| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00378/И |
| Дугаар | 450 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 450
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Хаан банк” ХХК-ний /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй Д.Баярсайхан, М.Наранцарал нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 3.502.211.80 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь “Хаан банк” ХХК нь /Сэлэнгэ салбар/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Д.Баярсайхан, М.Наранцацрал нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Жавхлант тооцооны төвөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр ЗГ201642609449 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай хүнсний ногоо тариалах зориулалтаар авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2,219,145.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,270,411.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12654,41 төгрөг, нийт 3,502,211.80 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 67 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2017 оны 06 дугаар сарын 06-ны байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах:
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,845,601.31 төгрөг
2. Зээлийн хүүгийн төлбөр 1,740.51 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 348.10 төгрөг Нийт 284689.92 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Жавхлант сумын 2 дугаар баг, Эрдэнэ гудамж Моностой эрдэнэ гудамж 15 тоотод оршин суух Боржигон овогт Доржготовын Баярсайхан /РД:МУ80072275/, мөн хаягт оршин суух Гал овогт Марушийн Наранцацрал /РД: МЕ82013105/ - нар нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...“Хаан банк”-ний нэхэмжлэлтэй Д.Баярсайхан, М.Наранцацрал бид нарт нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөр 3.502.211.80 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийн төлөхийг ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Хаан банк” ХХК-ний /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй Д.Баярсайхан, М.Наранцарал нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 3.502.211.80 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Баярсайхан, М.Наранцарал нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60513.04 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30256,52 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 30256,52 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ҮНДЭСЛЭХ нь:
“Хаан банк” ХХК-ний /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй Д.Баярсайхан, М.Наранцарал нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр нийт 3.502.211.80 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60513.04 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 30256,52 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 30256,52 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН