Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/617

 

 

 

 

 

 

 

   2022        04         26                                    2022/ШЦТ/617

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Т.Н,                           

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч М.Д,

хохирогч Т.Н нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Цид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0795 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Ц, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *************** ажилладаг, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, **************** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 48 дугаар гудамжны 2349 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч Т.Нг хардаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүн рүү аяга шидэж биед нь зүүн шуунд няцарсан шарх гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Ц нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хоёр хүүхдээ гэртээ орхисон байсан. Эхнэр бид хоёр ажилдаа явсан. Эхнэр ажил тарсны дараа золголт хийж байна гэж ярьсан. Энэ шалтгааны улмаас бид хоёр маргалдсан. ” гэв.

 

Хохирогч Т.Н нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Орой ажлаа тарсны дараа хөндөөнөөс ирсэн хоёр эгчтэйгээ очиж золгосон. Гэртээ ирээд би хоёр хүүхдийнхээ хоолыг хийж өгчхөөд залгахад утсаа аваагүй. Орой унтахын өмнө гадаа машины сигнал дуугараад байсан. М.Ц над руу залгаад “Биеэ үнэлж байгаа газарт чинь ирчихсэн байна гарч ирж болох уу ” гэсэн. Би гэрээсээ гараад машины хаалга онгойлгоход пиво уугаад сууж байсан. Надаас түрүүлж гэрт ороод хоёр хүүхдийн дэргэд орилоод байсан. Би гомдолтой байна. М.Ц ар гэртээ санаа тавьдаггүй” гэв.

 

Хохирогч Т.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний... би гэртээ 2 хүүхдийн хамт байж байсан чинь орой 22 цагийн үед нөхөр М.Ц нь хашааны гадна ирчхээд машинаа сигналдаад байсан. Тэгэхээр нь би машинаа үзэж байгаа юм байлгүй гэж бодоод нэг их тоогоогүй юм. Тэгсэн чинь нөхөр М.Ц нь миний утас руу залгаад яасан биеэ үнэлж дуусаж байна уу гээд утсаа тасалчихсан. Би гайхаад унтлагынхаа хувцсан дээр нимгэн юм давхарлаж өмсөөд хашаанаас гараад машины жолоочийн талынх нь хаалгыг нээгээд нөхрөө машинаас буулгасан. Тэгтэл нөхөр М.Ц пиво уугаад сууж байсан... М.Ц нь машинаас буунгуутаа пизда гэж хашхираад пивоо шидлээд хашааны хаалга өшиглөөд гэрт орсон. Гэрт орж ирээд орилохоор нь 2 хүүхэд цочоод аав та болиоч гэж хэлээд аавыгаа тэвэрч байсан. М.Ц нь янхан, гичий минь ямар их банзалддаг юм бэ, манай гэрээс зайлаач гэж доромжилж байгаад аяга аваад над руу шидсэн. Тухайн үед би гартаа бага охиноо тэвэрч байсан болохоор шидсэн аяга нь хүүхдийн толгой руу онох магадлалтай байсан учир зүүн гараараа хамгаалахад М.Цийн шидсэн аяга нь миний зүүн гарын бугуйнд оносон. Тэгээд М.Ц нь гал тогооны түмбүүчиг рүү хутга авах гээд дөхөөд очиход нь би одоо боль гээд түлхээд тэврээд авсан юм. Тэгсэн чинь миний зүүн гарын бугуйнаас бүр аймар цус гарч байсан. М.Цийг гартаа хутга барихаас өмнө би түүнийг барьж авсан. Аяганд цохиход миний гар гэмтсэн. Тэр аяга нь миний гар руу оноод цааш буйдан руу шидэгдсэн... М.Ц бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Дундаасаа 2 хүүхэдтэй. М.Ц хот тохижилтын ТҮК-д жолоочоор ажилладаг. М.Ц намайг 2016 онд дүүтэйгээ хардаж үснээс зулгааж зодоод 2 удаа миний толгойг хагалж гэмтээж байсан. Энэ талаар цагдаад огт мэдэгдэж байгаагүй. 2021 оны 7, 8 дугаар сард М.Цид холбогдуулан өргөдөл гаргаж өгсөн. Үүний дагуу шүүхээс 7 хоног баривчилсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,

 

Гэрч Ц.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өөрийн гэртээ байж байхад миний төрсөн охин болох Т.Н 94118973 дугаарын утас руу залгаад ээжээ та манай гэрт яаралтай хүрээд ир, М.Ц согтуу ирээд агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сандраад Т.Нгийн амьдарч байгаа гэр лүү явж очтол манай охины гараас цус гарсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бэ гэж асуутал манай охин Т.Н уйлаад миний гар луу аяга шидээд гэмтээчихлээ гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлтэл, дуудаач гээд М.Ц миний нүүр хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохичихсон. Тэгээд би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 298 дугаартай:

  1. Т.Нгийн биед зүүн шуунд няцарсан шарх тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уурлаж эхнэрийн гар луу хоолны аяга шидсэн асуудалдаа гэмшиж байна. Би Прокурорын 2206000000795 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дэх тал зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 48 дугаар гудамжны 2349 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч Т.Нг хардаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүн рүү аяга шидэж биед нь зүүн шуунд няцарсан шарх гэмтэл үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Нгийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм бурууд маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас шүүх хуралдаанд оролцсон болно.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч М.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч М.Цид хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

 

Бусад асуудлаар:

 

Хохирогч Т.Н нь хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд өөрт учирсан хохирол, хор уршгийг баримтаар  нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. М.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Цид 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар М.Ц нь 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР