| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00613/и |
| Дугаар | 609 |
| Огноо | 2017-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 609
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоот 59А байрны 13 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОИ66112501, Тугтан овогт Пагмын Дорждэрэмийн, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч П.Дорждэрэм шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн, 51 настай. Би 10 дугаар ангиа төгсөөд 1984 оны 7 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд мал маллаж байсан. Дараа нь тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогоонд 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарыг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт орох нас болж, тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний 1984 оны 7 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарыг дуустал тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогоонд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Б.Гончиг, Ё.Пүрэвжав нарыг гэрчээр асууж өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч П.Дорждэрэм нь 1984 оны 7 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар, тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогоонд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолтуудад Пагмын Дорждэрэмийн 1984 оны 7 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар, тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд туслах ажилтнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ. Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 275 дугаар архивын лавлагаанд: Увс аймгийн Өлгий сумын сургуулийн 1990 оны баримт манай архивт шилжиж ирээгүй тул Дагма овогтой Дорждэрэмийн чөлөөлөгдсөн тушаалыг шүүн үзэх боломжгүй учир цалинг түүвэрлэн хүргүүлэв гэжээ. Увс аймгийн Өлгий сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр Түр ажилчин авах тухай тушаалд: Гал тогтооны туслах ажилчин Цэцгмаа өвчилсөн учир 1987 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн Дорждэрэмийг түр авч ажиллуулсугай... гэжээ. Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Гончиг, Ё.Пүрэвжав нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Гончиг Миний бие нь 1972-1992 онуудад Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. П.Дорждэрэм нь Энххөдөлмөр нэгдэлд 1984-1987 онуудад малчнаар ажиллаж байсан ба 1987 оноос Өлгий сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогоочоор ажиллах болсон. П.Дорждэрэм нь 1990 он хүртэл Өлгий сумын сургуульд туслах тогоочоор ажиллаж байсан. Тухайн үед Энххөдөлмөр нэгдлийн даргаар Баянжаргал, Хөхөө, Өлгий сумын 8 жилийн дунд сургуулийн захирлаар Дэлгэр гэх хүн ажиллаж байсан гэж, гэрч Ё.Пүрэвжав Миний бие нь 1974-1992 онуудад Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд гагнуурчнаар ажиллаж байсан. П.Дорждэрэм нь 1984-1987 онуудад Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1987 оноос Өлгий сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогоочоор ажиллах болсон. П.Дорждэрэм нь 1990 оныг дуустал Өлгий сумын сургуульд туслах тогоочоор ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон цалингийн тодорхойлолтууд хэрэгт авагджээ. Нэхэмжлэгч П.Дорждэрэм нь 1984 оны 7 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар, тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогоонд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолтууд, Увс аймгийн Өлгий сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр Түр ажилчин авах тухай тушаал, гэрч Б.Гончиг, Ё.Пүрэвжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч П.Дорждэрэмийн хүсэлтийг хангаж, түүний 1984 оны 7 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар 3 жил 5 сар 10 хоног, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарыг дуустал тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогоонд туслах ажилтнаар 2 жил 10 сар 20 хоног, нийт 6 жил 4 сар ажиллаж байсан байдлыг тогтоожшийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Тугтан овогт Пагмын Дорждэрэмийн 1984 оны 7 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар 3 жил 5 сар 10 хоног, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарыг дуустал тус сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогоонд туслах ажилтнаар 2 жил 10 сар 20 хоног, нийт 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч П.Дорждэрэмийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
| |||
| |