Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Солонго,

Уëñûí ÿëëàã÷ С.Баярчимэг,

Ø¿¿ãäýã÷ Ц.Бямбадорж нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яëëàõ дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Уужим Буурал овгийн Цэрэндагвын Бямбадоржид холбогдох 2226000170017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 905 дугаар байрны 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлггүй, хэрэг хариуцах чадвартай Уужим Буурал овгийн Цэрэндагвын Бямбадорж /РД:ЙТ80112214/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Бямбадорж нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Альфа”  бааранд хохирогч Г.Ганболдтой өчигдөр авсан архины мөнгөө өгөхгүй гэх шалтгаанаар маргалдаж түүний толгой руу нь пивоны шилээр цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.

 

Шүүгдэгч Ц.Бямбадоржийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

            Хохирогч Г.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн орчим найз Цэндбаатартай Альфа бааранд ороод нэг пиво уугаад сууж байхад Бямбаа гэх хүн гаднаас орж ирээд маргалдаж байгаад намайг шилээр цохьчихоод явсан. Би юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Миний толгой хэсэг рүү 1 удаа шилээр цохьсон. Тухайн үед Альфа баарны зөөгч Бямбадорж, манай найз Цэндбаатар нар байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

 

                        Гэрч П.Цэндбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19 цаг 00 минут өнгөрч байх үед манай найз Г.Ганболд бид хоёр “Альфа” бааранд орсон. Ганболд бид хоёр бааранд ороод текэн дээр очтол Бямбадорж ах Ганболдыг өчигдрийн өр зээлээ өгч байж архи ав гэж хэлсэн. Тэгээд Г.Ганболд, Ц.Бямбадорж нар өрнөөсөө болоод маргалдсан. Маргалдаж байгаад Ц.Бямбадорж нь текний араас 05 литрийн пивоны шил аваад Г.Ганболдын толгой руу нэг удаа цохьсон. Цохьсоны дараа Г.Ганболдын толгойноос цус гараад байсан. Харин Г.Ганболд нь Ц.Бямбадоржийг зодож цохьсон зүйл байхгүй.Ц.Бямбадорж ахыг харахад эрүүл байсан. Г.Ганболд  нилээн согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

 

            Гэрч Г.Загарзүсэмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19 дүгээр 00 минут өнгөрч байх үед Г.Ганболд нь манай “Апьфа” бааранд нэг найзтайгаа хамт согтуу орж ирсэн. Г.Ганболд бааранд орж ирээд Ц.Бямбадорж ахаас архи нэхээд байсан. Ц.Бямбадорж ах “өмнө тавьсан өрөө дарчихаад дараа нь архиа ав” гэж хэлсэн. Тэгтэл Г.Ганболд ах уурлаад Ц.Бямбадорж ах руу пизда минь, шээс минь гээд хараагаад байсан. Тэр үед би баарны хаалга онгойгоод болохгүй байхаар нь хаалгаа хаачихаад буцаад текэн дээр ирсэн чинь Г.Ганболдын толгойноос цус гоожсон байсан. Тэгэхээр нь би нойлын цаас аваад цусыг нь арчиж өгсөн. Намайг хаалга хаах хооронд Г.Ганболд ахын толгойноос цус гарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

 

            Шүүгдэгч Ц.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Альфа” бааранд ажлаа хийж байсан. Тэгтэл манай Хайрхандулаан сумын нутгийн танил дүү болох Ганболд нэг найзтайгаа хамт гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд Ганболд манай бааранд орж ирээд текэн дээр ирж надаас архи нэхэхээр нь өмнөх өрөө өгчихөөд ав гэж хэлсэн. Тэгтэл Ганболд над руу уурлаад та нар надтай ингэж ярихгүй гээд дайраад байсан. Тэгээд намайг гуйлгачин гэж хэлээд дайраад болохгүй болохоор нь текэн дээр байсан 0.5 литрийн пивоны шилээр толгой руу нь 1 удаа цохьсон. Өөр зодож цохьсон асуудал байхгүй. Би ажлаа хийж байсан болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай “1. Үзүүлэгч Г.Ганболдын биед зүүн зулай хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо

 

           2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2226000170017  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 36 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн  57 хуудас/,

           

          Шүүгдэгч Ц.Бямбадоржийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-46 45, 50 хуудас/ зэрэг болно.    

 

Шүүгдэгч Ц.Бямбадоржид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Бямбадорж нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Альфа”  бааранд хохирогч Г.Ганболдтой маргалдаж түүний толгой руу нь пивоны шилээр цохьсоны улмаас түүний эрүүл мэндэд зүүн зулай хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт тогтоогдсон бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Шүүгдэгч Ц.Бямбадорж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Ганболдын “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн орчим найз Цэндбаатартай Альфа бааранд ороод нэг пиво уугаад сууж байхад Бямбаа гэх хүн гаднаас орж ирээд миний толгой хэсэг рүү 1 удаа шилээр цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,

 

            Гэрч П.Цэндбаатарын  “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19 цаг 00 минут өнгөрч байх үед манай найз Г.Ганболд бид хоёр “Альфа” бааранд орсон. Г.Ганболд, Ц.Бямбадорж нар өрнөөсөө болоод маргалдсан. Маргалдаж байгаад Ц.Бямбадорж нь текний араас пивоны шил аваад Г.Ганболдын толгой руу нэг удаа цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

 

            Гэрч Г.Загарзүсэмийн “...Г.Ганболд ах уурлаад Ц.Бямбадорж ах руу пизда минь, шээс минь гээд хараагаад байсан. Тэр үед би баарны хаалга онгойгоод болохгүй байхаар нь хаалгаа хаачихаад буцаад текэн дээр ирсэн чинь Г.Ганболдын толгойноос цус гоожсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

 

          Шүүгдэгч Ц.Бямбадоржийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ганболдын эрүүл мэндэд “зүүн зулай хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 хуудас/, шүүгдэгч Ц.Бямбадоржийн яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Ц.Бямбадорж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

 Иймд шүүгдэгч Ц.Бямбадоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

            Хохирогч Г.Ганболд  нь шүүхэд “...Эмчилгээний зардалд 80000 төгрөг гарсан. Эмчилгээнд гаргасан зардлаа нэхэмжлэхгүй. Шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” Гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Бямбадоржийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Бямбадоржийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Шүүгдэгч Ц.Бямбадорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Ц.Бямбадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг  харгалзан үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямбадоржийг 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Ганболд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Уужим Буурал овгийн Цэрэндагвын Бямбадоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямбадоржийг 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямбадоржид шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Ганболд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бямбадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бямбадоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ