| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00367/И |
| Дугаар | 434 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 434
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* эрэг 1 дүгээр хэсэг ******* тоотод оршин суух, эрэгтэй, 31 настай, одоо “******* банк” ХХК-ийн Сэлэнгэ салбарт зээлийн багц хариуцсан менежер ажилтай ******* овогт ******* ******* /*******/ /”******* банк” ХХК /Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг хөх чулуут гудамж тоотод оршин суух, эмэгтэй, 39 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй овогт //
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг хөх чулуут гудамж тоотод оршин суух, эмэгтэй, 33 настай, одоо ******* сумын *** дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажилладаг овогт // нарт холбогдох:
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2.378.388.48 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Э., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Зээлдэгч Б., Э. нар нь Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр №201642617595 зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй 11 сарын хугацаатай хүнсний ногоо тариалах зориулалтаар авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2.473.974.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.103.164.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31.593.39 төгрөг нийт 3.608.732 төгрөгийг төлж барагдуулсан байна. Зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 87 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2.354.975.51 төгрөг, зээлийн хүү 19.510.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.902.16 төгрөг нийт 2.378.388.48 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө хариуцагч нар ирж бидэнтэй харилцан тохиролцож сар бүрийн 20-нд 200.000 төгрөг төлөхөөр болж 6 дугаар сард 200.000 төгрөг төлж одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2.155.175.51 төгрөг үүн дээр шүүхэд гаргасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Барьцааны гэрээнд заагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэсэн Б., Э. нарын өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн тоот хувийн сууцны зориулалттай 51.3м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээтэй талбай бүхий Б.ын эзэмшлийн газрын хамт тохиролцсон хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Мөн барьцааны гэрээнд заагдсан Б., Х.Оюунцэцэг, А.Хөдөлмөр нарын эзэмшлийн газрыг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж байна гэх.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б. бид хоёр банкны ажилтантай уулзаж сар бүрийн 20-нд 200.000 төгрөг төлөхөөр болсон. Зээлээ бүрэн хэмжээгээр төлж барагдуулна гэх.
Хариуцагч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид нар банкны ажилтантай очиж уулзан 5 сар дараалан сар бүрийн 20-нд 200.000 төгрөг төлөөд үлдэгдэл 1.378.388 төгрөгийг 11 сард төлөхөөр тохиролцсон байгаа. Зээлээ бүрэн хэмжээгээр төлж барагдуулна. Сая 06 дугаар сарын 20-нд 200.000 төгрөгөө төлсөн байгаа гэх
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 87 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2.354.975.51 төгрөг, зээлийн хүү 19.510.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.902.16 төгрөг нийт 2.378.388.48 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө хариуцагч нар ирж бидэнтэй харилцан тохиролцож сар бүрийн 20-нд 200.000 төгрөг төлөхөөр болж 6 дугаар сард 200.000 төгрөг төлж одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2.155.175.51 төгрөг үүн дээр шүүхэд гаргасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Барьцааны гэрээнд заагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэсэн Б., Э. нарын өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн тоот хувийн сууцны зориулалттай 51.3м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээтэй талбай бүхий Б.ын эзэмшлийн газрын хамт тохиролцсон хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Мөн барьцааны гэрээнд заагдсан Б., Х.Оюунцэцэг, А.Хөдөлмөр нарын эзэмшлийн газрыг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж байна...” гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг хөх чулуут гудамж тоотод оршин суух иргэн Б., “******* банк”-ны /Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвтэй/ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Э. оролцсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Сэлэнгэ аймгийн “******* банк” ******* сумын тооцооны төвөөс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр №201642617595 дугаартай “Зээлийн гэрээ” хийн “Төмс, хүнсний ногоо тариалах” 5.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатайгаар, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Барьцааны гэрээ” хийж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэсэн Б., Э. нарын өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн тоот хувийн сууцны зориулалттай 51.3м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээтэй талбай бүхий Б.ын эзэмшлийн газар, мөн дугаартай Б.ын эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газрыг тус тус барьцаа хөрөнгө болгосон болох нь нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэгч бүртгэн, газрын даамал тэмдэг даран баталгаажуулсан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчдын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн №201642617595 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 2.354.975.51 төгрөг, зээлийн хүү 19.510.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.902.16 төгрөг нийт 2.378.388.48 төгрөгийг нэхэмжилснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээлээс 200.000 төгрөг төлсөн, үлдэгдэл үндсэн зээлд 2.155.175.51 төгрөг болсон болох нь шүүх хуралдаанд гаргасан “Зээлийн дансны 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан дэлгэрэнгүй хуулга”-аар нотлогдож байна. Зээлдэгч Б., хамтран үүрэг гүйцэтгэгч Э. нар нь төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 2.155.175.51 төгрөг, зээлийн хүү 19.510.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.902.16 нийт 2.178.589 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх талаар 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн “Мэдэгдэл” зэргээр нотлогдож байгаа нь хариуцагч Б., хамтран үүрэг гүйцэтгэгч Э. нар нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгчээс зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн №201642617595 дугаартай “Барьцааны гэрээ”-нд барьцаа хөрөнгө болгосон дугаартай Б.ын эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газар зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзсан болох нь шүүх хуралдаанд гаргасан “...барьцааны гэрээнд заагдсан Б., Х.Оюунцэцэг, А.Хөдөлмөр нарын эзэмшлийн газрыг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж байна...” гэх тайлбараар нотлогдож байх тул барьцааны эрх дуусгавар болсон гэж үзнэ.
Харин “Барьцааны гэрээ”-нд заагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэсэн Б., Э. нарын өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн тоот хувийн сууцны зориулалттай 51.3м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээтэй талбай бүхий Б.ын эзэмшлийн газрын хамт зохигчдын хооронд тохиролцсон хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 04 дүгээрр сарын 21-ний өдрийн №201642617595 дугаартай “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хугацаа нь дууссан болно.
Иймд Б., хамтран үүрэг гүйцэтгэгч Э. нараас зээлийн үндсэн төлбөр 2.155.175.51 төгрөг, зээлийн хүү 19.510.81 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 3.902.16 төгрөг нийт 2.178.589 төгрөг гаргуулан “******* банк” ХХК /Сэлэнгэ салбарын ******* тооцооны төв/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 199.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэсэн Б., Э. нарын өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн тоот хувийн сууцны зориулалттай 51.3м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээтэй талбай бүхий Б.ын эзэмшлийн газрын хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, мөн “Барьцааны гэрээ”-нд заагдсан Б.ын эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газрыг тус тус барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53.004 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2.178.589 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамжинд 46.500 төгрөг гаргуулан “******* банк” ХХК /Сэлэнгэ салбар ******* тооцооны төвд/ олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зйүлийн 453.1 дэхь хэсэгт тус тус зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №201642617595 тоот “Зээлийн гэрээ”-ний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 2.178.589 төгрөгийг Б., Э. нараас гаргуулан “******* банк” ХХК /Сэлэнгэ салбарын ******* тооцооны төв/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 199.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн №201642617595 дугаартай “Барьцааны гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэсэн Б., Э. нарын өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн тоот хувийн сууцны зориулалттай 51.3м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээтэй талбай бүхий Б.ын эзэмшлийн газрын хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэсэн Б., Э. нарын өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн тоот хувийн сууцны зориулалттай 51.3м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээтэй талбай бүхий Б.ын эзэмшлийн газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №201642617595 дугаартай “Барьцааны гэрээ”-нд заагдсан Б.ын эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газар, дугаартай эзэмшлийн газрыг тус тус барьцааны эрх дуусгавар болсон болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53.004 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46.500 төгрөг гарган нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дах хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА