Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 97

 

                                                        

                 

 

                                                               

 

 

                                           

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:            

      Улсын яллагч                                        А.Золзаяа            

      Нарийн бичгийн даргаар                      Б.Урангоо нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Лувсандоржийн Батбаатарт холбогдох эрүүгийн 201618000185 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, ард халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Гялаан нуур гэх газар оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Тугчин овогт Лувсандоржийн Батбаатар /РД: МЮ71111891/

 

  Шүүгдэгч  Л.Батбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсэг 3-03 тоот Б.Баяртогтохын гэрт хууль бусаар нэвтэрч Э.Хэрлэнгийн цүнхтэй ОХУ-ын мөнгөн дэвсгэрт буюу 6922000 төгрөгийн рубль, бэлэн 499000 төгрөг, DKNY брэндийн цаг, бичиг баримтуудыг хулгайлж нийт 8021000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч Л.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 01-нд сэжигтнээр өгсөн:  ...Би 06 дугаар сарын 30-ны өдөр “Гурван мэргэд” захын хажууд байрлах “Оргил” нэртэй дэлгүүрт варианы шил тушааж мөнгөтэй болоод “Оргил” дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,5 граммын архи аваад ганцаараа уусан юм. Тэгээд 17 цагийн үед өөрийн төрсөн дүү болох Л.Одгэрэлийн гэрт нь очсон чинь намайг гэртээ оруулахгүй байхаар нь “Хөх чулуут” дэлгүүрийн ойр орчмоор явж байгаад унтах газар байхгүй болохоор нь аймгийн шар байрнуудын 3-р байрны орцонд унтах санаатай орсон чинь нэг давхарт онгорхой нэг хаалга байхаар нь яваад орсон чинь үүдний хэсэгт байх гутлын тавиур дээр нь жижиг хар цүнх хажууд нь нэг цаг байхаар нь 2-ланг нь авч гараад харсан чинь цүнхэн дотор ОХУ-ын мөнгөн дэвсгэрт болох рубль, монгол мөнгө байхаар нь би мөнгийг нь аваад цүнхтэй бичиг баримтыг нь аймгийн шар байрнуудын 2 дугаар байрны аль орцыг нь хэлж мэдэхгүй байна нэг орц руу ороод 5 давхарт цүнхтэй нь үлдээгээд мөнгийг нь аваад халаасандаа хийгээд вокзалын арын таксины зогсоолоос такси аваад Алтанбулаг сум ороод явж байсан чинь онгорхой валют арилжаа байхаар нь орсон. Тэнд ченж Сүхээ гээд залуу ажиллаж байхаар нь ОХУ-ын 5000-н дэвсгэрт 4-5 ширхэгийг өгөөд надад боодолтой 5000-ын монгол мөнгө, бас 10000-т, 20000 мянгын дэвсгэртээр өгөхөөр нь аваад гарсан юм. Тэгээд 20 минут орчмын дараа буцаж ороод ОХУ-ын мөнгөн дэвсгэрт мөн адил 4-5 ширхэгийг монгол мөнгөн дэвсгэртээр солиулаад гарсан. Тэгээд дахиж өөр валют арилжаа байхаар нь рубль солиулах гээд орсон чинь миний таньдаг ченж Болороо гээд эмэгтэй байхаар нь тэр эмэгтэйгээр 50-т 100-т нийлсэн 1000 рубль солиулсан. Тэгээд мөнгөө солиулчихаад гарч яваад Алтанбулаг гэх нэртэй дэлгүүр ороод 4 бэлэн хоол, 2,5 литрийн пиво 3, шокалад 3, нэг уут боов аваад “Хөх чулуут”-аас сууж ирсэн таксигаар өөрийн байдаг Гялаан нуур гэх газар гэртээ хүргүүлээд жолоочид 40000 төгрөг өгсөн гэж санаж байна. Тэгээд би малыг нь малладаг айлын болох Баттөр гэх айлд ороод “манай дүү надад сая төгрөг өгсөн, би танайхаас тугалтай үнээ худалдаж авмаар байна” гээд нэг сая төгрөг өгөөд тугалтай үнээгээ маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр авахаар тохироод гарсан. Тэгээд гараад явж байтал Отгонхүү, Баяртсайхан 2 мотоцикльтой явж байхаар нь “би бензин хийгээд өгье” гээд буцаад Алтанбулаг сумын төв хүргүүлээд буухдаа тэр 2-т 10,10 төгрөг өгчихөөд “би та 2-г хоолонд оруулаад өгье” гээд “Саран” нэртэй зоогийн газар ороод гарч яваад Алтанбулаг сумын цагдаа Энхтүвшинтэй тааралдаад цагдаад баригдсан. Надад ямар нэгэн мөнгө хулгайлах санаа бодол байгаагүй би шар 5 давхрын 3 дугаар байрны 1 дүгээр орц руу унтах гээд орсон чинь 1 давхрын хаалга онгорхой байхаар нь орсон чинь жижиг хар цүнх хажууд нь бугуйн цаг байхаар нь аваад 3 дугаар байрнаас гараад хажуу талын шар 5 давхар 2 дугаар байрны 5 давхарт гаргаад цүнхийг нь онгойлгоод харсан чинь ОХУ-ын мөнгөн дэвсгэрт байхаар нь бүх мөнгийг нь аваад халаасандаа хийгээд бичиг баримттай цүнхийг үлдээгээд гарсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р хуудас/,

2.Шүүгдэгч Л.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 05-нд сэжигтнээр дахин өгсөн: ... 2016 оны 07-р сарын 01-ний өдөр шөнийн 03-04 цагийн үед Сүхбаатар сумын 6 дугаар багийн шар 03 дугаар байрны нэг орц руу ороод унтах гэсэн чинь 1 давхрын хаалга онгорхой байхаар нь орсон чинь гутлын тавиур дээр эмэгтэй хүний жижиг хар цүнх хажууд нь бугуйн цаг байхаар нь аваад гарсан. Аймгийн шар 5 давхар 3 дугаар байрнаас гарнаас хажуу талын 2 дугаар байр 5 давхарт гараад цүнхэн дотор ямар нэгэн эд зүйл байгааг хартал ОХУ-ын мөнгөн дэвсгэр, монгол мөнгө байхаар нь мөнгийг нь аваад цүнхтэй бичиг баримтыг аймгийн шар байрнуудын 2 дугаар байрны аль орцийг нь хэлж мэдэхгүй байна. 5 давхарт цүнхтэй нь үлдээгээд мөнгийг нь аваад халаасандаа хийгээд вокзалын арын таксины зогсоолоос 04 цаг өнгөрч байхад гэж бодож байна. Намайг такси авах гээд очих үед суудал ирээгүй байсан. Тэгээд би Алтанбулаг сум ороод ОХУ-ын рублийг солиулах гээд хил дээр байдаг валют арилжаа байхаар нь орсон. Тэнд ченж Сүхээ гээд залуу ажиллаж байхаар нь ОХУ-ын 5000-н дэвсгэртийг 4-5 ширхэгийг өгөөд надад боодолтой 5000-н монгол мөнгө, бас 1000-т, 20000-н дэвсгэрт өгөхөөр нь би буцаж гараад 20 минут орчмын дараа буцаж ороод ОХУ-ын 5000-н дэвсгэртийг 4-5 ширхэгийг өгөөд монгол мөнгөөр солиулаад гарсан. Тэгээд дахиж өөр валют арилжаа ороход үл таних эмэгтэй байсан. Тэгэхээр нь тэр эмэгтэйд ОХУ-ын 5000-н дэвсгэрт 2-г солиулаад гарсан. Мөн дахиад өөр валют арилжаа байхаар нь орсон чинь миний таньдаг ченж Болороо гээд эмэгтэй байхаар нь 50-т, 100-т нийлсэн 1000 орчим рубль солиулсан. Тэгээд рубль солиулаад гарч яваад “Алтанбулаг” гэх нэртэй буудал ороод дэлгүүрээс бэлэн хоол 4, 2,5литрийн пиво 3, шоколад 3, 1 уут боов, том хайрцагтай шоколоад 1, 1 том, жижиг ундаа, нийт 60,000-70,000 төгрөгний юм авсан. Хөх чулуутаас сууж ирсэн таксигаар өөрийн байдаг Алтанбулаг сумын “Гялаан нуур” гэх газар гэртээ хүргүүлээд жолоочид нь 40,000 төгрөг өгсөн гэж санаж байна. Тэгээд би малыг нь малладаг айл болох Баттөр гэх айлд ороод “манай дүү надад сая төгрөг өгсөн, би танайхаас тугалтай үнээ худалдаж авмаар байна” гээд нэг сая төгрөг өгөөд тугалтай үнээгээ маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр авахаар тохироод гарсан. Тэгээд гараад явж байтал Отгонхүү, Баяртсайхан 2 мотоцикльтой явж байхаар нь “би бензин хийгээд өгье” гээд буцаад Алтанбулаг сумын төв хүргүүлээд “Номин” гэх хүнсний дэлгүүр орж 25,000 рубль солиулаад 800,000 төгрөг авсан яг хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Хүргүүлээд буухдаа тэр 2-т 10,10 төгрөг өгчихөөд “би та 2-г хоолонд оруулаад өгье” гээд “Саран” нэртэй зоогийн газар ороод гарч яваад Алтанбулаг сумын цагдаа Энхтүвшинтэй тааралдаад цагдаад баригдсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 55-р хуудас/,

 3.Шүүгдэгч Л.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 27-нд яллагдагчаар өгсөн: ...Би 06 дугаар сарын 30-ны өдөр “Гурван мэргэд” захын хажууд байрлах “Оргил” нэртэй дэлгүүрт варианы шил тушааж мөнгөтэй болоод “Оргил” дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,5 граммын архи аваад ганцаараа уусан юм. Тэгээд 17 цагийн үед өөрийн төрсөн дүү болох Л.Одгэрэлийн гэрт нь очсон чинь намайг гэртээ оруулахгүй байхаар нь “Хөх чулуут” дэлгүүрийн ойр орчмоор явж байгаад унтах газар байхгүй болохоор нь аймгийн шар байрнуудын 3-р байрны орцонд унтах санаатай орсон чинь нэг давхарт онгорхой нэг хаалга байхаар нь яваад орсон. Тэгсэн чинь үүдний хэсэгт байх гутлын тавиур дээр нь жижиг хар цүнх хажууд нь нэг цаг байхаар нь 2-ланг нь авч гараад харсан чинь цүнхэн дотор ОХУ-ын мөнгөн дэвсгэрт болох рубль, монгол мөнгө байхаар нь би мөнгийг нь аваад цүнхтэй бичиг баримтыг нь аймгийн шар байрнуудын 2 дугаар байрны аль орцыг нь хэлж мэдэхгүй байна нэг орц руу ороод 5 давхарт цүнхтэй нь үлдээгээд мөнгийг нь аваад халаасандаа хийгээд вокзалын арын таксины зогсоолоос такси аваад Алтанбулаг сум ороод явж байсан чинь онгорхой валют арилжаа байхаар нь орсон. Тэнд ченж Сүхээ гээд залуу ажиллаж байхаар нь ОХУ-ын 5000-н дэвсгэрт 4-5 ширхэгийг өгөөд надад боодолтой 5000-ын монгол мөнгө, бас 10000-т, 20000 мянгын дэвсгэртээр өгөхөөр нь гарсан юм. Тэгээд 20 минут орчмын дараа буцаж ороод ОХУ-ын мөнгөн дэвсгэрт мөн адил 4-5 ширхэгийг монгол мөнгөн дэвсгэртээр солиулаад гарсан. Тэгээд дахиж өөр валют арилжаа байхаар нь рубль солиулах гээд орсон чинь миний таньдаг ченж Болороо гээд эмэгтэй байхаар нь тэр эмэгтэйгээр 50-т 100-т нийлсэн 1000 рубль солиулсан. Тэгээд мөнгөө солиулчихаад гарч яваад Алтанбулаг гэх нэртэй дэлгүүр ороод 4 бэлэн хоол, 2,5 литрийн пиво 3, шокалад 3, нэг уут боов аваад “Хөх чулуут”-аас сууж ирсэн таксигаар өөрийн байдаг Гялаан нуур гэх газар гэртээ хүргүүлээд жолоочид 40000 төгрөг өгсөн гэж санаж байна. Тэгээд би малыг нь малладаг айлын болох Баттөр гэх айлд ороод “манай дүү надад сая төгрөг өгсөн, би танайхаас тугалтай үнээ худалдаж авмаар байна” гээд нэг сая төгрөг өгөөд тугалтай үнээгээ маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр авахаар тохироод гарсан. Тэгээд гараад явж байтал Отгонхүү, Баяртсайхан 2 мотоцикльтой явж байхаар нь “би бензин хийгээд өгье” гээд буцаад Алтанбулаг сумын төв хүргүүлээд буухдаа тэр 2-т 10,10 төгрөг өгчихөөд “би та 2-г хоолонд оруулаад өгье” гээд “Саран” нэртэй зоогийн газар ороод гарч яваад Алтанбулаг сумын цагдаа Энхтүвшинтэй тааралдаад цагдаад баригдсан. ...Миний санаж байгаагаар 3 ширхэг виза карт, 2 гадаад паспорт, ОХУ-ын мөнгөн дэвсгэрт их хэмжээгээр Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох 20000-н дэвсгэртүүд байсан. Тоолж үзээгүй болохоор яг хэд байсанг сайн мэдэхгүй байна. Би таксины жолоочид 55,000 төгрөг, Алтанбулаг буудлаас хүнсний зүйл авахдаа 69,000 төгрөг, 20,000 төгрөгөөр хоол авч идсэн. Гялаан нуураас Алтанбулаг орохдоо мотоциклийн жолооч Отгоо болон цуг явж байсан хүнд нийт 20,000 төгрөг, “Номин” дэлгүүрээс 34,500 төгрөгний архи авсан. Тэгээд эмнэлэг орсон чинь хүүхдээ тэвэрсэн эмэгтэй байхаар нь хүүхдэд нь 20,000 төгрөг өгснөө санаж байна. Би хулгайлсан мөнгөнөөсөө нийт 218000 төгрөгний зарцуулалт хийсэн. Би 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Б.Баяртогтохын гэрээс иргэн Хэрлэнгийн гар цүнх, бугуйн цаг 2-г авахдаа шар байрны 2 дугаар байрны 5 давхарт мөнгө, бугуйн цаг 2-г аваад үлдсэн бичиг баримт болон гар цүнхийг нь хогийн пүүнкэрийн ард нуусан байсан талаар иргэн Баяртогтоход хэлсэн. Гэрийн эзэн Баяртогтох нь хохирогч Э.Хэрлэн рүү утсаараа залгаад гар цүнх, бичиг баримтыг нь хаана байгаа талаар Хэрлэн нь өөрийн гар цүнх бичиг баримтыг олж авсан. Мөн цагдаад Хэрлэнгийн бугуйн цаг болон нийт хулгайлсанэ Монгол мөнгөн дэвсгэртээр 3.009.510 төгрөг, ОХУ-ын мөнгөн дэвсгэрт болох 135.000 рублийг монгол мөнгө болох 31 төгрөгөөр бодож 4.185.000 төгрөг нийт 7.194.510 төгрөгийг хураалган хохирогч Хэрлэнд хүлээлгэн өгсөн. Мөн би хохирогч Э.Хэрлэнгээс хулгайлсан мөнгөнөөс үрсэн байсан 220.000 төгрөгийг өөрт нь өгч Э.Хэрлэнг ямар нэгэн хохиролгүй болгосон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 57-р ху/,

 4.Шүүгдэгч Л.Батбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Шар байрны 3 дугаар орц руу орж унтах гээд орсон чинь урдаас хүн зөрөхөөр нь 1 давхрын онгорхой хаалга руу орсон. Тэгсэн чинь үүдний тавиур дээр нь хар цүнх, нэг цаг байхаар нь авч гараад харсан чинь цүнхэн дотор баахан мөнгө байхаар нь аваад цүнхийг нь өөр байрны орцонд орж 5 давхарт гаргаж тавиад Пүрэвдагва гэдэг Алтанбулаг руу явдаг таксины жолоочид 15000 төгрөг өгөөд Алтанбулаг руу явсан. Тэгээд валют арилжааны цэгт эхлээд 50000 рубль солиулаад дараа нь  25000 рубль солиулсан. Хэсэг байж байгаад хажуу талынх нь валют арилжааны цэг рүү орж дахиад  1000 рубль солиулсан. Тэгээд гарч ирээд байж байтал Сэлэнгээс хөлсөлж ирсэн таксины жолооч хойшоо гарах гэж байхаар нь “та намайг гэр рүү хүргээд өг 20000 төгрөг өгье” гэсэн чинь гэрт хүргэж өгсөн.  Тэгээд буцаад явах гэж байхаар нь “би буцаад явна, та намайг буцаагаад хүргээд өг. 20000 төгрөг өгье” гэсэн чинь “за тэгье” гээд замын талдаа явж  байснаа “би хойноос хүн авч Сэлэнгэ рүү явлаа” гээд намайг гэрт буулгаад надаас 55000 төгрөг авсан. Тэгэхээр нь би гэрт орж байж байгаад тогтож өгөхгүй байхаар нь 2 хөгшинд “дүү тугалтай үхэр авъя гэнэ” гэж худлаа ярьж байгаад 1.000.000 төгрөг үлдээгээд Алтанбулаг явах гэж байгаа мотоциклтой 2 хүнд дайгдаад Алтанбулаг ороод цагдаатай таарч баригдсан. Тэгээд Хэрлэнд бүх юмыг нь хүлээлгэж өгсөн. Би хоригдмооргүй байна. Торгуулиад торгуулийн мөнгийг төлье. ...гэх  мэдүүлэг,

 5.Хохирогч Э.Хэрлэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:  ...Би 2016 оны 06 сарын 27-ны шөнийн 00 цагын орчимд Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүүгийн нөхөр Мөнхбаатарын хамтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өөрийн холын хамаатан болох Баяртогтох ахынд ирсэн. 2016 оны 06 сарын 30-ны өглөө 10 цагын орчимд Мөнхбаатар болон холын хамаатан Баяртогтох хоёртой Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу тэндээсээ шууд оросын холбооны улсын хилээр гарч Хиагт хот орсон. Тэндээ ойр зуурын бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаад шөнийн 01 цагын орчимд Баяртогтох ахын гэр болох Сүхбаатар сумын 3-р баг 3-р байрны 1-3 тоотод ирсэн. Тэндээ ирээд цай хоол идэж байгаад 02  цаг өнгөрөөд амарцгаасан. Би орондоо орсны дараа хэсэг хугацаанд гар утсаа оролдож байгаад 03 цагийн орчимд унтсан. Би маргааш өглөө нь буюу 2016 оны 07-сарын 01-ний 06 цаг 40 минутын орчимд босох үед тэр гэрийн хэн нь ч босоогүй байсан бөгөөд би өрөөнөөсөө гарахад тэр айлын гадна дотно хаалга хоёулаа онгорхой байхаар нь өөрийхөө цүнхийг тавьсан газраа хартал миний цүнх, бугуйн цаг хоёр байхгүй байхаар нь гэрийнхнийг сэрээгээд тэр орчмоор бугуйн цаг, гар цүнхээ хайсан боловч олдоогүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 29-р хуудас/,

  6.Хохирогч Э.Хэрлэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дахин өгсөн байцаалт: ...Цүнхтэй мөнгөө алддаг өдөр миний цүнхэнд монгол мөнгөн дэвсгэрт 499.000 мянган төгрөг, ОХУ-ын мөнгөн дэвсгэрт болох 223.300 рублийг өөрийнхөө худалдаж авсан ханш болох монгол мөнгө болох 31 төгрөгөөр бодохоор 6.922.000 мянган төгрөг байсан. Тэгэхээр миний нийт монгол мөнгөөр 7.421.000 мянган төгрөгийг хулгайд алдагдсан байсан. Цагдаа нар миний эд зүйл болон рубль төгрөгийг хулгайлсан гэх хүнийг олж надад монгол мөнгөн дэвсгэртээр 3.009.510 төгрөг ОХУ-ын мөнгөн дэвсгэрт болох 135.000 мянган рублийг монгол мөнгө болох 31 төгрөгөөр бодож 4.185.000 төгрөг нийт 7.194.510 төгрөг хүлээн авсан. Тэгэхээр миний алга болсон мөнгө болох 7.421.000 төгрөгнөөс цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. 7.194.510 төгрөгийг хасахаар цаана нь 226.500 төгрөгийн хохирол учирсан байсан. Тэгээд сэжигтэн гэх Батбаатар миний 226.500 төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсан болно. Тэгэхээр надад сэжигтэн Батбаатарт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 32-р хуудас/

       7.Гэрч Л.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 01-ний өдөр өгсөн: ...Өнөөдөр буюу 2016 оны 07-р сарын 01-ний өглөө 06 цагийн үед манайд малчнаар ажилладаг Л.Батбаатар архи архи уусан байдалтай орж ирээд “1 сая төгрөгөөр тугалтай үхэр өгчихөөч” гээд мөнгө өгөхөөр мөнгийг нь тоолсон чинь 1 сая төгрөг байсан. Тэгээд маргааш өглөө буюу 2016 оны 07-р сарын 2-ны өдөр авахаар ярьж тохирсон байсан юм. Тэгээд Батбаатараас надад өгсөн мөнгийг нь тоолж авахад 20.000-ын дэвсгэрт 20ш, 10.000-ын дэвсгэрт 30ш, 5000-ын дэвсгэрт 60ш, нийтдээ 1 сая төгрөгийг цагдаад байсан байдлаар нь эргүүлэн өгсөн..... гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р хуудас/,

       8.Гэрч Ц.Баяртсайхан мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 01-ны өдөр өгсөн: ...2016 оны 07-р сарын 01-ний өдөр 09 цагын үед Отгонхүү бид хоёрыг Алтанбулаг сумын төв орох гээд замд явж байхад Л.Батбаатар бид хоёрт хэлэхдээ “мотоцикильд чинь бензин хийгээд өгье, намайг төв оруулаад өгөөч” гээд суусан юм. Тэгээд бид гурав Алтанбулаг сумын төвд ирсэн. Л.Батбаатар нь “намайг хүргэж ирсэнд баярлалаа” гээд Отгонхүү бид хоёрыг 20.000 төгрөгөөр хоолонд оруулсан юм. Мөн надад 10.000 төгрөг, Отгонхүүд 15.000 төгрөг тус тус өгсөн юм.....гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р хуудас/,

       9.Гэрч П.Отгонхүүгийн мөрдөн  байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 04-ний өдөр өгсөн: ...Би 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед хөршийн эмэгтэй болох Баяртсайхан бид 2 мотоцикльтой Алтанбулаг сум орох гээд явж байх замд Батбаатар тааралдаад “би гэрийн бүс авах гэж байгаа юм, намайг Алтанбулаг оруулаад өгөөч” гэхээр нь Алтанбулаг сум ороод буулгасан. Тэгээд Батбаатар очоод буухдаа Баяртсайхан эгч бид 2-т “баярлалаа” гээд 5000-н дэвсгэртээр тус тус 2 ширхэгээр нийт 10,000 төгрөгийг “бензин хийгээрэй” гээд өгсөн юм. Нэрийг сайн мэдэхгүй байна. Хүмүүс ярихдаа Сараагийн гуанз гэдэг газар орж 3-лаа 3 таваг хоол 3 аяга сүүтэй цай уучихаад тооцоог нь Батбаатар хийсэн. Хэдэн төгрөгний хоол болсныг би мэдэхгүй байна. Гуанзнаас гараад би Төрийн банк ороод халамжаа аваад гарч байх замд цагдаа нар ирээд Батбаатарыг бариад явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

  10. Гэрч Л.Пүрэвдагвын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 05-ны өдөр өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өглөөний 04 цаг 10 минутанд үл таних туранхай хар залуу над дээр ирээд “Алтанбулаг явах гэсэн юм, та хэдээр явах юм” гэж асуухаар нь би “15,000 төгрөгөөр явна” гэж хэлсэн чинь “за тэгье” гээд надад 20,000 төгрөг өгсөн. Тэгээд тэр залуу Алтанбулаг сумын “Мишээл” дэлгүүрийн хажууд зам дээр 04 цаг 25 минутанд буухдаа “манай найз хүргэж өгнө” гээд буухаар нь хариулт 5000 төгрөгийг хариулж өгсөн. Тэгээд тэр залууг буулгачихаад ганцаараа ОХУ гарах гээд зогсож байсан чинь 05 цагийн үед нөгөө залуу хүрч ирээд “та намайг Гялаан нуур” гэх газар хүргээд өгөөч” гэхээр нь би ОХУ ганцаараа хоосон гарч байхаар гэж бодоод тэр залууг “Гялаан нуур” гэх газар 20,000 төгрөгөөр хүргэж өгөхөөр болж оочирлож байсан оочироосоо гарчихаад явж байсан чинь нөгөө залуу “би хүнээс мөнгө авах гэсэн юм, та валют арилжааны хажууд зогсчих” гэхээр нь би зогссон. Тэгээд нөгөө залуу буугаад нэг их удаагүй буцаад ороод ирсэн. Тэгээд би хөдлөөд явж байхад нөгөө залуу “хүнсний зүйл авмаар байна” гээд Алтанбулаг нэртэй зочид буудал руу бид 2 цуг ороод үйлчлэгч Адъяадулам гэх эмэгтэйгээс миний санаж байгаагаар нэг уут боов, контик, бэлэн хоол 4 ширхэг, цэвэр ус, том пиво 3 ширхэг, шокалод 4-г нэг тор дүүрэн юм аваад тооцоогоо хийж байхад нь харсан чинь нийт 75,000 төгрөгний хүнсний зүйл авсан гэж бодож байна. Тэгээд би гарахдаа 3 пивийг нь өргөж гараад машиндаа хийсэн. Тэгээд би тэр залууг өглөөний 05 цаг 40 минутын үед гэрт нь болох “Гялаан нуур” гэх газар буулгасан. Тэгээд “ах нь явлаа” гэсэн чинь “би эргээд таньтай цуг явна” гээд надтай цуг буцаж явна гэхээр нь би “чи буцаж явж яах гэж байгаа юм” гэсэн чинь “гэрийн бүс авах гэж байгаа юм” гэхээр нь би “дэлгүүр 10 цагаас онгойно” гэсэн чинь “тэгвэл би буцъя” гэхээр нь “чи өчнөөн хол газар явчихаад би чамайг зүгээр хүргэж өгөх юм уу” гэтэл “би таньд 20,000 төгрөг өгье” гэхээр нь буцаагаад хүргэж өгсөн юм. Намайг буцаагаад тэр залууг гэрт нь буулгах үед 06 цаг 05 минут болж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р хуудас/,

  11.Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 08-ны өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Оросын холбооны улс руу гардаг хилийн боомтын орчимд валют арилжаалдаг бизнесс эрхэлдэг бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 30-ны үүрээр 04 цагийн орчимд өөриинхөө павилон дотор сууж байхад гаднаас миний арван жилийн нөгөө ангид сурдаг байсан залуу нөгөө ангид орж ирээд “рубль сольё” гээд гартаа замбараагүй атгасан Оросын холбооны улсын 50 болон 100 рубль нийлсэн 1000 рубль өгсөн бөгөөд нэг рублийг 31.5 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн залуу уг мөнгөө аваад гараад явсан. Би тухайн үед Батбаатараас “чи ямар учраас рубль авч яваа юм” гэж асуухад Батбаатар “Би харин Оросын холбооны улс орох гэж явсан бөгөөд больчихоод буцаж явна” гэж хэлсэн.  .../хх-ийн 39-р хуудас/,

 12.Гэрч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-дугаар сарын 11-ний өдөр өгсөн: ...2016 оны 06-дугаар сарын 29-ны өдөр манай ээжийн талын хамаатан Хэрлэн гэх эмэгтэй нь өөрийн төрсөн дүүгийн нөхөр Мөнхбаатарын хамт манай гэрт Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 06-дугаар сарын 30-ны өглөөний 10 цагийн үед Оросын холбооны улсын Хиагтруу гарсан. Тэгээд Хэрлэн, Мөнхбаатар хоёр яг юу авсан талаар хэлж мэдэхгүй байна. Тэр хоёр ойр зуур хэрэглээний эд зүйл болон хүнсний төрлийн бүтээгдэхүүн авсан. Тэгээд бид гурав тэр шөнө буюу 2016 оны 07-р сарын 01-ний шөнийн 00 цагийн үед манай гэрт ирээд цай, хоол идэж уучихаад Мөнхбаатар бид хоёр тээврийн хэрэгслэлээ грашинд байрлуулахаар 01 цагийн үед яваад 01 цаг 20 цагийн үед манай гэрт ирсэн. Гэр рүүгээ орох гэтэл Мөнхбаатар “би тамхилчихаад оръё, та ороод амарч байхгүй юу” гэхээр нь би гэртээ ороод унтаж амарсан. Мөнхбаатар хэдэн цагт гэрт орж ирсэн талаар би мэдэхгүй байна. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 07-дугаар сарын 01-ний өглөөний 06 цагийн үед бостол Хэрлэн гэрийн үүдэнд зогсож байхаар нь би “унтаж амрахгүй яасан юм” гэсэн чинь “хаалга онгорхой үүдний хажуу талын гутлын тавиурын өлгүүрэн дээр өлгөөтэй байсан гар цүнх, бугуйн цаг байхгүй байна” гэхээр нь би “Чиний цүнхэнд юу байсан юм бэ” гэсэн чинь надад “Миний гар цүнхэнд Оросын холбооны улсын мөнгөн дэвсгэрт болох рубль, Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох төгрөг нийлээд Монгол мөнгөөр 6 сая гаруй төгрөг алга болсон байна” гэхээр нь цагдаагийн байгууллагад хандах болсон. Тэр өдөр би нэрийг нь хэлж мэдэхгүй байна, хоёр цагдаатай хамт Алтанбулаг сум ороод рублийн ченж Сүхээ гэдэг залуутай уулзаад “манай гэрээс рубль алга болсон байна танай валют арилжааны газар сэжиг бүхий хүн рубль солиулах гэж орж ирсэн үү” гэхэд “нэг туранхай залуу 2 удаа орж ирсэн 25000 рубль солиулаад гарсан” гэхээр нь надтай цуг явж байсан 2 цагдаа камерийн бичлэг шүүгээд бичлэгийг нь үзээд надтай цуг явж байсан 2 цагдаа ченж Сүхээгийн валют арилжааны газраас гараад тэр 25000 рубль солиулсан туранхай залууг олж ирээд “гар цүнх, рубль, төгрөг, цаг хаана байгаа” талаар асуухад “цаг болон рубль, төгрөг нь надад болон манай гэрт байгаа гар цүнх нь Сүхбаатар сумын 6-р багийн шар 5 давхар 2-р байрны 2-р орцны 5 давхарт хогийн савны араар нуусан” гэхээр нь Хэрлэн рүү утсаар яриад “гар цүнх чинь Сүхбаатар сумын 6-р багийн шар 5 давхар 2-р байрны 2-р орцны 5 давхарт хогийн савны араар байгаа гэж байна очоод хардаа” гэсэн чинь Хэрлэн тэнд очоод үзсэн чинь “миний гар цүнх болон бичиг баримт бүгд байна” гэж хэлсэн.....гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р хуудас/,

13.Гэрч Э.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-дугаар сарын 11-ний өдөр өгсөн: ...Л.Батбаатар нь ОХУ-ын мөнгөн дэвсгэрт болох 30000 мянган рублийг монгол мөнгө болох 29 төгрөгөөр бодож 870000 төгрөгөөр солиулж тэр мөнгөнөөсөө 34500 төгрөгөөр 3 шил архи худалдаж авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р хуудас/,

14.Гэрч С.Сэлэнгэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ...“Та рубль авах уу? Авбал хэдээр авах юм бэ” гээд асууж орж ирээд ОХУ-ын рубль болох 10000 рубль буюу 5000 дэвсгэртээр 2 ширхэгийг монгол улсын мөнгөн дэвсгэрт болох 315000 төгрөгөөр солиулаад гарсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р хуудас/,

 

 Шүүгдэгч Л.Батбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 62-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 52-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 53-р ху, сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл, /хх 54-р ху/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 55-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 56-57-р ху/, шүүгдэгчийн ял шийтгүүлсэн тогтоол болон ял эдэлж байсан тухай баримт, /хх 65-р ху/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 3-5-р ху/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 6-7-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, хх-ийн 8-9-р ху/, Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт, /хх 12-13-р ху/, биед үзлэг хийж бэлэн мөнгө түр хураан авсан тухай тэмдэглэл, /хх 16-р ху/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх18-23-р ху/, камерт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 35-р ху/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, /хх 36-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 60-р ху/, зэрэг болно.

 

  Шүүгдэгч Л.Батбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний 04 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсэг 3-03 тоот Б.Баяртогтохын гэрт хууль бусаар нэвтэрч Э.Хэрлэнгийн цүнхтэй ОХУ-ын мөнгөн дэвсгэрт буюу 6.922.000 төгрөгийн рубль, бэлэн 499.000 төгрөг, DKNY брэндийн цаг, бичиг баримтуудыг хулгайлж нийт 8.021.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Л.Батбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол,...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүгдэгч Л.Батбаатарт холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Л.Батбаатарын үйлдэл  нь Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан шүүгдэгч  нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн хуулийн 55-р зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан учруулсан хохиролоо сайн дураар төлсөн  зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, мөн хуулийн ерөнхий ангийн 56-р зүйлийн 56.1.10-д заасан согтуурсан үедээ болон мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон,  хуульд заасан баривчлах ял оногдуулах нь  зүйтэй.

 

    Энэ хэрэгт шүүгдэгч Л.Батбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СДИ 1 ширхэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт нь хавсарган үлдээх нь зүйтэй болохыг тус тус дурьдах  нь зүйтэй.

 

    Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн  290-р зүйлийн  290.3, 294,  295, 296, 297, 298-р   зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь ;

 

           1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Тугчин овогт Лувсандоржийн Батбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурван/ сар 10 /арван/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батбаатарт оногдуулсан 3 /гурван/ сар 10 /арван/ хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд  ганцаарчлан  эдлүүлсүгэй.

           4.Шүүгдэгч Л.Батбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн   хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай.

           5.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 88-р зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СДИ 1 ширхэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

           6.Шүүгдэгч Л.Батбаатарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

           7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, ялтан, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч,  нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

          10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1  дэх  хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН