Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

   2022          02          18                                       2022/ШЦТ/111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

хохирогч _ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч К.Баатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 21100 1732 0986 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1994 оны _ дугаар сарын _-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эцэг, эх, дүү нарын хамт _ дүүргийн _ дугаар хороо, _ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

            - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, ******* /РД:_/.

 

            Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч ******* нь үргэлжилсэн 11 удаагийн үйлдлээр 2020 оны 11 дүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулахаа больсон “А_” ХХК-ийн нэрийг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч цахим орчин болох фейсбүүкт “Саравч, сүүдрэвч хийнэ” гэх зарыг байршуулан улмаар тухайн зарын дагуу холбогдсон “СЦ” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж “СЦ” ХХК-аас тухайн ажлыг хийх төлбөрийн урьдчилгаа мөнгө гэж 3.150.000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны _ дугаарын данс руу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс,

2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Х.У-с 1.320.000 төгрөгийг Төрийн банкны _ тоот дансаар,

2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Т.А-с урьдчилгаа мөнгө гэж 1.350.000 төгрөгийг Төрийн банкны _ тоот данс руу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс,

2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.А-с 7.000.000 төгрөгийг Төрийн банкны _ тоот данс руу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс,

2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.У-с 1.430.000 төгрөгийг Төрийн банкны _ тоот дансаар,

2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.А-с 2.250.000 төгрөгийг Төрийн банкны _ тоот данс руу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс,

2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр иргэн А.Д-с 1.100.000 төгрөгийг Төрийн банкны _ тоот данс руу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс,

2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр иргэн Н.С-с 2.350.000 төгрөгийг Төрийн банкны _ тоот данс руу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс,

2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.М-с 2.700.000 төгрөгийг Төрийн банкны _ тоот данс руу, 500.000 төгрөгийг Хаан банкны 5064498685 тоот данс руу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс,

2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Э-с 1.500.000 төгрөгийг Төрийн банкны _ тоот данс руу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс,

            2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Т-с 1.000.000 төгрөгийг Төрийн банкны _ тоот данс руу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс тус тус шилжүүлэн авч залилж, бусдад нийт 25.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2019 оноос хойш барилгын гадна үйл ажиллагаа явуулж байгаад хэсэг үйл ажиллагаагаа зогссон байсан. Хаан банкны данс хаагдсан байсныг мэдээгүй хураагдсан мөнгөө авч чадахааргүй болсон. Ингээд онлайн покер тоглож мөнгөө өсгөх гэж байгаад алдсан. Мижидсамдан гэх хүнд сүүдрэвч хийж өгнө гээд 3.200.000 төгрөгөөр гэрээ хийгээд тухайн хүний мөнгийг тоглоод алдсан. У гээд хүнээс 1.320.000 төгрөг авсан, С гэх хүнээс 2.350.000 төгрөг, А-с 1.350.000 төгрөг, А-с 2.250.000 төгрөг, А-с 7.000.000 төгрөгөөр гурван сүүдрэвчний урьдчилгааны мөнгө Т гэж хүнээс 1.000.000 төгрөг Э-с 1.500.000 төгрөг авсан бүгдээр нь онлайн покер тоглоод алдаад саравч сүүдрэвч хийж чадахгүй болоод 1 сар хоригдсон, 12 сая төгрөг авах ёстой байсан хохирол төлбөрөө төлж чадаагүй хохирлоо төлж барагдуулна гэв.

 

Хохирогч “СЦ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г мэдүүлэхдээ: Тухайн үед тохижилт хийлгэх газар хайж байсан. Тэгээд зурагтын бичлэг явуулсан. Билгүүнд хандсан. Тухайн бичлэг нь Б тухай биш Ө-н нэвтрүүлэг байсан. Тэгээд над руу чат бичээд хоёр саравч, хоёр сандал гэж хийлгэнэ гэж уулзсан. Тэгэхэд бонус болгож цэцгийн мандал хийж өгье гэсэн. Ингээд гэрээгээ аваад үлдсэн 3 хоногийн дараа урьдчилгаа хийгээч гэж хэлсэн. “СЦ” ХХК-ийн данснаас өөр данс руу хийсэн захиралтай татвартай зайлсхийгээд гэсэн яриа болсон. Өөр хүний данс явуулсан, ингээд 2 хоногийн дараа уулзсан, утсаа авч байсан сүүлдээ утсаа авахаа больсон. Надад ажлын чирэгдэл их учруулдаг байсан, хэдэн өдөр худлаа ярьсан. Наадам болж өнгөрөөд сүүлдээ 8 сард цагдаад хандсан. Энэ хүний гэрийн хаягаар очсон ээж, аав нь байгаагүй нагац эгч болон хэсгийн ахлагчаас нь асууж байсан. Хэсгийн ахлагч надаас олон хүн асууж байна гээд залилуулснаа ойлгосон гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, эрүүгийн 21100 1732 0986 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

Нэг. “СЦ” ХХК-ийн эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд

1.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021  оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл (1 дүгээр хавтас хэргийн 6 дахь тал),

1.2 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 7-8 дахь тал),

1.3 Фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 11-13 дахь тал),

1.4 Хохирогч “_” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “-” хотхоны Сууц Өмчлөгдчийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай “-” хотхоны _ дүгээр байрны гадна талбайд хүүхдийн саравч, сүүдрэвч, сандал хийлгэх гэж байсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр захирал над руу ярьж цахим сүлжээгээр яваад байгаа саравч, сүүдрэвч хийж байгаа бичлэг явуулсан юм. Би тухайн бичлэгийн сэтгэгдэл хэсэгт “-” гэх хаягаас 95_ гэх дугаар тавьсан байхаар нь би өөрийн утсаар залгаж холбогдоход цаг товлоод уулзъя, гэрээ хийе гэж нэг эрэгтэй хүн ярьсан. 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нөгөө залуу утсаар яриад манай хотхоны гадна талбайд уулзахаар болж бид хоёр уулзсан. Тэгээд хийх ажлуудаа тохиролцоод сүүдрэвч 2 ширхэг, савлуур 2 ширхэг, сандал 2 ширхгийг хийлгэхээр болж, нийт 6.300.000 төрөг болж 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа 3.150.000 төгрөгийг ******* гэх хүний _ данс руу шилжүүлсэн. Манай барилгын гүйцэтгэгч “СЦ” ХХК-ийн захирал А-той гэрээ хийж баталгаажуулсан. Б ажлын 10 хоногт хийж өгнө гэж хэлсэн. 2021 оны 07 дугаар сарын 09-нд B_ гэх цахим хаягаас танай захиалга болж байгаа шүү гээд зурвас бичсэн байсан. Тэгээд юм бичээгүй хэд хоноод утас руу нь залгахаар утсаа авахгүй болохоор нь зурвас бичээд үлдээдэг байсан. Тэгээд утас руу нь залгахаар утсаа авахгүй, цахим хаяг руу нь зурвас илгээхээр уншихгүй болсон. Гэрийнх нь хаягаар яваад очихоор ээж нь гэх эмэгтэй хүн би мэдэхгүй тусдаа гараад явсан хүнийг яаж мэдэх вэ гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 20 дахь тал),

1.5 Гэрч Н.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б-тэй танилцаад 2018 оны 06 сараас бид хоёр нэг гэрт орж амьдраад дундаасаа нэг эрэгтэй хүүхэдтэй болсон. Б мэргэжил сургалт үйлдвэрлэлийн мужааны ангийг төгссөн гээд бид хоёр хамтдаа сүүдрэвч, сандал, саравч зэргийг Б-н ахынх нь хашаанд хийж эхэлсэн. Тухайн саравч сандлыг 2020 оны 12 дугаар сар хүртэл ямар ч байсан хийж байсан. Тухайн саравч, сандлыг хийхдээ Б хүмүүстэй нь уулзаад гэрээ хийгээд урьдчилгаа мөнгийг нь авдаг байсан. Би 2020 оны 12 дугаар сард манай ажил зогсоод Б самарт явсан. Бид хоёр ер нь хоёр тийш болоод тусдаа амьдрах болсон. Тухайн саравч, сандал хийх ажлыг манай аав, дүү, өөрийнх нь дүү бид нар хийдэг байсан. Яагаад гэвэл Б захиалга авч байна гээд хүмүүсээс урьдчилгаа мөнгө аваад алга болчихдог. Тэгээд тэр хүмүүсийн захиалсан саравч, сандлуудыг 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл Б-н өмнөөс хийдэг байж байгаад энэ хүнийг давраагаад яах вэ гээд больсон. Тэгээд бид нарыг тухайн ажлыг хийхээ больсноос хойш ер нь бол Б тэр ажил явагдаагүй саравч, сандал хийдэг багажуудаа ломбард эсхүл хүмүүст зарсан байх. Хүмүүстэй гэрээ хийгээд мөнгө аваад яваад байгаа сураг сонсогдоод байдаг байсан. Гэхдээ тухайн саравч сандлаа хийгээгүй байх. ...гэхдээ сүүлдээ өөрөө тухайн ажлаа хийхгүй амар хялбар аргаар мөнгө олохыг эрмэлздэг болсон юм шиг санагддаг. Яагаад гэвэл хүмүүсээс гэрээ хийж мөнгийг нь аваад саравч сандлыг хийж өгөхгүй алга болчихдог байсан. Уг нь бол Б их сэргэлэн санагддаг, гэхдээ тэр зангаа буруу зүйлд ашиглаад байгаа юм шиг санагдаад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 26-27 дахь тал),

1.6 *******-ий Хаан банкны _ тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 58 дахь тал),

1.7 Хаан банкнаас ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 50/9125 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтас хэргийн 59 дэх тал),

1.8 *******-ий Төрийн банкны _ тоот дансны хуулга, уг дансны хуулгад 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 98-122 дахь тал),

1.9 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн 4-169/22239 дугаартай албан бичиг, хавсралтууд (1 дүгээр хавтас хэргийн 130-142 дахь тал),

 

Хоёр. Х.У-гийн эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд

2.1 Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Х.У-гийн гаргасан өргөдөл (2 дугаар хавтас хэргийн 36 дахь тал),

 

2.2 Хохирогч Х.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ”...2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр анх фейсбүүкээс саравч сүүдрэвч хийж өгнө гэх зарыг хараад “A ” гэх хаягтай хүнтэй холбогдоод саравчаа зуслан дээрээ байрлуулах саналтай байгаагаа хэлсэн. Маргааш нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манайд 25-30 орчим насны 175 см орчим өндөртэй бор арьстай залуу ирж үзсэн. Тэгээд би мөнгөө 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэхээр болоод Төрийн банкны _ дугаарын данс руу 2.200.000 төгрөгийг саравчны урьдчилгаа болох 60 хувь буюу 1.320.000 төгрөг шилжүүлсэн. Нөгөө Б гээд залуу 7 хоногийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр очно гэж хэлээд хэсэгтээ холбогдоогүй юм. Тэгээд хэлсэн хугацаа нь дуусаад би эргээд залгаад эхэлтэл манай хүү түлэгдсэн, ажилчид хөдөө явсан, хүмүүсээ амраачихсан байгаа гэх мэтээр шалтаг хэлж байгаад 2021 оны 08 дугаар сарын эхээр мөнгөө буцааж авахаар болоод өөрийнхөө дансаа өгтөл тухайн залуу ор сураггүй алга болчихсон...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 40-41 дэх тал),

2.3 Яллагдагч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...Би саравч, сүүдрэвч, сандал хийдэг юм. 2019 оноос 2021 оны 11 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад ковид 19 өвчний улмаас манай компанийн үйл ажиллагаа зогссон. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Х.У гэх хүн цахим хаягаар саравч сүүдрэвч хийлгүүлнэ гэж захиалга өгсөн, нийт үнэ нь 2.200.000 төгрөг болох бөгөөд урьдчилгаа 1.320.000 төгрөгийг өөрийн Төрийн банкны _ дугаартай дансанд шилжүүлэн авсан. У-н захиалсан саравч сандлыг хийж өгч чадаагүй. ...Би тухайн мөнгийг аваад юунд зарцуулснаа нарийн санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 52-53 дахь тал),

 

Гурав. Н.А-гийн эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд

3.1 Н.А-с цагдаагийн байгууллагад 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдөл (3 дугаар хавтас хэргийн 14-15 дахь тал),

3.2 Мөнгө шилжүүлсэн тухай баримтын хуулбар (3 дугаар хавтас хэргийн 16 дахь тал),

3.3. Фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (3 дугаар хавтас хэргийн 17-21 дэх тал),

3.4 Хохирогч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн _ дүгээр хороо, _ байрлах өөрийн зусландаа 3 ширхэг террас, 3 ширхэг саравч хийлгүүлэхээр цахимаар судалгаа хийсэн. Би олон нийтийн сүлжээнд энэ талаараа зар тавихад Б гэх залуу зурвас илгээж уулзаж ярилцах санал тавьсан. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн _ дугаар хороо, “_” байх өөрийн ажлын өрөөндөө дуудсан. Тэгэхэд надад хийсэн ажлуудынхаа зургийг үзүүлсэн. Тэгээд надад таалагдаад зуслангийн байшин руугаа явуулаад хэмжээг нь авхуулсан. Тухайн өдрөө манай ажил дээр хэмжээгээ аваад хүрээд ирсэн. Тэгээд болохоор юм байна, таны ажлыг 3 өдрийн дотор хийгээд өгнө гэж хэлсэн. Би итгээд үнэ хөлсөө тохирсон чинь 13.500.000 төгрөг болсон чинь урьдчилгаа 70 хувийг авдаг танд ямар боломж байна гэхээр нь би урьдчилаад 7.000.000 төгрөг өгье ажлаа дуусахаар чинь үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлээд эхнэр Д.З-н _ дугаартай Хаан банкны данснаас урьдчилгаа 7.000.000 төгрөгийг Б гэх _ дугаартай Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед би эхнэр лүүгээ хэлж мөнгийг шилжүүлсэн. Манай эхнэр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, _ хотхоны _ тоотод байхдаа миний мөнгийг шилжүүлсэн. Орой нь Б-н утас руу залгасан чинь би хүмүүсээ ажилд нь оруулчихлаа маргаашаас хийгдээд эхэлнэ гэж хэлсэн. Тэгээд энэ үеэс утсаа авахгүй алга болчихсон ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 24 дэх тал),

 

3.5 Яллагдагч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Террас хийж өгнө гээд 7.000.000 төгрөгийг нь Н.А-с авч залилсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би хохирлын мөнгийг нь төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 54 дэх тал),

 

Дөрөв. Т.А-ийн эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд

4.1 Цагдаагийн байгууллагад 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Т.А-ийн гаргасан өргөдөл (2 дугаар хавтас хэргийн 171 дэх тал),

4.2 Гялс интернэт банкнаас Т.А-ээс мөнгө шилжүүлсэн тухай баримт (2 дугаар хавтас хэргийн 172 дахь тал),

4.3 Фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (2 дугаар хавтас хэргийн 176-177 дахь тал),

4.4 Хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...Миний бие хашаандаа том сүүдрэвч бариулахаар “A_” гэх фейсбүүк хаягтай хүний оруулсан зарын дагуу 2021 оны 06  дугаар сарын 24-ний өдөр холбогдож сүүдрэвч хийлгэхээр чатлахад тодорхой зураггүй, хуурамч хаяг шиг санагдсан. Тэгэхээр нь өөрийн зурагтай тодорхой фейсбүүк хаягаас над руу чат бич гэж хэлээд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс “B_” гэх хаягтай чатлахад над руу модон сүүдрэвчний зураг үнэ зэргийг явуулсан. 4x5 метр хэмжээтэй модон сүүдрэвчийг 2.700.000 төгрөгөөр хийлгэхээр тохирсон. Ингээд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ажлын байр болох Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, _ өрөөнөөс урьдчилгаа 1.350.000 төгрөгийг _ гэх Төрийн банкны данс руу шилжүүлсэн боловч Б гэх залуу нь миний сүүдрэвчийг хийж өгөлгүй бас урьдчилгаа мөнгийг буцааж өгөхгүй намайг залилсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 180 дахь тал),

4.5 Төрийн банканд иргэн Т.А-ийн эзэмшдэг _ тоот дансны хуулга (2 дугаар хавтас хэргийн 192-193 дахь тал),

 

Тав. Б.А-ын эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд

            5.1 Цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.А-ын гаргасан өргөдөл (2 дугаар хавтас хэргийн 231 дэх тал),

            5.2 Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:”...2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Террас, сүүдрэвч гадна тохижилт гэх нэртэй цахим хуудсан дээр Б гэх нэртэй хүн сүүдрэвч саравч хийнэ гэх 95_ дугаарын утсаар зар тавьсан байсан. Дээрх утас руу залгаж ярихад сүүдрэвч, жижиг модон гүүр хийлгэхээр материалын зардал, ажлын хөлсөө тохиролцож утсаа салгасан. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, _ гэх газар зуслангийн хашаандаа Б гэх нэртэй залуутай уулзаж ярилцсан. Тэр хэлэхдээ асуудалгүй урьдчилгаагаа өгчих юм бол дорно хийнэ гэж хэлсэн. Б-тэй ярилцаж дуусаад түүнийг явсны дараа Төрийн банкны _ дугаартай данс руу 14 цаг 22 минутад 80_ гэх утгатай 2.250.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Б гэх залуу гар утсаа авахгүй бараг сар болсон. Тэгж байгаад нэг холбогдоход ажил ихтэй байгаа, энэ сардаа багтаагаад хийж өгнө гэж хэлээд сураггүй болсон. Тэгээд тэр залуугийн гар утас нь холбогдох боломжгүй болоод фейсбүүк нь цахим орчинд байхгүй болсон байсан. Мөн тэр Б гэх залуугийн талаар фейсбүүк орчинд залилан хийдэг залуу гэх утга бүхий мэдээлэл явж байсан. Тэгээд би цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 237-238 дахь тал),

            5.3 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №284 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээний” хуулбар (2 дугаар хавтас хэргийн 241-242 дахь тал),

            5.4 Мөнгө шилжүүлсэн тухай баримтын хуулбар (2 дугаар хавтас хэргийн 243 дахь тал),

 

            Зургаа. А.Д-гийн эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд

6.1 Цагдаагийн байгууллагад 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэн А.Д-гийн гаргасан өргөдөл ( 2 дугаар хавтас хэргийн 61 дэх тал),

6.2 Хохирогч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би лагерь дээрээ саравч бариулъя гэж бодоод фейсбүүкээр саравч хийнэ гэсэн зар хайгаад Б гэдэг нэртэй залуутай холбогдоод саравч хийлгэхээр болсон. Тэгээд Б гэдэг залуу утсаар ярьж байгаад 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр манай лагерь дээр ирээд саравч хийх байрлалаа тогтоогоод үнэ хөлсөө тохирч 2.000.000 төгрөгөөр хийхээр болоод явсан. Орой нь өөрийнхөө иргэний үнэмлэхийн лавлагаа компанийн гэрчилгээний зургаа явуулаад 2021 оны 07 дугаар сарын 15-ны өглөө фейсбүүкээр гэрээ хийе гэж хэлсэн. Маргааш өглөө нь манай ээж О гэрээг хийгээд би Худалдаа хөгжлийн банкны өөрийн _ гэсэн данснаас Б-н _ гэсэн данс руу 1.100.000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь “саравч урьдчилгаа” гэсэн утгатай 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр данснаас шилжүүлсэн. Тухайн саравчийг 5 хоногийн дотор хийж өгөх ёстой байсныг хийж өгөхгүй хугацаа нь хэтрэхээр нь би юу болсон талаар асуутал хийж өгнөө гэж явсаар байгаад сүүлдээ алга болчихсон. Тэгээд би цагдаад өргөдөл гаргасан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 70-71 дэх тал),

6.3 Гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Фейсбүүк цахим хаягаар зар хайж байгаад охин Д маань B_ гэсэн хаягтай хүнтэй чатаар холбогдоод утасны дугаарыг нь асуутал 95_ дугаарыг өгсөн. Тэгэхээр нь фейсбүүк хаягаар нь орж загварууд байхаар нь нэгийг нь сонгоод хийлгэхээр сонирхож асуухад 2.300.000 төгрөг болсон. Тэгээд урьдчилгаа 50 хувь нэхээд _ тоот данс өгөөд энэ данс руу мөнгө шилжүүлээрэй гэхээр нь би бас хашаа байшиндаа засвар хийгээд илүү гарсан банз пүрүүс мод байсан түүнийг оролцуулаад хямдхан хийлгэж болох уу гэтэл тэр Б гэх залуу би очиж үзье гээд 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр _ зуслангийн газарт өөрөө хүрч ирсэн. Бид нартай уулзаад саравч хийх хэмжээ аваад үзэж харсан. Тэгээд чамд яаж итгэж мөнгө шилжүүлэх юм бэ, бичиг баримт үзмээр байна гэрээ хийхгүй юм уу гэтэл компани биз дээ гэтэл би өөрөө гэрээгээ хийнэ тамга тэмдгээ ажил дээр үлдээсэн байна гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр над руу 95_ дугаараас залгаад та яаралтай одоо мөнгөө хийчих эртхэн материалаа аваад ажлаа эхэлье гээд байхаар нь би өглөө 10 цагийн үед 1.100.000 төгрөгийг охин Дуламсүрэн _ дугаарын данснаас Б  _ дугаарын дансанд шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэхэд саравчаа хийлгээд авахаар тохирсон байсан. Гэвч 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр утас нь холбогдохгүй болчхоод байгаа юм. Тэгээд залилуулсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 74-75 дахь тал),

6.4 Худалдаа хөгжлийн банканд А.Д-гийн эзэмшдэг _ дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн баримт (2 дугаар хавтас хэргийн 94 дэх тал),

6.5 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 294 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (2 дугаар хавтас хэргийн 96-99 дэх тал),

 

Долоо. Н.С-ийн эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд

7.1 Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Н.С-ийн гаргасан өргөдөл (2 дугаар хавтас хэргийн 133-134 дэх тал),

7.2 ******* _ дугаартай дансны хуулганд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 135-138 дахь тал),

7.3 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №298 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ (2 дугаар хавтас хэргийн 140-143 дахь тал),

7.4 Хохирогч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк цахим хуудасны “Хашаандаа сайхан амьдар” гэсэн группэд B_ гэх нэртэй фейсбүүк хаягтай холбогдож Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай болон, сүүдрэвч хийлгэхээр тохиролцсон. 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн гуравдугаар төв эмнэлгийн гадаа сүүдрэвч, саравч хийнэ гэсэн үл таних эрэгтэй хүнтэй уулзсан. Үл таних эрэгтэй өөрөө миний хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч хийлгэх газар очиж үзээд урьдчилгаа 55 хувь буюу 2.350.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Би тэр даруйд нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хас банкны өөрийн _ тоот данснаас Төрийн банкны _ тоот данс руу 2.350.000 төгрөг шилжүүлсэн. Тэр цагаас хойш нөгөө сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай хийж өгөх гэж надаас мөнгө авсан хүн холбоо сураггүй алга болсон юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 146 дахь тал),

 

Найм. Б.У-ийн эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд

8.1 Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.У-ийн гаргасан өргөдөл (1 дүгээр хавтас хэргийн 179 дэх тал),

8.2 Хохирогч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк цахим орчинд тавигдсан Сүүдрэвч зарна, хийж гүйцэтгэнэ гэх зарын дагуу ******* гэх хүнтэй холбогдож улмаар тухайн хүнээс сүүдрэвч авахаар тохиролцож түүнээс Төрийн банкны дансыг нь авсан. Учир нь ажил хийж гүйцэтгүүлэх тохиолдолд заавал урьдчилгаа хөлсний 50 хувийг нь түрүүлээд дансаар шилжүүлэх шаардлагатай гэсэн учраас _ гэх дугаартай дансыг нь тухайн өдөр авсан. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 09 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбараас ******* гэх хүний _ гэх дугаартай данс руу 1.430.000 төгрөгийг Төрийн банкны өөрийн _ дугаартай дансыг ашиглан шилжүүлсэн. Мөн шилжүүлсэн цагаас хойш тухайн хүнтэй дахин холбогдож, харилцаж чадаагүй. Удаан хугацаанд тухайн хүнтэй холбоо барих гэж оролдож байсан боловч огт болоогүй. Харин фейсбүүк орчинд ******* гэх хүнд залилуулсан хүмүүс байдаг талаар мэдээд тухайн хүнийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг гэдгийг мэдсэн, өөрийгөө хууртаж залилуулсан гэдгээ ойлгосон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 182 дахь тал),

8.3 Хохирогч Б.У нь *******-тэй фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 190-197 дахь тал),

8.4 Төрийн банканд Б.У-ийн эзэмшдэг _ дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтас хэргийн 199 дэх тал),

8.5 Яллагдагч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Би “_” гэх саравч, сандал сүүдрэвч хийдэг компанитай. Манай компанийн үйл ажиллагаа 2019 оноос 2020 оны 11 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад ковид 19 өвчний улмаас үйл ажиллагаа зогссон. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цахим хуудсаар Б.У гэх хүн холбогдож саравч хийлгэхээр захиалга өгч урьдчилгаа болох 1.430.000 төгрөгийг Төрийн банкны өөрийн _ дугаартай данс руу шилжүүлж авсан. Тухайн үед бид хоёр гэрээ хийсэн, захиалсан сүүдрэвчийг нь хийж өгөөгүй. Тухайн захиалгын модон материалыг авсан боловч хийж гүйцэтгэж чадаагүй, авсан гэх материал нь эвдэрч хэмхэрч алга болсон байх. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 209-210 дахь тал),

 

Ес. Г.М-гийн эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд

9.1 Цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.М-ы гаргасан өргөдөл (хавтас хэргийн 149 дэх тал),

9.2 Хохирогч Г.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар цахим орчинд холбогдож хүүхдийн тоглоом, сүүдрэвч, саравч хийнэ гэсэн зарын дагуу чатаар холбогдож байгаад өөрийн зуслангийн эзэмшлийн газарт хүүхдийн тоглоом, саравч хийлгэх гээд үл таних хүнтэй цахим хэрэгсэл ашиглан харилцаж байгаад _ дугаарын дансанд өөрийн Хаан банкны _ дугаарын данснаас 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2.700.000 төгрөгийг хийх ажлын урьдчилгаа гэж шилжүүлсэн дараа нь мөн нэмэгдэл ажил буюу хүүхдийн гулсуур хийлгэхээр цахимаар харилцаж байсан хүнтэй холбогдож байгаад түүний өгсөн _ дугаарын дансанд өөрийн данснаас 500.000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан. ...би цахим орчинд харилцаж байх үедээ Билгүүн гэсэн нэртэй хаягаар харилцаж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 152 дахь тал),

9.3 Хохирогч Г.М-ы *******-тэй фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 161-162 дахь тал),

9.4  Хаан банканд Г.М-ы эзэмшдэг _ дугаартай данснаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт (1 дүгээр хавтас хэргийн 163 дахь тал),

9.5 Яллагдагч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Би саравч сандал сүүдрэвч хийдэг. Манай үйл ажиллагаа 2019 онд эхэлж 2020 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжилж ковид 19 өвчний улмаас үйл ажиллагаа зогссон. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр М  гэх хүнээс сүүдрэвч захиалсан. Тухайн сүүдрэвчний урьдчилгаа болох 2.700.000 төгрөгийг төрийн банкны өөрийн _ дугаартай дансанд шилжүүлэн авсан. Дахиад гулсуур нэмж захиалаад 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, сүүдрэвч сандлыг хийж өгч чадаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 171-172 дахь тал),

 

Арав. Д.Э-ын эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд

10.1 Цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Э-ын гаргасан өргөдөл (1 дүгээр хавтас хэргийн 217 дахь тал),

10.2 Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би фейсбүүк цахим орчинд зар үзэж байгаад сүүдрэвч хийж өгнө, зарна гэх зарын дагуу ******* гэх хүнтэй холбогдож сүүдрэвч хийлгэх санаатай байгаа талаараа хэлээд захиалга өгсөн. ******* гэх хүн надад манай байгууллага ажил багатай байгаа учраас хийлгэх газарт чинь очиж үзээд зургаа гаргах шаардлагатай байна гэж хэлэхээр нь би тухайн үед өөрийн байсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, _ байрлах зуслангийн байшиндаа дуудсан. Хэсэг хугацааны дараа сүүдрэвч хийдэг гэх ******* гэдэг хүн ирээд сүүдрэвч хийлгэх суурины хэмжээг аваад улмаар надад танай хашаанд сүүдрэвч 3.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэж өгч болно гэж надад хэлсэн. Надад үнийн хувьд боломжийн санагдсан учраас би зөвшөөрсөн. ******* гэх хүн гэрээ байгуулан ажил хийгдэж эхлэхээс өмнө урьдчилгаа 50 хувийг нь авдаг ажил үйлчилгээ дууссаны дараа үлдсэн 50 хувийн төлбөрийг барагдуулж болно гэж хэлэхээр нь итгээд тухайн өдрөө ******* гэх хүний барьж ирсэн цаасан гэрээг байгуулан нэг хувь гэрээ болон ******* гэх хүний Төрийн банкны _ гэх дансны дугаар зэргийг авч үлдсэн. Улмаар би тухайн өдрийн 18 цаг 13 минутад ******* гэх хүний надад үлдээсэн данс руу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажил хөөцөлдөөд явж байх үедээ өөрийн эзэмшлийн Хаан банкны _ дугаартай данснаас ******* гэх хүний нэр дээр бүртгэлтэй Төрийн банкны _ дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг Сүүдрэвч урьдчилгаа 50 хувь 98_ гэх утга бичээд интернэт банк ашиглан шилжүүлсэн. Гэтэл надад гэрээнд зааснаар 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж өгнө гэж заасан байсан боловч мөнгө шилжүүлсэн цагаас хойш уулзалдаагүй. Харин 1-2 удаа утсаар ярихад өнөөдөр амжихгүй байна маргааш очно гэх мэт зүйл ярьж байгаад алга болсон. Тэгээд би өөрийгөө залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 220-221) дэх тал,

10.3 Хохирогч Д.Э-ын *******-тэй харилцсан мессежний хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 228 дахь тал),

10.4 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №301 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 230-233 дахь тал),

10.5 Хаан банканд хохирогч Д.Э-ын эзэмшдэг _ дугаарын данснаас ******* _ дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн баримт (1 дүгээр хавтас хэргийн 234-235 дахь тал),

10.6 Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Би саравч сандал сүүдрэвч хийдэг. Манай үйл ажиллагаа 2019 онд эхэлж 2020 оны 11 дүгээр сар хүртэл үргэлжилж ковид 19 өвчний улмаас үйл ажиллагаа зогссон. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Э гэх хүнээс сүүдрэвч захиалсан, тухайн сүүдрэвчний урьдчилгаа болох 1.500.000 төгрөгийг төрийн банкны өөрийн _ дугаартай дансанд шилжүүлэн авсан. Тухайн сүүдрэвчийг хийж өгч чадаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 244-245 дахь тал),

 

Арван нэг. Г.Т-ийн эд хөрөнгийг залилсан хэргийн нотлох баримтууд

11.1 Цагдаагийн байгууллагад иргэн Г.Т-ээс гаргасан өргөдөл (2 дугаар хавтас хэргийн 1 дэх тал),

11.2 Хохирогч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “A_” гэсэн хаягтай хүний фейсбүүк орчинд байршуулсан Саравч буюу сүүдрэвч хийнэ гэсэн зарын дагуу тус зарыг байршуулсан “A_” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж тухайн саравчны талаар мэдээлэл авч, хэдэн төгрөгөөр хийж байгаа талаар асууж лавласан. Тухайн “A_” гэсэн хаягтай хүн миний “T_” гэсэн фейсбүүк хаягт хариу 2.000.000 төгрөгөөр саравчийг хийж өгнө гэсэн утгатай мессеж бичсэн байсан. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр харилцаж та сүүдрэвчээ хийлгэх үү гэж асуугаад байсан. Мөн гар утсаар холбогдож сүүдрэвч хийлгэх талаар асууж байсан. 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тухайн “A_” гэсэн хаягтай хүн рүү би гар утасны дугаараа над руу явуул гэж чат бичсэн юм. Чат бичсэний дараа над руу “A_” гэсэн хаягтай 99_ гэсэн дугаараас 99_ гэсэн дугаар руу залгаж үнэ хөлсөө тохирч сүүдрэвч хийлгэх урьдчилгаа 1.000.000 төгрөгийг Төрийн банкны Б гэсэн нэртэй _  дугаарын данс руу Хаан банкны өөрийн _ гэсэн данснаас сүүдрэвчний урьдчилгаа 1.000.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гүйлгээний утга дээр нь Сүүдрэвч урьдчилгаа 99_ гэж бичиж тус данс руу шилжүүлсэн. 08 дугаар сарын 31-ний өдөр юу болж байна гэж мессеж бичихэд хариу өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 4 дэх тал),

11.3 Хохирогч Г.Т-сийн *******-тэй фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (2 дугаар хавтас хэргийн 12-18 дахь тал),

11.4 Хаан банканд хохирогч Г.Т-ийн эзэмшдэг _ дугаартай дансны хуулга (2 дугаар хавтас хэргийн 19 дэх тал),

11.5 Яллагдагч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Би нийт 11 хүнээс саравч сандал хийж өгөхөөр нийт 25.200.000 төгрөг авсан байна. Би нарийн юунд хэрэглэсэн талаар санахгүй байна. Тухайн хохирогч нарт мөнгөн хохирол буцааж өгсөн зүйл байхгүй. ...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 66-67 дахь тал),

 

             Арван хоёр. Бусад баримтууд:

             12.1 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтас хэргийн 196 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтас хэргийн 87 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа (1 дүгээр хавтас хэргийн 70 дахь тал), Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтас хэргийн 111 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан  хуудас (1 дүгээр хавтас хэргийн 49 дэх тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 54-56 дахь тал) болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаар дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь үргэлжилсэн 11 удаагийн үйлдлээр 2020 оны 11 дүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулахаа больсон “А_” ХХК-ийн нэрийг ашиглан бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч цахим орчин болох фейсбүүкт “Саравч, сүүдрэвч хийнэ” гэх зарыг байршуулан, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд зарын дагуу холбогдсон СЦ ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж СЦ ХХК-аас тухайн ажлыг хийх төлбөрийн урьдчилгаа мөнгө гэж 3.150.000 төгрөг, иргэн Х.Угаас 1.320.000 төгрөг, иргэн Т.А-ээс 1.350.000 төгрөг, иргэн Н.А-с 7.000.000 төгрөг, иргэн Б.У-с 1.430.000 төгрөг, иргэн Б.А-аас 2.250.000 төгрөг, иргэн А.Д-гээс 1.100.000 төгрөг, иргэн Н.С-ээс 2.350.000 төгрөг, иргэн Г.М-гаас 2.700.000 төгрөг, иргэн Д.Э-оос 1.500.000 төгрөг, иргэн Г.Т-ээс 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилж, бусдад нийт 25.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Хаан банк, Төрийн банкны мөнгө шилжүүлгийн баримт, яллагдагчийн мэдүүлэг болон бусад шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах. Хохирогч нарт хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс 25.650.000 төгрөгийг гаргуулж, нэр бүхий 11 хохирогчид олгох саналтай байна” гэсэн дүгнэлтийг;  

 

- Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Баатараас “шүүх хуралдаанд шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд улсын яллагчаас сонсгосон хэргийн зүйлчлэл, шинж тохирч байна. Миний үйлчлүүлэгч анхны мэдүүлгээсээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлөх талаар байнга хүсэлтээ илэрхийлдэг. Улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг болохоор одоогоор ажил нь эхлээгүй байгаа тул хохирлоо нөхөн төлж чадаагүй байна, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь  2020 оны 11 дүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулахаа больсон “А_” ХХК-ийн нэрийг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч, цахим орчин болох фейсбүүкт “Хашаандаа сайхан амьдар” гэсэн групп, B_, “A_” гэх зэрэг хаягуудыг ашиглан “Саравч, сүүдрэвч хийнэ” гэх зарыг байршуулан зарын дагуу холбогдсон иргэд, хуулийн этгээдүүдтэй ажил гүйцэтгэх гэрээ нэртэй баримтад гарын үсэг зуруулж, урьдчилгаа төлбөр гэж 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 29-ний  өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн 11 удаагийн үйлдлээр нийт 25.650.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1. “СЦ” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” гэх баримтыг үйлдэж, _” ХХК-нд “А_” хотхоны _ дүгээр байрны гадна талбайд хүүхдийн саравч, сүүдрэвч, сандал хийж өгнө гэж хуурч, тухайн ажлыг хийх төлбөрийн урьдчилгаа мөнгө гэж 3.150.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлснийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хаан банк дахь өөрийн _ дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2021  оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл (1 дүгээр хавтас хэргийн 6 дахь тал),

 - 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” гэх баримтын хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 7-8 дахь тал),

 - Фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 11-13 дахь тал),

 - Хохирогч “С_” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 20 дахь тал) болон шүүх хуралдаанд түүний өгсөн мэдүүлэг,

 - Гэрч Н.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 26-27 дахь тал),

 - Хаан банканд эзэмшдэг *******-ий _ тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 58 дахь тал),

 - Хаан банкнаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн 50/9125 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтас хэргийн 59 дэх тал),

 - *******-ий Төрийн банканд эзэмшдэг _ тоот дансны хуулга, уг дансны хуулганд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 98-122 дахь тал),

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн 4-169/22239 дугаартай албан бичиг, хавсралтууд (1 дүгээр хавтас хэргийн 130-142 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

2. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Х.У-аас саравч, сүүдрэвч хийж өгнө гэж 1.320.000 төгрөгийг Төрийн банканд эзэмшдэг өөрийн _ тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

 - Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Х.У-гийн гаргасан өргөдөл (2 дугаар хавтас хэргийн 36 дахь тал),

 - Хохирогч Х.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 40-41 дэх тал)

- Яллагдагч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 52-53 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

3. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Т.А-ээс хашаанд нь 4x5 метр хэмжээтэй модон сүүдрэвч хийж өгнө гэж хуурч, улмаар урьдчилгаа мөнгө шаардаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа урьдчилгаа мөнгө гэж шилжүүлсэн 1.350.000 төгрөгийг Төрийн банканд эзэмшдэг өөрийн _ тоот данс руу шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

  - Цагдаагийн байгууллагад 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Т.А-ээс гаргасан өргөдөл (2 дугаар хавтас хэргийн 171 дэх тал),

- Фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (2 дугаар хавтас хэргийн 176-177 дахь тал),

- Хохирогч Т.А-ийн мөнгө шилжүүлсэн тухай баримт (2 дугаар хавтас хэргийн 172 дахь тал),

 - Хохирогч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 180 дахь тал),

 - Төрийн банканд Т.А-ийн эзэмшдэг _ тоот дансны хуулга (2 дугаар хавтас хэргийн 192-193 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

4. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.А-с Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, _ байрлах зусланд нь 3 ширхэг террас, 3 ширхэг саравч 13.500.000 төгрөгөөр хийж өгнө гэж хуурч, улмаар урьдчилгаа өгөхийг шаардаж, Н.А-с Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, _, _ хотхоны _3 тоотод байхдаа эхнэр Д.З-н Хаан банканд эзэмшдэг _ дугаартай данснаас урьдчилгаа төлбөр гэж 7.000.000 төгрөгийг шилжүүлснийг Төрийн банканд эзэмшдэг _ тоот данс руугаа шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

 - Цагдаагийн байгууллагад 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Н.А-гийн гаргасан өргөдөл (3 дугаар хавтас хэргийн 14-15 дахь тал),

-Фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (3 дугаар хавтас хэргийн 17-21 дэх тал),

 - Мөнгө шилжүүлсэн тухай баримтын хуулбар (3 дугаар хавтас хэргийн 16 дахь тал),

             - Хохирогч Н.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 24 дэх тал)

- Яллагдагч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 54 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

5. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.У-т сүүдрэвч зарна гэж хуурч, урьдчилгаа төлбөр шаардаж, улмаар шилжүүлсэн 1.430.000 төгрөгийг Төрийн банканд эзэмшдэг өөрийн _ тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 - Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.У-ийн гаргасан өргөдөл (1 дүгээр хавтас хэргийн 179 дэх тал),

 - Хохирогч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 182 дахь тал),

 - Хохирогч Б.У нь *******-тэй фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 190-197 дахь тал),

 - Б.У-ийн Төрийн банканд эзэмшдэг _ дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтас хэргийн 199 дэх тал),

- Яллагдагч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 209-210 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

6. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.А-т түүний  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт байрлах _ гэх газар байх зуслангийн хашаанд нь сүүдрэвч, жижиг модон гүүр хийж өгнө, урьдчилгаагаа өгчих юм бол дорно хийнэ гэж хэлж хуурч, Б.А-ын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа урьдчилгаа төлбөрт гэж шилжүүлсэн 2.250.000 төгрөгийг Төрийн банканд эзэмшдэг өөрийн _ тоот данс руу шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

 - Б.А-аас цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан өргөдөл (2 дугаар хавтас хэргийн 231 дэх тал),

             - Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 237-238 дахь тал),

             - 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №284 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээний” хуулбар (2 дугаар хавтас хэргийн 241-242 дахь тал),

             - Мөнгө шилжүүлсэн тухай баримтын хуулбар (2 дугаар хавтас хэргийн 243 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

            7. 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр иргэн А.Д-д Баруун салааны Бумбатын амны зусланд байдаг лагерийн газарт нь 5 хоногийн дотор 2.000.000 төгрөгөөр саравч барьж өгнө, та яаралтай одоо мөнгөө хийчих эртхэн материалаа аваад ажлаа эхэлье гэж хуурч, Ажил гүйцэтгэх гэрээ гэсэн баримт үйлдэж, урьдчилгаа төлбөр шилжүүлэхийг шаардаж, улмаар А.Д-гийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа Худалдаа Хөгжлийн банк дахь _ тоот данснаас шилжүүлсэн 1.100.000 төгрөгийг нь Төрийн банк дахь өөрийн _ тоот данс руу шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 - Цагдаагийн байгууллагад 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А.Д-гийн гаргасан өргөдөл ( 2 дугаар хавтас хэргийн 61 дэх тал),

 - Хохирогч А.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 70-71 дэх тал),

 - Гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 74-75 дахь тал),

 - Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг А.Д-гийн _ дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн баримт (2 дугаар хавтас хэргийн 94 дэх тал),

 - 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 294 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (2 дугаар хавтас хэргийн 96-99 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

 

8. 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр иргэн Н.С-т Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай болон, сүүдрэвч хийж өгнө, урьдчилгаа 55 хувь буюу 2.350.000 төгрөг шилжүүлэх шаардлагатай гэж хуурч, Н.С-ээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Хас банк дахь өөрийн эзэмшлийн  _ тоот данснаас шилжүүлсэн 2.350.000 төгрөгийг Төрийн банк дахь өөрийн _ тоот данс руу шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

 - Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н.С-ийн гаргасан өргөдөл (2 дугаар хавтас хэргийн 133-134 дэх тал),

 - 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 298 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ (2 дугаар хавтас хэргийн 140-143 дахь тал),

 - Хохирогч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 146 дахь тал),

- *******-ий Төрийн банканд эзэмшдэг _ дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл (2 дугаар хавтас хэргийн 135-138 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

9. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.М-д зуслангийн эзэмшлийн газарт нь 2.700.000 төгрөгөөр хүүхдийн тоглоом, саравч хийж өгнө гэж, хуурч урьдчилгаа төлбөр шаардаж, улмаар Г.М-гийн Хаан банк дахь өөрийн  _ дугаарын данснаас шилжүүлсэн 500.000 төгрөгийг Хаан банкны _ тоот данс руу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

 -Цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.М-гийн гаргасан өргөдөл (хавтас хэргийн 149 дэх тал),

  - Хохирогч Г.М-ы *******-тэй фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 161-162 дахь тал),

- Хохирогч Г.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 152 дахь тал),

- Г.М-ы Хаан банкны _ дугаартай данснаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн баримт (1 дүгээр хавтас хэргийн 163 дахь тал)

- Яллагдагч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 171-172 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

10. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Э-од зуслангийн газарт нь сүүдрэвч 3.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэж өгнө гэж хуурч, ажил гүйцэтгэх гэрээ гэж байгуулж, улмаар Д.Э-оос Хаан банк дахь өөрийн _ дугаартай данснаас урьдчилгаа 50 хувь гэж 1.500.000 төгрөгийг шилжүүлснийг нь Төрийн банкны _ тоот дансаар  Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

 - Цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Э-ын гаргасан өргөдөл (1 дүгээр хавтас хэргийн 217 дахь тал),

 -Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 220-221) дэх тал,

 -Хохирогч Д.Э-ын *******-тэй харилцсан мессежний хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 228 дахь тал),

 -2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 301 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 230-233 дахь тал),

 -Хохирогч Д.Э-ын Хаан банкны _ дугаарын данснаас *******-ий _ дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн баримт (1 дүгээр хавтас хэргийн 234-235 дахь тал)

- Яллагдагч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 244-245 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

11. 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Т-д 2.000.000 төгрөгөөр саравч хийж өгнө гэж хуурч, улмаар Г.Т-ээс урьдчилгаанд 1.000.000 төгрөгийг Төрийн банк дахь өөрийн _ тоот данс руу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 - Цагдаагийн байгууллагад Г.Т-ийн гаргасан өргөдөл (2 дугаар хавтас хэргийн 1 дэх тал),

 -Хохирогч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 4 дэх тал),

 -Хохирогч Г.Т-сийн *******-тэй фейсбүүкээр харилцсан тухай баримтын хуулбар (2 дугаар хавтас хэргийн 12-18 дахь тал),

 -Хохирогч Г.Т-сийн Хаан банкны _ дугаартай дансны хуулга (2 дугаар хавтас хэргийн 19 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон  яллагдагч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтас хэргийн 66-67 дахь тал), *******-ий дансны хуулга, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 “Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

Нөгөө талаар иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг бол залилах гэмт хэрэгт “гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүйг гэрээний нэг тал мэдсээр байж гэрээ байгуулах, гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулах бодит боломж бүрдүүлэх” үйлдлийг ойлгоно.

 

Тус хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь “А_” ХХК нь 2020 оны 11 дүгээр сараас хойш үйл ажиллагаа явуулахгүй болсныг мэдсээр байж, цахим сүлжээнд “саравч, сүүдрэвч хийнэ” гэсэн зарыг байршуулж, улмаар цахим сүлжээ, гар утсаар харилцан мессеж бичиж харилцах, уулзах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах зэргээр урьдчилгаа төлбөр  нэртэйгээр бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авчээ.

Мөн шүүгдэгч нь ажил гүйцэтгэх гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй,  хөрөнгийг буцааж өгөх бодит баталгаагүй, хөрөнгийн эх үүсвэргүй гэдгээ мэдсээр байж хариу төлбөр огт хийхгүй субьектив санаа зорилгоор бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ажил гүйцэтгэх гэрээгээр халхавчилж дан ганцаар ашиг олох зорилгоор хуурч, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч, хохирогч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй юм.

 

Харин шүүгдэгч нь хохирогч нараас авсан мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон, мөн өр төлбөрийн мөнгөнд нь банкин дахь данснаас нь суутгагдаж төлөгдсөн зэрэг нөхцөл байдал байх тул шүүх амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

 

Иймд шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд залилах гэмт хэргийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл хэсэгт зааснаар  шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь залилах гэмт хэргийн улмаас бусдад 25.650.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба, хохирлыг нөхөн төлөөгүй байх тул дээр дурдсан мөнгийг түүнээс гаргуулж, хохирогч СЦ ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г/-д 3.150.000 төгрөг, хохирогч Х.У-д 1.320.000 төгрөг,  Н.А-д 7.000.000 төгрөг, Т.А-т 1.350.000 төгрөг, Б.А-т 2.250.000 төгрөг, А.Д-д 1.100.000 төгрөг, Н.С-т 2.350.000 төгрөг, Б.У-т 1.430.000 төгрөг, Г.М-д 3.200.000 төгрөг, Д.Э-д 1.500.000 төгрөг, Г.Т-д 1.000.000 төгрөгийг тус тус олгох үндэслэлтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч *******-г шүүхээс гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “улсын яллагчийн гаргасан хорих ялыг өөрчилж, зорчих эрх хязгаарлах ялаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч ******* нь хувийн байдлыг судалсан баримтаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан байх ба, уг ялын хугацаа дуусгавар болсон, нөгөө талаас урьд эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байх боловч “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч *******-г “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал, хор уршгийг арилгаагүй, хохирлын хэмжээ зэргийг харгалзан түүнд 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгах зорилгоор нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ий 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-г “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 (тавин долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 25.650.000 (хорин таван сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж:  

-хохирогч СЦ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-д 3.150.000 (гурван сая нэг зуун тавин мянга) төгрөг,

-хохирогч Х.У-д 1.320.000  (нэг сая гурван зуун хорин мянга) төгрөг,

-хохирогч Н.А-д 7.000.000  (долоон сая) төгрөг,

-хохирогч Т.А-т 1.350.000  (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөг,

-хохирогч Б.А-т 2.250.000  (хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөг,

-хохирогч А.Д-д 1.100.000  (нэг сая нэг зуун мянга) төгрөг,

-хохирогч Н.С-т 2.350.000  (хоёр сая гурван зуун тавин мянга) төгрөг,

-хохирогч Б.У-т 1.430.000  (нэг сая дөрвөн зуун гучин мянга) төгрөг,

-хохирогч Г.М-д 3.200.000  (гурван сая хоёр зуун мянга) төгрөг,

-хохирогч Д.Э-д 1.500.000  (нэг сая таван зуун мянга) төгрөг,

-хохирогч Г.Т-д 1.000.000  (нэг сая) төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН