Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 602

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сумын Нарт багт оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62121111, Бутангууд овогт Баазарын Цэнд-Аюушийн,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэгшээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэгшээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай. Би 8 дугаар ангиа төгсөөд 1980 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд мал маллаж байгаад 1981-1984 онуудад цэргийн алба хааж ирээд 1984 оны 8 дугаар сараас Социализмын зам нэгдэлдээ үргэлжлүүлэн мал маллах болсон. Дараа нь 1986 оны 1 дүгээр сарын 01-нээс тус нэгдэлд хэвлэл түгээгчээр ажиллаж байгаад 1987 оны 1 дүгээр сарын 06-наас Барилга угсралтын трестэд альбасторчнаар ажиллах болсон. Одоо тэтгэврийн нас болж байгаа ба бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1980 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1987 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчин, хэвлэл түгээгчээр, 1987 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 1989 оныг дуустал Барилга угсралтын трестэд альбасторчнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай ажиллаж байсан Х.Жаргал, Ц.Чимэд нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчин, хэвлэл түгээгчээр, Барилга угсралтын трестэд альбасторчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн цалингийн тодорхойлолтуудадБаазарын Цэнд-Аюушийн 1980 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1989 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчин, хэвлэл түгээгчээр, Барилга угсралтын трестэд альбасторчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн даргын 1986 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр Ажилд томилох тухай тушаалд: ...Бургастай бригадын хэвлэл түгээгчээр Баазар овогтой Цэнд-Аюушийг 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай гэжээ.

Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн даргын 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалд: ...Бургастай бригадын хэвлэл түгээгч Баазар овогтой Цэнд-Аюушийг 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус бригадад хоньчноор томилон ажиллуулсугай гэжээ.

Түүнчлэн Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1987 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар Ажилд томилох тухай тушаалд: ...Альбасторын цехэд Баазар овогтой Цэнд-Аюушийг альбасторчнаар 1 дүгээр сарын 06-наас эхлэн томилж ажиллуулсугай гэжээ.

Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай тушаалд: Ажлын цагийн ашиглалтыг сайжруулж жилийн төлөвлөгөө нормоо биелүүлсэн ажилчин, инженер техникийн ажилтан 460 хүнд, бүгд 45858 төгрөгийн шагнал олгосугай. Хавсралтын 15-т Б.Цэнд-Аюуш гэжээ.

Б.Цэнд-Аюушийн 785988 дугаар үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх болон нэхэмжлэгч нь 1984 онд эхнэр С.Нарантуяа, эгч Б.Цэцэгсүрэн нарын хамт авахуулж байсан гэх гэрэл зургууд хэрэгт авагдсан байна.

Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Х.Жаргал, Ц.Чимэд нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Х.Жаргал Миний бие нь 1977-1984 онуудад Увс аймгийн Түргэн сумын Хувьсгал залуучуудын эвлэлийн үүрийн даргаар, 1984 оноос 1993 оны хооронд тус сумын Социализмын зам нэгдлийн Бургастай бригадад зоотехникчээр тус тус ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж эхлэхэд Б.Цэнд-Аюуш нь 1984 онд цэргээс халагдаж ирээд Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Бургастай бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 он хүртэл ажилласан. Тухайн үед Түргэн сумын Социализмын зам нэгдлийн даргаар Аюурзана, Цэвээнравдан гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ц.Чимэд Миний бие нь 1976-1992 онуудад Увс аймгийн Улаангом сумын Барилга угсралтын трестийн харьяа Тоосгоны заводод тэсэлгээчин, өрлөгчин гэх зэргээр ажиллаж байсан. Намайг Тоосгоны заводод ажиллаж байхад Б.Цэнд-Аюуш нь альбасторчнаар ажиллаж байсан. Б.Цэнд-Аюуш бид хоёр 1992 онд ажлаасаа хамт чөлөөлөгдөж байсан. Тухайн үед Барилга угсралтын трестийн харьяа Тоосгоны заводын даргаар Нүүнээ, Батмөнх гэх хүмүүсажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нь эхнэр С.Нарантуяа, эгч Б.Цэцэгсүрэн нарын хамт авахуулж байсан гэх гэрэлзургийг хэдэн авахуулсан болон хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нь 1980 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчин, хэвлэл түгээгчээр, Барилга угсралтын трестэд альбасторчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн даргын 1986 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр Ажилд томилох тухай тушаал, 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1987 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 723 дугаар Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай тушаал, 785988 дугаар үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, гэрч Х.Жаргал, Ц.Чимэд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушийн хүсэлтийг хангаж, түүний 1980 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1987 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчин, хэвлэл түгээгчээр 3 жил 6 сар 5 хоног, 1987 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 1989 оныг дуустал Барилга угсралтын трестэд альбасторчнаар 2 жил 11 сар 24 хоног, нийт 6 жил 5 сар 29 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бутангууд овогт Баазарын Цэнд-Аюушийн 1980 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1987 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчин, хэвлэл түгээгчээр 3 жил 6 сар 5 хоног, 1987 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 1989 оныг дуустал Барилга угсралтын трестэд альбасторчнаар 2 жил 11 сар 24 хоног, нийт 6 /зургаа/ жил 5 /тав/ сар 29 /хорин ес/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ