| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 4-13 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОА88062306, Их зуутраг овогт Түмэнбаярын Пүрэвмаагийн, Х.Амаржаргалын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Т.Пүрэвмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Амаржаргал нь 1962 онд төрсөн, 55 настай. Х.Амаржаргал нь 1978 оноос 1983 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хунт бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо Х.Амаржаргал нь өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд Х.Амаржаргалын Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хунт бригадад 1978 оны 8 дугаар сараас 1983 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед Х.Амаржаргалтай хамт ажиллаж байсан З.Нямсүрэн, Ц.Бадамханд нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Т.Пүрэвмаа нь Х.Амаржаргалын 1978 оны 8 дугаар сараас 1983 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Хундангийн Амаржаргалын 1978 оны 8 дугаар сараас 1983 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Бадамханд, З.Нямсүрэн нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Бадамханд Миний бие нь 1978 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. Намайг тус сумын Модны үйлдвэрт ажиллаж байхад Х.Амаржаргал нь Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Х.Амаржаргал нь тус нэгдэлд 1984 он хүртэл малчнаар ажилласан гэж, гэрчЗ.Нямсүрэн Миний бие нь 1978 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт тракторчнаар ажиллаж байсан. Намайг тус сумын Модны үйлдвэрт ажиллаж байхад Х.Амаржаргал нь Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Х.Амаржаргалтай нэг газарт ажиллаж байгаагүй хэдий ч нэг сум орон нутагт ажиллаж байсан тул түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ. Х.Амаржаргал нь 1978 оны 8 дугаар сараас 1983 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Бадамханд, З.Нямсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Т.Пүрэвмаагийн хүсэлтийг хангаж, Х.Амаржаргалын 1978 оны 8 дугаар сараас 1983 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 4 жил 10 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Анчин овогт Хундангийн Амаржаргалын 1978 оны 8 дугаар сараас 1983 оны 5 дугаар сарыг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 4 /дөрөв/ жил 10 /арав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Пүрэвмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |