| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3-9 хаягт байрлах, 9011041082 улсын бүртгэлийн дугаартай, 5055873 регистрийн дугаартай, Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 3-24 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО90062310, Борлууд овогт Баттулгын Анхбаярт холбогдох, Ярианы төлбөр 99.669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Анхбаяр нь Жи Мобайл ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хувь хэрэглэгчдэд үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 98040504 дугаарын хэрэглэгч болсон. Б.Анхбаяр нь одоогийн байдлаар манай компанид 2013 оны 2 дугаар сарын ярианы төлбөр 68.732 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын ярианы төлбөр 47.713 төгрөг, нийт 116.446 төгрөгийн хэрэглээний өртэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Иймд Б.Анхбаярын ярианы төлбөр 116.446 төгрөгөөс барьцаанд байршуулсан 50.000 төгрөгийг хасч 66.446 төгрөг, алданги 33.223 төгрөг, нийт 99.669 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч Б.Анхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус компаниас нэхэмжилсэн 99.669 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Б.Анхбаяраас ярианы төлбөр 99.669 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Анхбаяр нь нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох ярианы төлбөр 99.669 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Анхбаяр нь нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4450 төгрөгийн тал хувь болох 2250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 2250 төгрөг, хариуцагч Б.Анхбаяраас 2250 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Хариуцагч Б.Анхбаяр нь ярианы төлбөр 99.669 /ерэн есөн мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 2250 /хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөг, хариуцагч Б.Анхбаяраас 2250 /хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгож, 2250 / хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |