| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0102/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/80 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/80
2022 02 14 2022/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Д.Нямдэлэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2110004944 0941 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны _ дугаар сарын _-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, _ дүүргийн _ дугаар хороо, _ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 974 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, ******* (РД:_)
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч ******* нь 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, “_” хорооллын _ тоотод оршин суух Б.Б гэрт хамт архи ууж байгаад Хаан банкны виза карт, 170.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J-7” маркийн гар утас, 400.500 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хаан банкны _ тоот данснаас нь 3.950.000 төгрөг шилжүүлэн авч Б.Б-т нийт 4,520,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-с: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 2110004940941 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 14 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал), Б.Б гаргасан гомдол (хавтаст хэргийн 10 дахь тал),
2. Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 50/2119 тоот албан бичгээр Хаан банкны “Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, _ давхар барилга, Номин хайпермаркет дотор байрлах, Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, _ төв, _ давхарт байрлах, UB south, Viva City Хаан банкны АТМ-ын зураг болон камерын бичлэгийг сиди-нд хуулбарлан хүргүүлж буй тухай албан бичиг (хавтаст хэргийн 21 дэх тал), уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 22 дахь тал),
3. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 50/2119 тоот албан бичгээр ирүүлсэн АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд:
-2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16:00 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Номин хайпермаркет дотор байрлах Хаан банкны АТМ-ээр цайвар цэнхэр өнгийн масктай, саарал өнгийн малгайтай, үстэй куртик, саарал өнгийн фудволктой эмэгтэй АТМ-с мөнгө авах гэж буйг харуулсан, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16:03 цагт ...АТМ-с мөнгө авч буйг харуулсан,
-2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 16:00 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Bizacci төв, В-1 давхарт байрлах Хаан банкны АТМ-ээр цайвар цэнхэр өнгийн масктай, саарал өнгийн малгай нь үстэй куртик, саарал өнгийн фудволктой, зүүн гартаа цагаан өнгийн ухаалаг гар утас барьсан эмэгтэй АТМ-ээр үйлчлүүлж буйг харуулсан, АТМ-ээс мөнгө авч буйг харуулсан, ...АТМ-с мөнгө аваад явж буйг...” харуулсан гэрэл зураг, уг бичлэгийг буулгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
4. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлд:
-Үзлэг хийж буй депозит дансны хуулга нь _ дугаартай Б.Б-н Хаан банкны депозит дансны хуулга байх ба, ... _ дугаартай дансанд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байна. _ тоот дансны 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эхний үлдэгдэл 4,373,696.20 төгрөг байх ба, _ дугаартай данснаас 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 12.52 цагт халуун сав маск гэсэн утгатай 27.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж 4,400,696.20 төгрөг, 12:55 цагт 6.500 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж 4,407,146.20 төгрөг болсон байв.
-2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16:37 цагт 10.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж 4,442,046.20 төгрөг болсон байв.
-Б.Б _ тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13:29 цагт 62,530 төгрөгийн,
-2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15:09 цагт 400,500 төгрөгийн,
-2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15:37 цагт 3,900,000 төгрөгийн,
-2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16:05 цагт 50,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн байгаа тухай (хавтаст хэргийн 17-18 дахь тал) тэмдэглэл болон Б.Б Хаан банканд эзэмшдэг _ тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20 дахь тал)
5. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, _” хорооллын _ тоотод оршин суудаг. 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ...99_ гэсэн дугаараас Ц гэх эмэгтэй залгаад та гэртээ байна уу гэхэд ... байна гэсэн, тэгэхэд яваад очъё гэсэн, би зөвшөөрсөн. Ц гэх зүс таних эмэгтэй бас нэг танихгүй архи уучихсан бололтой эмэгтэйтэй манай гэрт ирсэн. ..Би Ц гэх эмэгтэйн хамт гарч, 0.7 литрийн архи авсан. Буцаж гэрт орж ирээд Г, Ц, танихгүй эмэгтэйн хамт архиа задалж уусан. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө манай гэрт Б гэх эмэгтэй орж ирээд Г бид хоёрыг сэрээсэн. Би сэрээд Хаан банкны өөрийн виз карт болон гарт утсаа үзэхэд байхгүй байсан. Б гэх эмэгтэйгээс болсон асуудлын талаар тодруулж асуухад гэрийн чинь хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд Хаан банк руу залгаж картаа хаалгасан. Хаан банкны миний _ тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 15:09 цагт 400,000 төгрөгийн, 15:37 цагт 3,900,000 төгрөгийн, 16:03 цагт 50,000 төгрөгийн зарлага гарсан байна. Би тухайн гүйлгээг хийгээгүй. Би 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болсон асуудлыг сайн санахгүй байна. ...Би тухайн үед Ц гэх эмэгтэйн хамтаар дэлгүүр орж юм авсан, тэгээд Хаан банкны өөрийн виза картын нууц үгийг худалдагчид хэлсэн. Хажуу талд Ц гэх эмэгтэй сонссон. Ц гэх эмэгтэйн нэрийг бүтнээр, хаана амьдардаг талаар мэдэхгүй, 30 орчим настай. Би өөрийн “Samsung J-7” маркийн гар утсыг 2021 оны 02 дугаар сарын эхээр ...380.000 төгрөгөөр авч байсан. Би тухайн утсанд 99_ гэсэн дугаарыг хийж ашиглаж байсан. Имей дугаарыг нь сайн мэдэхгүй, Хаан банкин дахь миний данснаас 4,350,000 төгрөг алдагдсан. Нийт 4,370,000 төгрөгийн хохирол учирсан байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
-хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин өгсөн “Ц гэх эмэгтэйтэй таарахаас өмнө Г нэг шил архи уусан, ...нэлээн халчихсан байсан, ...дахиж нэмж уугаад согтсон байна лээ. ...Дэлгүүр орж ойр зуурын юм аваад би картын нууц үгээ хэлээд дэлгүүрээс юм авч байсан. Тэгээд Ц картаа өгсөн чинь дэлгүүрийн хажуу талын АТМ-ээс шууд 400,000 төгрөг бэлнээр авсан. Тэгэхээр нь би тэрийг харчхаад чи яасан дураараа хүүхэн бэ, яаж байгаа юм гэсэн чинь би танаас мөнгө зээлэх гэж байхад гэхээр нь би чамайг сайн танихгүй, яахлаараа мөнгө зээлдэг юм гээд буцаагаад 400,000 төгрөгийг гараас нь шүүрээд авч байсан. Тэгээд куртикний халаас руу хийсэн. Тэгсэн маргааш өглөө нь тэр мөнгө ч гэсэн байхгүй болсон байсан. Миний хувьд эхлээд Голомт банкны АТМ-с 400,500 төгрөгөөр, дараа нь 3,900,000 төгрөг, 50,000 төгрөг, нийт 4,350,000 төгрөг, үүн дээр гар утасны үнэлгээ, нийт 4,520,500 төгрөгийг нэхэмжилнэ. Би үнэлгээтэй танилцсан, санал нийлж байна. Хохирлын мөнгөө нэхэмжилж байна, мөнгөө аваагүй байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
6. Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “Хуурай ах Б гэрт золгох гэж ирсэн. Бид хоёр 0.5 литрийн архи задлаад уугаад сууж байтал Болдбаатар ахын гэрт үл таних хоёр эмэгтэй орж ирсэн. Б ах нэг эмэгтэйн хамт дэлгүүр орохоор гарсан. Тэр хоёр дэлгүүрээс орж ирээд бид дөрөв ...ууж байсан архинаас тус тусдаа хундаганд уусан. Нэг мэдсэн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 09:00 цагийн үед Б ахын хамт гэрт нь сэрсэн. Сэртэл Б ахын гар утас, Хаан банкны виза карт байхгүй болсон байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
7. Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “Б гэх хуурай ахтайгаа уулзаж, мөнгө зээлэхээр болсон. ...маргааш өдөр нь очиж авахаар болсон. Маргааш өдөр нь 09-10 цагийн үед Б-н гэрт Хан-УУл дүүргийн _ дүгээр хорооны нутаг дэвсгэрт “_”-д байх гэрт нь очсон. Урьд өдөр нь нэг хүүхэн дуудаж ууж идсэн талаараа хэлсэн. Тэгээд надад гар утсаа болон Хаан банкны виза картыг алдсан талаараа хэлж байсан. Миний данснаас мөнгө гараад байна гэхээр нь би та яасан юм бэ, нууц үгээ тухайн хүмүүст хэлсэн юм уу гэсэн чинь харин дэлгүүр орохдоо хэлчихсэн юм шиг байна, тэгээд мөнгө гараад байгаа байх гэж хэлсэн. Миний утаснаас Хаан банкны лавлах руу залгасан чинь үлдэгдэл нь 20.000 төгрөг л байна гэсэн. Ингээд дансаа хаалгасан. Намайг очиход Б ах Г ахтай хамт байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
8. Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, “_” хорооллын _ тоотод Б-н гэрт архи уух шалтгаантай очсон. Гэрийнх нь ойролцоох дэлгүүрээс архи авсан. Тэгээд би Б-н банкны картын нууц үгийг сонсоод цээжилчихсэн юм. Тухайн үед найз хүүхэн О-ны хамт очсон. Миний найз энэ асуудлын талаар мэдэхгүй. Би нийт Б ахын данснаас эхлээд 400,500 төгрөг, дараа нь 3,900,000 төгрөг, 50,000 төгрөг, үүн дээр утасны 170,000 төгрөгийг хохирлыг нэмэхээр 4,500,000 төгрөгийг авсан болно. Хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна. Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),
9. “Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ХУ2-21-077 дугаартай “Samsung J-7” маркийн гар утсыг 170,000 төгрөгөөр тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-40 дэх тал),
10. Хохирогч Б.Б 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр огноолж шүүхэд ирүүлсэн “Ц-с хохирол болох 4,520,000 төгрөгийг төлбөрт авсан, гомдол саналгүй.” гэсэн баримт,
11.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 4,520,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах”, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн _ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “_” хорооллын _ тоотод оршин суух Б.Б гэрт хамт архи ууж байгаад, Б.Б согтуурсан байдлыг ашиглан түүний Хаан банкны виза карт, 170.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung J-7” маркийн гар утас, бэлэн 400.500 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар Хаан банкны _ тоот дансны виза картыг уншуулж, уг данснаас 3.950.000 төгрөг шилжүүлэн авч, түүнд нийт 4.520.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 14 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал), Б.Б гаргасан гомдол (хавтаст хэргийн 10 дахь тал),
-Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 50/2119 тоот албан бичиг (хавтаст хэргийн 21 дэх тал), банкнаас ирүүлсэн хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 22 дахь тал),
- Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 50/2119 тоот албан бичгээр ирүүлсэн АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
- Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дансны хуулгад үзлэг хийхэд “... Б.Б _ тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13:29 цагт 62,530 төгрөгийн, ...15:09 цагт 400,500 төгрөгийн, ...15:37 цагт 3,900,000 төгрөгийн, ...16:05 цагт 50,000 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дахь тал) болон Б.Б Хаан банканд эзэмшдэг _ тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 20 дахь тал)
-Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ц гэх эмэгтэйн хамт гарч, 0.7 литрийн архи авсан. ...Г, Ц, танихгүй эмэгтэйн хамт архиа задалж уусан. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө ...сэрээд Хаан банкны өөрийн виз карт болон гарт утсаа үзэхэд байхгүй байсан. ..._ тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 15:09 цагт 400,000 төгрөг, 15:37 цагт 3,900,000 төгрөг, 16:03 цагт 50,000 төгрөгийн зарлага гарсан байна. Би тухайн гүйлгээг хийгээгүй. Би ...Ц гэх эмэгтэйн хамтаар дэлгүүр орж юм авсан, тэгээд Хаан банкны өөрийн виза картын нууц үгийг худалдагчид хэлсэн. Хажуу талд Ц гэх эмэгтэй сонссон. ...Би өөрийн “Samsung J-7” маркийн гар ...380.000 төгрөгөөр авч байсан. ...Хаан банкин дахь миний данснаас 4,350,000 төгрөг алдагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
-Гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах нэг эмэгтэйн хамтаар дэлгүүр орохоор гарсан. Тэр хоёр дэлгүүрээс орж ирээд бид дөрөв ...ууж байсан архинаас тус тусдаа хундаганд уусан. Нэг мэдсэн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 09:00 цагийн үед Б ахын хамт гэрт нь сэрсэн. Сэртэл Б ахын гар утас, Хаан банкны виза карт байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
- Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б-н гэрт Хан-УУл дүүргийн _ дүгээр хорооны нутаг дэвсгэрт “_”-д байх гэрт нь очсон. Урьд өдөр нь нэг хүүхэн дуудаж ууж идсэн талаараа хэлсэн. ...надад гар утсаа болон Хаан банкны виза картыг алдсан талаараа хэлж байсан. ...данснаас мөнгө гараад байна гэхээр нь би та яасан юм бэ, нууц үгээ тухайн хүмүүст хэлсэн юм уу гэсэн чинь харин дэлгүүр орохдоо хэлчихсэн юм шиг байна, тэгээд мөнгө гараад байгаа байх гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),
-Яллагдагч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн _ дүгээр хороо, “_” хорооллын _ тоотод Б-н гэрт архи уух шалтгаантай очсон. ...би Б-н банкны картын нууц үгийг сонсоод цээжилчихсэн юм. ...Би нийт Б ахын данснаас эхлээд 400,500 төгрөг, 3,900,000 төгрөг, 50,000 төгрөг, үүн дээр утасны 170,000 төгрөгийг хохирлыг нэмэхээр 4,500,000 төгрөгийг авсан. ...Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),
-“Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ХУ2-21-077 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эзэмшлээс гар утас, бэлэн мөнгө, банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан байх бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******-н үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 4,520,500 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******-н гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 4,520,500 төгрөгийн хохирол учирсан байна. Тодруулбал: шүүгдэгч ******* нь хохирогчийн гар утас, бэлэн 400.500 төгрөг, банкны вика картыг авсан болон улмаар банкны картын нууц кодыг уншуулж 3,900,000 төгрөг, 50,000 төгрөгийг тус тус авч хохирол учруулсан бөгөөд “Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ХУ2-21-077 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Samsung J-7” маркийн гар утсыг 170,000 төгрөгөөр үнийг тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Б 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр огноолж, шүүхэд ирүүлсэн баримтад “Ц-с хохирол болох 4,520,000 төгрөгийг төлбөрт авсан, гомдол саналгүй.” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Б.Б-т төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж ойлгож байгаа учраас тусгайлан саналгүй” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь гэм буруу дээр маргадаггүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан түүнд 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч ******* нь хувийн байдлыг судалсан баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 974 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан байх ба уг ял нь хорих ялаар солигдож, биечлэн эдэлсэн байх тул нэмж нэгтгэх ялгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзсан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хугацаанд өөрийн оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь 2020 онд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байх боловч 2021 онд дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалтай, засарч хүмүүжээгүй зэрэгт шүүх дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан тэнсэх хуулийн зохицуулалтыг шүүгдэгчид хэрэглэж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ба, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн байх ба дээрх хуулийн үйлчлэлд түүний үйлдсэн гэмт хэрэгт хамаарахаар байна.
Гэсэн хэдий боловч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солино” гэж, тус зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан ба, шүүгдэгч *******-д шүүх хорих ял сонгож хэрэглээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас “зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг сонгож хэрэглэсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл үүсээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч *******-д өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН