсэн Х-н уруулаас цус гарсан, дахин 2 удаа нүүрэнд нь цохиж авсан. Тэгсэн П хаанаас авсан юм мэдэхгүй хутга барьсан байсан. Х ахын уруулаас цус гараад тонгойсон байсан. Би боль гээд П- татаад салгаж байтал А ах П-тай барьцалдаж авсан. Тэр 2 гэрийн баруун хатавчны хэсэгт ноцолдоод гэрийн зуухыг унагаагаад, зодолдсон. Тэр үед Хах хөл нүцгэн гараад зугтсан, би Х ахын араас гарсан...” гэх мэдүүлэг болон хохирогч А.А, Л.Х нар нь шүүгдэгч А.Б-н үйлдлээс шалтгаалан гэмтэл авсан талаар сонссон, хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг харсан талаараа мэдүүлсэн гэрч П.Б, Ж.П, Х.Р, Р.Алтанзул, Ц.Н нарын мэдүүлгүүд хохирогч нарын биед учирсан гэмтлүүдийн талаар тусгасан Говь Алтай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 300, 302 дугаартай дүгнэлтүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 100, 965, 967, 1138 дугаартай дүгнэлтүүд, хохирогч А.А-н өмсөж явсан хувцасанд үүссэн урагдал цоорол, түүний байрлал шинж чанарыг тодорхойлсон криминалистикийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, автомашины суудлын бүрээснээс илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогч А.А-н өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Энэ нь хүний биед санаатай халдан өшиглөх, цохих, олон удаа хутгалах зэргээр хохирогч А.А-н биед зүүн чамархайд 3 удаа толгойн оройн хэсэгт 2 удаа, дагзны хуйх, баруун мөр, баруун дал, баруун суганы ар хэсэг, зүүн суга, цээжний зүүн доод хэсэг болон зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн гарын нэг, хоёрдугаар хурууны завсрын шарх, зүүн талын 10 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдах, мөн хохирогч Л.Х-н биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А.Б-г гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан” гэж тодорхойлдог.
Шүүгдэгч А.Б нь хохирогч А.А-г онц харгис хэрцгийгээр алахыг завдсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч А.А-г “...миний толгойн ар дагз руу гараараа 2 цохиод, хутгаараа миний эрүүний доороос өнгөцхөн хатгаад, баруун шанаа руу бас өнгөцхөн хатгаж авсан... зүүн талын суга руу нэг удаа, хавирга орчим нэг удаа хутгалсан, би айгаад хутга барьсан баруун гарыг нь бариад авсан...зүүн шанаа руу өвдөглөсөн... хутгатай гараа угзарч татаад миний зүүн гарын эрхий хурууны салааг зүссэн...хөлөөрөө нүүр орчим руу өшиглөөд би хойшоогоо унасан... үүд рүү гарах гээд мөлхөж байтал араас барьж аваад зүүн гуяны ар хэсэг рүү хутгалаад, хутгаа сугалж аваад маш хурдан баруун дал, баруун мөр, баруун суганы доор 3 удаа хутгалаад намайг татаад толгой руу өшиглөж унагаасан...Б гаднаас орж ирээд бас нүүр рүү өшиглөж унагаагаад дээрээс өвдөглөөд суусан, хутгаараа баруун нүд рүү хатгах гээд 2 талын шанаа руу хатгаад “...үхлээ сонго, хоолойгоо хэрчүүлэх үү, нугас руу чинь хий хүү...” гээд байсан... Зүүн талдаа жолоотой машин байсан, би баруун урд суудал дээр нь суусан... Б ганцаараа юм яриад “...чамайг цус алдуулж алнаа...” гэж байсан, мөн “...энэ пизда намайг хаашдаа хийнэ...Х ч яах уу...” гэсэн утга бүхий зүйл яриад яваад байсан...”, хохирогч Л.Х-н “...Б баруун гартаа хутга бариад зүүн гараараа А-н куртикний захнаас барьж татаад А-н куртик, цамц нь өөдөө сөхөгдөөд ууц нуруу хэсэг нь ил гарсан байсан. Тэр үед Б А-н ар ууц хэсэг рүү нэг удаа хутгаа дүрж хутгалсан, би босож ирээд “...болиоч чи, пизда минь, хүн хутгалчихлаа шүү дээ...” гэсэн...Гэрийн баруун хатавчны хэсэгт унасан байсан А-г барьж аваад “...ална аа та нарыг...” гэж байсан...Нэг харсан Б нь А-н дээр нь гарсан хутгалаад байх шиг байхаар нь “...хүн аллаа шүү дээ чи...” гээд дахиад очиж Б-н хутганаас барьж авсан чинь баруун гарын эрхий хурууны 1 дүгээ үе орчим хутганд гүн зүсэгдсэн. Тэгээд би холдоод дийлдэхгүй юм байна, хаашдаа алуулах юм байна гэж бодоод гэрийн шалан дээр хэвтэж байсан өөрийнхөө гар утсыг аваад хөл нүцгэн сэлдэн дээлтэй гараад зугтсан. Араас Б “...ална аа чамайг...” гээд хөөгөөд гарч ирсэн...”, гэрч Б-н “...П хаанаас авсан юм мэдэхгүй хутга барьсан байсан. Х ахын уруулаас цус гараад тонгойсон байсан. Би боль гээд П-г татаад салгаж байтал А ах П-тай барьцалдаж авсан. Тэр 2 гэрийн баруун хатавчны хэсэгт ноцолдоод гэрийн зуухыг унагаагаад, зодолдсон...”, гэрч Ж.П, Х.Р нарын “...А ах нь байна гээд орж ирсэн...нүүр ам, гар, хөл нь цус болсон, цус алдаж байсан...Эхнэр лүү нь утсаар хэлсэн...” гэх мэдүүлгүүд, Говь Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны болон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн удаа дараа гаргасан “...хохирогчийн толгой, цээжин тус газар ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр олон тооны гэмтэл шархууд үүссэн...” болохыг тусгасан дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Б нь хохирогч А.А-г хутгалж олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алах идэвхтэй үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарч гэмт хэрэг төгсөөгүй, хохирогч машины явдал дунд бууж бусдаас тусламж гуйж эмнэлгийн тусламж авснаар амь нас нь аврагдсан байна.
Харин шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдлийг гэмт үйлдлээ сайн дураар зогсоож, тухайн гэмт хэргийг туйлд нь хүрэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Учир нь гэмт хэрэг үйлдэхээс татгалзах гэдэг нь “гэмт хэргээ төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс өөрийн хүсэл зоригийн дагуу татгалзах, мөн татгалзах үед гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд байх гэсэн үндсэн шинжийг хангасан байхыг шаарддаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Б нь хохирогчийг онц харгис хэрцгийгээр алахад чиглэгдсэн үйл ажиллагаа болон өөрийн хүсэл зоригийг бүрэн хэрэгжүүлсний улмаас хохирогчийн биед толгой, цээж зэрэг амин чухал эрхтнүүд байрлах хэсэгт хутгалж олон тооны гэмтлүүд учруулсан байна.
Хүнийг алах гэмт хэрэгт хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.
Шүүгдэгч А.Б нь хохирогч А-г зодсон, олон удаа хутгалсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтлүүдтэй шалтгаант холбоотой байна. Хэдийгээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын удаа дараа гаргасан дүгнэлтүүдээр хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг хөнгөн гэж тогтоосон боловч дан ганц шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн зүйлчлэлийг хийх нь учир дутагдалтай гэж шүүх дүгнэлт хийгээд, дээр дурдсанчлан хохирогчид гэмтэл учруулсан арга, ашигласан зэвсэг, үйлдлийн тоо, шарх, гэмтлийн тоо, гэмт хэрэг үйлдэж байх үеийн шүүгдэгчийн зан үйл зэргийг нь харгалзан үзсэн, түүнчлэн хохирогчийн нь олон тооны гэмтэл шархны улмаас удаан хугацаагаар эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан өвчний түүх болох бусад баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдлийг шүүх онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдсан гэж үзсэн болно.
Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Архи уусны улмаас болсон хэрэг байна. А.А-г нэлээн олон удаа хутгалсан гэж ойлголоо... Гэм буруутайгаа өөрөө ойлгож байгаа юм шиг байна...” гэсэн саналыг шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо шүүх харгалзан үзлээ
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдлын хугацаа дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5/тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт онц харгис хэрцгийгээр хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж тус тус хуульчилжээ. Иймд шүүх шүүгдэгч А.Б-д хорих ял оногдуулахдаа хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхийг завдсан тохиолдолд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 20 жилийн гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хорих ял шүүх оногдуулах, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхийг завдахад оногдуулах ял, төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт нь оногдуулах ялаас ямагт бага байх зарчмыг баримталсан болно.
Шүүгдэгч А.Б-н үйлдсэн гэм буруутайд тооцон, ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэсэн заалтад хамаарч байна. Иймээс шүүгдэгч А.Б-д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн чөлөөлөх нь Өршөөлийн хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “dublis blue3 гэсэн бичигтэй 1 ширхэг тамхи, “Chingis Gould” гэсэн бичигтэй 0.75 литртэй задлаагүй архи 1 ширхэг, улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон 2 ширхэг шаазан аяга, “Chingis Gould” гэсэн бичигтэй 0.75 литртэй хоосон шил, 1.25 литрийн кока кола ундааны сав 2 ширхэг, “dublis blue” гэсэн бичигтэй иш нь улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон тамхи 1 ширхэг, “Алтан навчис” гэсэн бичигтэй тамхины хайрцаг 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон 4 ширхэг шаазан аяга, цэнхэр алаг хөнжил 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, авто машины суудлын саарал өнгийн бүрээс 1 ширхэг, хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, улаан өнгийн даавуун цамц 1 ширхэг, “KMGNA” гэсэн бичиглэлтэй футболк 1 ширхэг цайвар сааран өнгийн футболк 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цайвар саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, бор шаргал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн урт түрүүтэй гутал 1 хос, хөх саарал өнгийн куртик 1 ширхэг зэргийг “эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлж, шүүгдэгч А.Б-н 2019 оны 09-р сарын 30-наас 2019 оны 10 дугаар сарын 02-ны хооронд сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т овогт А-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Б-д 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 5/тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-н сэжигтнээр баривчлагдсан 2/хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “dublis blue” гэсэн бичигтэй 1 ширхэг тамхи, “Chingis Gould” гэсэн бичигтэй 0.75 литртэй задлаагүй архи 1 ширхэг, улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон 2 ширхэг шаазан аяга, “Chingis Gould” гэсэн бичигтэй 0.75 литртэй хоосон шил, 1.25 литр кока кола ундааны сав 2 ширхэг, “dublis blue” гэсэн бичигтэй иш нь улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон тамхи 1 ширхэг, “Алтан навчис” гэсэн бичигтэй тамхины хайрцаг 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон 4 ширхэг шаазан аяга, цэнхэр алаг хөнжил 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, авто машины суудлын саарал өнгийн бүрээс 1 ширхэг, хар өнгийн савхин хүрэм 1 ширхэг, улаан өнгийн даавуун цамц 1 ширхэг, “KMGNA” гэсэн бичиглэлтэй футболк 1 ширхэг цайвар сааран өнгийн футболк 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цайвар саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, бор шаргал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн урт түрүүтэй гутал 1 хос, хөх саарал өнгийн куртик 1 ширхэг зэргийг “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА