Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 601

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошигтын 22 дугаар байрны 23 тоотодоршин суух, 1971 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ71120127, Борлууд овогт Жамьяны Памаагийн,

               Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Памаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Ж.Памаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1971 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр бригадын нутаг Цагаан толгой гэх газарт төрсөн. Гэвч аав, ээж намайг хожуу 1972 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр бүртгүүлж гэрчилгээгээ энэ өдрөөр авсан байна. Би үүнийг мэдэхгүй явсаар 2015 онд Улсын бүртгэлийн лавлагаа авч регистрийн дугаараа ОЮ71120127 болгож баталгаажуулсан. Гэтэл үүнээс өмнө нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрүүд хуучин регистрийн ОО72010663 дугаараараа байгаа юм. Би эрүүл мэндийн салбарт 1991 оноос 2017 оны 5 дугаар сар хүртэл тасралтгүй ажиллаж хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах болсон. Гэвч нийгмийн даатгалын хэлтэс нь паспортын регистрийн дугаар нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн регистрийн дугаартай зөрж байгаа учраас зарчил гэж үзэж шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн юм. Иймд Ж.Памаа миний нэртэй 1991 оны 43563 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 289064 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 649713 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2011 оны 0374819 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2013 оны 0025532 дугаартай үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн гүйлгээний орлогоос төлсөн шимтгэлийн бүртгэх дэвтрийн хууль ёсны эзэмшигч нь Ж.Памаа мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Ж.Памаа нь 435632 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 289064, 649713, 0374819 дүгээр нийгмийн даатгалын дэвтрүүд, 0025532 дугаар үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

             Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 108/003831 дүгээр регистрийн дугаар өөрчилсөн тухай лавлагаанд: Борлууд овогт Жамъяны Памаагийн ОО72010663 регистрийн дугаарыг хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн ОЮ71120127 регистрийн дугаар олгосон... гэжээ.

            Анагаах ухааны дунд сургуулийн захиргаанаас 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 435632 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Овог Жамъян, нэр Памаа, төрсөн он 1972 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр, мэргэжил эрүүл ахуйч бага эмч гэжээ.

             Түүнчлэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр олгосон 289064 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: Овог Жамъян, нэр Памаа, төрсөн он 1972 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр, паспортын дугаар УВ1483773 гэжээ.

            Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдөр олгосон 649713 дүгээр нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: Овог Борлууд, эцгийн нэр Жамъян, нэр Памаа, төрсөн он, сар, өдөр 1972 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр, үнэмлэхийн дугаар УВ6867352, регистрийн дугаар ОО72010663 гэжээ.

           Мөн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 0374819 дүгээр нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: Овог Борлууд, эцгийн нэр Жамъяан, нэр Памаа, төрсөн он, сар, өдөр 1972 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр, үнэмлэхийн дугаар УВ6867352, регистрийн дугаар ОО72010663 гэжээ.

          Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр олгосон 0025532 дугаар үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтрийн хуулбарт: Овог Борлууд, эцгийн нэр Жамъяан, нэр Памаа, нийгмийн даатгалын дэвтрийн дугаар 289064, регистрийн дугаар ОО72010663 гэжээ.

           Нэхэмжлэгч Ж.Памаа нь 1972 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, регистрийн ОО72010663 дугаар бүхий иргэний үнэмлэхтэй байсан боловч төрсөн он, сар, өдөр өөрчлөгдсөний улмаас регистрийн дугаар нь ОЮ71120127 болж өөрчлөгдсөн болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 108/003831 дүгээр регистрийн дугаар өөрчилсөн тухай лавлагаагаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Ж.Памаагийн 435632 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 289064, 649713, 0374819 дүгээр нийгмийн даатгалын дэвтэр, 0025532 дугаар үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэрт бичигдсэн овог, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн байдалтай тохирохгүй байх тул нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 108/003831 дүгээр регистрийн дугаар өөрчилсөн тухай лавлагаа зэргийг үндэслэн Анагаах ухааны дунд сургуулийн захиргаанаас 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 435632 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр олгосон 289064 дугаар, 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдөр олгосон 649713 дүгээр, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 0374819 дүгээр нийгмийн даатгалын дэвтрүүд, 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр олгосон 0025532 дугаар үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ОЮ71120127 регистрийн дугаартай, Борлууд овогт Жамъяны Памаа мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсгүүдэд зааснаар Анагаах ухааны дунд сургуулийн захиргаанаас 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 435632 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр олгосон 289064 дугаар, 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдөр олгосон 649713 дүгээр, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 0374819 дүгээр нийгмийн даатгалын дэвтрүүд, 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр олгосон 0025532 дугаар үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ОЮ71120127 регистрийн дугаартай, Борлууд овогт Жамъяны Памаа мөн болохыг тогтоосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Памаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ